CHAPTER 5....
Даваа гариг...
Би сургууль руугаа алхан Сэүний хэлсэн зүйлийг хийлээ.Бид нэгнээ байхгүй юм шиг дүр үзүүлж байсан юм.Бид энэ бямба гаригт юу ч хийгээгүй,тэр өчигдөр л надад бие даалтынхаа өөрийнхөө хэсгийг явуулсан.Тийм болохоор би энэ талаар дахиж ярилцах шаардлагагүй.Өдрийн хоолны цаг болж,би өчигдөр бие даалтаа хийхэд бүх цагаа зарцуулсан болохоор оройн хоолоо идээгүй.Би өөртөө сэндвич,лимоны шүүс хийж авчирсан,хоолоо барисаар үргэлж иддэг газар руугаа явсаар Нахи над руу ирж байх нь тэр.Тэрээр миний хөлд тээглэн намайг зогсоолоо.Кэти Нахигийн араас ирсээр гартаа уух зүйл барисан байв.Харин дараа нь тэр миний нүүр рүү өнөөх уух зүйлээ цацах нь тэр.Бүхэл охид над руу инээн,цайны газар даяар намайг ширтэж байсан юм.Би нүүрээ арчихад тэд намайг зөрөн гарахдаа үргэжлүүлэн инээж байлаа.
Нахи: дараагийн удаа миний Сэүн хармаар байгаа бол сайн бодоорой гэж шивнэн хэлээд хажуугаар нь зөрөн явах нь тэр.Үнэхээр үү? миний? энэ миний мэддэггүй ахлах сургуулийн драма юу? Хэрвээ тэр үнэхээр бидний юу хийсэнийг мэдвэл...нүдэнд минь нулимс цийлэгнэж эхлэн,Сэүний ширээ рүү харвал тэрээр зүгээр л над руу хараад хурдхан шиг найзуудтайгаа ярихаар эргэн харах нь тэр.Би хурдан гэгч нь гадаа гарч ирээд хоолоо хогийн сав руу хаялаа.Би өлсөхгүй байна,шууд л угаалгийн өрөө рүү гүйн удаанаар уйлж эхэллээ.Цамц минь норж бас наалдаж байв.Би яг л бохир заваан болсон юм шиг санагдаж,би дахиж тэвчиж чадахгүй нь.Хонх дуугарах хүртэл угаалгийн өрөөнд уйлж байлаа.Энэ бүгд түүний буруу,түүнийх бас түүний тэнэг царайлаг царайны буруу.Яагаад Сэүн намайг аварч,би түүнд өртэй болчихсон юм? Би хичээлээ таслахаар шийдлээ.Би өмнө нь хэзээ ч хичээл таслаж байгаагүй,би сайн охин байсан.Хэзээ ч муу зүйл хийж байгаагүй,ямар ч мансууруулах бодис,хууралт,таслалт байгаагүй.Гэхдээ би дахиж хичээлд сууж чадахгүй нь,тэр тэнэг охидын царайг харж чадахгүй.Би гэртээ ирэн орлуугаа орон шууд л уйлж эхэллээ.Ядарч унтах хүртэл би уйлж байсан юм.
Мягмар гариг...
Би өнөөдөр хичээлдээ явахгүй байхаар шийдлээ.Ээж өнөөдөр ч бас гэртээ ирээгүй байгаа тийм болохоор энэ хамаагүй.Би хаалга онгойхыг сонсон,удалгүй шатаар хэн нэгэн ирж явахыг сонслоо.Энэ ээж байх боломжгүй,тэр өнөө орой 6 цаг хүртэл ирэх ёсгүй.Энэ хулгайч юм болов уу? Бурхан минь,дахиад л биш шүү.Гэнэт миний өрөөний хаалга онгойн,ээж орж ирэх нь тэр.
Би: ээжээ "тэврэх" яагаад ийм эрт ирж байгаа юм?
Ээж: би ажилаа эрт дуусгасан юм аа,бүх зүйл зүгээр үү хонгор минь? би чамайг өчигдөр хичээлээ тасласан гэж дуудлага авсан "урам хугарсан харцаар харах"
Би: мм-
Би яаж түүнд хэлэх ёстой вэ? Ээж аль хэдийн ядаргаанд орчихсон байгаа,өөрийг нь томилолтоор явсан хойгуур охин нь бусдад дээрхлүүлсэн тухай өсвөр насны асуудлаар түүний санааг зовоомооргүй байна.
Ээж: одоо миний охин хэзээ ч хичээл таслаж байгаагүй гэдгийг би мэднэ гэж хэлэн тэврэхээ болин над руу инээмсэглэх нь зүгээр ээ хэлж болно хэмээн хэлж байлаа.Тийм болохоор л би ээждээ хайртай.
Ээж: юу болсон юм? чамд юу хийсэн юм?
Дахиж би тэсэж чадахгүй нь,нулимс минь асгарч эхлэх нь тэр.
Ээж: хонгор минь "тэврэх" чшшш зүгээр ээ,надад хэлж болно
Би: та уурлаж байна уу?
