Баяртай
"Хаантан залран ирж байна "
Хэн нэгэний чанга дуунаар Жонгүг Эрин хоёр хоёул буйдангаас ухасхийн бослоо. Үүрээр л унтацгаасан учраас хоёул цаг хэд болж байгааг үл анзааран унтацгаачихсан байв.
Хаан тэдний шинэ өргөөнд орж ирмэгц өрөөний голд байх буйдангын дэргэд унтлаганыхаа хувцастай үс сэгсийчихсэн зогсох хоёрыг олж харлаа.
"Хэдэн цаг болж байгааг мэдэж байна уу?" гэж Хаан тайван өнгөөр хэлсэн ч түүний энэ асуулт Жонгүг Эрин хоёрыг хангалттай сандаргаж байв
"М-мэдэхгүй байна аа хаантаан..."
"За яахав, энэ удаа дуугүй өнгөрүүлэе... Харин та хоёр яагаад өрөөндөө биш энд унтаж байгаа чинь сонирхол татаад байх юм?"
"А-Аан тэр нөгөө... Б-Би ганцаараа унтахаас айгаад байсан юм" гэж Жонгүг гацаж түгдрэн байж хэллээ
"19 жил ганцаараа унтчихаад уу?"
Хааны нүүрэнд жогтой инээмсэглэл тодрон өргөөг нэг тойруулан харлаа. Удалгүй харц нь өмнөө зогсох хоёр дээр тогтоод царай нь төв болчих нь тэр. Түүнийг гэнэт ийм нухацтай царайлсанд Эрин Жонгүгаас илүү их сандран харна
"Өглөө эрт энд ирсэн шалтгаан нь...Маргаашнаас Жонгүгийн хуваарьт ажлуудыг Жимин гардан гүйцэтгэх болно. Миний зүгээс Жонгүгт өгөх шийтгэл гэж ойлго" Үүнийг сонссон Жонгүгийн царай дороо хувиран хөмсөг зангидаад Хаан аавлуугаа уураа барьж ядан хариу хэллээ
"Шалтгааныг нь мэдэж болох уу?"
"Айлын эр нөхөр байж гэр бүлийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа хүн... Хэрхэн улсын ажлыг гүйцэлдүүлж чадах билээ. Хэсэгтээ амар"
"Хаантаан" Эрин өргөөнөөс гарахаар хаалга чиглэн алхах Хааны араас зүрх зоригоо чангалан байж ийнхүү хэллээ. Гэвч хаан тэдэнд ахин тайлбар хийхийг хүсээгүй бололтой өргөөнөөс эргэж харалгүй гарч явав
-----------------------------------------------------------
Буйдан дээр хоёр гараа урдаа барин доош харсаар суух Жонгүгрүү Эрин санаа нь зовинон харсаар нилээд хугацааг өнгөрөөлөө. Энэ эвгүй байдалд илүү удаан байж төвдсөнгүй бололтой Эрин Жонгүгийн урд завилан суугаад толгойгоо гуйдайлган суух түүний царайг харах гэж байдгаараа доош тонгойн харна.
"Жонгүг аа... Чи юм дуугарахгүй юм уу?"
"......."
"Жонгүг аа..."
"......"
"Хэрвээ.... Чамд хэцүү байвал-"
"Дуугүй бай"
"Жонгүгаа... Хэрвээ... Хэрвээ би хаан аваас сайн гуйвал зарлигаа буцаах ч юм бил үү.. Би өвдөг сөгдөөд ч болтугай гуй-"
"ДУУГҮЙ БОЛООД ӨГӨӨЧ!!!" Жонгүг өндөр дуугаар түүний үгийг залхсан янзтайгаар тасалсанд Эринд хэтэрхий шудрага бус мэт санагдах ажээ
"ЯАГААД? ЯАГААД БИ ДУУГҮЙ БАЙХ ЁСТОЙ ГЭЖ? ЯАГААД НАДРУУ УУРАА ГАРГАЖ ХАШИГЧААД БАЙГАА ЮМ? ЧАМД САНАА ЗОВСОНДОО ЧИНИЙ ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ДАА БИ ХАРИН ЭНД БУХИМДААД ҮХЧИХ ГЭЭД БАЙНА ОЙЛГОВ УУ? МУУ АМИА ХИЧЭЭСЭН НОВШОО!!!"
