Хайртай
Шинээрээ шахуу байх цагаан буйдангын хоёр талд Жонгүг бид хоёр хэрэндээ л камерийн өмнө эвгүй байгаагаа мэдэгдүүлэхгүй гэж хичээцгээж байлаа. Шууд нэвтрүүлэг эхэлээд дундаа орох дөхөж байв. Хөтлөгчийн асуултууданд хариулах зориг зүрх хүрэхгүй байсан ч Жонгүг энэ байдлаас намайг хөнгөхөн аргалаад гарчихаж байлаа.
"Бүх улс даяараа энэ асуултыг хариултыг мэдэхийг хүсч байгаа гэж бодож байна. Гүнжийг хувьд энгийн ардын амьдралаас язгууртны амьдралруу шилжин ордонд амьдрахад хэцүүхэн байгаа биз дээ?"
Энэ асуултыг сонссон дариудаа би царайны хувиралаа хянахыг хичээн надруу инээмсэглэн харах хөтлөгчлүү инээх аядан инээмсэглэлээ
"Мэдээж... Хэцүү байгаа ч гэсэн аав ээж дүү, сайн найзууд бас ордонд байгаа гэр бүл гээд энэ хүмүүсийн найрсаг зөвөлгөөнүүдээр би... шинэ амьдралдаа амархан дасан зохицож байгаа гэж бодож байна"
Хэлэх гэсэн үг маань дууссаны дараа Жонгүгийн бассан гэмээр үл ялиг жуумалзалт нүүрэнд нь тодорохыг би ажиглаад амжив. Түүний толгойд нэг бодол шууд орж ирээ байлгүй
Худалч
"Энэ асуултыг асууж болох эсэхээ мэдэхгүй байгаа ч... Хүн болгон бас үүний талаар мэдэх гэхээс тэсгэл алдаж байгаа байх. Хааны ордонд хэзээ хунтайжын хүүгийн аз жаргалтай инээд хөөр нь хадах гэж байна даа?"
"Бид хараахан насанд хүрээгүй байгаа учир энэ тал дээр та бүгдийг хүлээлгэх хэрэг гарна гэж бодож байна" Жонгүг одоо хэтэрхий тайван байх агаад хөтлөгчийн асуултуудад түүртэлгүй энэ мэтээр хариулж эхлэв
"Хурим тодорхой яриа хэлэлцээрийн улмаас хийгдсэн. Одоо харин гэрлэсний дараа та хоёрын дундах харилцаа ямархуу болсон талаар мэдэж болохсон болов уу?"
Энэ асуултанд бид хоёр хоёул дор дороо бодлогширон надаас илүү Жонгүгийн царай илүү нухацтай болсон байх ажээ
Жонгүг аа... Чи хэрвээ ямар нэг юм хэлэхгүй бол... Би... Би..
Одоо л бүгдийн хэлэх ёстой юм шиг байна. Салах тухайгаа яг одоо л хэлэх хэрэгтэй
"Үнэндээ надад хэлэх юм-" Жонгүгийн миний үгийг таслан байж хэлсэн энэ гуравхан үг тэнд сууж байсан үзэгчид, зураг авалтын арын албаныхан, хөтлөгч тэр байтугай намайг ч суудал дээр минь царцааж орхилоо
"Би гүнжид хайртай... Маш... Маш их хайртай"
"Тийм ээ... Үзэгчидээ! Хунтайжын энэ үг одоо тараад байгаа бүх цуурхалыг няцаасан гэж бодож байна" Заалаар суусан үзэгчид бүгд бид хоёрлуу инээмсэглэн толгой дохицгоон зарим нэг нь хоорондоо шивэр авир хийлдэж байгаа нь харагдана. Хөтлөгч шууд нэвтрүүлгийн хөтөлбөрөө хаан камерлуу хараад
"Харамсалтай нь өнөөдрийн ярилцлага маань ийнхүү өндөрлөж байна. Урилгыг хүлээн авч ирсэн Хунтайж болон Гүнждээ ахин дахин баярласан сэтгэлээ илэрхийлж байна"
Одоо л цаг нь
"Надад... хэ-хэлэх зүйл.. бай-на" Хөтлөгч надруу гайхсан харцаар харан харин Жонгүгийн өвдгөн дээрээ тавьсан гар нь нудрага зангидан чангарах аж
"За... Та хэлэх зүйл ээ хэлнэ нь үү"
"Үнэндээ... Бид салах гэж..бай..гаа" Хамгийн сүүлийн үгийг би өөртөө итгэлгүйхэнээр амандаа бувтах төдий л хэлж амжив. Энэ тэндээс гэрэл зургийн аппарадны гэрэл нүд гялбуулан хөтлөгч харин саяны хэлсэн үгэнд минь тулгамдсан хэлэх гэсэн үгээ гацан байж харай хийн хэлнэ
"Са-Салах гэв үү?"
