33 страница27 ноября 2017, 13:31

Бичлэг

Утас тасралтгүй хангинах чимээгээр Эрин нойрмоглосоор утсаа аван нэг нүдээ арай хийн нээгээд хартал Чэрёон залгаж байв.

"Яасан бэ???"

"Айн? Чи арай унтаад байгаа юм биш биз дээ? Шөнө дунд төв хаалган дээр уулзана гэснээ мартчихааа юу? чамайг бид энд бараг 30 минут хүлээж байна!!!" Эрин Чэрёоны ингэж хэлэхийг сонсоод нөгөө агуу их нойр нь шууд сэргэн орноосоо гэрлийн хурдаар бослоо

"Ахх.... мартаад унтчихсан байна, за уучил уучил удахгүй очлоо хүлээж байгаарай"

Эрин яаран дуудлагаа таслаад орой гадаа хүйтэн байж магадгүй гэж бодон ороолтоо зүүн гарах гэтэл ард Жонгүгийн нойрмоглон үглэх нь сонсогдоно

"Ямар чимээтэй юм бэ???? Ийм орой хаачих гэж байгаа юм?" Жонгүг сэгсийсэн үсээ гараараа самнан доош дараад орноосоо өндийн суулаа

"Найзуудтайгаа уулзая" гэж Эрин түүнд юу ч болоогүй юм шиг царай гарган хэлэхэд Жонгүг дээш нойрмоглон ханын цагруу ярвайн хараад

"Шөнө дунд өнгөрч байна гэдгийг мэдэж байна уу?"

"Ааххх, мэдэж байнаа мэдэж байна. Би удахгүй ээ, түрүүлээд унтаж бай" Эрин түүнийг шалгаах Жонгүгаас хурдхан шиг зугтхын түүс болон өрөөнөөс гарч явлаа

----------------------------------------------

"Хар шөнөөр хүн унтуулахгүй яагаад хаалга нүдээд байгаа юм бэ??" Жин байдгаараа амандаа үглэн хаалгаа тайлаад Жонгүгийг дотогш орууллаа

"Ахаа, хувцсаа өмсчих гарцгаая"

"Гарах аа?? Хаашаа???"

"Зүгээр нойр хүрэхгүй байна шдээ, хамт гаръяа лдаа" Жонгүг Жиний гарнаас зууран хошуугаа унжуулаад байсанд Жин ихэд гайхан сэжиглэнгүй хараад

"Наад нүүр ам чинь яагаад байгаа юм? Чи арай надад эгёо хийгээд байгаа юм биш биз дээ?"

"Ах аа~~~~~~~"

"Өө бурхан минь чамруу дэр шидчихээс минь өмнө наадхаа больж үз" Жин аргаа баран гадуураа хүрэмээ өмсөөд Жонгүглүү ширүүн хараад

"Чамайг эгёо хийлгэхэд хүргэсэн юм чинь юу юм? Гарч хаачихнав"

"Зүгээр найзуудаараа гармаар санагдаад... Бусад ах нар ч гэсэн гадаа таныг хүлээж байгаа"

Жин Жонгүглүү харан санаа алдан толгойгоо сэгсрээд түүнээс түрүүлээд өрөөнөөсөө гараад явчихлаа. Жонгүг ч түүний араас гаран гүйцэж очоод шатаар хамтдаа буутал BTS бүгд нойрмоглочихсон хагас дутуу нээсэн нүдтэй зарим нь босоод үсээ ч янзлаагүй арзайсан хэвээрээ байх ажээ.

"Та хэдийг ч гэсэн манай агуу Хунтайж сайхан зүүднээс чинь сэрээсэн бололтой" гэж Жин гараа энгэртээ аван тэдэнлүү шоглон хэлэхэд дундаас нь Юүнгигийн дуу хамгийн залхсан янзтай сонсогдоно.

