Инад аз жаргал хүсээд холдох хэрэгтэй юу?
Би бодит амьдралтай нүүр тулахыг хүсэхгүй байна. Энэ миний хамгийн аймшигтай дурсамжуудын минь нэг байх болно. Сэүний ээж намайг хэзээ ч хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Ганц үнэн бол тэрний бэр бол жое хараал идсэн тэр эмэгтэй.
Хаашаа ч хамаагүй явахыг хүснэ. Хэзээ ч иргэж ирэхгүйгээр хэзээ ч байгаагүй юм шиг алга болохыг хүснэ. Тэгэхдээ энэ боломжгүй зүйл гэдгийг би сайн мэдэж байна. Урсах нулимсаа гараараа арчин зүгээр л кристаллын гэрлүү явлаа. Надад кристаллаас өөр найз байгаа гэж үү? Үгүй дээ тэд зүгээр л миний ажлын хамтрагчид
Менежер ахаар кристаллын гэрт хүргүүлэн машинаас буун дотогш орлоо. Тэнд үнэхээр чимээ шуугиан ихтэй байлаа.
Кристалл: уучлаарай өнөөдөр манайд үдэшлэг болж байгаа юм. Хэрвээ хүсвэл бидэнтэй нэгдээрэй " виски уух"
Надад яг одоо ярилцах хүн хэрэгтэй байна. Үдэшлэг биш миний сэтгэлийг онгойлгох хүн хэрэгтэй байна. Кристалл д юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий дороо зогсон уйлж эхэллээ. Би зүгээр л сул дорой эмэгтэй бололтой. Сэүн болон түүний ээжийг бодохоор л хамаг биеийн минь шар үс босно. Би яах ёстой юм бэ?
Кристалл намайг харсан даруйдаа сандарч байлаа. Би хэзээ ч хэн нэгэнд уйлж байгаа төрөхөө харуулж байгаагүй.
Кристалл: ина зүгээр үү ямар нэгэн зүйл тохиолдсон юм уу?
Би: " кристаллыг тэврэх" би яах ёстойгоо мэдэхгүй байна. Би сэүний ээжид юу буруу хийсэн ээ санахгүй байна. Тэр үргэлжид жоеийн тухай яридаг. Тэр намайг сэүнтэй суулгахыг хүсэхгүй байна. Би яах ёстойгоо үнэхээр мэдэхгүй байна
Кристалл: эхлээд тайвшир ина бидэнд ярилцах тав тухтай өрөө хэрэгтэй
Кристаллын хойноос даган явав. Тэр 2 давхарын хамгийн цаад талд байрлах өрөөнд орлоо. Энэ өрөө яг л надад зориулагдсан мэт бүх зүйл нь бараан өнгөтэй байлаа. Бие минь үнэхээр сул дорой болсон бололтой. Орон дээр хэвтэхэд хүргэнэ.
Кристалл: надад бүх зүйлээ ярьж болно шүү. Би чиний сэтгэл зүйч болж болох юм " инээх" аливээ охин минь сэтгэлээ уудал
Дахиад ч хий дэмий нулимс минь урсана. Би энэ нүднээс гарах нулимсандаа үнэхэээр уур хүрж байна. Би өмнө нь хэн нэгнээс болж ингэж уйлж байгаагүй.
Би: сэүн бид хоёр салчихсан " өмнөхөөсөө илүү уйлах" бид тэрний ээж болон түүний алтан бэрээс болоод салчихсан. Тэрний ээж намайг нэг нүдээрээ ч үздэггүй. Би тэрэнд өөрийнхөө ээжээс ч илүү санаа тавьсан. Өөрийнхөө ээжийг мартан байж түүний ээжид цаг зав гаргасан. Эцэст нь би жое д буугаад өгчихсөн
Кристалл: " нуруу илэх" энэ үнэхээр хүнд сэдэв байна. Хүсвэл чи сэүнтэй зугтаж болно. Сэүн чамайг л гэж байвал бусад нь хамаагүй тийм биз дээ.
Би: би тэгэж чадахгүй. Надад тэр их зориг байхгүй
Кристалл: хүсвэл манай гэрт сайхан залуучууд өчнөөн байна. Яагаад тэд нартай уулзаж дотносож болохгүй гэж
Би: тэд нар чинь миний сонирхдог залуучууд биш
Кристалл: тэгээд ямар залуу чиний сонирхолыг татдаг юм бэ дээ
Би: яг л сэүн шиг " урт аас урт санаа алдах"
Цүнхнээсээ утсаа гаргаж ирэхэд сэүнээс хэдэн мянган дуудлага ирсэн байлаа. Тэгэхдээ би энэ хүнийг мартах хэрэгтэй. Тэгвэл надад ч тэр сэүнд ч тэр амар байх болно. Би үнэхээр муу охин байгаа биз сэүн бидний хайр эцэст нь ингэж дуусах ёстой байсан бололтой. Кристалл доороос виски авчирж ирэн надад уухыг санал болгож байлаа.
