Chapter 4...
Бямба гариг...
Тэр үнэхээр ээжид хэлэх юм болов уу? ээж мэдэж чадахгүй,тэр зүгээр л чадахгүй.Ээжийн санаа үнэхээр их зовно шүү дээ,ээж аль хэдийн ажлаасаа болоод хангалттай дарамттай байгаа,галзуу алуурчинаас болоод охин нь үхэх гэж байна гэсэн тэнэг зүйлээс болоод би түүнийг илүү их дарамтанд оруулмааргүй байна.Өнөөдөр бямба гариг,бурхандаа баярлалаа.Би өнөөдөр хэний ч царайг харах хэрэггүй ялангуяа тэр тэнэгийг,би өчигдөр бүхэл өдөржин түүнээс зугтсан.Би Сэүнд хэлсэн шиг бие даалтынхаа өөрийнхөө хэсгийг хийхээр шийдлээ.Сэүнийг өөрийнхөө хэсгийг хийнэ гэж найдаж байна.Гэнэт утсанд минь түүнээс...мессеж ирэх нь тэр.
Би тийм гэдэг үг авна
Дараа нь хонх дуугарахыг сонсон,ээж намайг дуудах нь тэр.Би шууд л доош буулаа.Үгүй ээ,Сэүн үүдэнд инээмсэглэсээр..зогсож байлаа.
Ээж: чи найзыгаа бие даалт хийхээр ирнэ гэж хэлээгүй шд "жаргалтай гэгч нь хэлэх"
Мэдээж би ч бас мэдээгүй болохоор л хэлээгүй юм ээжээ.Гэхдээ ээж яагаад ийм жаргалтай байгаа юм? Бусад ээж нар шиг уурлаад "ямар ч эрэгтэй хүүхэд байхгүй" гэж хэлэх ёстой юм биш билүү? Ээж инээмсэглэх биш Сэүнд яв гэж хэлэх ёстой.
Би: мм...би мартчихаж гэж хуурамч инээмсэглээд Сэүн рүү ууртай гэгч нь харлаа.Гэтэр тэр зүгээр л над руу инээмсэглэх нь тэр.Намайг түүнийг алахаас өмнө инээмсэглэлээ арилгах хэрэгтэй.
Ээж: чи үнэхээр мартамхай юм аа хонгор минь,ороод ир
Сэүн: Сэүн гэдэг
Ээж: тийм ээ ороод ир Сэүн
Үгүй ээ ээжээ,түүнийг битгий оруул.Тэр үнэхээр чөтгөр
Ээж: залуусаа та нар бие даалтаа хийж байхдаа хөнгөн зууш идмээр байна уу? хүсвэл би дэлгүүрээс хүнс аваад ирье
Ээжид юу болоод байгаа юм бэ? Тэр яагаад ийм сайхан байгаа юм? Ээж намайг эрэгтэй хүүхэдтэй үлдээж байгаадаа санаа зовох ёстой шүү дээ.
Би: үгүй ээ зүгээр ээ ээжээ,Сэүн энд удахгүй
Сэүн: үнэндээ тэгвэл сайхан байна хатагтай Чүэ,би жоохон өлсөөд байна,өглөө өглөөнийхөө цайг уухаа мартчихаж
Энэ түүний мартсан ганц зүйл нь биш,би түүнд fuck off гэж хэлсэнийг ч тэр мартчихаж гэхдээ оронд нь тэр манайд ирэхээр шийдсэн юм байна.
Ээж: зүгээр л хатагтай гэж дууд,би угаасаа өдрийн хоолонд ч бас юм авахаар явна гэж хэлээд үүд рүү явсаар түлхүүр,түрийвчээ авлаа.
Би: үгүй ээж-
Ээж: хүүхдүүдээ хичээлээ сайн хийгээрэй гэж хэлсээр гараад явчихлаа.Ээж надаар тоглоод байна уу? Тэр намайг энэ залуутай үлдээчихлээ,ихэнх эцэг эхчүүд энийг зөвшөөрдөггүй.
Би түүн рүү эргэж харан: энд ямар хараал идсэнээ хийгээд байгаа юм? "уурлах"
Сэүн: би тийм гэдэг үг авна гэж хэлээгүй билүү? "ёжтой инээмсэглэх"
Би: манай гэрт хүрч ирээд үү? чи галзуу юм уу? би аль хэдийн үгүй гэж хэлсэн,яагаад намайг ганцааранг минь орхихгүй байгаа юм?
