3 страница30 декабря 2015, 19:58

Chapter 3...

араагийн өдөр сургууль дээр би тэр үнсэлтийн тухай бодохоо больж чадахгүй байв.Тэр яагаад намайг үнссэн юм бол? Тэр сургууль дээр охидыг үнсдэг тоглоомоо тоглож байсан юм уу? Би түүнд өртэй гэж хэлсэн нь юу гэсэн үг юм бол? би түүнд юуны өртэй юм бол? тийм ээ тэр надад тусласан.Гэхдээ тэр миний зөвшөөрөлгүй намайг үнссэн.Би сургууль руу алхсаар өглөөжин тэдгээр зүйлсийн тухай бодож байлаа.Сэүн намайг будилуулж орхиж байна.Тэр алдартай залуу,тэр хүссэн охиноо үнсэж чадна гэхдээ тэр намайг үнссэн? Яагаад тэр ийм үйлдэл хийсэн юм бол? Тэр өмнө нь миний нэрийг мэдэдгүй байсан гэхдээ тэр намайг үнссэн...

Би шүүгээгээ онгойлгосоор нүд минь Сэүн дээр очих нь тэр.Тэр дахиад л Намитай сээтэгнэж байна.Яагаад надад хамаатай гэж? би мэдэхгүй ээ,надад хамаагүй...биз дээ? Нами түүнтэй ярисаар Сэүн над руу харан ёжтой инээх нь тэр.Би хурдхан шиг эргэлээ тэгвэл би түүнийг харахгүй шүү дээ.Би шүүгээнээсээ эд зүйлсээ аваад шүүгээгээ хаан дахиад л Сэүн рүү хараад эхний хичээлдээ орохоор явлаа.Хонх одоохондоо дуугараагүй байв.Би хэрэгтэйцээтэй зүйлсээ аван ширээн дээр тавилаа.Гэнэт утсанд мессеж ирэх нь тэр.Надад ихэнхдээ мессеж ирээд байдаггүй,үргэлж ээжээс,ажлаас эсвэл сайн найзаас минь л ирдэг.Гэхдээ тэд одоо над руу мессеж явуулна гэдэгт эргэлзэж байна.

Би утсаа аван шалгавал: Би чамд хүсэж байгаа зүйлээ хэлнэ гэхээс хүлээж чадахгүй нь ээ

Энэ танихгүй дугаараас ирсэн байлаа.Энэ хэн юм бол? Би өнгөрсөн шөнө Сэүн миний утсыг авсаныг саналаа.Тэр одоо надаас юу хүсээд байгаа юм бол? Би энэ сургууль дээр хэн ч биш бас надад түүнд өгөх юу ч байхгүй.Одоо би Сэүнийг намайг авраагүй байсан ч болоосой хэмээн хүсэж байв.Тэр над руу харж байгаа нь,одоо над руу мессеж бичиж байгаа нь хачин байна.Эцэст нь хонх дуугаран хүмүүс яаран орж ирлээ.Сэүн найзуудтайгаа орж ирэн ямар нэгэн зүйлийн талаар ярин чангаар инээж байв.Тэр миний зүг харан инээмсэглэх нь тэр.Би хурдхан шиг өөр тийш харлаа.Тэр ангид орж ирэх болгонд би түүнийг хардаг юм бол? Хичээл эхлэн 20 минутын дараа хонх дуугарлаа.

Багш: за би өнөөдөр том өдөр гэдгийг хэлэхээ мартчихаж,би та нарт бие даалтын чинь хамтрагчийг чинь сонгож өгнө "инээмсэглэх"

Хүн бүр намайг оролцуулаад уулга алдах нь тэр.Би багаар ажиллахыг үзэн яддаг,би ганцаараа хийхэд л дуртай.

Багш: та нар бүгд бие даалттай,би та нарыг нулимсыг арчих хэрэгтэй юу? "тоглох" та нар манай болоод бусад улс орны засгийн газрыг харицуулсан бие даалт хийнэ энэ бие даалт 100 онооных,та нарт 2 долоо хоног өгье,за би та нарт хамтрагчийг чинь хэлье "цаасаа харах"

Бурхан минь би хэнтэй ч болохыг хүсэхгүй байна.Би хүмүүстэй ажиллахыг үзэн яддаг.Тэд ч надтай юу ч хийхийг хүсэхгүй байгаа.