"Жонгүг байсан болохоор л энд ингээд зогсож байна, өөр хүн байсан бол өрөөний хаалгаар бүдүүн өгзгийг нь чирүүлээд гаргах байсан юм"

"Гэхдээ Жонгүг аа... бид нарыг яах гэж цуглуулсан юм" Намжүүн одоо хүртэл нэг нойр нь сэргэж өгөхгүй байгаа бололтой гараараа амаа даран ившээн асуулаа

"Бусад хүүхдүүд унтахгүй нууцаар гадуур гарч хөгжилтэй юм хийцгээгээд байна шдээ, үнэндээ би ч гэсэн тэгэхийг хүсч байна"

Жонгүгийн ийнхүү хошуугаа цорвойлгон хэлсэнд ах нар нь түүнийг өхөөрдөн бүгд инээд алдлаа. Мэдээж тэр гаднаа хүйтэн хөндий харагддаг Хунтайж хэдий ч энэ бүлгийн хамгийн бага болохоор ах нартаа үргэлж хайртай бяцхан дүү нь мэт санагддаг билээ. Түүний юу хэлсэн, юу хийхийг хүссэн гээд л бүх зүйлийг нь тэд биелүүлэх гэж, жаахан дүүгээ ордноос гадуур бага ч гэсэн хөгжилтэй байгаасай гэж байдаг бүхнээрээ хичээх нь энэ бүлгийн хамгийн хайр татам нэг хэсэг нь юм.

----------------------------------------------------------

Эрин болон түүний найзууд амралтын газрын ойролцоо байх халуун рашаанд хөлөө дүрэн хөгжилтэй зүйлс хоорондоо ярилцан сууна. Мэдээж Чэрёон Минсо Соми гурав Жиминийг дуудахаа ч мартсангүй

"Жимин аа, чамд найз охинтой болох бодол байгаа юу?" Минсо түүнээс үсээ ичингүйрэн оролдонгоо асуухад Жиминий харц шууд Эрин дээр тогтох нь тэр. Түүний энэ харцанд Эрин эвгүйцэн хоолойгоо засаад

"Манай Жимин удахгүй найз охинтой болох байлгүй дээ, түүнийг битгий ингэж шалгаагаад бай" Жимин түүний ингэж хэлэхийг сонсоод хөнгөхөн инээмсэглэн толгойгоо сэгсэрэв.

Удалгүй халуун рашааны зүг хэдэн хөвгүүдийн ирж буй чимээ дуулдах шиг болоход бүгд тэр зүгрүү толгойгоо эргүүлэн харлаа.

"Эрин аа, Энэ Хунтайж биш үү??"

"BTS-нхан бас хамт байх чинь"

Удалгүй хөвгүүд рашаан дээр хүрж ирч Эрин Жонгүг хоёр хоёр биенээ олж хараад энд юу хийж байгаа юм? гэсэн харцаар өөд өөдөөсөө ширтэн юу ч дуугарахгүй байсанд энэ эвгүй уур амьсгалыг Хусог эвдэн худлаа инээгээд

"Хөөх, энд хэн байгааг хараач, алив Жонгүг аа эхнэр дээрээ очооч" гэж гарлуу нь нудран хэлчихээд Жонгүгийн чихэнд ойртон гараараа нудраад "Золиг минь, Арай Эринийг гадагшаа зугаалаад гарчихсан болохоор бид хэдийг сэрээж гадагш гарсан юм биш биз дээ?" Хусогийн чихэнд нь ингэж шивэнэхийг сонссон Жонгүг толгойгоо хурдан хурдан сэгсрээд

"Үгүй ээ, би ерөөсөө тэгэж бодоогүй"

"За яахав итгэе"

Хөвгүүд ч удалгүй өмднийхөө шуумгийг дээш болгоод Эриний найзуудын хажууд энэ тэрүүгээр нь багтаж шингэн учраа олоод сууцгаачихлаа. Харин Эриний хажууд хэн нь ч суусангүй. Тэхён түрүүнээс хойш юу ч хийлгүй зүгээр л тэднийг харж зогсох Жонгүгрүү хараад

