Жульет
Олон хүүхдүүдийн өмнө хэтэрхий эвгүй байдалд орсондоо Эрин ичин өрөөрүүгээ байдаг хурдаараа гүйгээд явчихлаа. Жонгүг ч тэнд байсан хүмүүст тайлбар тавьж олон юм ярихыг хүссэнгүй камераа салгаж авчихаад хаалгаар гаран өрөөлүүгээ явав.
Өрөөндөө орж ирээд хартал том өрөө хоосон байх бөгөөд харин угаалгын өрөөнд юм түжигнэх чимээ гарна. Жонгүг хаалганы урд ирж огсоод хоёр удаа хөнгөхөн тогшоод
"Наанаа юу хийгээд байгаа юм? гараад ир" Түүний ингэж хэлсэн дариуд хаалганы цаана чимээ гарахаа больчиход Жонгүг санаа алдан гараа халаасандаа хийлээ
"Би чамайг наана чинь байгааг аль хэдийн мэдчихсэн, зүгээр ярилцая..."
"Дараа бол, би усанд орж байна." Эриний дуу хаалганы цаанаас бүдэг бадаг сонсогдоно
"Усанд оронгоо сонсчихож болдоггүй юм уу?"
"НАДАД ЧАМАЙГ СОНСОХ ХҮСЭЛ ЯГ ОДОО ҮНЭХЭЭР АЛГА!!!"
"Чи буруугаар ойлгоод байх шиг байна. Үнэндээ би чамайг ч гэсэн нүүрэн дээр чинь зураад дөнгөчихөе гэж бодсон ч... арай илүү өөр зүйлээр хийе гэж бодсон юм. Тэглээ ч нүүрэн дээр чинь адилхан аймшигтай зурагнууд сараачсанаас ямар ялгаа байнаа?" гэсээр Жонгүг хаалттай хаалгыг ширтэн түүнд сонсогдохоор чанга хэлтэл хүлээж байснаасаа илүү ууртай хариултыг Эринээс авах нь тэр
"ЧИ УРУУЛААРАА ЗУРАГ ЗУРДАГ ХЭРЭГ ҮҮ??? ЯАГААД ТИЙМ БИЧЛЭГ ХИЙЖ БАЙГАА ЮМ? ЯАГААД ОЛОН ХҮҮХДҮҮДИЙН ӨМНӨ НАМАЙГ ИЧГЭВТЭР БАЙДАЛД ОРУУЛЖ БАЙГААН? ТЭД НАР ОДОО БИДНИЙГ СЕКС БИЧЛЭГ ХИЙДЭГ ЮМ БАЙНА ГЭЭД ОЙЛГОЧИХСОН БОЛ ЯАХ ЮМ БЭ??? МУУ ГАЖ ДОНТОН МИНЬ!!!"
"Хөөе хөөе, хэн нэгэн гаж донгын талаар амныхаа зоргоор бувтнаад байх шиг байнаа даа? Тэгж ярьвал чи намайг шүршүүрт орж байхад хараа биз дээ!!!" Жонгүг уурандаа угаалгын өрөөний хаалгыг хүчтэйхэн ганц балбахад хаалга хальт ганхан хөдлөх шиг болов
"БИТГИЙ НААД ЯААЖГАЙ ХААЛГА ЦОХИОЧ БАЙГААЧ ТЭНЭГ АМЬТАН МИНЬ"
"Энэ муу хаалгыг чинь яасан ч яадаг юм!" гээд Жонгүг түрүүнийхээсээ арай хүчтэй ахин нэг удаа цохин тулахад нь хаалга урагш саван хаалгатайгаа хамт угаалгын өрөөнлүү унаад ороод ирлээ. Урагш унахдаа духаа цохьчихсон учраас өвдсөндөө ёолон Жонгүг арай хийн толгойгоо өндийлгөхөд ванндаа өвдөгөө тэврэн шалдан суух Эринтэй харц тулгарах нь тэр. Энэ удаа Эриний дуу өмнөх өмнөхөөсөө чанга сонсогдох ажээ.
"ЧИ ГАЛЗУУРЧИХАА ЮУ??? ЯАЖ НААШАА ОРЖ ИРЖ ЧАДАЖ БАЙНА АА!! МУУ ГАЖ ДОНТОЙ АМЬТАН!!!!БИ ЧАМАЙГ НААД ХААЛГАТАЙГАА БОЛГООМЖТОЙ ХАНД ГЭЖ ХЭЛСЭН БИЗ ДЭЭ!! ЮУГАА ХАРААД БАЙГАА ЮМ ГАРААЧ" Жонгүг сандарсанаасаа болсон уу эсвэл Эриний нүцгэн байгаад балмагдсан уу? ямар ч л байсан хамаг бие нь таг хөшөөд түүний өөдөөс нүдээ бүлийлгэн газар хэвтсэн хэвээрээ байлаа
"Чи ямар яршигтай юм бэ??? чимээгүй байгаач???" Жонгүг одоо л ухаан орсон бололтой чихээ дарсаар босч зогсоход Эрин азаар өмнө нь усандаа хөөс хийчихсэн байжээ.
"Гараач дээ! Тэгвэл би чиний наад хонгорхон хоёр навчинд чинь саад болохоо болилоо"
"Ингэхэд чи бид хоёр гэрэлчихсэн хүмүүс биз дээ? Тэр хүмүүст шөнө дунд бидний өрөөндөө юу хийж байсан нь байтугай одоо чиний миний урд ийм байдалтай сууж байгаа ч хамаагүй санагдах юм?" Жонгүг Эриний янзыг нь үзмээр санагдсан бололтой гараа халаасандаа хийн жуумалзан хэлэхэд нөгөөх нь байдаараа гараараа ус самардан улам их хөөс үүсгэх гэж хичээнэ.
