Шийдвэр
~Эриний талаас~
Ангийнхантай уулзчихаад өрөө байх давхартаа гарахаар шатаар өгстөл хажуугаар Юүнги ууртай нь аргаггүй зөрөөд явчихав. Юу болсныг гайхан тэндээ түүний араас хэсэг харан зогсож байтал удалгүй түүний араас бусад гишүүд бууж ирцгээж байх нь харагдлаа.
"Өө.. Сайн уу? Эринаа"
"Юүнги яачихсан юм?"
"А-Аан сая Жонгүг тэр хоёрын хооронд нэг юм болчихсон юм... Чи гэхдээ өрөөндөө ороод түүнтэй болгоомжтой харьцахгүй бол их л ааштай байгаа байхдаа..." Хусог хамраа үрсээр ийн хэлэхэд бусад нь ч хүлээн зөвшөөрч байгаа бололтой толгойнуудаа хурдан хурдан дохьцгооно
"О-Ойлголоо...."
"Заза бид ингээд явлаа... Жиминтэй явж уулзах хэрэг байна" Тэхён инээмсэглэн надруу ирмэхэд бусад залуус ч надтай салах ёс хийн гараа даллацгаагаад шатаар бууцгаав
--------------------------------------------------------
Ханын цагаа хартал оройны 20:00... Жонгүг одоо хүртэл өрөөндөө орж ирэхгүй байсаар л байна. Утасруу нь залгахаас эмээж байсан ч зориг гарган утсаа гаргаад дугаарыг нь залгах хэсэгт бичин орууллаа. Харилцуур дуудахтай зэрэгцээд миний архан талд утас дуугарах чимээ сонсогдов
"Утсаа орхичихсон хэрэг үү..." Дурамжхан амандаа бувтнаад дуудлагаа таслан Жонгүгийн утасруу гунигтайгаар харлаа
Би өрөөндөө ганцаардаад байна шүү дээ... Чи хаашаа явчихав аа...
Орон дээрээ хоосон тааз ширтэн ханын цагын чаг чаг хийн дуугарахыг сонсон хэвтэнэ..
--------------------------------------------------------
Нэг мэдэхэд би өрөөнөөсөө гарчихсан тэр хавиар Жонгүгийг хайчихсан явж байв. Нэгдүгээр давхарлуу буун булан эргээд явж байтал Жонгүг амралтын өрөөний буйдан дээр ipod-оороо тоглоод сууж байгаа харагдах нь тэр. Инээмсэглэн түүний зүг хурдан хурдан алхсаар очих гэтэл ойртох тусам түүний хажууд суух охиныг таниад алхаа минь удаашран байсан байрандаа таг гацан зогслоо
Мин Хёорин?
"Би сургуулиа төгсөөд Жуйллиардад сурахаар шийдсэн..."
"Аан тийм үү?" Жонгүгийн дууны өнгө Хёорины ярианд тийм ч анхаарлаа хандуулсан шинжгүй байгааг нь илтгэх аж. Тэд намайг ард нь ирэн зогссон гэдгийг мэдээгүй байгаа бололтой
"Чи бид хоёр ярилцдаг байсандаа... Хамтдаа тэнд суралцана гэж, одоо тэгж чадахгүй гэдгийг мэдэж байгаа ч гэсэн... Чи хэлсэндээ хүрэх үү? Юу ч болж байсан хамтдаа тэр сургуульд суралцана гэж мөрөөддөг байсан шүү дээ. Чи хамт явна биз дээ?"
Энэ удаад Жонгүг тоглоомондоо анхааралаа хандуулахаа болин түүнлүү ширтэн харлаа. Гайхсан бас балмагдсан юу гэж хэлэхээ мэдэхгүй байгаа байдал нь түүний царайнд нь илт харагдана. Тэд намайг ахиад яриаг нь нууцаар сонсоод зогсож байгааг мэдээсэй гэж хүсээгүйдээ би тэндээс эргэж харан хурдхан шиг холдон цааш явчихлаа. Магадгүй тэгж бодсондоо биш... Жонгүгийн түүнд хэлэх хариуг сонсох зүрх байгаагүйдээ би зугтсан гэх нь зөв байх, сонсохыг хүсээгүй зүйлээ сонсож сэтгэлээ шархлуулж байснаас мэдээгүй өнгөрсөн нь хамгийн дээр арга ч юм билүү
--------------------------------------------------------
Тэднээс холдоод би шууд өрөөрүүгээ явсангүй замаараа дэлгүүр орон хэдэн алкохолны хэмжээ бага агуулсан шар айраг 3 лаазыг аваад өнөөх халуун рашааны зүг алхана.
Замдаа элдвийг бодсоор зорьсон газраа ирээд өмдийнхөө шуумгыг дээш шуун хөлөө дүрэн суулаа. Уутнаасаа нэг лааз шар айраг аван задалчихаад хурдхан шиг захаар нь халих хөөсийг нь сорон уув.
