хүргэн
Зохиолчийн талаас
Өнөөдрөөс эхлэн ким ина маань кино зураг авалтандаа орсон. Тэдний хамтлаг нэр хүндээ сэргээхийн тулд өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Кай кристаллын хувьд тэд эрх сард хуримаа хийхээр болсон. Тэгэхдээ тэд бал сарынхаа аялалаар клипний зураг авалтанд орцгоох болно. Сэүн ина хоёрын хувьд гэвэл ина сэүний эцэг эхтэй танилцсанаар улам л хайр сэтгэлийн асуудал нь төвөгтэй болсон. Сэүний ээж инаг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан юм. Яагаад вэ? Гэвэл сэүн жоетой болзож байхдаа түүнийг ээжтэйгээ танилцуулсан. Түүнд ч жое их таалагдсан. Харин эсрэгээрээ манай ина маань түүний ээжид таалаглаагүй юм. Ина түүнийг бэрээ гэж хүлээн зөвшөөрүүлэхийн тулд их хичээж байгаа. Тэр хэдийн завгүй байсан ч сэүний ээжид зав гаргаж байсан юм. Тэр өөрийнхөө ээжид ч ингэж хандаж байгаагүй юм.
Тэд энэ бүх хэцүү асуудлыг хамтдаа даван туулж чадах болов уу?
Миний талаас
Өнөөдрийн зураг авалт цаг агаарын байдлаас болж хойшлогдлоо. Ойрын үед өөрийнхөө эцэг эхийг ч умартаж сэүний эцэг эхэд л санаа тавьж байсан минь санаанд буулаа. Хэзээ хамгийн сүүлд тэдэнтэй уулзсан билээ. Бараг 2 3 сарын өмнө байх. Өнөөдөр тэд нар дээрээ очихоор шийдлээ. Утсаа аван сэүн лүү залгалаа
Сэүн: манай хадагтай юу болоод над луу заалгадаг билээ
Би: өнөөдрийн зураг авалт хойшлогдсон тэгээд надтай цуг аав ээж лүү цуг явах уу л гэж асуух гэсэн юм
Сэүн: би одоо сэтгүүлийн зураг авалтанд орох гэж байна. Хэрвээ хүсвэл намайг түр хүлээж болох уу? Хадагтай
Би: ойлголоо
Утсаа таслан менежер ахтай цуг дэлгүүр хэсэхээр шийдлээ.
Их дэлгүүр лүү ороход хамгийн түрүүнд цаг нүдэнд минь туслаа.
Худалдагч: сайн байна уу? Та ямар цаг сонирхож байна вэ? Манай дэлгүүрт энэ жилийн тренд болж байгаа цагнууд байгаа
Би: эрэгтэй хүнд бэлэглэхээр тийм " бодох" чамин дэгжин
Худалдагч: " инээх" та их өхөөрдөм юм аа. Таньд энэ цагнууд ямар байна. Энэ загвараас ердөө л гурван ширхэг ирсэн байгаа

Би: энийг авья
Худалдагч: 6 сая та картаар хийх үү?
Би: тийм ээ
Энэ мэтчилэн хүн болгонд бэлэг авав. Бараг нэг өдрийн дотор 60 саяыг үрсэн байх.
Сэүнийг авахаар kbs барилгын зогсоолд хүлээн 20 минут хүлээснийх сэүн гарж ирлээ.
Сэүн: сайн байна уу " менежер ахтай мэндлэх "
Ах: сайн тэгвэл би ингээд явлаа. Цагыг хөгжилтэй өнгөрөөгөөд ирээрэй
Би: та гэртээ хүргүүлэхгүй байсан юм уу?
Ах: би такси бариад явчих болохоор та 2 зүгээр явдаа.
Би: тэгвэл баяртай
Сэүнтэй цуг гэрийн зүг явлаа. Сэүн машин барин явна. Харин би түүнийг ажиглаж харахаас өөр зүйл хийсэнгүй
Сэүн: ингэж хараад байх юм бол би удахгүй цоорхой нүүртэй болох нь байна
Би: хэрвээ цоордог байсан бол чиний нүүрнээс юм үлдэхгүй байсан " инээх"
Сэүн: ахх сандар ч байна. Тэд намайг хүлээн зөвшөөрөх болов уу?
Би: мэдээж тэд чамайг хүлээн авахдаа дуртай байх болно. Тэд хэзээ ч миний сонирхолыг үгүйсгэж байгаагүй. Тэд чамайг хараад л " төсөөлөх"
Зүгээр л чамайг алтан хүргэнээр өргөмжлөх болно. Би мөрийцөхөд ч бэлэн байна.
Сэүн: би үнэхээр азтай хүргэн юм. Ийм гайхалтай эхнэртэй. Бас эцэг эхтэй. Бид юу авж очих хэрэгтэй вэ?
Би: би аль хэдийн юмнуудаа авчихсан тийм болохоор санаа зовох хэрэггүй дээ
Бид хотоос гаран нилээн явсаны эцэст гэрийн минь үүдэнд ирлээ. Машины хойноос тортой зүйлүүдээ гаргана. Тэгэхдээ сэүнд өгөх зүйлээ үлдээлээ.
Сэүн: тэд нарыг авахгүй хэрэг үү? " түүний бэлэг"
Би: тэрийг би өөртөө авсан болохоор эндээ байж байг
Бид хамтдаа дотогш орно. Гэрийн үүднээс л авхуулан дуу хуур ихтэй байлаа. Гэр бүлээрээ цуглараагүй ямар удсан юм бэ?
Эгч: тэгэхээр энэ сайхан залуу чинь хэн билээ " хажууд нь зогсох"
Би: танилц миний ирээдүйн нөхөр болох хүн " сэүнийг сугдах"
Хүргэн ах сэүнийг доороос нь дээш гүйлгэн харсанаа
Хүргэн ах: инаг гомдоох юм бол газартай чинь тэгшлэх болно шүү " чихэнд нь шивнэх" танилцахад таатай байна. Сэүн " гар барих"
Эгч: " шивнэх" ина бол манай гэрийн гүнж түүнийг гомдоох юм бол юу болохыг мэдэж байгаа биз дээ " худлаа инээх" тавтай морил "
Эгч сэүний чихэнд ямар нэгэн зүйл хэлэн хүргэн болон хүүхдийнхээ зүг очно. Хүргэн ах эгч лүү тийм гэхийн аргагүй харцаар харан
Ах: би энэ хүргэнд атаархаж байна.
Хагёон: яагаад гэвэл тэр одоо моодноос гарсан. Одоо сэүн ах манай гэрийн моод болсон " инээх"
Ах: хагёон