Сэүн: надад тийм гэдэг үг хэрэгтэй байгаа болохоор
Би: би тэгэж хэлэхгүй тийм болохоор намайг орхиж үз
Сэүн: би чамайг орхиж чадна гэж бодохгүй байна
Тэр бага байхдаа толгойгоороо уначихсан юм уу? үгүй бол үгүй.
Сэүн: одоо бид бие даалтаа хийж эхлэх хэрэгтэй юу? "буйдан руу алхах"
Тэр юу хүссэн юм? яагаад намайг ганцааранг минь орхихгүй байгаа юм бол? Бид том өрөөндөө чимээгүйхэн шиш хичээлээ хийж байлаа.
Сэүн: танайх зурагт байхгүй юм уу?
Би: тийм ээ,бидэнд зурагт үзэх цаг байдаггүй юм "дургүй нь хүрэх"
Сэүн: хөөх зурагт үзэх цаг байдаггүй хүнийг би мэдэхгүй юм байна
Би: тэгвэл одоо чи мэдлээ
Сэүн: хммм сонирхолтой л юм
Би: чи энд бие даалтаа хийх гэж ирсэн гэж хэлээгүй билүү? ярихаа болиод хичээлээ хийвэл яаж байна?
Би түүний намайг ширтэхийг мэдрэн дээшээ хараад: юу?
Сэүн: би тийм гэдэг үг автлаа явахгүй гэдгийг чи мэднэ
Би: за за,тэгвэл чи тийм гэдэг үг авахгүйгээс хойш зүгээр л энд амьдрах хэрэгтэй,чи намайг чиний тэр унтдаг охид шиг чинь тэнэг гэж бодоод байгаа юм уу?
Сэүн: за яа-
Ээж орж ирсээр: бие даалт ямар байна?
Би балаа доош тавин: сайн "худлаа хэлэх" туслах хэрэгтэй юу ээжээ? хэмээн ээжийн барьж буй ууттай зүйлсийг нь авахаар хичээж байлаа.
Ээж: үгүй зүгээр,та 2 хичээлээ үргэжлүүлээд хий
Би ээжид тусласаар: үгүй ээ бид зүгээр л амарч байна
Сэүн: тийм ээ,бид зүгээр л амарч байна "босох"
Ээж: за,тэгээд та нар ямар бие даалт хийж байгаа юм?
Бид: засгийн газар хэмээн зэрэг хэлэх нь тэр.Дараа нь нэг нэгэн рүүгээ харлаа.
Ээж: аан за "инээмсэглэх" тэгээд Сэүн,та нарын эцэг эх чинь хэн бэ? тэд юу хийдэг юм?
Яагаад энэ асуулт ээж охиныхоо найз залуугаас асууж байгаа юм шиг сонсогдоод байгаа юм бол? Тэр миний найз залуу биш шүү дээ.
Би: ээж
Ээж: юу? би зүгээр л сонирхож байна
Сэүн: үгүй ээ зүгээр,манай эцэг эхийг У Тэсү,У Хэёон гэдэг,манай аав хуульч,ээж маань гоёл чимэглэлийн загвар зохион бүтээгч
Тэр үнэхээр эсрэг талын баатар шиг л жүжиглэж байлаа.Хэрвээ ээж түүний ямар гэдгийг мэдэх юм бол...
Ээж: айн? чи У гэр бүлийн хүү юм уу? чи манай гэрт байгаа нь бахархууштай хэрэг биш гэж үү? би ээж ааваас чинь чиний тухай гайхалтай зүйлсийг сонсож байсан "инээмсэглэх"
Ээж өнөөдөр яачихсан юм бэ? Ээж хоолоо хийсээр үргэжлүүлэн түүнээс асуулт асууж,Сэүн хариулж байлаа.Ээж түүнээс баахан асуулт асуучихсан болохоор Сэүн гэнэт намайг бариж өгөх асуултууд асуух нь тэр.
Сэүн: тэгээд Ханна кафед ажилладаг юм уу? гэж асуун над руу харан ёжтой инээмсэглэх нь тэр.Үгүй ээ,тэр ёжтой инээмсэглээд байна,тэр юу төлөвлөж байгаа юм бол?
Ээж: тийм ээ,Юмигийн кафед,чи тэнд очдог уу?
Сэүн: тийм ээ,би очдог тэндхийн бялуунууд нь үнэхээр гайхалтай
Ээж: тийм үү? надад үнэндээ тэнд охин дээрээ очих боломж байдаггүй юм,би зүгээр л үнэхээр завгүй байдаг
Сэүн: үнэхээр үү? "над руу харах"
Ээж хоол хийгээд завгүй байсаар энийг анзаарсангүй.
