Сэүний найз охин эсвэл нууц амраг гэсэн нь зөв юм болов уу?
Гэртээ ирэн 2 зохиолоо гарган эхнээс нь уншлаа. Цаг хэд болж байсаныг ч анзаарах завгүй зохиолуудаа уншина
Тэгэхээр энэ 2 зохиол хоёулаа таалагдаж байна л даа би зөвхөн нэгнийг нь л сонгох ёстой. Тийм учраас цэнхэр тэнгисийн домогийг сонголоо.
Надад илүү шинэлэг кино шиг санагдаж байна. Лусын дагина дээр үед одоо үед ч гэсэн үнэхээр догдолж байна. Зураг авалт дараа сараас эхлэнэ гэсэн байлаа.
Биеийнхээ чилээг гарган цагаа харахад оройн 1 цаг болж байв. Бурхан минь өглөөний 8 цагаас авхуулаад уншсан гэдэгтээ итгэж чадахгүй нь нэг л юм мартсан юм шиг санагдаад байх юм. Юу юм болоо
Утсаа гаргаж ирэн харахад сэүнээс 62 дуудлага 13 мессеж байлаа. Мөн менежер ахаас ч мөн адил дуудлага мессеж ирсэн байв.
Сэүн лүү эргүүлэн залгахад тэрээр удаан дуудуулсангүй.
Сэүн: яа яагаад утсаа авахгүй байгаа юм. Ямар их санаа зовсоныг мэдэх үү?
Би: хоолойны чинь өнгөнөөс ямар их айсаныг чинь илтгэж байна " инээх"
Сэүн: оройн хоолоо идсэн үү?
Би: өглөөнөөс хойш юм идсэнгүй " гомдлох "
Сэүн: бурхан минь манай гахай яаж тэвчиж чадаж байна. Би үнэхээр чамаар бахархаж байна. " тоглох"
Би: үхмээр байна уу?
Сэүн: хувцсаа өмсөөд гараад ир хоолонд орцгоое
Би: ойлголоо
Сэүн: гэрийн чинь гадаа очихоор залгах болохоор тэр болтол томоотой хүлээж байгаарай
Сэүнтэй утсаар ярьж дуусан нүүр гараа угаан дахиад л биедээ эвтэйхэн хувцас өмслөө
Утас дахиад л дуугарав. Тэгэхдээ энэ сэүн биш байлаа. Танихгүй дугаар тэр тусмаа дугаараа нууцалсан байв. Энэ орой хэн над луу залгадаг билээ. Дугаараа нууцлан байж удалгүй утас ч мөн адил дуугарах аа болив.
Б
одол болон сууж байхад нөгөө үл мэдэх дугаараас мессеж ирэв.
Сэүнээс холхон байсан нь чамд өлзийтэй. Үгүй бол чиний бодсоноос ч аймшигтай зүйл болох болно. Ким ина
Аймшигтай? Энэ яг юу гэсэн үг юм бол миний бодож байсанаас аймшигтай утгагүй юм. Зүгээр л хэн нэгэн надаар тоглож байгаа тиймээ надаар зүгээр л хэн нэгэн тоглож байна. Удалгүй нөгөө дугаараас дахин залгана.
Миний гар өөрийн эрхгүй ногоон товчлуурыг дарна
??: ким ина мөн биз дээ. Миний хэлсэн зүйлийг биелүүлэхгүй бол чамд л муу зүйл тохиолдох болно. Зөвхөн чамд " шивнэх"
Би: " гар чичрэх" чи хэн болоод надад тушаагаад байгаа юм " уйлах" чи хэн болоод
??: чамд өөрийгөө хэн гэж тайлбарлах ёстой вэ? Сэүний найз охин эсвэл нууц амраг гэсэн нь зөв юм болов уу? "Инээх"
Би: юу гэсэн бэ? Сэүний найз охин эсвэл нууц амраг гэсэн үү?
Би сая зөв сонссон уу?бурхан минь миний мэдэхгүй зүйлүүд их байдаг байжээ. Тэгэхдээ би сэүн итгэсэн тэгэхдээ сэүн үнэхээр засарсан. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа нэг л юм үнэн болж таарч байна. Энэ хүн худлаа ярьж байна. Утсаа хурдхан шиг таслан сэүн лүү залгалаа. Төд удалгүй сэүн утсаа авав
Би: сэүн би айгаад байна " уйлах" үнэхээр айж байна
Сэүн: ина юу болсон юм бэ? Яагаад уйлаад байгаа юм бэ? " санаа нь зовох" би удахгүй очих болохоор хаашаа ч гаралгүй гэртээ хүлээж байгаараа ойлгосон уу?
Сэүний талаас
Ина утсаар ярихад үнэхээр айсан өнгө аястай байсан. Тэгэхдээ түүнд юу тохиолдсон юм бол арай жое хийсэн хэрэг биш биз дээ. Тэр арай манай инаг
Хурдаа нэмэн ина луу хурдхан очихыг хүсэж байлаа. Жое хүссэн юмаа авж байж салдаг хүн ямар ч хамаагүй аргаар тэгэхдээ би инаг орхиж чадахгүй. Ина бол миний хамгийн том сул тал минь би түүнийг өөр хэн нэгэнд өгж чадахгүй. Ким ина бол ганцхан миний эмэгтэй
Машинаа зогсоол дээр тавин цахилгаан шатанд суун инагын гэрт ирэв. Инагын гэрийн нууц үг бол 0427 миний төрсөн сар мөн инагын төрсөн өдөр
Дотогш ороход ина хана налан уйлж байлаа. Энэ үнэхээр миний зүрхийг зүсэх шиг л болсон. Тэр үнэхээр айсан харагдаж байна. Би түүнийг энгэртээ тэвэрхээс өөр зүйл айж чадахгүй байлаа.
Би: ина надад юу болсоныг хэлээч тэгэж байж л би чамд тусалж чадна
Ина: " улам чанга тэврэх" хэн нэгэн надаар тоглоод байна. Энэ тоглоом надад таалагдахгүй байна. Сэүн би одоо яах вэ?
Би: надад юу болсоныг хэлэхгүй юм уу? Би сонсож байж л чамд тусалж чадна " хацарнаас нь барих"
Ина: " улам уйлах" хэн нэгэн надруу залгаад намайг чамаас холдох хэрэгтэй гэсэн үгүй бол аймшигтай зүйлс тохиолдох болно гэсэн зөвхөн надад сэүн би үнэхээр айж байна. Бид одоо яах ёстой юм бэ?
Би: " үнсэх" тайвшир " нуруу илэх" биднийг юу ч салгаж чадахгүй. Би чиний хажууд байж чамайгаа хамгаалах болно
Миний талаас
Сэүн намайг тэврэн орон дээр минь хэвтүүлчээд дараа нь хажуугаар минь орж ирж хэвтэв.
Т
эрээр намайг хэзээ ч тавихгүй гэсэн шиг чанга тэврэнэ. Хэтэрхий их уйлсан болоод ч тэр үү зовхи минь хүндрэн нүдээ анихад хүргэнэ. Эцэст нь би зүүдний ертөнцөдөө ирлээ.
??: сэүнээс хол бай үгүй бол би чамайг алах болно ким ина
