40 страница7 января 2018, 09:03

Хөнжил

Хаан хатан хоёр орныхоо хоёр талд  нуруу нуруугаа харуулан хоёр тийш харан хэвтэнэ. Тэдний харилцаа хэзээнээс ийм хүйтэн хөндий болчихсоныг мэдэхгүй ч  энэ гэр бүлийн уур амьсгал ийм хүйтэн жиндүүхэн болоод нилээдгүй хугацааг өнгөрүүлсэн билээ.

"Таныг Жонгүгийн хуваарьт ажлуудыг Жиминий хуваарьлуу шилжүүлсэн гэж сонслоо"

"Ойрын хугацаанд болох үйл ажилгаануудад Жонгүгийн оролцуулахгүй байх бодолтой байна" Хатан хааны хэлсэн үгэнд гайхширан орноосоо босон түүнлүү эргэж харлаа.

"Оролцуулахгүй гэдэг чинь? Удахгүй улсын үнэт зүйлсийн олдворуудыг цуглуулсан музье гарна. Энийг чинь Жонгүг гардан гүйцэлдүүлсэн шүү дээ!"

"Одоо тэр хамаатай гэж үү?"

"ХААНТААН! Улсын хунтайж байсаар байхад яагаад түүний хийх зүйлсийг өөр хүнд өгч байгаа юм? Ирээдүйн хаан Жонгүг биш гэж үү? Эсвэл та Жиминд өгөх бодолтой байгаа хэрэг үү? "

"Унт хатаан, өнөөдөр их ядарлаа" хатан хааныг ахиж шалгаахыг хүссэнгүй, хамт хажууд нь унтахыг ч хүссэнгүй орноосоо босон халаадаа нөмрөөд өрөөнөөсөө гарлаа

----------------------------------------------------

"Юу гэнээ? Жонгүг бид хоёрыг нэг өрөөнд оруулахаар шийдсэн хэрэг үү? Настангууд галзуурчихаж!!!!" Эрин Сун ахайтнаас сонссон мэдээндээ итгэж өгөхгүй нүдээ бүлтэгнүүлсээр өрөөн дотроо холхин нааш цааш алхана

"Хатан эхийн тушаал билээ Гүнжтээн"

"Яасан гэж? Бид хоёр сүүлийн 3 хоногт хоорондоо ганц ч үг солилцоогүй шдээ. Үгүй ээ, Жонгүг харин надтай огт дуугарахгүй байсан гэх нь зөв юм шиг байна.... Надад уурласан хэвээр байгаа"

"Бид таны эд зүйлсийг шинэ өргөөрүү нүүлгээд эхэлчихсэн тул та тайван сууж болноо Гүнжтээн өнөө оройдоо багтаад дуусчих байх"

"ӨНӨӨ ОРОЙДОО ГЭНЭ ЭЭ???"

---------------------------------------------------- 

Эриний эд хогшил Жонгүгийнхийг бодвол бага байсан учраас шинэ өргөөндөө түрүүлээд нүүгээд ирчихлээ. Өмнө тэдний амьдардаг байсан өрөөнүүдээс хэд дахин том өрөөнүүдтэй байх ажээ. Эрин шинэ өргөөнийхөө өрөөнүүдээр холхин сонирхож үзээд хамгийн сүүлд унтлагын өрөөлүү орж үзлээ.

"Бурхан минь гэж..."

Мэдээж гайхаад байх хэрэг юун. Тэнд ганц л ор байсан. Өрөөний голд байрлах хоёр хүн багтахаар аймшигтай том ор.

Жонгүг одоо хүртэл шинэ өргөөндөө ирэхгүй байсан нь Эринийг улам ч сандаргах ажээ. Цаашдаа хамт нэг өрөөнд амьдрах болж байхад тэр түүнтэй дуугарахгүй хэвээр байх болов уу? Ядаж Сайн уу?  гээд ганц ч үг болтугай амнаасаа унагах болов уу?