Ээж: уурлахаа? үгүй ээ,урам хугарч байна юу болсон юм? "над руу харах"
Би гүнзгий амьсаа аваад,өдрийн хоолны үеэр болсон зүйлийг хэллээ.
Ээж: энэ дээрхлэл байна
Би: гуйя ээжээ юу ч битгий хийгээрэй
Ээжээ: үгүй ээ үгүй,тэд миний охинд ийм зүйл хийж болохгүй
Би: ээжээ,би энэ асуудлыг томроосой гэж хүсэхгүй байна
Ээж: эргэн тойронд чинь багш байгаагүй юм уу?
Би: ээжээ гуйя
Ээж: хонгор минь уучлаарай "би түүний мөрөн дээр толгойгоо тавих" миний охин өвдөж байхад би тэнд байгаагүйдээ итгэж чадахгүй нь ээ
Би: зүгээр ээ ээжээ...хэрвээ би өнөөдөр хичээлдээ явахгүй бол зүгээр үү?
Ээж: за "духан дээр үнсэх" би чамд өглөөний цай хийе
Би: баярлалаа ээжээ,хайртай шүү
Ээж: би ч бас хайртай
Би хичээлдээ яваагүй байсан ч ажилдаа явахаар шийдсэн юм.Гэтэл Сэүн болоод тэдний бүлэг найзууд орж ирэх нь тэр.Сэүн бас л Нахигийн мөрөөр тэвэрсэн байлаа.Би тэднийг үл тоон сууж байхад менежир над дээр ирэв.
Менежир: 8 дугаар ширээнд тэд чамаар үйлчлүүлэхийг хүсэж байна Хана
Би 8 дугаар ширээ рүү харвал энэ тэдний ширээ байсан юм.Ямар хараал идсэн зүйл нь? тэд яагаад надаас үйчлүүлэхийг хүссэн юм бол?
Би: би явахгүй байж болох уу Мари? "гуйсан харцаар харах"
Би үнэхээр гуйж байгааг тэр хэлж чадна гэж бодож байна.Тэгээд л Мари толгой дохин захиалга авахаар өөрөө явлаа.Би өөрөөрөө бахархаж байна,тэд кафед байгаа бүхэл цагийн турш би тэдэнд саад болохгүйг хичээж байсан юм.Угаалгийн өрөө ашиглаад гарж явахдаа хэн нэгнийг мөргөх нь тэр.
Би: өө уучлаарай гэж хэлээд дээш харвал энэ Сэүн байлаа.Би түүн рүү санаа зовсон харцаар хараад өөр тийшэ харлаа.Яг одоо Нахи эсвэл тэдний найзууд ирээд намайг түүн рүү харж байгааг харвал тэд над дээр дахиад л уух зүйлээ асгана биз.Сэүн ч бас над руу харан гарнаас минь бариад охидын угаалгийн өрөө рүү түлхэх нь тэр.Одоо ч тэр миний гарыг барисаар,би түүнээс гараа татан авлаа.
Сэүн: уучлаарай
Би өөр тийшээ харлаа.Би түүнийг хармааргүй байна...бас түүний үзэсгэлэнтэй царайг.
Сэүн: чи манай ширээнд ирээгүй
Би түүн рүү харлаа.Тэр тоглоод байна уу? бид нэгнээ үл тоох хэрэгтэй гэж хэлсэн нь тэр биш билүү?
Би түүн рүү харахаа болин: би ажлаа хийх хэрэгтэй байна гэж хэлээд хажуугаар нь гарах гэхэд дахин гарнаас минь барин авах нь тэр.
Сэүн: зүгээр үү?
Би: ямар ч мэдрэмж байхгүй гэж бодсон юмсан "түүн рүү харах"
Сэүн: Нахи чамд тийм зүйл хийнэ гэж би мэдээгүй
Би: юу? чи намайг сургууль даяар ичгэвтэр байдалд орсоныг хэлж байна уу,тэгвэл би Нахигийн найз залуутай нь унтчихсан,бурхан минь би юу бодож байсан юм бол? би яаж өөр охины харилцаанд нь оролцож чадав аа? "гараа духан дээрээ тавих" энэ бүх зүйлийн талаар мартацгаая,хараал идсэн Нахитэйгээ яв,тэгвэл тэр намайг ганцааранг минь орхино гэж хэлэн түлхлээ.Би түүнд уурлаж байна.Гэхдээ үнэндээ буруутгах ганц хүн бол би өөрөө шүү дээ,өөр хэн ч биш.Дахиад л нулимс урсах нь тэр.Энэ хоёр хоногт үнэхээр их нулимс урсаж байна.Би Сэүнийг замаасаа түлхэж холдуулаад гаран явлаа.Тэд намайг буулгаж авч чадахгүй гэдгийг би ойлгосон юм.Би бол ээжийн үзэсгэлэнтэй,хүчтэй охин.Би хүчтэй байх хэрэгтэй,дахиж намайг өвтгөх хэрэгт орооцолдож болохгүй.