"Киахххх... одоо л арай дээрдэж байх чинь" Уруулан дээрээ наалдсан хөөсийг зузаан цамцныхаа ханцуйгаар шувтран арчина
"Чи дандаа ганцаараа яриад сууж байх юм аа?"
Ард гарсан хоолойг сонссон даруйдаа би түүний хэн гэдгийг нь танин хойш эргэж харахад тэр инээмсэглэсээр хажууд минь ирэн газар завилан суув
"Чи дандаа хэрэгтэй үедээ гараад ирэх юм, намайг энд байгаа гэж яаж мэдсэн юм?"
"Ам цангаад ундаа авахаар дэлгүүр ортол хэн нэгэн нууцаар шар айраг авч байгаатай тааралдаад тэгээд түүнийг хэн болохыг мэдэх гээд араас нь дагаад ирлээ" Жимин надруу жогтойгоор инээмсэглэн хажууд минь байх ууттай шар айрагруу толгойгоороо дохино
"Эднийг авах гэж яаж зовсон гэж бодно. Малгайныхаа юүдэнг баглаад золтой боогоод үхчихээгүй ядаж байхад тэр худалдагч нь яасан ч олон юм асуудаг юм"
"Тийм ээ, яаж зовж байгааг чинь анзаарсан"
"Чи уухуу?" Би уутнаас нэг лаазыг гарган Жиминий зүг сарвайхад тэр гараараа миний гарын хөнгөхөн түлхэн толгойгоо сэгсэрээд
"Уучлаарай, би уудаггүй"
"Ахх... Нээрээ тийм л дээ"
"Гэхдээ юу чамайг энд ганцааранг чинь ууж суухад хүргэв? Ямар нэг юм болоо юу?" Жиминий намайг шоолж байсан харц одоо харин санаа зоволтоор дүүрэн болжээ
"Юу ч болоогүй ээ..."
"Жонгүгаас болсон уу?"
"Үгүй ээ..."
"Заза ойлголоо, чамайг өөрөө хэлтэл чинь би чамайг үнэнээ хэл гэж шахахгүй ээ. Хажууд чинь ингээд хань болоод сууж байя" Түүний ингэж хэлэхийг сонсоод яагаад ч юм зүрх минь уяран хайлах шиг боллоо
"Чи дандаа л ийм үед хажууд минь байж түшиг тулгуур минь болж байх юм. Магадгүй чи миний хамгийн сайн найз байхаа. Чам шиг найзтай байсандаа би үнэхээр их баярладаг шүү"
"Байсандаа гэнээ? Яагаад өнгөрсөн цаг дээр яриад байгаа юм? Удахгүй явах гэж байгаа хүн шиг" Жимин миний болгоомжгүй хэлж орхисон үгэнд гайхсан бололтой нэг хөмсгөө өргөн надруу цоо ширтэн харлаа.
Мэдээж би өөрөө өөрийнхөө ингэж хэлсэнд балмагдан яагаад гэнэт ингээд хэлчихсэнээ өөрөө ч ойлгосонгүй. Ийшээ ирэх замдаа би хэд хэдэн удаа бүх зүйлийг орхиод явах талаар бодсон бөгөөд сая өөрийн эрхгүй тэр бодлоосоо болоод түүнд ингээд хэлчихсэн бололтой. Бүгдээс нь шантраад хаяад яваад өгвөл надад алдах зүйл их... Би Жиминийг ч гэсэн алдана гэсэн үг...
Гэнэтхэн Жимин миний мөрнөөс барин өөрлүүгээ татан дулаахан энгэртээ наан тэвэрлээ. Түүний ингэх болсон шалтгаан нь надаас болж... Би уйлж байна...Түрүүхэн бодсон бодлуудаасаа болж би уйлчихсан бололтой. Бүлээн нулимс минь түүний энгэрт шингэн цамцыг нь норгох бөгөөд Жимин намайг тайтгаруулах гэж нэг гараараа нурууг нь илж нөгөө гараа толгойны минь ард аваачин энгэртээ улам наана.
"Яагаад гэнэт уйлаад эхэлэв ээ? Юу болсон юм?"
"Мэдэхгүй ээ... Би тэсэхгүй нь... Юу ч байсан би цаашид тэсээд байж чадахгүй нь бололтой, би шантарч байна" Жимин миний ингэж хэлэхийг сонсоод намайг өөрөөсөө холдуулан царайруу минь эгцлэн харлаа. Хацарт минь алгаа наан эрхий хуруугаараа нулимсыг минь арчин нүдрүү минь ширтээд
"Энэ чинь юу гэсэн үг вэ? Чи юугаа яриад байгаа юм?"