"Чи наанаа юу хийгээд байгаа юм? хүрж ирээд хөлөө рашаанд дүрлэдээ. Энд их сайхан байна. Одоо ч чи бүжиглэнэ гэж хөлөө өвдгөхгүй амар байх лдаа шилжчихсэн юм чинь... гэхдээ нааш ирж суулдаа"Тэхён түрүүнээс хойш юу ч хийлгүй зүгээр л тэднийг харж зогсох Жонгүгрүү харан хэллээ.

Жонгүг ч яах ч араггүй байдалд орон бусдынхаа адил өмдөө янзалчихаад Эриний хажууд суухад бүгд энэ тэндээс жогтой харцгаан ам амандаа сонин дуу аялан инээлдэнэ

"Одоо больцгоо лдоо" Эрин үсээ чихнийхээ ард хийнгээ доош харан хэлэхэд Минсо инээд алдан

"Үнэндээ та хоёрын ингэж хамтдаа байгааг урьд нь харж байгаагүй болохоор бүр догдолчихлоо" гэв

Жонгүг Эрин хоёр хоёр тийн харан бие бие лүүгээ харахгүй байсанд бүгд шоолон дор бүрээ инээдээ барьж байсан ч харин Жиминий нүүрэнд инээмсэглэл тодорсонгүй зүгээр л хөлөө рашааны усанд нааш цааш болгон үүсч буй жижиг давалгааг нь ажиглан сууна.

"Ингэхэд... Бид хоорондоо танилцаагүй юм байна?" Намжүүн охидруу харан дулааханаар инээмсэглэхэд Эриний найзуудын хацар бүгд халуу дүүгэх шиг боллоо

Удалгүй тэд хоорондоо танилцан хоорондоо элдэв сонин хачин зүйлс ярилцаж эхлэхэд Эрин Жонгүг Жимин гурав л чимээгүй суусаар байв. Мэдээж хэн хэнд нь ингээд гурвуулаа нэг дор сууж байх нь эвгүй санагдсанаас болсон биз.

Тэдний дуусашгүй яриаг таслах мэт гэнэт нэгнийх нь утас чангаар тэр хавиар нэг дуугарлаа. Угын зүрх муутай амархан цоччихдогоороо Чэрёон Хусог хоёр зүрхээ даран амьсгаагаа гаргахад Соми ард ширээн дээр тавьсан утсаа авахаар босохдоо хөл нь хальтран доош уначихав. Бүгд сандралдан босоод түүнийг авах гэсэн ч аль хэдийн Жин түүний араас орон татаад гаргаад ирлээ.

"Вуааа,,, дээрээсээ гайгүй юм шиг харагдаад байсан хэрнээ доошоо их гүнзгий байжээ" Жин нүдрүү нь орох нойрсон үсээ хойш хуруугаараа хойш самнан хэлэхэд охид Сомиг тойрон зүгээр эсэхийг нь шалгаан асууна

"Гадаа хүйтэн байна, хурдан нойтон хувцсаа сольсон нь дээр байх аа... " гэх Жиминий санаа зовсон дуугаар тэд бүгд хүлээн зөвшөөрөн толгойгоо дохицгоогоод

"Тэгвэл би Сомиг хүргэж өгөнгөө өөрөө ч хувцсаа сольё доо, угаасаа харанхуй шөнө дан охидууд явуулаад яаахав" гэсээр Жин Сомиг аваад явчихав

----------------------------------------------------

Уржигдар болсон явдлаас хойш Эриний найзууд болон BTS-ынхан хамтдаа байга цагыг өнгөрөөх болов. Соми ч Жинийг харах болгондоо хацар нь хааяаа улаа бутарчихсан харагддаг болчихсон байв.

