сэүн таньд болзох санал тавьбал та яах вэ?
Сэүний талаас
Ина дахин солонгосын үндэсний охин болохоо баталсан. Тэрний нэр хүнд өдөр ирэх тусам өсөж байлаа. Нөгөө талаасаа ч түүнд хайрын дуудлага их ирдэг болсон. Түүний инстаа дээрх зургуудыг эхнээс нь үзнэ
Чанёол: инаг ингэж харж суугаад алдав. Түүнийг олон эрэгтэйчүүд агнахыг оролдож байгаа гэдгийг битгий мартаарай. Тэднийг нэг нь энд байна " өөрийгөө заах "
Би: та инагын стиль биш ээ. Тэр яг над шиг сайхан залуу л таалагддаг " дээрээсээ доошоо гүйлгэх"
Кай: " инээх" ина чиний юунд чинь дурладаг байна. Чам шиг юмны юуг нь харахаар сэтгэл нь догдолдог юм боллоо
Ина манай хамтлагын алтан бэр л гэсэн үг тэрнийг ах нар надаас үнэхээр их харамладаг.
Тэрний талаар ярих л юм бол тэд ам амаа уралдуулан ярьцгаадаг. Үнэхээр сонин хүмүүс шүү
Бэкхён: өгчигдөр надруу хэн залгасан гэж бодож байна таагаарай " ёжтой харах"
Лэе: мэдээж тэёон эгч л биз өөр хэн байхав дээ " ус уух"
Бэкхён: үгүй ээ!! Хэн гээч манай алтан бэр болох ким ина залгасан
Сухо: бурхан минь тэр чамруу яах гэж залгасан гэнэ. " сэүн лүү харах" Сэүн чиний наад нүд чинь аяганаасаа гарлаа.
Бэкхён: тэгэхээр " бүгд бэкхён луу харах" зарим нэг хүмүүс нүдээрээ намайг аллаа.
Чанёол: "сэүний нүдийг гараараа дарах " за одоо хурдан хэл
Бэкхён: "хоолойгоо засах" баярлалаа гэсэн " инээх"
Би: "шоолох" ингээд л болоо юу
Бэкхён толгой дохиход надаас бусад нь бэкхёнийг хөшиглөөд өөрсдийнхөө хийж байсан зүйлүүдийг үргэлжлүүлнэ.
Би: таны энэ байдлыг тэёон эгч харвал ч сайхан санагдахгүй л байх даа
Миний талаас
Радио нэвтрүүлэгт орохоор kbs телевизийн төв байрлуу хөдлөлөө. Хамтлагаараа анх удаа радио нэвтрүүлэгт оролцох гэж байна
Гадаа сайхан байсан болохоор путволк болон женсэн өмд өмсөхөөр шийдлээ. Мөн сэүний авж өгсөн гутлыг хослуулан өмслөө
Сохи: үнэхээр сандарч байна. Ямар асуулт асуух бол " надруу харах"
Би: ямар асуулт асуухыг нь хэн ч мэдэхгүй шүү дээ. Магадгүй бидний өнгөрсөн амьдрал эсвэл ирээдүйн амьдралын талаар ярих байх
Нахи: " суудлын бүсээ зүүх" эсвэл та хоёрын хайр сэтгэлийн асуудлыг ярих ч юм билүү хэн мэдлээ
Сохи би: яа
Бид эцэст нь телевизийн төв байр нь дээр ирлээ. Машинаас буун менежер ахын араас даган алхана. Явсаар явсаар радио нэвтрүүлэгчийн өрөөнд ирлээ. Хүн болгонтой мэндэлсээр суудалдаа суув
Хөтлөгч: өнөөдөр бид дээр кахи хамтлаг маань хүрэлцэн ирсэн байна. Өөрсдийгөө танилцуулаарай
Сохи: кахи хамтлагын ахлагч сохи байна
Нахи: кахи хамтлагын макнэ болох нахи байна
Хэрин: кахи хамтлагын гол бүжигчин болох хэрин байна
Би: кахи хамтлагын дагина ига байна
Хөтлөгч: та нарыг ойроос харсан их хөөрхөн байна. Зурагнаас илүү бодит амьдрал дээрээ хөөрхөн юм. Ийм болохоор л би зурганд итгэдэггүй юм.
Би: үнэхээр их баярлалаа
Хөтлөгч: кахи хамтлагт ямархуу залуус таалагддаг вэ?
Сохи: өндөр
Би: халуухан
Хэрин: ммм цэвэрч
Нахи: эрэгтэйлэг яг кай болон сэүн ах шиг " ичих"
Хөтлөгч: сэүн гэснээс нэг хэсэг ина сэүн 2 их нэр холбогддог байсан энэ талаар яриа ч
Би: энэ талаар юу гэж тайлбарлахдаа сайн мэдэхгүй байна. Бид зүгээр л дотно ах дүүс " худлаа инээх"
Хөтлөгч: тэгвэл хэрвээ шүү " инээх" сэүн таньд болзох санал тавьбал та яах вэ?
Бурхан минь тэр надаас юу асуучваа