Багш: Хана,Сэүн

Би дээшээ харлаа.Тэр надаар тоглоод байна уу? Сэүн над руу харан ёжтой инээх нь тэр.Тэр өнөөдөр үнэхээр их ёжтой инээж байна.Би босон багштай ярилцахаар явлаа.Би Сэүнтэй баг болмооргүй байна,үгүй ээ би энэ ангид байгаа бүх хүнтэй гэх гэсэн юм.

Би: багшаа?

Багш: за хатагтай Чүэ

Би: би ганцаараа хийх боломжтой юу? юу гэх гэсэн-

Багш: ганцаараа хийх? үнэндээ үгүй ээ,энэ бие даалт бол 2уулаа хийх бие даалт тийм болохоор л би чамайг хамтрагчтай болгосон хэрвээ чи энийг ойлгохгүй байгаа бол-

Би: үгүй ээ би ойлгож байна,би зүгээр л...ганцаараа ажиллах нь надад сайн байна гэж бодсон юм энэ бие даалт-

Багш: хатагтай Чүэ,би чамайг багаар ажиллах дургүйг ойлгож байна гэхдээ хамтрагч бол хамтрагч,энийг хий эсвэл энэ хичээл дээр уна гэж хэлээд цааш явах нь тэр.Би яг одоо түүнийг үзэн ядаж байна.Би эргэсээр Сэүн миний ширээн дээр сууж байлаа.

Би: за яахав,энэ хувь тавилан байх "юм аа цүнхэндээ хийх"

Сэүн: тэгээд манай гэр үү? эсвэл танайх уу?..чи алийг нь сонгосон ч битгий санаа зов доо,бид зөвхөн хичээллэнэ шүү дээ "инээмсэглэх"

Би: энийг тодорхой болгоцгооё,би өөрийнхөө хэсгийг хийнэ,чи өөрийнхөөгөө хий,тэгээд дараа нь бид нийлүүлчихнэ тэгвэл манай бие даалт хийгдэнэ "эргэж харах"

Сэүн: вүүх би чамайг аварсан гэдгийг чи мартаж байх шиг байна "шивнэх" чи баатартай бие даалт хийж байгаадаа баярлах хэрэгтэй

Нами биднийг хардалтаын нүдээр ширтэж байгааг би харлаа.Хонх дуугаран би гаран явсан юм.Би өдөржин Сэүн рүү харалгүй зайлсхийж байлаа.Эцэст нь өдөр дууслаа.Бурхандаа баярлалаа,Би ердийнөөрөө л ажил руугаа алхаж байв.

Оройн 6:00 цаг..

Намайг ширээгээ арчиж байхад Сэүн найзуудтайгаа орж ирлээ.Түүний гар Намигийн бэлхүүсэн дээр байх бөгөөд Нами түүний цээжийг налж байв.Тэд одоо албан ёсоор үерхэж байгаа гэж бодож байна.Тэднийг дахиад энд харах эвгүй байлаа.Би арай гэж тэдэн рүү харлаа,тэд бараг л өдөр бүр ирж байна.Удахгүй миний ээлж дуусах гэж байгаад л баяртай байна.Сэүн,Нами хоёр энд хоол идэж байхад би энд байх хэрэггүй.Дээрээс нь би өнөөдөр эрт гэрийн даалгавараа хийж дуусгаж чадна.Удалгүй миний ээлж дуусан би арын хаалгаар гарахаар явлаа.Хаалгаа онгойлгосоор Сэүн тэнд байхыг харав.Ямар хараал идмэр нь вэ? Би урд хаалгаар гарах хэрэгтэй гэж мэдсэн юм аа.

Би түүнийг өнгөрөн алхсаар: чамд бас харанхуй гудамжинд эргэж ирээд юу болоов?

Сэүн: би одоо ч чамд юу хүссэнээ хэлээгүй байгаа

Би: надад хамаагүй ээ

Сэүн: хамаатай,чи бол энийг надад өгч чадах цорын ганц хүн

Би зогсон түүн рүү харан: үнэхээр үү?...намайг уучлаарай,хүн аварсаныхаа төлөө бас баярлалаа гэж хэлж,баярлахын хажуугаар тэр хүнд ямар нэгэн зүйл хийж өгөх ёстой гэсэн хууль би мэдэхгүй юм байна,миний зөв...биз дээ тэгээд үгүй ээ,би чамд юу ч хийхгүй бас өгөхгүй,намайг аварсанд баярлалаа гэхдээ намайг зүгээр орхиж болох уу? зүгээр л намайг авраагүй юм шиг,намайг мэдэхгүй юм шиг царайл...яг л өмнөх шигээ "явах"

Сэүн: с"кс

Би зогсон: юу?

