CHAPTER 2...
Сэрүүлэг дуугаран 7 цаг болж байв.Би хоцорчихож,шүдээ угаан үсээ дээшээ шууж боогоод нүдээ харандаагаар будаад үл ялиг хацраа улайлгалаа.Би өмнөхөөсөө илүү хурдтай гэгч нь сургууль руугаа алхаж байв.Энэ намайг хурдтай болгодог болохоор би хичээлдээ хоцрохыг үзэн яддаг.Бас хурдлахыг үзэн яддаг юм.Намайг сургууль дээр ирэхэд сүүлийн хонх дуугарахад 5 минут үлдсэн байлаа.Би шууд л шүүгээ рүүгээ очин номоо дотор нь үлдээгээд буцаан хаахдаа У Сэүнийг олж харав.Бидний нүд хэдхэн секунд харц тулгараад Сэүн эргэн нэгэн охины хэлсэн зүйлд инээж байв.Би хурдхан шиг өөр тийшээ хараад эхний хичээл рүүгээ явлаа.Ангидаа орон суудалдаа суугаад өнгөрсөн шөний тухай бодлоо.Хэрвээ Сэүн намайг авраагүй бол би яах байсан юм бол? Би яг одоо үхчихсэн байх байсан болов уу? Эцэст нь хонх дуугаран би Сэүнийг ирж явахыг харлаа.Тэрээр ширээ рүүгээ яван хажуугаар минь өнгөрөхдөө над руу үл ялиг харах нь тэр.Өдөр өдрийн хоол,4 цаг өнгөрөн би түүн рүү харвал Сэүн өөр тийшээ харах нь тэр.Яагаад тэр над руу харсан юм бол? Үнэндээ тэр өнгөрсөн шөнийн тухай мартчихсан байх,үнэндээ би ч мартаагүй.Гэхдээ би бол өмнө нь намайг аварсан 1000 охинтой хамт байдаг У Сэүн биш шүү дээ.Хичээл дуусан,би ажил руугаа явлаа.Ажил минь хурдан гэгч нь явсаар одоо 5 цаг болж байв.Өнөөдөр манай нээлттэй микрофоны өдөр болохоор кафе онгойж байгаа юм.Би нэг ширээгээ цэвэрлэж байхад Сэүн болоод түүний найзууд ирж байхыг харлаа.Би эргэн явж менежир маань намайг тэдний ширээнд үйлчил гэж хэлэхийг мэдлээ.
Менежир: Хана 3 ширээ
Хараал ид.Ямар ч сонголтгүй би 3 ширээ рүү яван буюу Сэүн болоод түүний найзууд руу явлаа.Тэнд хэсэг охид,хөвгүүд инээлдэж сууж байв.Нэг охин нь Сэүний хажууд суун цээжинд нь гараа тавин инээж байх нь тэр.Би удаанаар очихоор хичээсээр тэдний ширээнд очин зогслоо.
Би: Юмигийн кафед тавтай морил,юу захиалах уу? "худал инээмсэглэх"
Кэти: ялагдашгүй Хана бидэнд үйлчлэх ямар байна?
Би түүнийг амаа нээх болгонд алгадаж авмаар санагддаг.Тэр үнэхээр дургүй хүргэмээр,үргэлж л бүдүүлэг байдаг.Тэр үргэлж л өөрийгөө бусдаас илүү гэж боддог.Гэхдээ үнэндээ Сэүний хажууд сууж байгаа Нами байхгүй бол Кэти юу ч биш...гэж хүмүүс хэлдэг юм.
Би хуурамч инээмсэглэсээр: уучлаарай,та нарын харж байгаагаар бусад үйлчлэгчид завгүй байгаа болохоор би ганцхан л байна
Кэти: чи-
Сэүн түүний яриаг таслан над руу хараад: би чийсбургер,кокстой шарсан сармис баярлалаа "меню буцааж өгөх"
Бусад хүмүүс ч бас захиаллаа.Сэүн түүний амыг хаахад тусласанд баярлалаа,би тэдний ширээнээс зайлсхийж өөр ширээ цэвэрлэж байхад менежир над руу орилох нь тэр.
Менежир: Хана,гал тогооны хогийн сав дүүрчихэж,чи хог асгаад хогийн сав сольж болох уу?
Би гал тогоо рүү явсаар Сэүний найзууд явж байхыг харлаа.Гартаа байх хоёр хогны уутаа барисаар харанхуй гудамжинд байх том хогны сав руу очихоор хаалгаа нээлээ.Хаалга онгойлгосоор нэгэн хүний сүүдэр намайг гайхшруулж орхисон юм.Би гэрлээ асаан Сэүн зогсож байхыг харав.
Би: чи намайг цочиочихлоо
Сэүн: уучлаарай,би чамайг өчигдөр шөнө сэтгэцийн өвчтэй алуурчин,дээрэмчинтэй таарсан гэдгийг чинь мартчихаж гэхдээ хүлээгээрэй би энийг яаж мэдэх юм? "ёжтой инээх"
Би нүдээ эргүүлээд: чи энд юу хийж байгаа юм? чи найзуудтайгаа байх хэрэггүй юм уу? "зөрөн хогийн сав руу очих"
Сэүн: хмм,чиний амьдралыг аварсан хүнтэй ярьж байгаа чинь энэ үү? "тоглох"
Би: би чамайг мартчихсан гэж бодсон юмсан гэж хүйтэн өнгөөр хэлээд хаалга руу явлаа.
Сэүн: би бол баатар,би энэ талаар яаж мартах юм? хажуугаар нь би одоохондоо баярлалаа гэдэг үг аваагүй байгаа шүү
Би түүн рүү харан: айн? би хэлээгүй юм уу? уучлаарай,баярлалаа гэж хэлээд би эргэн хаалга руу харахад Сэүн намайг хана руу түлхэх нь тэр.Тэр над руу налсаар түүний гар нь толгойны минь дээр байв.
Сэүн: үгүй ээ,тэр биш энэ гэж хэлээд тэр миний нүүрнээс барин үнсэх нь тэр.Би түүний нүүрнээс нь барих гарнаас нь салах гэсэн ч тэр илүү чангаар барилаа.Эцэст нь тэр надаас холдон би түүнийг алгадах гэхэд тэр гарнаас минь барин авах нь тэр.Би нөгөө гараараа алгадах гэхэд бас л барин авлаа.Сэүн нэг гараараа хоёр гарыг минь барин нөгөө гараараа миний хормогчноос утсыг минь аван дугаар хийн буцааж хийгээд гарыг минь тавих нь тэр.
Сэүн: чи надад өртэй энийгээ мэдэж байгаа биз дээ? "инээмсэглэн утсаа шалгаад" авчихлаа
Би чадахаараа л түүнийг алгадахад Сэүн гайхширсаар хацраа барин харж байв.Би зүгээр л дотогшоо яван орлоо.Дотор орон би урууландаа хүрлээ.Сэүн намайг үнссэн...У Сэүн намайг үнссэн.
