10 страница28 марта 2018, 09:33

Мэдэгдэл!


Сайн уу? За өнөөдрийг хүртэл би өгүүллэг бичээд 3 жил болж байна. Энэ хугацаанд маш их хичээж, та нартайгаа танилцаж, энэ хугацаанд магтаал, сайшаал гомдол, шүүмжлэл гээд олон үг сонсож байсан. Тэр дунд доромжлох хүн ч олон байсан. Гэхдээ тэр болгонд дуугүй байж өөрийгөө сайжруулах гэж хичээж байсан шүү. Тэгтэл өчигдөр нэг хүн шүүмжлэл гэж хэдэн үг хэлсэн л дээ. Тэгээд үнэхээр тэвчээр минь алдарлаа үнэндээ.

Бид хоёрыг өгүүллэг орчуулдаг, энэ чинь хулгай ч гэж байна. Бас хамгийн ихээр гомдолтой байгаа зүйл нь би та нарт "Чөтгөр шиг нөхөр" орчуулга шүү гэж анх бичихдээ хэлж байсан биз дээ. Үнэхээр хараагүй, хайхрамжгүй байж мэдээгүй байж намайг бичсэн гэж ойлгосон бололтой. Ихэнх уншигчид мэдэж байсан шүү. Би өөрөө огтхон ч бичсэн гэж хэлээгүй. Тэгтэл намайг өөрөө бичсэн гэж хүмүүсийг хуурлаа гэсэн. Эх хувийг нь өгдөггүй тал дээр яахав бидний буруу. Гэхдээ та нарт өгчихөөд бид нар орчуулах шаардлагагүй болчихно гээд л тэр.

Бас бид хоёрыг гомдлож гуйлгах гэх гэдэг гэсэн?? Би үнэн учраа хэлэхээр гомдоллоо, гуйлгах гэлээ гээд тэгээд юм хэлэхгүй орхихоор зарим нь өөрсдийгөө бодож алга боллоо, тайлбар хий гэж загнидаг. Тэгээд би яах юм бэ? Үнэхээр би дурандаа хийж байгаагаас хойш, та нар ч бич гэж гуйгаагүй болохоор би больж болно.

БИ ӨНӨӨДРӨӨС ЯМАР Ч ӨГҮҮЛЛЭГ ОРЧУУЛАХГҮЙ. ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ САНААГААР ӨӨРӨӨ БИЧНЭ.

За тэгээд өдийг хүртэл анхаарал тависанд баярлалаа.

10 страница28 марта 2018, 09:33