Нулимс
Телевизийн төв хаалгаар Жонгүг Эринийг хөтөлсөөр машиндаа суун олон асуулт шалгаах сурвалжилагч нараас арай хийн холдлоо. Машин тэдний бараа харагдахгүй болтол хол явахад Жонгүг Эринийг хөтлөсөн гараа тавив. Яг л одоо сая болсон хэсэгхэн хоромийн жүжгээ дуусгая гэсэн мэт.
"Жонгүг аа... Түрүүний явдал-"
"Амаа тат"
Өөрийнх нь яриаг тэгэж сэтгэл сэв суутал таслан ийм үг хэлсэн Жонгүгрүү Эрин гайхан харлаа. Гэхдээ тэр гомдсонгүй, энэ бүхний дараа яасан гэж гомдох билээ дээ.
------------------------------------------------------
~Ордонд~
Ордонд ирсэн даруйдаа хааны өргөөнд ир гэсэн зарлигын дагуу Жонгүг Эрин хоёр настангуудын өмнө толгой гудайлган суулаа
"ЭНЭ ЧИНЬ ЮУ БОЛЖ БАЙГАА ЮМ! ЯРИЛЦЛАГА ӨГЧ АРД ТҮМНИЙ БОДЛЫГ ЭРГҮҮЛ ГЭСЭН БОЛОХООС ИЙМ ШУУГИАН ДЭГДЭЭ ГЭЖ ЗАХЬСАН БИЛҮҮ!" Хаан урдах ширээгээ нудрага зангидан цохилон ийнхүү хэлэхэд Жонгүгаас илүү Эрин бондгос хийтэл цочин айх ажээ.
"Ха-хаантаан энэ бүгд миний буруу болохоор та-"
"ДУУГАА АЯД! БИ ХУНТАЙЖААС АСУУЛАА."
"Гүнжтэн та яагаад ийм болчимгүй үйлдэл хийнэ вэ! юу бодож байсан юм?" Хатан хааныг бодвол арай тайван өнгөөр ярьж байсан ч дууны өнгөд нь зэмлэсэн өнгө илт цухалзана
"Б-Би тэр үед... өөрийн ухаангүй байсан бололтой"
"Хааны удмыханы амнаас анх удаа салалт гэдэг үг гарлаа. Энэ үйлдээрээ чи энэ удмыг хичнээн ичгэвтэр байдалд оруулсан гэдгээ мэдэж байна уу гүнжээ! "Түрүүнээс хойш дуугаа хураан газар ширтэн суусан Жонгүг хааны энэ үгийн дараа ам нээн дуугарлаа
"Хэрвээ та энэ асуудалд буруутгах хүн хайж байгаа бол... Тэр гэм буруутан нь бид биш харин настангууд та нар."
" Хунтайж аа!"
"Би хэлсэн шүү дээ. Энгийн амьдралаараа өөрийнхөө дураар амьдарч байсан охиныг шорон шиг ордонд оруулж ирчихээд эцэст нь яагаад түүнлүү ингэж чичилцгээгээд байгаа юм. Яагаад? Бид уучлалт гуйж чададхгүй нь... Учир нь бид биш та нар энэ бүхнийг эхлүүлсэн учраас" Жонгүг итгэл дүүрэн хэлсэн энэ үгсийнхээ дараа Эриний гарнаас татан настангуудын зүг эргэж ч харалгүй өргөөнөөс гараад явчихав
------------------------------------------------------
Жонгүг өргөөндөө орж ирэх хүртэлээ араас нь алхааг нь гүйцэх гэж хичээн хурдан хурдан алхах Эриний гарыг хүчтэй саван тавиад эргэж хараад өрөөнийхөө зүг алхаад явчихлаа. Мэдээж Жонгүг яг одоо үнэхээр ууртай байгаа нь ойлгомжтой байв. Эрин түүний бугуйнаас барин зогсоох гэтэл Жонгүг түүний нүдрүү гомдол бас уур уцаартай харцаар цоо ширтэн харлаа, нэг ч үг хэлээчгүй хэрнээ зөвхөн тийм л халуу төөнөсөн аймшигтай харцанд нь Эрин хөшиж орхисон юм. Удсанчгүй Эрин түүний гарын тавин шалруу харцаа чиглүүлээд
"Настангуудын өмнө яагаад тэгж ярьж байгаа юм... Байдлыг улам хэцүү болгочихлоо шдээ "
"Хэрвээ би ингэж хэлээгүй байсан бол... Бид тэднээс өршөөл эрэх хэрэг гарах байсан болохоор"
"Тэгж хэллээ гээд юу ч өөрчлөгдөхгүй байсан. Зүгээр уучлалт гуйчихаж болох байсан юм"
"Тэгж бодож байгаа юм бол... Чи эхлээд надаас уучлалт гуйх ёстой" Жонгүг Эринлүү нуруугаа харуулсан чигтээ ийнхүү хэллээ
"Юу?"
Жонгүг дараагын хэлэх үгэндээ хоолой нь зангиран доод уруулаа хазлаад амьсгаагаа уурандаа багтрах гэж байгаа мэт хурдан хурдан хүнд амьсгалах амьсгаагаа дарах гэж хичээж байгаа нь харагдана.