"Хурдан гар лдаа, хөөс гаргах гэж гараа савчсаар байтал гар тасрах нь!"
"Чи урд нь намайг харсан л биз дээ???"
"Юу...Юугаа яриад байгаа юм?" Эрин гацаж түгдэрсээр арай хийн асуухад Жонгүг доош тонгойн ванны ирмэг дээр байх усан дуслуудыг долоовор хуруугаараа арчаад түүнд ойртон уруулынхаа нэг буланг ёжтой нь аргагүй өргөөд жуумалзав
"Амьдралд... бүх зүйл эрх тэгш байх хэрэгтэй тийм үү? Тийм болохоор би ч гэсэн чамайг харах эрхтэй биз дээ?"
Жонгүгийн ингэж хэлсний дараа Эриний нүд байж болох хамгийн том хэмжээндээ очин бүлтийлээ. Жонгүгийн харц эхэндээ түүний нүдэн дээр тогтож байсан ч удалгүй хүзүү эгэмний ясан дээр нь тусч хацар нь улаа бутраад эхэлэв
"Ахх... би одоо юугаа бодоод байна аа..." гэж амандаа бувтнан толгойгоо барихад нь Эрин түүний үгийг нь аль хэдийн сонсоод амжчихсан цээжээ гараараа халхлан биеэ атийлгаад
"Юу... Юу бодоод байна гэж??? Чи муу юугаа бодоод байгаа юм!!!"
"Наад хөөс чинь бараг арилчихсан байна" Жонгүг бантсандаа ийн хэлчихээд хурдхан шиг өрөөнөөс гараад гүйчихлээ...
Новш гэж би сая юу гээд хэлчихэв ээ???
-------------------------------------------------------
"Новш гэж, би наад хогийг чинь үхсэн ч хийхгүй мэдэв үү!!!" Хөвгүүд Жонгүгийн ууртай аргагүй өрөөн дундуур холхин алхах тоолонд нь түүний алхаж буй зүгрүү толгойгоо дагуулан харсаар орон дээр сууцгаана
"Гэхдээ чи хайч чулуу даавуудаад хожигдчихсон шдээ"
"Тэгээд юу гэж? Улсын Хунтайж эмэгтэй хүний даашинз өмсөж, хиймэл үс зүүгээд, нүүрээ будаад олон хүний нүдэн дээр гарахыг та нар зүгээр гэж байгаа юм уу тэ?" Түүний энэ асуултанд бүгд хэдэн биелүүрүүгээ харсан ч эргээд Жонгүг лүү хараад юу ч болоогүй юм шиг толгойгоо дохьцгоов. Энэ үйлдийг нь харсан Жонгүг хөмсгөө өргөн гараа алдлаад
"Тэгвэл миний хувьд зүгээр биш, ойлгов уу? Би чадахгүй! Ахиж надад ийм юм хэлээд хэрэггүй шүү! би тушааж байна! "
"Хөөх, Хунтайжтан маань зарлигаа буулгаж байх шив"
"Чи хэзээнээс бидэнд тушаадаг болчихоо вэ?" Юүнги түүнийг өөрсдөнтэй ингэж харьцсанд бага зэрэг бухимдал нь төрсөн бололтой чамархайгаа дарангаа асуух нь тэр
"Юүнги ахаа? та юу яриад байгаа юм бэ? Хэдий тэр бидний дүү ч гэсэн Хунта-"
"Мартаж үз, Түүний хэн байх нь надад хамаагүй ойлгов уу? Тушаалаа буулгаж албат шигээ харьцах гэж байвал... Би лав түүний ах байхыг хүсэхгүй байна. Бид нартай хамт байхдаа наад БОСС зангаа хаясан чинь дээр шүү" гээд орноос босон гарах үүдрүү зүглээд хаалга татан онгойлочихоод гарахаасаа өмнө сүүлийн удаа хөвгүүдрүү харан ам нээлээ "Гуйж ханалаа, наад хүн чинь хүсэхгүй байна, тэглээ ч яг үнэндээ Жимин энэ дүрд тохирно "
Сургуулийн амралтын хаалтын үйл ажилгаа болгож хоёр хоногын дараа жүжигчилсэн тоглолтын тэмцээн A болон Б байрныхан дунд явагдах гэж байгаа бөгөөд BTS-ын хөвгүүд Жонгүгаас болж Б байрны багт арай хийн орсон билээ.
Эцэст нь дүрээ сонгох гэж байгаад хайч чулуу даавуу тоглосоны ачаар Жонгүг Жульет болж таарсны үр дүнд Юүнгиг уурлуулаад явуулчихаж байгаа энэ.
"Үнэхээр Жиминийг гуйчих юм уу? Жонгүг аа?"
"Хүссэнээ хийцгээ"
"Үнэндээ Юүнги ах сая уурандаа л тэгээд хэлчихсэн байх, чи түүнд битгий уурлаарай" гэсээр Тэхён Жонгүгийн нуруун дээр хөнгөхөн цохиод бусдыгаа аван өрөөнөөс нь гарцгаав
-------------------------------------------------------
A/N Удаан хүлээлгэсэнд уучлаарай :) маргааш үргэлжлэл хэсэг орноо Ер нь одоо 10-15 хэсгийн дараа maybe 5 хэсгийн дараа энэ өгүүллэг маань дуусна шүү
Жонгүг Жимин хоёрын хэн нь Жульет болох бол ккккк
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vattpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)