Кристалл: энэ чамд бага ч болов тус болох болно " хундаглах"
Кристаллын хэлсэнд итгэх хэрэгтэй. Тэр намайг ганц ч удаа хуурч байгаагүй. Хатуу гашуун зүйл хоолойг минь халуун оргиулан дотор минь орно. Кристалл бид хоёр дахиад л хэд хэдэн хундаг ууна. Дотор минь халуун оргин яг л шатаж байгаа юм шиг халуун дүүгэж байлаа. Дахиад л утас минь дуугарна. Энэ удаад миний хайртай ээж залгаж байлаа.
Би: миний хайртай ээж юу болоов
Ээж: чиний наад хоолой чинь юу вэ? Согтуу байгаа юм уу?
Би: үгүй ээ ээжээ зүгээр л миний дотор шатаад байна
Ээж: яг одоо хаана байна. Ээж нь очиж авья
Би: к ристаллын д байгаа болохоор санаа бүү зов доо
Ээж ч утсаа тэр дороо таслав хүний үг сонсож мэддэггүй юм уу? Тэгэхдээ энэ виски надад таалагдаж байна. Тэр намайг жинхэнэ ертөнцөөс бага ч болов холдуулахад тусалж байна.
Вискитэй ярих: чи манай сэүнийг миний хажууд байлгаж чадах уу? Зүгээр дээ түр зуурч байсан болно. " зогсуулах " тэгэхээр чамайг би дуусгах болно.
Хэсэг хугацааны дараа хаалга хүчтэй хэн нэгэн саван орж ирэв. Энэ сэүн байна. Чи үнэхээр ид шидтэй виски юм аа би чамайг дахиад уувал чи намайг үүрд сэүнтэй хамт байлгах уу?
Хэн нэгэн гарнаас минь виски булаан авна.
Би: юугаа хийгээд байгаа юм наадах чинь миний шидэт ундаа " уурлах"
Сэүн: яа ким ина бодит байдалтайгаа эвлэр би чамаас гуйя " хана луу виски шидэх"
Энэ үйлдэл үнэхээр аймшигтай байна. Тэр яаж миний шидэт ундааг хагалж чадав аа
Би: " хагарсан вискиний шилжүүлэн барин" за яахав нэгийгээ үзье гэж байгаа юм биз дээ. Алив хүрээд ир " гараараа нүүрээ хамгаалах" ганц дүрэмтэй нүүр лүү цохиогүй шүү
Сэүн: ина чи яг яагаад байгаа юм бэ? Бид үүрд гэж амласан тэр амлалтандаа хүрэх хэрэгтэй биз дээ. Яагаад намайг ийм хүнд хэцүү байдалд үлдээгээд байгаа юм бэ? " хоолой нь зангирах"
Би: чи сэүнээс огт ондоо юм. Тэгэхдээ энэ вискиний сэүн надад таалагдаж байна. Чи үнэхээр халуухан юм аа " хацараа нь тоглох"
Сэүний талаас
Инагийн гэрт ирэхэд тэр гэртээ байсангүй. Тэрээр миний утсыг авахгүй байсан тул ээжээр нь залруулахыг хүссэн юм. Түүний ээж ч намайг ойлгон түүн лүү залгахад тэрээр кристаллын д байна гэж хэлэхэд тэр даруйд машинаа асаан кристаллын д очлоо. Кристаллын д ирэхэд дотор чимээ шуугиан ихтэй байлаа. Өрөөнүүдийг эхнээс нь үзнэ. Эцэст нь тэр 1 давхарт алга 2 давхарт гарж ирэн булангийн өрөөнөөс эхлэхэд тэр дотор миний үзэсгэлэнт эмэгтэй нулимсаа арчин сууж байлаа. Тэрээр намайг харсан даруйд баярлан вискитэй ямар нэгэн зүйл ярьна. Би түүнийг ийм байдалд оруулахад хүргэсэн хүн нь шүү дээ
Түүний үйлдлүүд миний хайрыг улам их хүргэж байлаа. Түүнээс вискиг нь аван хана луу шийдэхэд тэрээр уйлан надад ямар нэгэн зүйл хэлнэ.
Би: ина чи яг яагаад байгаа юм бэ? Бид үүрд гэж амласан тэр амлалтандаа хүрэх хэрэгтэй биз дээ. Яагаад намайг ийм хүнд хэцүү байдалд үлдээгээд байгаа юм бэ?
Ина: чи сэүнээс огт ондоо юм. Тэгэхдээ энэ вискиний сэүн надад таалагдаж байна. Чи үнэхээр халуухан юм аа " хацараа нь тоглох"
Тэр үнэхээр бодит байдалтайгаа эвлэрэхийг хүсээгүй бололтой. Тэрнийг би яаж явуулахаа мэдэхгүй байна. Тэрний үйлдэл бүр намайг улам ихээр хайрлуулахад хүргэж байна. Би ким инад улам гүн дурлаж байна. Бид яах ёстой юм бэ? Инад аз жаргал хүсээд холдох хэрэгтэй юу?