Эрин бодолдоо дарагдаад удаачгүй байхад үүдний өрөөнд хүмүүсийн орж ирэх чимээ сонсогдох шиг болов. Цээжин дээрээ гараа тавиад гүнзгий амьсгаа авчихаад эргэж харан үүдний хэсэг рүү очоод хартал мэдээж бодож байсанчлан Жонгүг ахайтан шивэгчидтэйгээ хамт орж ирсэн байв.

Жонгүг Эриний барааг харчихаад ардаа байх хүмүүстээ яв гэж гараараа дохьлоо. Хүмүүс ч тэндээс явцгааж өргөөнд зөвхөн Жонгүг Эрин  хоёр л үлджээ. Өрөөнд зөвхөн тэдний амьсгалах чимээ тод сонсогдохоор нам гүм байдал эзэгнэж Эрин тэр чинээгээрээ Жонгүг түүнд юм хандаж хэлээсэй гэж хүснэ. Удалгүй Жонгүг түүний хүсэлийг сонссон мэт ам нээсэн авч түүний амнаас гарсан энэ үгс Эриний хүссэн үгс биш байсан нь харамсалтай

"Би буйдан дээр унтах болхооор чи орон дээрээ ганцаараа унт"

"Ю-Юу??"

"Яасан хамт унтмаар байгаа юм уу?"

"Жонгүг аа..."

"Нойр хүрээд байна" Жонгүг ахин түүнтэй юм дуугармааргүй байна гэдгээ ийн илэрхийлээд буйдан цааш хараад хэвтээд өглөө. Өргөө хэдий дулаахан байсан ч гэсэн Эрин Жонгүгийн энэ хүйтэн хөндий байдалд жиндэн даарч байв, бас түүний ийм байдал Эриний сэтгэлийг улам ч шархлуулах ажээ

----------------------------------------------------

            ~Эриний талаас~

Нойр хулжиж том орон дээрээ нааш цааш хөрвөөсөөр хэдэн цагийг өнгөрүүлчихлээ. Орноосоо өндийн  орны хажуудах ширээн дээр байх гэрлийг асаагаад цаг хэд болж байгааг харахаар өндийтөл

Үүрийн 4 цаг 02 минут

"Ахх... эрт унтах ёстой байсан юмсан" гэж амандаа бувтнасаар босч ус уух гэтэл нимгэн хувцастай байгаагаасаа болж бага зэрэг дааран хоёр гараараа биеээ үрсээр хөнжилдөө хурдхан шиг  шурган орлоо

"Үүрээр яахаараа ийм хүйтэн болчихдог байнаа" Ингэж хэлэхтэй зэрэгцээд Жонгүгийг орой унтахдаа нөмрөх ямар нэг зүйл авахгүйгээр тэр чигтээ унтаад өгчихсөнг санав.

"Хмм... Даарч байгаа байхдаа" гэж хэлээд таазруу харан доод уруулаа хазлан санаа алдаад орноосоо босон хөнжилөө чирсээр өрөөнөөсөө гарлаа. Харанхуйд сайн харагдахгүй байсан ч Жонгүгийн байгаа газрыг амархан олоод очиход гадарлаж байснаар Жонгүг үнэхээр даарсан бололтой байдгаараа биеээ хумчихсан унтаж байх нь тэр. Нүүрээ буйдангын түшлэгэнд наан тухгүй унтаж байгаа нь миний эгдүүг бага зэрэг хүргээд амжив. Авчирсан хөнжлөө Жонгүгийн дээр нөмрүүлээд өөрөө шалан дээр завилан сууж шанаагаа тулаад түүнийг араас нь харан хэсэг суулаа.

Тэнд хэр удаан тэгж суусан юм бүү мэд үүрийн гэгээ хаяаарч өргөөг бага багаар гэрэлтүүлж эхлэв. Жонгүг дулаацаж байгаа бололтой биеээ хумхиа болиод жижигхэн гөлөг шиг суниалган хамраа үрчийлгэсээр миний зүг харан хэвтэв.