Түүнийг ингэж хэлээд удаагүй байтал хажуухан талаас хурц гэрэл гаран нүд гялбам гэрлээс болж гараа урдаа аван хамраа үрчийлгэлээ.
"Эрин? чи мөн үү?"
"Жонгүг???" Энэ хоолой Жонгүг шиг сонсогдсон бөгөөд тэнд түүнээс өөр хэд хэдэн хүүхдүүд хамт яваа харагдана.
"Та хоёр энд юу хийж байгаа юм???"
Тэр одоо л Жиминийг одоо хүрэл намайг тавиагүй байгаа гарыг анзаарсан бололтой харанхуйд царай харагдахгүй байсан ч дууных нь өнгөнөөс түүнийг аймшигтай ууртай харцтай болчихсон байгаа гэж мөрийцөхөд ч бэлэн байна.
"Жонгүг аа... Чи буруу ойлгоод байх шиг байна"
Жонгүг миний гацаж түгдрэн байж хэлсэн үгийн тоолгүй бидний зүг барьж байсан гар чийдэнгээ газар хаячихаад ууртай аргагүй алхан ирж байгаа харагдана. Түүний ирж байгаа бараагаар Жимин ч намайг тавин босч зогслоо. Жонгүгийн хүрж ирээд намайг чирээд аваад явах байх гэж бодсон ч би буруу бодсон бололтой, тэр шууд л Жиминий захнаас заамдан нүүрлүү нь цохиод авах нь тэр
Түүний гэнэтийн энэ үйлдэлд бүгд цочирдон гайхсан ч Жонгүгийг Жиминаас салгах гэж гүйлдээд хар хурдаараа гүйлдэн ирэв.
"Намайг тавиадах!!!"
Жимин цохиулснаас болж цус гарч буй уруулынхаа шархыг эрхий хуруугаараа арчин хэлээрээ долоох бөгөөд бусад хүүхдүүд түүнийг босгох гэж түшилцэж байгаа харагдана. Харин би яаж ч чадахгүй тэдний голд зогссон хэвээр
"Намайг цохиж байгаа 3 дахь удаагынх чинь байх аа, Энэ удаа олон хүүхдүүд байгаа болохоор ингээд өнгөрөөе. Дараагын удаа харин зүгээр өнгөрөөхгүй гэж сайн санаарай." Жиминий хоолой тайван аль болох уураа барьж байгаа мэт сонсогдох ажээ.
"Зүгээр өнгөрөөхгүй гэн ээ? Хаха намайг яах юм? яаж чадах юм гэж асуулаа!!!"
"ЭНД ЮУН ШУУГИАН БОЛООД БАЙГАА ЮМ!" Ангийн багшийн гэнэт чанга дуугаар ийн хэлэхийг сонссон бүх хүүхдүүд хийж байгаа үйлдэлүүдээ зогсоон бүгд тэр зүгрүү гайхан харцгаалаа.
"Хунтайжтаан олон хүүхдүүдийн дэргэд яаж аашилж байгаа чинь энэ вэ? Ордонлуу залгаж энэ үйлдэлийн чинь талаар Хатан болон Ёонсан хатанд мэдэгдэх болно. Маргааш надтай та хоёр уулзаарай. Одоо бүгд өрөө өрөөрүүгээ очиж унтацгаа"
Багшийн зандрангуй дуугаар бүх хүүхдүүд дурамжхан өрөө өрөөнийхөө үг гэлдрэн тарцгаалаа. Жиминийг Сомин Чэрёон хоёр авч явсан бөгөөд Жонгүг надруу нэг ч эргэж харсангүй Тэхёнтой хамт яваад өгөв. Тэр газар одоо Хусог бид хоёроос өөр хүн үлдээгүй бололтой
"Жимин та хоёр гэхдээ жинхэнээсээ юу хийцгээж байсан юм? Яг л үнсэлцэх гэж байгаа юм шиг л харагдсан даа..." Хусог толгойгоо нэг талруугаа гилжийлгэн надруу том алаг нүдээ бүлтэгнүүлэн асуухад түүний асуултыг сонсоод миний эрүү мултрахаа шахав
"Юу??? Үнсэлцэх гэнээ???? Үгүй ээ үгүй огтхон ч тийм юм болоогүй шүү дээ... Харин та нар энд ийм олуулаа юу хийцгээж байсан юм?"
"Жонгүг чамайг өрөөндөө алга бас утсаа авахгүй байна гээд санаа нь зовоод хүүхдүүд цуглуулаад хайж байсан юм. Жимин хүртэл утсаа авахгүй байсан болохоор их бухимдчихсан явж байсан дээр та хоёр ядаж хамт байж таарах юм аа..." гэж хэлэнгээ Хусог толгойгоо хөнгөхөн сэгсрэн санаа алдав
"Гэхдээ та нарын бодсон шиг зүйл болоогүй шүү дээ... Жонгүг ийм ааш гаргах хэрэггүй байсан юм"
"Жонгүгд түүнийг чинь ойлгохгүй шүү дээ Эринаа...Дуралсан хүн сохор болчихдог гэдгийг мэдэх үү?"
