CHAPTER 1...
-Ханнагийн талаас-
Би: баяртай Инжон хэмээн хананд хормогчоо өлгөсөөр үйлчлэгчдээ хэлээд гаран явсаар нүүрийг минь зөөлөн салхи илбэхийг мэдэрч байв.Ааахх сайхан байна,би гэрийнхээ зүг алхаж эхэллээ.Яг л байдаг шигээ оройн 10 цаг болж байв.Би харанхуйд алхахыг үзэн яддаг гэхдээ би юу хийж чадна гэж? ээж бид 2 ганцхан машинтай,ээж ихэнхдээ ажилдаа явахад нь хэрэгтэй байдаг юм.Би алхсаар согтуу залуу бохир усны хоолой руу шээж байхыг бас нэгэн хосууд харанхуйд өнөө ажлаа хийж байхыг харлаа.Тэд яаж олон нийтийн газар хийж чаддаг байна аа? Гэхдээ би одоохондоо дээрэмчин,хулгайчтай таараагүй байна.Би ээжтэйгээ амьдардаг,намайг 10 настай байхад аав минь машины ослоо нас барсан.Тэр үеэс хойш ээж бид 2 л үлдсэн юм.Аавын минь үхлийн дараа бид Сөүл рүү нүүж ирэн,ээж ажлын санал аван аавын үхэлтийг давж гарч чадсан юм.Манай авга,нагац нар бидний Сөүл рүү нүүх нь сайн зүйл гэж шийдсэн.Надад үргэлж найзуудтай болно гэдэг хэцүү байдаг,7 жилийн өмнө бид энд нүүж ирсэнээс хойш би олон хүмүүсээс зайгаа барьж байгаа юм.Миний сайн найз Эмили надаас 1000 кмын цаана амьдардаг.Би цагаа харан гэр рүүгээ хурдан харихаар хичээж байв гэхдээ миний өмнө хэн нэгний сүүдэр гарч ирэн тэрээр ямар нэгэн зүйлээр над руу заах нь тэр.Тэрээр ойртон ойртсоор түүний барьж буй зүйл хутга байв.Би зүгээр л доороо зогсон айж байлаа.Энэ миний ганцаараа гэр рүүгээ харихыг үзэн яддаг шалтгаан.
Би: гуйя намайг битгий өвтгөөрэй
?: надад мөнгөө өг
Тэрээр хутгаа над руу заан ойртсоор: би мөнгөө өг гэж хэлсэн шүү
Би: за за намайг битгий өвтгөөрэй
Би мөнгөө хурдхан шиг хайсаар гар минь чичирч байлаа.Би огтхон ч төвлөрч чадахгүй байна,миний бодож буй ганцхан зүйл бол хэрвээ тэр намайг алвал яах вэ? Ээж минь ганцаараа үлдчих нь шүү дээ.Үгүй ээ,ээж минь зүгээр биш,тэрэнд би хэрэгтэй.Би мөнгөө олж чадахгүй нь гэхдээ би үргэлж хадгалдаг байсан чинжүүний шүргэгчээ оллоо.Би ийм үед хэрэглэх гэж авчирсан.Харанхуй гудамжинд юу болж байгааг чи хэзээ ч мэдэхгүй.
Би: би олохгүй байна
Тэр над руу ууртай харан: битгий худлаа яриарай,цүнхээ өг гэж хэлээд над руу дөхөн цүнхийг минь булаан авах нь тэр.Би түүнд зүгээр өгч чадахгүй...үгүй ээ би чадахгүй.Би чинжүүний шүргэгчээ аван түүний нүүр рүү цацах хүртэл бид цүнхийг минь таталцаж байлаа.
