Ирээдүй
Хэсэг хугацаанд үргэлжилсэн үнсэлтээ Жонгүг амьсгаагаа дарах гэж салган Эриний духанд духаа наан нүдээ анин зогслоо. Эрин түүнээс бага зэрэг гэрэвшин харцаа доош чиглүүлэн зогстол Жонгүг хацарт нь алгаа наан өөрлүүгээ харуулаад
"Чи миний хариултыг сонсчихоод тэндээс явах ёстой байсан юм..."
"Тэгээд... чи Хёоринд юу гэж хариулсан юм?"
"Хамт явж чадахгүй гэж хэлсэн"
"Яагаад?"
"Яагаад гэж үү? Хмм... Магадгүй би чамгүйгээр амьдралаа төсөөлж чадахгүй байсан болохоор юм болов уу?" гээд Жонгүг түүнийг өөртөө татан тэврэн зогсоод уртаар санаа алдав
"Би хэлсэн шүү дээ... Чи байхгүй бол амьдрал минь уйтгартай утгаггүй болно гэж. Чамайг хажуунаас минь битгий холдоосой гэж хүсч байна... Бас чамайг өөртөө итгэлтэй өөрийгөө битгий доогуур үнэлж байгаасай гэж хүсч байна. Миний хувьд чи одоо Хёориноос илүү эрхэм хүн юм шүү дээ"
"Жонгүг аа..."
"Тийм болохоор... ахиж битгий надаас зугт. Хунтайжын цорын ганц эмэгтэй гэдгээ үргэлж санаж яв... Ойлгов уу?"
-----------------------------------------------------------------
~Ордонд~
"Хунтайж ухаанаа алдчих аа юу!!! Яаж хүүд минь тэгж аашилж чадаж байна аа!! Энэ удаа би түүнийг өршөөж чадахгүй гэж мэд... Ким сэтгүүлчийг дууд, авсан зургуудаа ч гэсэн авчир гэж хэлээрэй. Одоо бидэнд байгаа хамгийн том зэвсэг бол гүнж. Ямар ч өө сэв сул талгүй байсан Хунтайжын эсрэг ашиглах хамгийн төгс зэвсэг гүнж байх болно"
"Ойлголоо Ёонсан хатантаан"
-----------------------------------------------------------------
Жонгүг Жимин хоёр урд шөнийн тарьсан хэргээсээ болоод сургуулийнхаа менежерийнхээ өрөөнд дуудагдчихсан сууж байв . Бие биелүүгээ ширүүн, залхсан байртай харцгаах бөгөөд хоёул буйдангын хоёр захад сууж харагдах ажээ.
"Ордонд мэдээ дуулгачихсан, очсон хойно чинь тэд яах эсэхээ шийднэ гэж хариу өгсөн... За тэгэхээр... Одоо өөр асуудалын тухай яриллцая. Манай Жульет болох ёстой байсан хүн нүүрэндээ ингээд шархтай болчихоор яаая гэж бодож байна даа?"
"Энгэсэг түрхээд дарагдчих байлгүй" Жонгүг нүдээ эргэлдүүлэн энгэртээ гараа зөрүүлэхэд Жимин түүнлүү хяламхийн хараад
"Угаасаа анхнаасаа Жонгүг энэ дүрд тоглох байсан учраас түүнийг болгочихгүй юу, тэглээ ч анхнаасаа надад нээх хүсэл төрөхгүй байсан юм"
"Яа!"
"Яа? Ахынхаа өөдөөс Яа гэж байгаа юм уу?"
"Хэн миний ах-"
"Та хоёр хэрүүлээ дараа болж болох уу?" гэж Менежер тэдний хэрүүлээс залхсан байртай чамархайгаа даран санаа алдаад
"Тэгвэл ингэж тогтоё. Хунтайжыг яаж шийтгэхээ өөрсдөө мэд гэж эхэс дээдэс айлдсан учраас энийг таны шийтгэл гээд бодчих. Одоо өөр асуудал байхгүй юм чинь ингээд явцгаадаа"
"Юу??? би тэгээд Жульет болох юм уу?"
"Тийм л юм шиг байна" Жимин буйдангаасаа босон гараа өмднийхөө халаасанд хийн түүнлүү харандоогтой нь аргаггүй инээмсэглэчихээд өрөөнөөс түрүүлээд гарав
-----------------------------------------------------------------
"Би энийг чинь хэзээ ч өмсөж чадахгүй юм шиг байна" Жонгүг дээр үеийн загвартай даашинзнаас бохир зүйлд хүрч байгаа аятай чимхэн өргөж үзэнгээ хэлэхэд цаана нь BTS-ынхан элгээ хөштөл инээлдэж байгаа харагдана
"Наадахаа хурдан өмсөөд үзээдэхээ, ямар хөөрхөн охин болохыг чинь хармаар байна."
