CHAPTER 7..
Долоо хоног хурдан өнгөрлөө.Сэүн над руу энэ долоо хоногт юм бичээгүй,мэдээж энэ тохиролцооны нэг хэсэг биш л дээ..Гэтэл би яагаад түүнээс мессеж ирэхийг хүсээд байгаа юм бол? Би яагаад их юм бодоод байгаа юм бэ? мэдэхгүй ээ...би хийж байгаа зүйлдээ ч дуртай биш байна...түүний тухай бодоход...гэхдээ би мэдэрч байгаа мэдрэмжиндээ яагаад будилаад байгаа юм бол? Зүгээр л бүх зүйлийн тухай март,энэ шинэ долоо хоног,түүний царайлаг царайг үл тоо хэмээн өөртөө хэлж байв..үгүй ээ,би дахиад л түүний талаар бодоод эхэллээ.Даваа гариг...би шүүгээ рүүгээ явсаар Сэүн Намитай байгаа эсэхийг нь шалгахаар хялам хийвэл тэнд Нами л байх бөгөөд Сэүн алга байлаа.Энэ миний сониуч занг хөдөлгөж орхив.Эхний хонх дуугаран би анги руугаа явлаа.30 минут өнгөрөн Сэүн өөртөө итгэлтэй гэгч нь алхсаар орж ирлээ.Тэр хоцрох бүртээ л үргэлж ийм байдаг.Тэрээр багшид дэвтэр өгөөд суудалдаа суулаа.Нүдний булангаараа би Нами дахиад л түүнтэй сээтэгнэж байгааг харав.Сэүн над руу хэдхэн секунд хараад эргэн өөр тийш харах нь тэр.Би түүнийг хэр удаан ширтсэн юм бол? Хацар минь халуун дүүгэж эхлэх нь тэр.Бурхан минь энэ үнэхээр ичмээр юм аа.Сэүн намайг өөрийг нь ширтэж байгааг мэдчихсэн үү? Би эхний цагийн турш түүн рүү харахгүй гэж хичээсээр хонх дуугаран би ангид үлдсээр Сэүн найзуудтайгаа гаран явлаа.
Өдрийн цайны үеэр..
Би номын сан руу явахаар шийдлээ.Өнөөдөр хоол идэх хүсэл алга,хөгжим сонсохоор утсаа гаргаж ирэхдээ Сэүнээс мессеж ирсэн байхыг харлаа.
Би өнөөдөр сайхан харагдаж байсан уу? тийм ээ,би хичээгээгүй байсан ч тэгэж харагддаг юм
Бурхан минь,тэр анзаарчихаж.Үгүй ээ зүгээр л түүнийг юуны тухай ярьж байгааг нь мэдэхгүй юм шиг жүжиглэ..
Чи юу яриад байгаа юм?
Тэр маш хурдан хариу бичлээ.
Эхний цаг дээр чи намайг ширтэж байгаагүй юм уу?
Үгүй ээ
Би түүнээс мессеж ирэхийг хүлээн,тэнэг юм шиг утсаа ширтэж байлаа.Би хэзээ ч ингэж байгаагүй,яагаад түүний мессежийг хүсээд байгаа юм бол? Сэүн хариу бичсэнгүй,урам хугарах мэдрэмж бүхэл биеэр минь тархаж байв.Би яагаад урам хугараад байгаа юм бол? би яг л түүнтэй сээтэгнэдэг охидууд шиг л байна.Цайны цаг дуусан 4 дүгээр цаг болон би анги руугаа очиход хэн ч тэнд байсангүй.Гэнэт Сэүнийг оролцуулаад хүүхдүүд нэг нэгээрээ ирж байв.Гэхдээ Сэүн над руу харсангүй,би дахиад л түүнийг ширтээд байгаа юм уу? би хурдхан шиг өөр тийш харлаа.Би яагаад үргэлж түүнийг над руу харахыг нь хүлээгээд байдаг юм бол? Өдрийн хамгийн сүүлийн хонх дуугаран,өнөөдөр 4 цагт ажил эхлэх болохоор хурдхан шиг эд зүйлсээ аваад яарч явахдаа Сэүнийг мөргөх нь тэр.
Би түүн рүү харан: уучлаарай
Тэрээр ёжтой гэгч инээмсэглэсээр над руу харан нүдээрээ битгий санаа зов хэмээн хэлж байв.Би цааш хурдлан явж,хацар минь улайх нь тэр.Мэдээж Нами араас минь цоо ширтэж байхыг би мэдэрч байлаа.Ажлын энгийн л нэг өдөр....цаг руу харвал 8:55 болж байв.Сүүлийг ширээгээ дуусгаад хаах цаг боллоо.
Менежир: Хана,гарахдаа хог хаячихаж болох уу?
Би: мэдээж гэж хэлээд хогоо аван арын хаалгаар гарлаа.
?: хүч үлдсэн үү? гэж хэлэн намайг цочиож орхих нь тэр.
Би: бурхан минь
Би эргэн харвал Сэүн инээсээр зогсож байлаа.Би түүн рүү дургүй хүргэм гэгч нь хараад үргэжлүүлэн хогоо хаяж байхад гэнэт гар минь хөнгөхөн оргин дээш харвал Сэүн нэг гараараа хогийг аван хогийн сав руу шидэх нь тэр.Би Сэүн рүү харан,тэр ёжтой инээлээ.Удалгүй би түүнийг ширтэж байгаагаа ойлгон,өөр тийшээ харан түүнийг түлхэн холдуулаад алхлаа.Яагаад би үргэлж түүнийг ширтээд байдаг юм бол?
Сэүн: чи өнөөдөр үнэхээр их ширтээд байна шүү "даган явах" гэхдээ дахиад л би мэдчихлээ
Би эргэн түүн рүү харлаа.Шөнө болсон байхад ч түүний инээмсэглэл гэрэлтэж байна.