?: чи муу гичий гэж хэлэн нүдээ даран нухсаар над руу чиглүүлэх нь тэр.Би энийг хийх хэрэггүй байж,миний хөл хөдлөхгүй зүгээр л хөлдөж орхив.Гэнэт хаа нэг газраас өндөр хүний сүүдэр гарч ирэн өнөөх хүнийг цохин унагаах нь тэр.Би тэр хүн рүү ширтсээр,тэр нэг л танил харагдаж байв.Би тэр залууг хаа нэгтэй харж байсан,би түүнийг хаана харж байлаа?...У Сэүн.Тэрээр дээрэмчинг цохин,хутгийг нь аваад дахин нэг удаа цохилоо.
Сэүн: дараагийн удаа яагаад хулчгар хүн болж болохгүй гэж? гэхэд өнөөх дээрэмчин нүүрэн дэхь цусаа аричиад зугтан явж,Сэүн хутгийг аван хогийн сав руу шидээд над руу харах нь тэр.
Сэүн: чи зүгээр үү?
Би зүгээр л түүнийг ширтэн гар минь одоо ч чичирсээр байв.
Сэүн: яа би чамайг зүгээр үү гэж асууж байна
Би түүнийг ширтэж байгаагаа ойлгон түүний асуултанд толгой дохилоо.
Сэүн: сайн байна "инээмсэглэх"
Энэ инээмсэглэлд манай сургуулийн бүх охид унаж тусдаг.
Сэүн: яагаад харанхуйд ганцаараа явж байгаа юм? гэртээ хүргүүлэх хэрэгтэй юу?
Би үгүй хэмээн толгой сэгсэрэн түүнийг үргэжлүүлэн ширтэж байв.Сэүн намайг аварсан,манай сургуулийн хамгийн алдартай залуу,охидуудын өдөр шөнийн ярианы гол сэдэв болж байдаг залуу.Тэр намайг аварсан.
Сэүн: яа хэмээх түүний хоолойг сонсоод би бодит байдалтай эргэж ирлээ.
Би: айн?
Сэүн: би чамайг гэрт чинь хүргэж өгөх үү? гэж хэлсэн,чи хаана амьдардаг юм?
Сэүн намайг хүргэж өгөхийг хүсэж байна гэж үү? Сэүн? Сэүн шүү дээ.
Би: үгүй ээ...зүгээр ээ тусласанд б.ббаярлалаа гэж хэлэн түүн рүү хараад алхаж эхлэхэд тэрээр миний гарнаас барин авах нь тэр.
Сэүн: үнэндээ би үхсэн охины гэрч болмооргүй байна тэгээд чи надаар гэртээ хүргүүлвэл яаж байна? "инээмсэглэх"
Би түүний үгэнд орон машинд нь суулаа.Тэрээр машинаа барисаар би гараараа тоглож байв.Гар минь одоо ч чичирсээр,учир нь би бараг л үхэх шахсан болохоор эсвэл Сэүн хажууд минь сууж байгаа болохоор би алийг нь ч мэдэхгүй байна.
Сэүн: тэгээд "би түүн рүү харах" чамайг хэн гэдэг юм?
Тэр мэдээж намайг хэн гэдгийг мэдэхгүй,би гунигтай гэгч нь түүн рүү харлаа.Тэр бол У Сэүн,харин би? би бол Чүэ Ханна.Бид 1 болоод 4 цаг дээр хамт хичээлд ордог юм.Гэхдээ тэр яагаад мэдэх хэрэгтэй гэж?
Сэүн: чи танил харагдаад байх юм,Санчан ахлах сургуульд явдаг уу?
Би зүгээр л толгой дохилоо.
Сэүн: яагаад ярихгүй байгаа юм? чи дуугүй юм уу? "инээх"
Сайн зүйл нь бид манай гэрт ирж байлаа.
Би: энэ гэж хэлээд би толгой дохиод машинаас буун хаалгаа хаахаасаа өмнө: Ханна
Сэүн над руу эргэлзсэн байртай харахад нь би: миний нэр...дахиад баярлалаа,маргааш 1 цаг дээр уулзацгаая гэж хэлэн богинохон инээмсэглэл өгөөд хаалгийг нь хаахад тэрээр хөдлөн явлаа.ҮНЭХЭЭР ГАЛЗУУ ШӨНӨ БАЙЛАА.
