14 страница9 марта 2021, 16:20

тус тусынхаа замыг хөөе

Зохиолчийн талаас

1. Эс эс энтертайментын шинэ охидын хамтлаг дэбутээ хийлээ. Тэдний анхны дуу болох decalcomanie цацагдлаа. Энэ дуу тэднийг ямар хүчирхэг эмэгтэй мөн хүчирхэг дуучин болохыг харууллаа.

Сэтгэгдэлүүд: (+567 -123) тэд red valvet-аас хэд дахин сайн юм. Энэ нь тэднийг дараагийн буюу 2 дэхь girls generation болохыг баталж байна
(+812 -14) тэдний хоолой үнэхээр гайхалтай юм. Ким ина бол бурханы бүтээл тэр өдийг хүртэл яаж энэ чадвараа нууж чадав аа
(+156 -89) и сүн мөн захирал ч эрдэснүүдээ нилээн сайн нууж тэдний чадвар үнэхээр сайн юм. Би ким ина г соло дуучин болоосой гэж хүсэж байна. Тэр ийм гайхалтай хоолойтой байж яагаад хамтлагт орсон юм бол магадгүй тэрний нэр хүндийг ашиглахын тулд?
+178 -768 би тэрнийг кай кристалл сэүн нартай хамтлаг болоосой гэж хүсэж байна

2. Эс эм энтертаймент-аас 3 дахь хос дахин төрөв үү?
1 долоо хоногийн өмнө эксу хамтлагын у сэүн болон ками хамтлагын ким ина нар хамт зоогийн газар оржээ. Мөн сэүн хятадаас ирсэн орой нь ким инатай хоолонд орсон байна. Сэүн ина кай кристалл нар маань хэд хэдэн удаа хамтран ажилсан үүнээс эс эм энтертайментын 2 дахь хос болох кай кристалл нар маань төрсөн харин одоо сэүн ина нар маань болзож байна уу?

Эксу хамтлагын у сэүн болон ками хамтлагын ким ина нар болзож байна уу?

Тэд өнгөрсөн баасан гарагийн орой хамтдаа хоолонд орсон байна

+56 -1252 ким ина анх удаа эрэгтэй хүнтэй нэр холбогдож байна. Энэ үнэн байсан ч худлаа байсан ч би тэднийг дэмжиж байна. Магадгүй тэд болзож байсан ч эс эм энтертаймент үүнийг үгүйсгэх байх. Ким ина эрчүүдийн дунд үнэхээр алдартай

-134 +274 бурхан минь би үүнд итгэж чадахгүй нь сэүн red valvet жоетой болзодгүй билүү тэр инагаас хэд дахин дээр

Эс эм энтертаймент мэдэгдэл хийлээ
Сайн байна уу? Өнөөдрийн мэдэгдлийг та нар мэдэж байгаа байх сэүн болон ина нар хамт хоол идсэн нь үнээн тэгэхдээ тэдний харицааны хувьд гэвэл ах дүүгээс өөр холбоо байхгүй ээ. Тэд хамтдаа үйл ажилагаанд оролцож дотно болсон. Мэдээж ина дэбутээ хийж байгаа болохоор сэүн маань инад баяр хүргэж хоолонд оруулсанаас өөр зүйл байхгүй ээ

Миний талаас

Би: сэүн чи ойлгох хэрэгтэй. Яагаад заавал өөрийгөө хамгийн түрүүнд боддог юм бэ? " үсээ оролдох "
Сэүн: би ганц өөрийгөө бодсондоо биш чамайг ч гэсэн бодож байна. Яагаад болохгүй гэж
Би: хэрвээ тэгэж хиймээр байгаа бол зүгээр л тус тусынхаа замыг хөөе тэр нь дээр бололтой
Сэүн: ина " орилох " энэ бүгдийг сэтгэл хөдлөлөөрөө шийддэг юм биш
Би: чи харин бүх юмыг сэтгэл хөдлөлөөрөө шийддэггүй гэж үү? Чи бүхнийг өөрийнхөөрөө шийддэг жоетой салах даа ч тэр
Сэүн: өнгөрсөн юмыг өнгөрсөнд нь үлдээж сур ким ина " гар чанга атгах "
Би: зүгээр л энэ бүгдийг дуусгавал дээр бололтой " нулимс урсах"
Сэүн: үнэнээсээ хэлээд байна уу? Ина би чамайг орхиж чадахгүй гэдгийг чи мэдэж байгаа намайг ч гэсэн орхиж чадахгүйг чинь би мэдэж байна

Сэүн чи яг надаас өөр хичнээн эмэгтэйчүүдтэй холбоотой юм бэ? Би чиний хувьд яг хэн юм бэ? Би чамаас асуух гэсэн ч хоолой дээр минь ирчихээд амнаас минь гарахгүй байна. Би яг яах ёстой юм бэ? Магадгүй бид энэ харилцааг дуусгавар болсон нь дээр байх надад өөр сонголт байгаа гэж үү? Эсвэл мэдээгүй дүр эсгэх хэрэг үү? Тэгээд хамтдаа байсан нь дээр үү би яг яах ёстой юм бэ?

14 страница9 марта 2021, 16:20