Үдэлт
Эриний нулимстай нүдийг харсан Жонгүгийн нүүрэн дээрх инээмсэглэл дорхноо замхран арилах нь тэр. Алхаа нь хурдсан замдаа байх сальфектаас хэдийг суглан авч эхнэрийнхээ урд дөхөж очин өвдөглөн суугаад нулимсыг нь арчих гэхэд Эрин түүнээс нүүрээ буруулан доош хараад суучихав
"Ямар нэг юм болоо юу?" Жонгүг Эриний царайг сайн харахыг тулд толгойгоо доошлуулан харахад тэр уйлахгүй байхыг хичээж байгаа бололтой доод уруулаа хазлан сууна
"Яагаад уйлаад байгаа юм? Ахиад тэр мэдээний сэтгэгдлүүдийг уншчихаа юу?"
Эрин Жонгүгийн ийнхүү уйлсан шалтгааныг нь шалгааж асуух тусам түрүүн болсон явдлыг хэлээд түүнд аргадуулан тэврүүлмээр байсан ч энэ удаа тэр тэвчихээр шийджээ. Жонгүгийн ирээдүйн төлөө Эрин энэ удаа дуугүй хэлээ хазаад өнгөрөхөөр болж
"Т-Тийм ээ, зөндөө утгагүй тэр тэнэг сэтгэлдэлүүдийг уншчихаад сэтгэлээр унаад уйлчихсан юм, хүмүүс яагаад ийм байдаг байна аа.... Юу ч мэдэхгүй юм байж"
"Яа! Тэнэг минь, би чамайг битгий тэднийг унш гэж хэлсэн биз дээ!" Жонгүг Эриний хацраас нь бариад өөрлүүгээ эргүүллэн харууллаа.
Жонгүг Эринийг өөрт нь ингэж худал хэлэхийг аль хэдийн мэдэж байсан. Ёонсан хатан түүнийг орж ирэхээс өмнө Эринд юу юу гэж хэлсэнг Жонгүг бүгдийн сонсчихсон билээ. Үнэнг мэдэж байсан ч үүнийгээ нуусан нь Жонгүг өөрийн гүнждээ итгэж байсан болохоор л тэр. Түүнийг ганцааранг нь хаяж ордноос явахгүй гэдэгт хангалттай итгэж байсан учраас Жонгүг дуугүй түүнийгээ тэврэн тайтгаруулах замыг сонсгосон нь энэ аж.
-------------------------------------------------------
Уран зохиолын хичээл орж багш самбарын урд шүлгийн мөр уншин зогсох бөгөөд ихэнх сурагчидийн анхаарал харин өөр газарт байх ажээ. Ихэнх нь ордноос гарсан шинэхэн скандалд анхаарах бөгөөд зарим нэг нь зүгээр л ширээ дэрлэн унтаад өгчихсөн харагдана. Багшийн унших шүлгийн мөрүүдийг алдалгүй анхааралтай сонсох гурван сурагчид бол Жонгүг Жимин Эрин гурав байлаа. Магадгүй тэдний анхааралыг гол утга санаа татсан байх. Жонгүг хажуугын ширээнд нь суух Эринлүү нүднийхээ булангаар хяламхийтэл тэр дэвтэр дээрээ ямар нэгэн зүйл сараачин суух аж.
Эрх чөлөө бас Мөрөөдөл
Хичээлийн цаг ч дуусч хүүхдүүд багшдаа хүндэтгэл үзүүлж ёсолцгоосоны дараа Жонгүгийг дуудаж амжаагүй байхад Эрин ангиас хамгийн түрүүнд гараад явчихав.
Ширээнийх нь хажууд очин нээлттэй байх дэвтрийг нь хартал түрүүнээс хойш сараачин зурж байсан зүйл нь юу болохыг тэр олж харлаа. Эрин том дэвтэрийнхээ хуудсан дээр нүүр дүүрэн꿈(Мөрөөдөл) гэж бичсэн байлаа.