"Май энэ бас хиймэл үс чинь" гэж Жин түүнлүү шар өнгийн орооцолдсон хиймэл үс шидэхэд Жонгүг нүүрээ ярвайган
"Улсын ханхүү ийм зүйл хийх ч гэж дээ..."
"Жиминыг цохиж байхдаа наад үгээ дотроо бодох чинь яасан юм" Юүнги хайрцагтай тамхинаасаа нэгийг гарган амандаа зуунгаа хэллээ
"Ахаа надад нэгийг өгчих, энэ байдлаараа би галзуурах юм шиг байна" Жонгүгийн ийн хэлсэнд Юүнги цочирдон тамхины утаандаа хахан ханиалгаад
"Юу??? чи чинь гарчихаагүй бил үү?"
"Тийм , гэхдээ би яг боож үхэх гээд байх шиг байна... Бурхан минь Эринийг ядаж тэр өдөр хэн нэгэн нь өрөөнд нь түгжчихэж болохгүй юу? Надаар яаж доог тохуу хийх бол гэж бодохоор тайван сууж чадахгүйн"
-----------------------------------------------------------------
Жонгүгийн хувьд хэтэрхий удаан үргэлжилсэн жүжиг дуусч санаа нь амарсан аятай орон дээрээ даашинзаа тайлалгүй тэрийн хэвтээд өглөө. Эрин түүний араас бахтай нь аргагүй инээмэглэсээр орж ирэв
"Чи ч аймшигтай царай муутай охин болох юм аа... Хахх... Миний найз охин хэрвээ ийм том хамартай байсан бол би яг-" гэж Эрин түүний хажууд суун даашинзнийх нь хормойгоор оролдонгоо хэлэхэд Жонгүг түүний яриаг таслан дээш огцом өндийж суугаад
"Яа, чи зураг аваагүй биз?"
"Аваа....гүй ээ..."
"Худлаа яриад бай чамайг маасайтлаа инээчихсэн ах нартай зураг авчихсан зогсож байгааг анзаараагүй гэж санаа юу?"
"Үгүй гээд байхад" Эрин барьж байсан утсаа ардаа нуун босч зугтах гэтэл тэр Жонгүгаас хангалттай хурдан хөдөлж чадсангүй нэг мэдэхэд Жонгүг түүнийг татаж аваад өөрийнхөө доор хэвтүүлчисэн байв
"Утсаа өгөөдөх!!"
"Би үнэхээр аваагүй шдээ, Жин убба эгдүүтэй байна гээд зөндөө зураг аваад байсан. Яа!!! гижиг хүрээд байна битгий лдээ!!!"
Жонгүг доор нь гарнаас нь мултрах гэж байдгаараа тонгочих Эриний хэлсэн үгэнд хальт гайхан үйлдэлээ зогсоов.
"Жин убба?"
"Юу... угаасаа надаас олон насаар ах... юм чинь..." Эрин Жонгүгийн ширүүн харцнаас нь дальдачсаар гацаж түгдрэн байж хэлэхэд Жонгүг хэлээрээ хацараа түлхэн хөмсгөө өргөөд
"Чи намайг убба гэж дууддаггүй биз дээ"
"Би яасан гэж чамайг... ХАХАХАХА ЖОНГҮГ АА ГИЖИГ ХҮРЭЭД БАЙНА ЖОНГҮГ ААА!!!"
"Яг одоо убба гэж дууд"
"Үгүй!!!"
"Тэгвэл элгийг чинь хөшөөгөөд алчихая лдаа"
"Хөөх... Амраг хосуудын сайхан мөчийг баллах жоохон харамсалтай юм тийм ээ?" Эрин Жонгүг гэнэт хажууд нь гарсан чимээгээр ноцолдохоо болин дээш хартал BTS-ынхан бүгд ороод ирчихсэн зогсож харагдав. Юүнгигийн царай гайхсан янзтай байх бөгөөд Хусог харин маасайтлаа инээчихсэн зогсоно
"Жонгүгийн ингэж байгааг харсан чинь бөөлжмөөр санагдчихлаа угаалгын өрөө чинь хаана билээ?" гэх Тэхёны үрчийсэн царайлуу Жонгүг ширүүнээр хараад
"Та нар хаалга тогшиж мэддэггүй юм уу?"
"Тогшсон ш дээ.. Эрин давж орилоод байсан болохоос биш, бид нар баргал буруугаар ойлгох шахлаа" гэхэд Жонгүг одоо хүртэл Эриний дээр сууж байгаагаа анзааран хоолойгоо зассаар дээрээс нь босон орон дээрээ суув.