"Би төрснөөсөө хойш анх удаа...анх удаа л ичгэвтэр бас өрөвдөлтэй байдалд орж үзлээ. Би чамд итгэсэн. Чамд бүхий л зүрх сэтгэлээсээ итгэсэн. Тэнд суухдаа би энэ бүгдийг амархан давчих байх гэж итгэл дүүрэн сууж байлаа. Гэтэл... чиний наад тэнэг жолоодлоггүй амнаас болж... Миний чамд итгэж байсан бүх зүйл ингээд сүйрчихэв бололтой "
"Би юуг зөв юуг буруу гэдгийг мэдэхээ ч байлаа. Салалт бүгдийн дээрдүүлнэ гэж бодсон... Би ордноос явчихвал...бүгд жаргалтай байх юм шиг санагдсан... Би л байхгүй бол-"
"ЧАМД МИНИЙ ЗҮРХ СЭТГЭЛ ЯАЖ ШАРХЛАХ ЯМАР Ч ХАМААГҮЙ БАЙСАН ХЭРЭГ ҮҮ!" Жонгүгийн тэсгэвэр алдсан бололтой эргэж харан Эриний мөрнөөс хоёр гараараа хүчтэй барин өөрлүүгээ татан хэллээ. Жонгүгийн хүчтэй гаранд бага зэрэг өвдөн тухгүй санагдсандаа Эрин хамраа үрчийлгэн ярвайгаад түүний гарнаас мултрах гэж хичээнэ
"Би.. Би бодохдоо тэр ярилцлага дээрх чиний үгсийн жинхэнээсээ биш гэж бодсон"
"ТЭР ҮГС БҮГД МИНИЙ ЧИН СЭТГЭЛИЙН ҮГС БАЙСАН ЮМ КАН ЭРИН! Амьдралдаа... анх.. удаа л би тийм үгсийг хэн нэгэнд зориулж хэлсэн. Хунтайжын хуваарь биш, эрэгтэй хүний зүгээс... эр нөхрийн зүгээс хайртай эмэгтэйдээ зориулж хэлсэн юм. Гэтэл чи тэрэн дээр минь юу ч бодолгүй гишгэлээд гарчихлаа. "
"Би хэзээ ч тэгэх гээгүй шүү дээ"
Жонгүг түүний мөрнөөс барих гараа улам чангалахад Эрин түүнээс төсөөлөөчгүй байсан зураглалаа харах нь тэр. Жонгүг уйлж байлаа. Дүрлэгэр нүд нь нулимсандаа дүүрч улайсан харагдана. Уйлснаасаа болж хамрын нь үзүүр ягаан туяатай болсон байхаас гадна амьсгаа нь өмнөхөөсөө улам давчдсан байв
"Би хэзээнээс эхэлснийг мэдэхгүй ч... Бид нэг замаар явж эхэлсэн өдрөөс би... би чамд татагдаж, надруу үзэн ядсан харцаар харж надруу гомдолож байсан ч би чамайг бага багаар алхам алхамаар сонирхож эхэлсэн. Чамайг харахыг хүсч, чамайг үргэлж бодох бодолдоо би тэнэг юм шиг инээмсэглэж... Ганц чиний инээмсэглэлийг л харахыг тул өглөө бүр сэрдэг байлаа. Чи намайг ийм тэнэг амьтан шиг болгочихоод... Ийм болгочихоод чи надаас салах гэж байгаа хэрэг үү? Миний сэтгэл зүрхийг ингэж булаачихаад.. Явах гэж байгаа юм уу?"
Жонгүгийн нүдээс одоо тэвчиж байсан нулимс нь ундран урсах ажээ. Яг л хэзээ ч зогсохгүй мэт. Эринийг барьсан гараа суллаад юу хэлэхээ мэдэхгүй байгаа түүнлүү нэг харчихаад эргэж харан өрөөрүүгээ орлоо. Эринлүү эргэж харсанчгүй
Эринд харин одоо ямар санагдаж байгаа бол... Хайртай нэгнийхээ сэтгэлийг ингээд шархлуулчихсан тэр яг юу хийвэл дээр вэ... Уйлахаас өөр зүйл хийж чадахгүй байгаа Эрин өөрийгөө энэ дэлхийн хамгийн арчаагүй хүн мэтээр төсөөлнө
Өргөөний гадна хаалганы урд хөл нь хүчгүй болж доош шалан дээр өвдөглөн унахдаа тэр цээжин дээрээ гараараа цохин уйлж сууна. Магадгүй ингэвэл цээжин дээрээ тээгэлсэн түмэн олон шаналалыг үлдэн хөөх байх гэж бодсон биз.
------------------------------------------------------
A/N өчигдөрийн хэсэгтэй хамт орох ёстой байсан хэсэг. ингээд хоёр хуваагаад хийчихлээ. Маргааш шинэ хэсэг уртаар өгөх болноо кк. Wattpad өчигдрөөс хойш ажилахгүй сонин байгаад энэ хэсгээ бүр хэд хэдэн удаа publish хийлээ. Та нарт сая publish хийхэд мэдэгдэл очив уу?
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vattpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)