-------------------------------------------------------
~Эриний талаас~
Дадал болсон зангаараа сүүлийн цагаа тасалчихаад төгөлдөр хуурийн ангийн том цонхны урд гадаах байдлыг ажиглан суулаа. Саяханаас би барагтаа л хүн ирдэггүй сургуулийн хамгийн нам гүм байдаг энэ ангид ганцаараа ирэх дуртай болчихсон билээ. Жонгүг бид хоёрыг орох ёстой шууд нэвтрүүлэг хоёр өдрийн дараа болохоор хойшлогдсон бөгөөд Ёонсан хатны тулгасан шийдвэр хором мөч бүрд санааг минь чилээнэ.
Мэдээж би ордонд хэцүү цаг үеүүдийг туулсаар өдийг хүрсэн. Одоо сална гэж зарлах нь зөв цаг нь биш мэт боловч нөгөө талаасаа ахиж ийм боломж олдохгүй мэт санагдаж байлаа.
Дандаа л салаа утгатай бодлууд, нэг зүйлийн цаана заавал хоёр салаа зам гарч намайг бухимдуулна. Гэхдээ ялгаа алга.... Алингаар нь ч явсан би эцэст нь ордноос явж л таарна.
Өөрийнхөө төлөө ордноос явах уу? Жонгүгийн төлөө ордноос явах уу??
Хаалга дуугарах чимээ намайг бодит ертөнцөд минь буулгаад ирчихлээ. Энэ цагаар хэн ийшээ орж ирдэг билээ гэж бодон хойш хартал тэр охин зогсож байх нь тэр. Мин Хёорин
"Байнга чимээгүй байдаг байсан миний бяцхан нууц газар аль хэдийн өөр эзэнтэй болчихож ээ?" Хёорин миний зүг дөхсөөр хажууд минь ирэн суулаа.
"Чамайг ч бас энд ирдэг гэж бодоогүй юм байна"
"Жонгүг бид хоёр энд ирж хамт дуу сонсдог байсан юм" Хёорин ингэж хэлэхдээ толгойгоо доош бөхийлгөн инээмсэглэн хэлэв.
Гэхдээ энэ инээмсэглэл миний түүнээс харсан хамгийн гунигтай инээмсэглэл байлаа. Яг л... хамгийн нандин дурсамжаа санасан ч тэрнээсээ болж шаналаж байгаа мэт... Шаналаж зовж байгаагаа хүлээн зөвшөөрөхгүйн тулд хүчээр инээмсэглэж байгаа мэт...
Би ч гэсэн удахгүй түүний талаар бодохдоо Хёорин шиг ингэж инээмсэглэх болов уу?
"Гэхдээ яахав ээ... Би удахгүй явчихаар энэ газар чинийх болог. Угаасаа сүүлийн удаа энд ирж байгаа минь энэ"
"Сүүлийн удаа гэнэ ээ?"
"Би маргааш Америк явна... Тэндээ баллетаараа сурах болсон. Энд байх тусам би өөрийгөө улам эвдлээд байгаа юм шиг санагдаад байна"
"Ахх.... Тэгэхээр чи үнэхээр явах гэж байгаа байх нь ээ...."
"Тийм ээ."
"Би чамайг шилдэг баллетчин болно гэж итгэж байгаа шүү" Хёорин миний хэлсэн үгэнд инээвхийлэн надруу хараад
"Надад ч гэсэн хэрвээ чи ордонд ороогүй байсан бол сайн загвар зохион бүтээгч болох байсан юм шиг санагдсан шүү... Жонгүгийн төрсөн өдрөөр оёж өгсөн тэр кет чинь их догь байсан... "
"Чи тэгэж бодож байна уу?"
"Тийм ээ...Чи үнэхээр мундаг гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байх. За... тэгвэл би ингээд явъя даа." Хёорин сандалнаас босон үүдний зүг алхаж эхэллээ. Хэсэгхэн хугацаа өнгөрч надад түүнд хэлэхийг хүссэн зүйл байгааг мэдрэв. Ангиас гарахаас нь өмнө би эргэж харан түүний нэрийг дуудтал тэр хаалганы бариулаас атгасан чигтээ нааш харлаа.