"Яа, Жин ах та хоёр яадаг болчихсон юм? тэр өдрөөс хойш бие биелүүгээ жогтой хараад байгааг анзаарсан шүү" Минсо нүдээ онийлгосоор Сомируу энгэртээ гараа зөрүүлэн асуухад Сомин гацаж түгдрэн байж нүдээ бүлтийлгээд

"Ю-Юу... Юу яриад бай-гаа юм?? бид хоёр яа-ссан гэж"

Тэдний яриаг таслан амралтын өрөөнд BTS-нхан дуу шуутай нь араггүй орж ирлээ

"Wats poppin gulssss" гэсээр Хусог охидтой мэндэлсээр хажууд нь ирж суухад удалгүй ахиад өрөөний хаалга хүчтэй саван онгойгоод Эрин гартаа бичлэгийн камер барьсаар гүйгээд ороод ирэв

"Залуусаа надад та нарт үзүүлэх юм байна. 21-р зууны хамгийн шилдэг prank л гэсэн үг!!!!"

Бүгд түүний ингэж хэлэхийг сонсон суудал суудлаа эзлэн өнөөх сонирхол татсан бичлэгээ үзэхээр сууцгаалаа

-------------------------------------------------------

Жонгүг өрөөндөө ортол өрөө нь хоосон Эрин гараад явчихсан байв. Нээх юм бодолгүй орон дээрээ дээш харан хэвтэж байтал Эрин сэмээрхэн өрөөнд орж ирээд хаалга хөнгөхөн хаагаад эргэж харахдаа Жонгүгтай харц тулгаран олго харайн цочих нь тэр

"Юундаа ингэж цочоод байгаа юм???"

"А-Аан... чамайг өрөөндөө ороод ирчихсэн гэж анзаарсангүй, би нэг юм авчихаад гарлаа. Чи... өрөөнөөсөө гарахгүй биз дээ??"

"Тэрийг мэдэж яах гэсэн юм?"

"Зүгээр л..."

"Гарахгүй ээ"

Эрин түүний хариуг сонсоод санаа нь амарсан янзтай урууланд нь бяцхан инээмсэглэл тодрохыг Жонгүг анзааран харлаа. Удалгүй Эрин ширээн дээрээс юм авчихаас өрөөнөөс хам хум гүйгээд гарахад Жонгүг эхэндээ нээх юм бодоогүй ч гэнэт ямар нэг юм санан орноосоо үсрэн босоод ширээрүү хартал түрүүн байсан бичлэгийн камер алга болчихсон байв

"Муу тэнэг, яахараа ийм тэнэг байдаг байна аа???" Жонгүг амандаа үгэлсээр Эриний араас өрөөнөөсөө гаран гүйлээ

Эринийг энэ тэрүүгээр хайсан ч олдсонгүй аргаа бараад Намжүүнрүү залган асуухад тэр "Эринийг нэг бичлэг үзүүлэх гэж байх шиг байна амралтын өрөөнд хүрээд ир" гэхээс өөр юм хэлсэнгүй

Жонгүгийн амралтын өрөөний хаалгыг эвдлэх шахам онгойлогон орж ирэхэд бүх зүйл аль хэдийн болоод өнгөрчихсөн байлаа. Өрөөний голд байх зурагтын өмнө Эрин дэлгэцийг нь гараараа хаан нүүр нь улайчихсан зогсох агаад түүний цаана Жонгүгийн унтаж буй Эриний уруул дээр үнсэж буй зураглал харагдах аж. Өрөөнд байх зарим хүмүүсийн ам нь ангайтлаа гайхчихсан зарим нь харин "ёстой 21-р зууны шилдэг бичлэг байна даа" гэж инээх нь дуулдана. Харин тэнд байх хоёр түүний инээд үүнд огтхон ч хүрсэнгүй Жимин Хёорины зүг толгойгоо эргүүлэн харахад тэр дороо нударгаа зангидчихсан сууж байлаа

33 страница27 ноября 2017, 13:31