Эрин сууж байсан газраасаа хурдхан шиг босон ууртай нь аргаггүй хөлөө чирсээр өрөөрүүгээ алхаж байтал араас нь гэнэт татах хүчинд дийдлэн хойш чирэгдээд нуруу нь түүний өргөн цээжин дээр тулж зогсох нь мэдрэгдэнэ. Жонгүг Эринийг урдуур гараа оруулан тэврээд доош тонгойн эрүүгээ түүний мөрөн дээр хөнгөхөн тавьлаа
"Уучлаарай... Чамд муухай аашлах гээгүй юм шүү" Жонгүг Эриний бие чичирч байгааг мэдрээд гайхширан өндийгөөд түүнийг өөрлүүгээ харуулан татахад Эрин түүний нүдрүү харж чадахгүй доош ширтэн нүдээсээ том том дусал нулимс дуслуулан зогсоно.
"Битгий уйлал даа..."
"Надаас болоод чи ийм байдалтай болчихлоо... Бүгд надаас болсон... Би тийм үйлдэл хийгээгүй бол хаан аав ийм шийдвэр гаргахгүй байсан юм... Миний буруу Жонгүг аа.. Би чамайг баллачихлаа. Одоо яах вэ? Яавал хаан аавыг--" Гэнэтхэн уруул дээр нь буух зөөлөн зүйлд Эрин цочирдон дээш харлаа. Жонгүг Эриний хоёр хацраас нь хөнгөхөн барин түүний уруул дээр удаан гэгч нь үнсэх ажээ. Удалгүй Жонгүг уруулаа салган Эриний духан дээр өөрийнхөө духыг нийлүүлэн зогсоод
"Битгий өөрийгөө буруутга ойлгов уу? Бид учрыг нь олж чадна" гэж хэлээд Жонгүг өөрийг нь нулимстай том нүдээр ширтэх Эриний уруул дээр дахин нэг удаа үнслээ. Эриний хувьд энэ удаагынх өмнөхөөсөө удаан, хайр шингэсэн , бас хамгаас амттай үнсэлт байсан юм. Яг л түүнийг аргадах мэт
-----------------------------------------------------------
Өдөр хоногууд өнгөрч Жимин Жонгүгийн өмнөөс бүх зүйлсийг хийж байлаа. Ард түмэн дунд Жиминий талд зогсох хүмүүсч олширч түүний эелдэг зан царайлаг төрхийг ам уралдан ярьцгаана. Жонгүг харин энэ бүх хугацаанд хичээлдээ явах нь байтугай өргөөнөөсөө ч толгойгоо цухуйлгасангүй. Энэ нь Эриний санааг хангалттай зовоож байсан юм.
Эзэн нь байхгүй хоосон суудалруу Эрин хэнгэнтэл санаа алдахад Жимин түүний хажууд аль хэдийн ирчихсэн хараад зогсож байлаа
"Юунд ингэтлээ санаа алдаад байгаа юм?" ард нь хэн нэгний дуу гарахад Эрин бага зэрэг цочин түүнлүү эргэж харсан даруй царай нь төв болох нь тэр
"Чи чинь одоо ордонд байх ёстой биш билүү" гэж Эрин харцаа өөр тийш чиглүүлэн хэлэхэд Жимин анх удаа өөртэй нь ийм хөндий харьцсанд тулгамдан толгойгоо маажин зогсоно. Эрин өмнө нь түүнийг харах болгондоо инээмсэглэдэг байсан шүү дээ.
"Ө-Өнөөдөр хаан намайг амараад ав гэсэн болохоор л... Бас сургууль дээрээ ирэхгүй бол болохгүй юм шиг санагдаад"
"Аан... Тийм байхнээ"
"Чи яагаа вэ?"