"Яах гэж ирсэн юм?"
"Хмм... Сайн хэргээр ч биш лдээ..."
"Зүгээр хэлчихээ"
"Аан.... Нэгдүгээрт өчигдрийн хэрэг интернэтээр тарчихаж... Хоёрт Эриний талаарх ч мэдээлэл гарчихсан байна лээ.."
"Юу гэж?" Жонгүг Эрин хоёр зэрэг шахуу хөмсгөө зангидан ийнхүү хэлсэнд хөвгүүд уртаар санаа алдацгаасаар утсаа гаргаж ирцгээлээ
-----------------------------------------------------------------
~Эриний талаас~
Ордноос Жонгүг бид хоёрыг яаралтай ир гэсэн мэдээ ирж бид ачаа тээшээ баглан машиндаа суун ордны зүг чимээ аниргүй явцгаана. Удаан хугацааны нам гүм байдлыг эвдэхээр шийдэн би Жонгүгрүү хартал тэр нүдээ анин гараа энгэртэй зөрүүлчихсэн сууж байв
"Жонгүг аа..."
"....." хариу байсангүй
"Жонгүг?..... Чи уурлачихаа юу? эсвэл унтаж байгаа юм уу?" Түүнээс ямар ч хариу байгаагүйд би бага зэрэг гоморхон уруулаа унжуулаад утсаараа түрүүчийн мэдээлэлүүдийн сэтгэгдэлүүдийн уншиж үзэхээр шийдэв
1. [+3,985 -228]Хунтайжын гүнж Жимин вантан хоёрын хооронд хайрын холбоо байдаг юм биш үү?
2. [+3,270 -374]Энэ явдлаас болоод Хунтайж Жимин ван хоёрын хооронд хагаралдаан үүссэн байх. Би нэг сургууль тэднийг олон удаа маргалдаж байгааг харсан шүү!!!
3. [+2,194 -100] Хэрвээ энэ үнэн бол Гүнж ах дүү хоёрын хооронд явсандаа ичих хэрэгтэй!!! Суудлаасаа огцор!
4. [+1,569 -59] Хунтайж хэрэг тарьдаг байсан бол одоо гүнжийн ээлж ирж байх шив! Анхнаасаа төлөвлөсөн гэрлэлт байсан болохоор хэн хэндээ сэтгэлгүй бололтой! Улс орны нэрийг уландаа гишгэцгээж байхаар бүгд суудлаасаа огцор!
"Хүмүүс яагаад жинхэнэ үнэнд биш зөвхөн өөрсдийн үзэл бодолд итгэхийг хүсдэг юм болоо... Энэ сэтгэгдэлүүд арай дэндүү юм..." гэж өөрөө өөртэйгөө бувтнан ярьж байхад Жонгүг гэнэт гарнаас утсыг минь булаагаад халаасандаа хийчихлээ. Гэнэтийн энэ үйлдэлд нь цочин цээжиндээ дээрээ гараараа даран түүнлүү харахад тэр гараа явуулан миний гарнаас атгаад
"Битгий хэрэггүй хог уншиж сэтгэлээ үймрүүлээд бай" гэж Жонгүг нүдээ аниастай чигээрээ хэлэв
-----------------------------------------------------------------
Ордонд ирсэн даруйдаа бараалах гэсэн хааны тушаалаар Жонгүг цааш ганцаар яван би харин өргөөндөө түрүүлж ирээд түүнийг хүлээн сууна. Хаан түүнд юу гэж хэлэх бол, энэ бүхэн тэдний бодож байгаа зүйл шиг биш гэдгийг Жонгүг тайлбарлаж чадах болов уу? Эсвэл түүнийг буруутган загинаж бүр шийтгэх юм болов уу?
Хэрэгтэй хэрэггүй бодлуудаар өөрийгөө тамлан байрандаа тогтож чадахгүй ийш тийш холхин явж байтал гаднаас шивэгчдийн нэгний дуу чангаар хадах нь тэр
"Ёонсан хатан залран ирлээ!"
Хэн ирж байгаа гэдгийг сонссон даруйдаа хамаг хүйтэн хөлс минь чийхран ар нуруугаар минь хүйт даагаад эхлэв. Гүнзгий амьсгаа аван нүдээ аниад бодлоо цэгцлэхийг хичээнэ. Дотроо түүнээс айж болохгүй хэлэхийг хүссэн бүхнээ айлгүйгээр хэлэх хэрэгтэй гэж өөрийгөө зоригжуулж байсан ч өрөөний хаалгаар түүний алхан орж ирж буй дүр зургийг харах төдийд бардам зан минь юу ч үгүй шалан дээр бутран унаж байгаа минь мэдрэгдэв
Ёонсан хатны нүд ширүүн бас шийдэмгий байх ажээ... Нүүрэнд нь бассан бас ихэмсэг бардам инээмсэглэл тодорсон харагдана.