"Ийм эгдүүтэй амьтаныг гомдоосондоо итгэж чадахгүй нь ээ"

"Чиний ухаарлыг цаг чинь хар үүрээр байдаг хэрэг үү?" Жонгүг нүдээ нээлгүй нойрмог хоолойгоор ийн хэлэхэд би шанаагаа тулж байсан гараа аван цэх суугаад түүнлүү сандран харлаа

"Чи... Сэрчихсэн үү?"

"Хэн нэгэн дээрээс минь хөнжил нөмрүүлтэл амар тайван л унтаж байлаа"

"Чамайг даарч байгаа байх гэж бодсон юм"

"Наашаа ороод ир" Жонгүг биеээрээ хойшлоод надад хэвтэх зай гаргаад хөнжилөө сөхөн   хэлэхэд би түүний үйлдэлийг дагуулан гайхсан харцаар харсаар  сууна

"Ю-Юу??"

"Даарсан байх гэж санаа чинь зовсон гээ биз дээ, тэглээч чи нимгэн хувцастай байна ханиад хүрчихвэл яах юм. Олон юм яриад байлгүй хурдлаа."

Жонгүг надтай гэнэт ингэж харьцаад байгаад гайхсан ч гэсэн түүний үгнээс зөрөлгүй улавчаа тайлан хажуугаар нь орон хэвтлээ. Тэр хөнжлөө нөмрүүлээд нэг гараа толгойн доогуур минь оруулаад нөгөө гараа харин дээгүүр минь явуулж нурууг минь хөнгөхөн илэх ажээ

"Унтаж чадахгүй байгаа юм шиг байна. Нар мандтал жаахан ч гэсэн дуг хийгээд ав"

Нүүр минь Жонгүгийн хүзүүнээс хэдхэн см-ийн зайнд байх агаад түүний нөгөө л нэг танил дотно үнэр хамар цоргиулж байлаа

Энэ үнэрийг хичнээн их саначихсан байсан юм бэ...

Бид хэсэг хугацаанд хамт ингэж хэвтсэн бөгөөд нойр минь хүрэхгүй хэвээр л байв. Галзуу юм шиг хурдан цохилох зүрхээсээ болоод тэр шүү дээ. Жонгүгд зүрхний минь цохилт сонсогдож байгаа болов уу? тэр ч гэсэн надай адил мэдрэмжийг мэдэрч байгаа болов уу?

"Жонгүг аа.."

"......"

"Чи буцаад унтчихсан уу?"

"Бурхан минь ингээд бувтнаад байх юм бол чи өрөөлүүгээ явсан чинь дээр шүү"

"Зүгээр л.... Би чамаас уучлалт гуйхыг хүссэн юм. Намайг уучлаарай Жонгүгаа... Хэтэрхий амиа хичээсэнд. Би айгаад байсан юм... Бүх зүйлээс айсандаа би хэтэрхий арчаагүй зангачихаж" Жонгүг  хэсэг хугацаанд хариу хэлсэнгүй. Удалгүй тэр намайг харах гэж биеэ бага зэрэг хойшлуулаад нүүрний минь урдуур унжих үсийг чихний минь араар хийн духан дээр минь хөнгөхөн үнслээ

"Тэнэг минь... одоо наад явдалаа мартаад унтаж амар" гэв

Яг энэ мөчид бид хэсэгхэн хугацаанд өөрсдийн ертөнцдөө амар амагланг мэдэрч байсан юм. Бидний хэн нь ч энэ мөчид удалгүй болох гэж буй хэцүүхэн явдалыг хэрхэн туулахаа төсөлөөчгүй байсан биз

---------------------------------------------------------------

A/N одооноос эхлээд та хэдийг нилээн уйлуулах хэрэг гарах нь дээ:(

Олон дахин pushished гээд байвал wattpad тэнэгтээд байна гэж ойлгоорой кк Бас wattpad зүгээр болтол хэсэгтээ шинэ хэсэг өгч чадахгүй нь бололтой:((( хэвийн болтол нь draft-даа бичээл явж байядаа хэхэ

40 страница7 января 2018, 09:03