Би: чи юу хийгээд байгаа юм?
Сэүн: би амьсгалж бас чамтай ярьж байна
Тэр үнэхээр миний дургүйг хүргэхээр хичээж байх шив.
Би: би юу ярьж байгаагаа мэдэж байна,яагаад энд байгаа юм? намайг дагаад байгаа юм уу?
Сэүн: би тэнд хүүхдүүдийн хэлхээ байхыг хараад анзаарахыг хүсээгүй юм бас чамайг дагахаа? тийм байж болох л юм "мишээх" илүү гоёоор хэлвэл би чамайг энэ жихүүдэс төрмөөр шөнө харанхуйд хамгаалж байна
Би: за яахав баярлалаа гэхдээ надад чиний хамгаалалт хэрэггүй анх чиний тусламжыг аваад юу болсоныг хараарай л гэх гэсэн юм "эргэж харан явах"
Сэүн: сайхан тэсрэлт "чимээгүй хэлэх"
Би доороо зогсон эргэн тойрноо хараад: юу?
Гэтэл Сэүн над руу ойртсоор би түүн рүү эргэхдээ цээжийг цохиж орхилоо.Сэүн нэг гараараа бэлхүүснээс минь барин нөгөө гараараа хацарнаас минь барин: би сайхан тэсрэлт болсон гэж хэлсэн юм,хоёр ч удаа "ёжтой инээх"
Би түүний хэлсэн үгэнд гайхаж орхилоо.Түүнийг өөрөөсөө түлхэх гэж хичээсэн ч Сэүн улам чанга бариж байв.Тэрээр толгойгоо доошлуулан намайг үнсэх нь тэр.Цочирдон дахиад л түүнийг түлхэх гэж хичээсэн ч улам ойртох нь тэр.Түүний үнсэлт үнэхээр чихэрлэг юм.Тархи минь надад түүнийг түлх гэж хэлэх бол зүрх минь үргэжлүүлэн үнс хэмээн хэлж байв.Би зүрхээ сонсохоор шийдэн бид үнсэлж байлаа.Бид хэр удаан үнсэлцсэнээ мэдэхгүй байна гэхдээ хэсэг хугацааны дараа би түүнийг түлхэн доош харлаа.Гэхдээ би гэм буруутай юм шиг мэдрэгдээд байх юм,Сэүн минийх биш шүү дээ.
Сэүн гарнаас минь атган салаавчлан хөтлөөд: надтай хамт яваач
Тэр намайг хаашаа ч авч явж байгааг мэдсэнгүй гэхдээ бид түүний мотоцикл дээр суулаа.Сэүн надад дуулгаа өгсөөр би түүний бэлхүүлсээр тэврэн бид кафегаас явлаа.Салхи үсийг минь хийсгэн,үнэхээр сайхан байв.Бид 10-15 минутын дараа толготтой бэйсболын талбай дээр ирлээ.Бид зогссон газраас сар үнэхээр үзэсгэлэнтэй гэрэлтэж байв.Сэүн мотоциклоосоо буун бэйсболын талбайн нөгөө талд толгод дээр зогсон,би ч бас түүний хажууд зогслоо.Харин дараа нь Сэүнийг ярих хүртэл бид чимээгүй байсан байв.
Сэүн: яагаад өнөөдөр хичээл дээр хоцорсоныг мэдмээр байна уу?
Би түүн рүү харан Сэүн над руу харсангүй.
Сэүн: дасгалжуулагч намайг бэйсболын тэтгэлэг авахыг хүсвэл илүү сайн хичээх хэрэгтэй гэж хэлсэн,энэ өрсөлдөөн үнэхээр хүчтэй,тэнд надаас сайн олон хүн байгаа бараг 10 дахин их,хэрвээ би энийг авахыг хүсвэл 7 хоногийн 24 цагаар бэлдэх хэрэгтэй тийм болохоор л 30 минут хоцорч очсон юм,би зогсож чадаагүй,зогсолтгүй бэлдэж байхад дасгалжуулагч ирж л намайг зогсоосон,манай гэр баян ч гэлээ надад дарамт,бодох зүйл маш их байдаг,би амжилт олох хэрэгтэй эсвэл гэр бүлийнхээ нэр хүндийг унагаана "үсээ самнаад над руу харан инээх" би өрөвдмөөр сонсогдож байгаа биз дээ? "эргэн бэйсболын талбай руу харах"
Түүний хэлсэн бүгдийг сонсоод би мэдэрч байгаа мэдэхгүй байна.Яг энэ мөчид тэр миний хардаг тэнэг Сэүн биш байна.Түүнийг үгс бүр...яг л надаас энэ зүгээр болно оо гэх үгийг сонсох хэрэгтэй байгаа юм шиг чин сэтгэлээсэй байсан.Тэрэнд би хэрэгтэй гэдгээ харуулж байгаа юм,бидний гар нэгэндээ хүрэх хүртэл би ойлгосонгүй.Би түүний гарыг атгаж байна.Сэүн над руу харахад би хаягдсан,айсан хүүг олж харлаа.Би түүнд бага ч болов тайтгарлыг өгөхөд тэрээр үл ялиг инээмсэглэж байв.Би түүний дэргэд байна гэдгээ харуулж байгаа юм.Сэүн хацарнаас минь барин эрхий хуруугаараа хацрыг минь илэж байлаа.Бид нэгнийхээ нүд рүү харсаар би түүнийг үнсэж орхив.Сэүн намайг түрүүлж үнссэнд цочирдох нь тэр.Удалгүй Сэүний царай тайван болж,бид хэсэг хугацааны турш үнсэлцэж байлаа.