"Хунтайжыг хаанд бараалхаж байгааг сонсоод ийшээ хүрээд ирлээ. Амар амаглан айлтгахгүй ингээд мод шиг хөшөөд зогсоод байх уу?" Түүнийг орж ирэх хүртэл хамаг бие минь хөшин таг гацчихсан минь энэ байж ээ.
"Ёонсан хат-антны а-ам-ар амагл-лан эр-ье"
"Өөдөөс хараад суучих" гэж тэр урд байх буйданлуу эрүүгээ дээшлүүлэн заахад би арай ядан хөлөө чирсээр түүний өөдөөс эгцлэн суув
Магадгүй хөндлөнгийн хүний нүдээс хийсэн хэрэг байхгүй байж юунд энэ хүнээс ингэтлээ айгаад байгаа юм бол гэж гайхах ч гэсэн... Үнэндээ хэтэрхий аймшигтай хүн учраас... ганцхан бодлоггүй үг хэлэхэд миний гэсэн бүх зүйл байхгүй болох учраас би түүний өмнө сүүлээ хавчсан гөлөг шиг бөнжгөнтлөө айж байгаа минь энэ биз
"Чамтай илүү дутуу юм ярьж цагаа үрэх хүсэл байхгүй болохоор... Хэлье гэсэн зүйлээ шууд хэлчихье. Болно биз?"
"Т-Тийм ээ, хатантаан"
"Ирээдүйн улсын хатан болох эмэгтэй мэргэн цэцэн байх тусам улс орон цэцэглэн хөгждөг жамтай. Яагаад гэдгийг мэдэх үү? Хаан хүний дэргэд нөмөр нөөлөг болох тэр нэгэн хүн түүний сул тал нь биш харин хүч чадал, нэр хүндийн нэгээхэн хэсэг байдаг болохоор тэр. Харин би чамаас огтхон ч тийм зүйл олж харахгүй байх юм?" гэж тэр уруулаа мушийлган бахдалтай нь аргагүй жуумалзан хэлээд цааш яриагаа үргэжлүүлэв
"Өөрийгөө Хунтайжын сул тал болоод байгааг мэдэж байгаа гэж найдаж байна. Хунтайж чамтай хамт байх болсноос хойш хэтэрхий өөрчлөгдөж дураараа загнах боллоо. Ийм хүнд цаашдаа улс орноо даатгаад үлдээж чадахгүй нь... Тэгэхээр Маргаашаас хаан Хунтайж та хоёрыг ард түмэнд буруу ойлголтыг нь засаж мэдэгдэл хий гэж тушаах байх.... Чи миний хэлэх гээд байгаа зүйлийг ойлгож байна уу?"
"Та... Намайг гүнжийг суудлаа өг гэж байгаа юм уу?"
"Хөөх, чи иймэрхүү зүйлийг хурдан ойлгочихож чаддаг юм байна. Тийм ээ, суудлаа өг. Эсвэл, Энэ чигээрээ байсаар байгаад хайрт нөхрөө нүднийхээ өмнө гундаж унахыг хар . Нэг бол чи... Эсвэл Жонгүг суудлаасаа буух болно. Аль нэг нь суудлаа өгч байж шийдэгдэх асуудал. Тэгтээ тэргүй та хоёрын нэр хүнд олигтой байгаа гэж бодохгүй байна шүү" Ёонсан хатан босч хаалгаруу зүглэн алхалаа
"Чамайг эр нөхрөө барьж идэхээр нэгэн биш гэж би найдаж байгаа шүү. Ухаантай л байж үзээрэй" гэж гарахаасаа өмнө надруу эргэж харан хэлээд өрөөнөөс минь гарч явав
Ёонсан хатныг явснаас хойш би хэсэг хугацаанд байрнаасаа хөдлөхгүй суулаа. Удсанчгүй өрөөний хаалга дууграх чимээгээр дээш хартал Жонгүг миний зүг инээмсэглэн алхаж байснаа нулимс дүүрсэн нүдийг минь харчихаад өнөөх инээмсэглэл нь дорхноо замхаран арилах нь тэр.
Жонгүгийн царайг харах төдийд Ёонсан хатны хэлсэн үгс толгойд минь одоо хүртэл хэдэн мянган удаа цуурайтан тодоос тод сонсогдож байв.
Энэ чигээрээ байсаар байгаад хайрт нөхрөө нүднийхээ өмнө гундаж унахыг хар
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vattpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)