яг одоо хаалгаа тайл
Сэүний цээжийг дэрлэн хэвтэж байхад хаалганы хонх дуугарах нь тэр. Бид хэсэг бие бие лүүгээ ширтэн орноосоо босон хаалганы зүг явна. Хаалганы дурангаар харахад сэүний ээж байсан юм. Сэүн над луу үл итгэсэн байдалтай харан хаалгаа онгойлгох нь тэр
Сэүний ээж надад хичнээн дүргүй байдаг ч гэсэн түүнд зориулан хоол хийхээр гал тогоо орлоо. Анх удаа хоол хийж үзэх гэж байгаа болохоор өөртөө эргэлзэж байлаа. Надад мастер тогооч байгаа шүү дээ. Өөрийнхөө ээж лүү залган туслалцаа хүснэ.
Би: ээжээ надад таны тусламж хэрэгтэй байна
Ээж: миний охинд ямар тусламж хэрэгтэй болсон юм бэ? Дээ
Би: манайд чухал зочин ирсэн юм л даа. Тэгээд хоол хийх гэсэн надад юу хэрэг болохыг нь мэддэггүй. Ямар хоол хийвэл зүгээр вэ?
Ээж: ммм сайхан амттай жиюүг хийвэл ямар байна
Би: болж байна
Ээжтэй утсаар ярин хоолоо хийлээ. Ингээд амтлах л үлдэх шив дээ. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа өөрийн гараар хийсэн хоолоо амтлахад бага шорвог байв. Бурхан минь би одоо яах ёстой вэ?
Дахиад л ээж лүү залгана.
Ээж: яасан миний охин
Би: " санаа алдах" ээжээ би хоолныхоо давсыг их хийчих шиг боллоо. Одоо яах вэ? "Санаа зовох"
Ээж: бага зэрэг элсэн чихэр хийхэд болноо
Би: за баярлалаа ээжээ. Тэгвэл дараа залгая " утсаа таслах"
Гал тогоонд ширээ засан сэүн болон түүний ээжийг дуудлаа. Сэүн их л баярлан хоолноос амтархан иднэ. Харин түүний ээж харин ч эсрэгээрээ миний хийсэн хоолыг голно
Сэүний ээж: өдий том болчоод ганц хоол хийж чаддаггүй юм уу? "Орилох" эцэг эх чинь чамд юу зааж сургаж байсан юм.
Сэүн ээжийнхээ хэлсэн зүйлд гайхан ээжийгээ аргадана.
Сэүн: ээжээ дуучин болохын тулд ямар их зүйл золиослоход хүргэдэгийг та сайн мэднэ ш дээ. Ина ч гэсэн өөрийн гэсэн бүгдийг золиосолсон хар багаасаа " над луу харах"
Сэүний ээж: би яасан ч чиний энэ хүүхнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Чи жоетой л суух болно. Тэр өчигдөрхөн манайд ирсэн. Тэр хэдий дуучин ч гэсэн инагаас сайн хоол хийдэг юм байна лээ.
Түүний ээжийн хэлсэн үг миний зүрхийг хэдэн хэсэг хувааж хаях нь тэр хэдий би муу бэр ч гэсэн надад ингэж хатуу хандаж болохгүй биз дээ. Хэдийнээ миний нүдэнд нулимас бүрэлдэн хацрыг минь даган урсана.
Сэүний ээж: энд байгаа бохирдуулсан эд зүйлсээ хурдан янзалсан нь дээр шүү " ширээнээс босох "
Сэүн надруу сэтгэлээр битгий унаарай гэж хэлээд ээжийнхээ хойноос явлаа
Сэүний талаас
Инаг харахад тэрээр чимээгүй уйлж байлаа. Тэр хэдий гаднаа зүгээр байгаа мэт байгаа болов ч дотроо бол усан хулгана болтлоо уйлж байгаа тэр хичнээн хэцүү байсан ч хэзээ ч тэр бүгдийгээ ил гаргаж байгаагүй.
Би: ээжээ та хэтэрхий хатуу хандаад байна. Ина таньд ямар буруу зүйл хийсэн гэж инад хатуу үг хэлээд байгаа юм. Тэр бол таны ирээдүйд болох бэр чинь " уурлах"
Ээж: хэн тэрнийг миний ирээдүйн бэр болно гэж байна. Миний ганц бэр бол жое тэр инагаас хэд дахин илүү тийм болохоор тэрнээс сал. Удахгүй жое ирэх болно. Тийм болохоор тэр эмэгтэйгээ хурдан зайлуулж үз
Энэ удаад миний тэвчээр алдагдан ээжийнхээ өөдөөс орилох нь тэр
Би: надад инагаас өөр эмэгтэй байхгүй. Тэр жоеоос хэд дахин илүү яагаад та жое гээд үхчих гээд байгаа юм. Тэр таньд юу гэж хэлсэн болоод инаг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа юм. Ина бол миний сүйт бүсгүй гэж байна. Хараал идсэн наад жое одоо болж үз. Хэрвээ тэгэж их бээрээ болгохыг хүсээд байгаа бол та яагаад ахыг жоетой гэрлүүлж болохгүй гэж " орилох"
Ээж: "алгадах" эцэст нь чи энэ муу адгийн эмийг өмөөрч байгаа юм биш дээ. Тэгвэл энэ эмэгтэйтэй гэрлэнэ гэж бодож байвал битгий горьд
Хаалганы хонх дахин дуугарахад ина гүйн очино. Тэрээр хаалганы дурангаар харан таг зогсчихоод гараараа тоглоно.
Ээж: хаалгаа хурдан тайлахгүй юу хийгээд байгаа юм
Ина: энэ тийм ч чухал хүн биш болохоор тайлахгүй байсан ч болно " сандрах худлаа инээх"
Ээж: " орилох" яг одоо хаалгаа тайл
