HELLO 2018
Орчлон дэлхийд
12-р сар онцгой
12-р сараас
31-ний өдөр oнцгой
31-ний өдрөөс
00:00 цаг онцгой
Шинэ оны мэнд хүргэе!
Ингээд бид хамтдаа дахин нэг жилийг үдэх гэж байна. Энэ жил миний хувьд өгүүллэг бичсэний гурван жил өнгөрсөн. Бас манайх өөрсдийн блогтоо нэр хүртэл өгсөн жил. Тэгээд админых нь хувьд энгийн л нэг жил болсон. Онцгой ямар нэгэн үйл явдал болоогүй ч энэ энгийн амьдралынхаа өдөр бүр, алхам тутамдаа шинэ зүйлсийг сурч мэдэж, ухаарсан. Олон ч шинэ хүмүүстэй танилцсан, уулзсан. Тэр хүн бүрээсээ би жаргал, зовлон, баяр баясал гээд бүх зүйлийг хүлээж авсан. Миний фанфик-г уншдаг хүмүүстэй уулзаж, танилцсан. EXO-L гэх агуу фэндомынхоо уулзалтанд хүртэл явж, залуусаасаа цомог дуу хайрыг хүртэл хүртсэн жил байлаа.
Надтай уулзаж байгаагүй, үргэлж чат болоод комментоор дэмжиж ирсэн та бүхэндээ баярлалаа. Та нарынхаа зөвлөгөө, мэндчилгээ, сэтгэлийн үг гээд л олон зүйлээс би их юм сурч авсан юм шүү. 2018 он, тэрний дараа жил ч надтай, бидэнтэй хамт байгаарай <3
Тэгээд ирэх ондоо хүсэл мөрөөдлөө биелүүлж, тулгарсан саад бэрхшээлийг давж, өөртөө итгэж, өөрийгөө хайрлаарай! Амьдрал өөрөө дандаа сайхан байдаггүй шүү дээ, тэр бүрт сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Амьдралд чинь орж ирсэн хүн бүрийг хайрлаж, хамт байгаарай. За тэгээд шинэ оноо сайхан гаргаарай :)) ;))
2017 is the year where we put all the hardships behind us, and move forward with the lessons we have learned.