"Дуралсан гэнээ??"
"Мартдаа... Ахх гэхдээ Жонгүг яаж байгаа юм бэ?? Уг нь Жимин Жульет болохыг зөвшөөрчихсөн байсан юмсан..."
--------------------------------------------------------
Хусог намайг өрөөнд минь дөхүүлэн оруулж өгөөд өөрөө цааш өрөөлүүгээ явлаа. Хаалгаа нээн дотогш яваад ортол Жонгүг цонхны наана байх дүүжин сандал дээр суучихсан намайг хүлээж байгаа бололтой хаалгаруу хараад сууж байв
"Цочих гэж..." Гараараа зүрхэн дээрээ даран амандаа аяархан бувтнахад Жонгүг надруу босч ирээд өмнө минь ирэн зогслоо. Үнэндээ өөрт минь ямар ч буруу байхгүй ч гэсэн шал ширтэхээс өөр юм хийж чадалгүй зогсож байгаа өөрийгөө үзэн ядаж байна.
"Чамаас архи үнэртээд байна"
"Шар айраг уусан юм"
"Хэдийг"
"Ганцыг, гэхдээ дуусгаагүй.... Ингэхэд би яагаад чамд байцаагдаад байгаа юм?"
"Учир нь чи миний эхнэр болохоор!"
"Чи наад үгээ яаж ийм ичгүүргүйгээр хэлж чаддаг юм бэ??? Заза больж үз надад чамтай хэрэлдэх хүсэл алга... Ядраад байна" Жонгүгийн хажуугаар гарахаар зэхэн зөрөх гэтэл тэр миний бугуйнаас бариад авав. Маш чангаар, хаашаа ч явуулахгүй гэсэн мэт
"Өвдөөд байна, тавь"
"Гэнэт яагаад ингэж аашлаад байгаа юм?" Түүнлүү эргэж харан царайлуу нь харах мөчид Жонгүгийн царайнд уур гэхээсээ илүү аргадах мэт харц нь намайг төөнөж байх ажээ. Түүний энэ харцнаас болоод би яг л аавдаа гомдоллож буй бяцхан охин шиг өмөлзөн уйлаад эхэллээ. Хэлэхгүй, мэдээгүй царайлаад өнгөрнө гэж бодсон зүйлүүдээ ч түүний өмнө чангаар хэлэн сэтгэлдээ тээж байсан бүх гомдлын мөрүүдээ түүний өмнө уудлан хаяж эхэлэв.
"ТЭР МИН ХЁОРИНРУУГАА ЯВ ЛДАА! ХАМТДАА ГАДАГШАА ЯВАХ ТАЛААР ЯРИЛЦАЖ БАЙГААГ ЧИНЬ БИ СОНСЧИХСОН ЮМ. ТЭГЭЭД ЮУ ГЭЖ? ӨӨР БИ ЮУНААС БОЛЖ ИНГЭТЛЭЭ УУРЛАСАН БАЙХ ЮМ. БИ ЧИНИЙ ХУВД ХЭН ЮМ... ОДОО ХҮРТЭЛ БИ ТЭР ОХИНЫ ОРОНД БАЙХ ОРДНЫ ХҮҮХЭЛДЭЙ ХЭВЭЭРЭЭ ЮМ УУ? ЧИ ЯАЖ НАД---"
Түрүүнээс хойш тайвнаар юу ч хэлэлгүй намайг сонсон зогссон Жонгүг хэлэх үг минь дуусаагүй байхад тавилгүй барьсаар байсан бугуйнаас минь хүчтэй өөрлүүгээ татан уруулан дээр минь үнсчих нь тэр. Том давхраатай нүдээ анин нэг гараа нуруу, толгойны минь араар явуулан өөртөө улам наах бөгөөд доод уруулыг минь үмхэн авч үнсэлтээ улам гүнзгийрүүлэх ажээ. Би Жонгүгийн энэ үнсэлтийг эсэргүүцэж чадсангүй, биеэ суллан нүдээ аниад түүнийг итгэлгүйхэн хариу үнсэж эхлэхэд Жонгүгийн инээмсэглэж байгаа нь урууланд минь мэдрэгдэж байлаа. Энэ удаагын үнсэлт бидний хувьд анхны бас жинхэнэ үнсэлт юм шиг байна
———————————————————————
A\N өшөө урт болох байсан ч жижиг осол гараад бүх бичсэн юм устгагдаад шинээр ахиж бичээд удчихлаа:(
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vattpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)