"Тийм ээ, бид эхэндээ сална гэсэн бодолтой байсан" Жонгүгийн эрс шийдэмгий өөртөө итгэлтэй хэлээд бидний хоорондох энэ эвгүй байдлыг дорхноо үгүй хийчих нь тэр. Жонгүг даашинзны хормойгоо үрчийтэл нь атгах гарнаас минь барин хөтлөгч рүү хараад үргэлжлүүлэн ярьж эхэллээ
"Бид өчигдөр ярилцаад... энэ бүх асуудлуудад бууж өгцгөөн салахаар шийдэцгээгээд байсан юм."
"Тэгэхээр тэдгээр цуу ярианууд үнэний ортой гэсэн үгүү?"
Жонгүг энэ асуултын дараа гарнаас минь чанга атгаад урт гэгчийн амьсгал аван үзэгчидрүү цэхлэн харлаа
"Би та бүхэнд нэгэн зүйлийн тухай ярьж өгье. Гүнж жирийн нэгэн айлын охин байсан, жирийн сургуульд явж, амьдрал нь бусад хүмүүсийнх шиг амар амаглан байсан байх. Тэгээд... Хайртай өвөөгийнх нь захиасаар хэнийг нь ч мэдэхгүй бардам сэхүүн зантай нэгэн залуугын гэргий болохоор ордонд ирсэн. Амар тайван байсан амьдралаа хаяад ганцаардалыг сонгоод хүрээд ирсэнчихсэн шүү дээ. Хүн бүгд түүний зүг чичлэж байсан ч Гүнж тэр болгоныг шүд зуун тэвчсээр байсан. Өөрөөс нь өөр эмэгтэй хүнийг хайрлах нөхрөө тэвчиж, өдөр шөнөгүй үглэн загинах ахайтнуудын үгийг залхталаа сонсдог байлаа. Түүний нүднээс хэдэн ч удаа нулимс урссаныг би тоолж барашгүй нь... Тэр болгоны дараа би энэ хүнийг ахиж уйлуулахгүй байх юмсан гэж хичээх болж.... Түүнийг бага багаар хайрлаж эхэлсэн.Тиймээс та бүхэн одоо нүдээ нээгээд түүнийг сайн харцгаа. Тэр тийм ч төгс биш залуухан бас дэврүүн хэвээр байгаа ч гэсэн Гүнжийг бүхий л чадлаараа хичээн суралцаж байгаа гэдгийг сайн харж авцгаа. Хэрвээ түүнийг сайн олж харвал энэ охин хичнээн хайр татам нэгэн гэдгийг та олж мэдэх болно... Бас хамгийн сүүлд хэлэх зүйл бол... Та бүгд биднийг уучлаасай гэж хүсч байна"
Жонгүгийг үгээ хэлж дууссаны дараа бүгд нүдэндээ нулимстай алга таших нь сонсогдоно. Харин би түүний үгийг эхнээс нь дуустал зөвхөн ганц л бодлыг тээн сонсон суусан юм
Салах тухай ам нээснийг минь дарах гэж тэдний амыг ийнхүү таглав уу? Эсвэл... Тэр үнэхээр дотроо байдаг мэдрэмжээ бүгдийн хэлэв үү?
-----------------------------------------------------------------
A/N бүгд хүлээж байгаа болов уу гэж бодоод бонус маягаар богинохон ч гэсэн нэг хэсэг оруулчихлаа хэхэ
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vattpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)