"Ядараад байна явж үз"
"Эрин аа..."
Жимин ахин түүнтэй юм ярьж олон юм шалгаасангүй нэг хэсэг эргэлзсэн байртай зогсож байгаад удалгүй түүнийг орхин явлаа. Харин түүнийг явах мөчдөө гаргасан царайг Эрин харсан даруйдаа түүнд "Арай хэтрүүлчих шиг боллоо... Түүнд ингэж хандах ёсгүй байсан юм" гэх гэмших сэтгэл төрх нь тэр.
------------------------------------------------------------------
~Эриний талаас~
Хичээлээ тараад өргөөндөө ирэхэд Жонгүг өнөөдөр ахиад л хаашаа ч гараагүй бололтой буйдан дээр суугаад урдах ширээн дээр хөлөө тавьчихсан кино үзээд сууж байлаа
"Бурхан минь гэж хараал идсэн өгзөгөө хөдөлгөөч дээ. Хунтайж гэхээрээ хичээлээ таслаж болдог гэж санаа юу?"
"Аххх.... Нэг өргөөнд орчихсон чинь үглээ эхнэртэй гэдгээ яс махандаа тултал мэдэрдэг байна шүү" гэж Жонгүг цааш харан амандаа бувтаад попкорноо амруугаа шидэн сууна
"Яа! би сонссон шүү"
Би түүний хажууд суун попкорноос нь нэгийг авч амандаа хийгээд энийг хэлж болох үгүйдээ эргэлзсэн сууна.
"Кан Эрин чи энд байна уу?" гэх дуунаар би бодит ертөнцдөө эргэн ирлээ. Жонгүг миний урд завилаад суучихсан байх агаад амаар нь дүүрэн попкорн чихээстэй байх аж. Түүнийг урд ирээд суучихсанг ч анзаарахгүй бодолдоо дарагдчихсан байсан байж.
"А-Аан... юу ч бодоогүй ээ"
"Юу бодоод байгаа юм гэж асуул уу?"гээд тэр бос үсийг минь сэгсийлгэн инээчихээд унтлагны өрөөлүү зүглэн алхалаа
Хэдий тэр инээж байгаа ч гэсэн... Түүний инээмсэглэлйн цаана яагаад ийм их гуниг мэдрэгдэнэ вэ? Би юу хийвэл энэ бүхэн буцаад хэвийн байдалдаа орох юм бол...
------------------------------------------------------------------
Өргөөнөөсөө гаран байнга очиж суудаг байсан цэцэрлэгт хүрээлэндээ ирж суулаа. Хэрвээ бодож байгаа зүйлээ Жонгүгт хэлвэл тэр надтай ахиад хэдэн өдөр юм дууграхгүй биз. Бас хэзээ ч зөвшөөрөхгүй гэдгийг сайн мэдэж байна.
Үнэн хэрэгтээ энэ бүхний дараа Ёонсан хатны хэлсэн үг үнэний ортой болохыг би сүүлийн өдрүүдэд илүү их ойлгож байгаа билээ. Одоогын байдлыг дүгнээд үзэхэд.... Тийм ээ би Жонгүгийн хамгийн сул тал үнэхээр болчихсон бололтой. Тэр тусмаа ийм бодлогогүй хүн түүний дэргэд байхад энэ байтугай зүйлс цаашид болох нь тодорхой. Энэ бүгдийг дуусгах хэрэгтэй... Жонгүгийн төлөө. Түүний хаан ширээний төлөө...
Сууж байсан сандалнаасаа босоод би хаантны өргөөний зүг итгэлгүйхэн алхаж эхэллээ. Одоо миний хийх гэж байгаа үйлдэл та нарыг уурлуулах ч гэсэн... би хэлсэн шүү дээ... Жонгүгийн төлөө гэж..
Намайг уучлаарай Жонгүг аа...
![[COMPLETE]Хааны ордон || JJK ||](https://vattpad.ru/media/stories-1/108b/108bda9b6140effdc72b2a463a26a8df.jpg)