"Хэрвээ... Хэзээ нэг цагт бид уулзалдвал... Хоёулаа найзууд болж болох болов уу? " Хёорин миний хэлсэн энэ үгэнд бага зэрэг гайхсан бололтой нүд нь хэвийн хэмжээнээсээ бага зэрэг томорсон харагдана. Удалгүй Хёорин хэлэх хариултаа бодож олсон бололтой надруу инээмсэглэн харлаа
"Тийм ээ... болохол юм.. Дурсамжууд биднийг өвдгөх биш харин инээлгэдэг болсон тэр үед уулзацгаая."
-------------------------------------------------------
Хёориний хэлсэн үгнээс хойш зураг зурах урам зориг минь илүү их нэмэгдсэн мэт санагдаж байлаа. Өчигдөр бид хоёрын тэгж эвтэй ярилцсан нь хамгийн анхны бас сүүлчийн удаа байсан байх.... Үгүй ээ... сүүлчийнх биш...Дурсамжууд биднийг өвдгөх биш харин инээлгэдэг болсон тэр үед уулзацгаая гэсэн шүү дээ.
Өргөөнийхөө голын танхимд зургуудаа зуран сууж байтал түрүүнээс хойш тасралтгүй дуудлага ирэх утсаа барьсаар Жонгүг тайван бус сууж харагдана.
"Дуудлагаа авахгүй юм уу?"
"Хэрэгггүй дуудлага" Жонгүг миний асуултанд хоёрхон үгээр товч хариулчихлаа
"Өнөөдөр Хёорин явж байгаа биз дээ? Чамруу хэрвээ ах нар чинь залгаад байгаа бол чи онгоцны буудал явчихаад ир дээ... Харвааны хичээлд би ганцаараа суучиж дөнгөх болохоор санаа зоволтгүй"
"Чи тоглоод байгаа юм уу? "Тэр сонссон зүйлдээ итгэж чадахгүй байгаа бололтой том нүдээ бүлтэгнүүлэн надруу харна
"Үгүй ээ... "
"Болохгүй юм идчихсэн юм уу? Миний мэдэх Эрин лав одоо өрөөний голд гараа урдаа авчихаад хошуугаа унжуулаад сууж байх ёстой хүн дээ..."
"Хүн явчихаад ир гэж байхад яасан олон юм ярьдаг юм бэ!!!!!"
-------------------------------------------------------
Онгоцны буудал дээр BTS-ынхан Хёориныг гаргаж өгөхөөр бүгд цугларсан байлаа
"Ахх.. Жонгүг золиг утсаа авахгүй байх чинь"
"Зүгээр дээ завгүй байгаа юм байлгүй."Хёорин инээмсэглэн хэлсэн ч цаана нь урам нь хугарсан өнгө цухалзах нь хөвгүүдийн санааг улам зовоох ажээ
"Хёорин аа! Сүүлчийн үдэлтээ юу гэж хэлмээр байна" Хусог гартаа утсаа барин бичлэг хийсээр Хёориний урд аваачтал тэр утасруу инээвхийлэн хараад
"Ммм... Намайг байхгүйд бүгд эрүүл энх сайхан амьдраад байж байгаасай гэж хүсч байна. Бас... Бас цоо шинээр эхэлж буй амьдралын минь тухай номон дээр минь хэн нэгэн хүн шинэ бэхээр гайхалтай дурсамжуудаар дүүрэн түүхүүдийг бичиж өгөөсэй гэж хүсч байна." Сүүлийн өгүүлбэрээ хэлэхдээ Хёориний харц Тэхён дээр тусахад Тэхёний харц урд урдынхаасаа илүү гэрэлтэн цацрах нь хэн хүнд ч ажиглагдахаар тодоос тод байлаа.