Сэүн: миний с"ксийн хамтрагч бол

Тэр надаар тоглож байгаа биз дээ?

Би: уучлаарай,миний хэлсэн зүйлийг сонсоогүй юм уу? би хэлсэн би юу ч хийхгүй гэж,зүгээр л намайг хараал идсэн ганцааранг минь орхиодох хажуугаар нь с"ксийн хамтрагч үнэхээр үү? би чамд өртэй гэж шийдээгүй байсан ч би яагаад энийг хийх хэрэгтэй гэж? намайг тэнэг гэж бодоо юу? чи надаас ийм юм хүсдэг өөрийгөө хэн гэж бодоов? хүлээгээрэй би чамайг хэн гэдгийг мэднэ,чи бол жинхэнэ новш "явах"

Сэүн: чи ямар ч байсан энийг хийнэ

Тэр намайг минут тутамаар уурлуулж байлаа.Би эргэж харан: би яагаад хийдэг юм?

Сэүн: хэрвээ чи хийхгүй бол би чамайг ээжид чинь алуурчинтай таарсан гэж хэлэх болохоор

Би: үнэхээр үү? ээжид хэлнэ ээ?

Сэүн: ээж чинь үнэтэй охин нь шөнө ажлаа тарж яваад бараг л алуулах шахсан гэдгийг мэднэ

Би энэ тухай бодож үзлээ.Хэрвээ тэр энийг мэдчихвэл тэр дахиж намайг ажилд явуулахгүй бас тэр өөрийгөө буруутгана шүү дээ.Би энийг хүлээн зөвшөөрч чадахгүй.Бидэнд мөнгө хэрэгтэй,надад их сургуульд сурахад мөнгө хэрэгтэй.Бас ажил олох чинь хэцүү шдээ.

Би түүн рүү харан: тэгээд юу гэж? чи намайг сүрдүүлээд байгаа юм уу?

Сэүн: үгүй ээ,энийг надад ач тус болж байна гэж хэлдэг юм

Би: чи яагаад ингээд байгаа юм? "уурлах"

Сэүн: би хүмүүсийн дарамтнаас болоод ядаргаагаа тайлах хэрэгтэй байгаа болохоор,бас хэрвээ би хар тамхи хэрэглээд байвал миний ирээдүй муухай болчих нь,би олон зүйлийн эрсдэлтэй болно шүү дээ,би бэйсболын тэтгэлэг авах хэрэгтэй байна

Би: надад ч бас санаа зовох ирээдүй байхгүй гэж бодоо юу?

Сэүн: үгүй ээ,тийм болохоор л чи энийг хийх хэрэгтэй "ёжтой инээх"

Тэр ёжтой инээхээ болих хэрэгтэй.

Би: чи өөрийнхөө давуу талаар миний сул талыг ашиглаад байна,яаж ийм хэрцгий байж чаддаг байна аа?

Сэүн: чи энэ дэлхийд амьд үлдэх хэрэгтэй болохоор

Би: тэгвэл үгүй ээ миний хариулт бол явж өөрийгөө ханга "хажуугаар нь гарах"

Сэүн: би дараа нь тийм гэдэг үг авна аа

Би эргэн хараад: үгүй ээ,чи тийм үг авахгүй яагаад с"кс гэж? явалддаг охидуудаасаа авч болохгүй юм уу? хажуугаар нь чи яагаад Намигаас асууж болохгүй гэж? тэр чиний найз охин биз дээ?

Сэүн: тэд нартай хийхэд маш олон сэтгэлийн мэдрэмжүүд оролцох хэрэгтэй болохоор бас яг одоо надад тэр хэрэггүй ээ ялангуяа Нами...тэр миний найз охин биш

Би: үнэхээр үү? сургууль дээр маш тодорхой байдаг шд нэг зүйлийг ойлго Сэүн,би хэзээ ч чиний банзалуудын нэг болохгүй,явж өөр хэн нэгэнтэй хий гэж хэлээд түүнийг тэнд үлдээн явлаа.


3 страница30 декабря 2015, 19:58