Бүгд Тэхёний улаа бутарсан хацрыг шоолон инээлдэж байсан ч удалгүй Жонгүг ирснээр тэдний инээдэм харин хуурамч ханиадаар солигдох нь тэр.
"Чи ирчихжээ" Хёорин гунигтайгаар хэлэхэд Жонгүг цамцныхаа юүдэнг буулгаад түүнлүү ямар ч нүүрний хувиралгүйгээр ширтэн зогсоно. Харин бусад хөвгүүд тэдэнд хувийн орон зай өгөхөөр нэг мэдэхэд бүгд хаашаа ч юм алга болчихсон байв.
"Амьдрал чамд бүгдийг өгдөг ч, чадал минь хүрэхгүй зүйлээ буцаагаад өгөх хэрэгтэй байдаг юм шиг байна. Амьдралаас авсан тэр олон зүйлдээ хоёр гар минь дүүрээд чамайг шүүрээд авах сул гар даанч байсангүй... Тийм болохоор Мин Хёорин мөрөөдлийнхөө зүг явж Жон Жонгүгийг орхиж байна..." Хёоринийг ийнхүү хэлэхэд Жонгүг түүний өөдөөс хариу болгож зүгээр л инээмсэглэж өглөө
"С-Сайн яваарай Мин Хёорин"
"Баяртай, Миний... Хунтайжтаан"
-------------------------------------------------------
Телевизийн хүлээлгийн өрөөнд хэзээ ч битгий болоосой гэсэн мөчтэйгөө нүүр тулахаар би нүүрээ будуулаад сууж байна. Жонгүг намайг хүлээнгээ буйдан дээр утсаараа оролдон суух агаад удсанчгүй утсанд минь дуудлага ирэх нь сонсогдов
Нүүр будагчдаа түр хүлээж байхыг гуйгаад утсаа аван өрөөнөөс гарлаа. Гүнзгий амьсгаа аван дуудлагыг аван чихэн дээрээ барьтал таамаглаж байсанаар тэр эмэгтэй байх нь тэр
"Миний хэлсэн зүйлийг сайн хийж чадна гэж найдаж байна шүү... Хааны ордныг асуудалтайгаа хутгахгүйхэн шиг өөрийгөө аваад гар! Энэ чамд байх сүүлчийн боломж ард түмэнд бүгдийг хэл!"
"Ойлгол-" Хэн нэгэн гарнаас минь утсыг минь булааж авах үед би тэр зүгрүү хартал Жонгүг байв
"Мэдээд байсан юм" гэж Жонгүг дуудлага ирсэн утасны дугаарыг харан хорсолтой нь аргагүй хэлчихээд надруу хөмсгөө зангидан харлаа
"Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоод байгаа юм?"
"Миний утсыг өгөөдөх!" Жонгүгаас утсаа авахаар гараа сунгатал тэр хоёр гарын бугуйнаас минь барин хананд намайг шахаад зогсчихлоо. Түүний нүүр миний нүүрнээс хэдхэн инчийн зайнд байх ажээ. Бидний ийм байдалтай зогсож байгааг харсан хамгаалагч нар бүгд харцаа доош чиглүүлнэ.
"Намайг одоо сайн сонс, Хэрвээ чиний хүсээд байгаа зүйл салалт юм бол... би өөр арга зам олоод өгчихөж чадна. Харин! Харин өнөөдөр, одоо, энэ танхим руу ороод зөвхөн миний үгээр л бай. Гуйя, амаа хамхиад зүгээр дуугүй сууж бай"
"Чи арай... Бүгдийг мэдэж байсан юм уу?"
Нэг хамгаалагч бидний ойролцоо ирэн намуухан дууны өнгөөрөө нөхцөл байдлыг эвдлээ
"Дотор эрхэм дээдсүүдийг хүлээж байна"
-------------------------------------------------------
A/N Дуусах дөхөж байгаа шүү... Сэтгэгдэлүүдээ сайн үлдээгээрэй кк
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vattpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)