Сэүн: охин тань харанхуй шөнө ганцаараа алхаж байвал танд ямар санагдах вэ?
Би түүн рүү үхлийн харц шидэхэд тэр зүгээр л ёжтой инээх нь тэр.
Ээж: би энийг үзэн яддаг,бас үнэхээр их санааг минь зовоодог зүйл,би түүнийг ганцаараа харанхуй шөнө алхахгүй байдаг ч болоосой гэж хүсдэг гэхдээ би юу хийж чадна гэж? бид өөр машин худалдаж авч чадахгүй,одоохондоо юу ч болоогүй байна тийм болохоор л би түүнийг зүгээр гэж итгэж байна
Сэүн: гэхдээ ямар нэгэн зүйл болчихвол яах вэ?
Ээж: тэгвэл би амьдарч чадахгүй,бурхан минь,миний үзэсгэлэнтэй охинд ямар нэгэн зүйл болчихвол би шууд л өөрийгөө буруутгана "гунигтай харах"
Сэүн: аан,гэхдээ та мэдэхгүй байх тэр-
Үгүй ээ,Сэүн хэлэх гэж байна.Ээж гунигтай харагдаж байлаа,тийм болохоор л би түүнийг дахиж гунигтай болгож чадахгүй ээ,би түүний яриаг таслаж орхилоо.
Би: ээжээ ммм,та шөлөө хийгээд би сандвичний ногоонууд хэрчвэл яаж байна?
Ээж: зүгээр ээ,чи Сэүнд бас бидэнд нимбэгний шүүс бэлд тэр ч яахав Сэүн чи юу хэлэх гэж байсан юм?
Сэүн: аан,би хэлэх гэж байсан юм
Би түүн рүү санаа зовсон харцаар харлаа.Тэр үнэхээр хэлэх гэж байгаа юм уу? Бурхан минь би дараа нь харамсана гэхдээ энийг хийхгүй бол би бүр ч их харамсана
Би түүнийг яриаг таслан: би хийнэ ээ хэмээн орилох нь тэр.Сэүн ёжтой инээмсэглэн,миний юу гэх гэсэнийг ойлгосон байх.Би одоо буцааж чадахгүй,яг одоо өөрийгөө үнэхээр их үзэн ядаж байна.
Ээж: юу хонгор минь? "над руу харах"
Би: мм би уух зүйл бэлднэ ээ л гэх гэсэн юм "хуурамч инээмсэглэх"
Ээж: аан за
Сэүн: би түүнд туслая даа гэж хэлээд намайг даган гадаа байх аялалын ширээ рүү явлаа.Би гадаа уух зүйл аягалж байхад Сэүний миний ард ирсэн байхыг мэдэрч байв.
Сэүн: чамд хэлсэн шдээ "шивнэх"
Яг одоо уур минь үнэхээр хүрч байна,би энийг зөвшөөрсөндөө итгэж чадахгүй нь ээ,би одоо юу хийгээд байгаа юм бэ? Би эргэж харан түүн дээр лимоны шүүс асгаж орхилоо.
Би: өө яанаа,би чамайг ард минь байгааг мэдсэнгүй,намайг уучлаарай гэж хэлэн түүнд сайн бөгөөд жинхэнэ хуурамч инээмсэглэл өгөөд алчуураар хувцасыг нь арчиж байлаа.Сэүн эхлээд доог хийж байсан ч гэнэт ёжтой инээмсэглэл болон өөрчлөгдөх нь тэр.
Сэүн: битгий санаа зов доо,би эргүүлээд энэний чинь хариуг авна
Ээж гадаа гарч ирэн: юу болсон юм?
Сэүн: осол болсон юм аа
Ээж: би чамд өөр алчуур өгье
Сэүн: зүгээр ээ,би одоо гэр рүүгээ явах хэрэгтэй байна,би энд ирнэ гэж эцэг эхдээ хэлээгүй юм аа тэд санаа нь зовж байгаа байх
Ээж: итгэлтэй байна уу? оройн хоол бараг л бэлэн болж байна
Сэүн: зүгээр ээ,урисанд баярлалаа хатагтай Чүэ
Ээж: мэдээж,чи хэзээ ч хамаагүй бидэнтэй хооллоход зүгээр ээ
Сэүн: за,би тэгнэ ээ"над руу харах"
Ээж: Ханна,түүнийг үүд рүү хүргэж өг,би оройн хоол аягалаад байхья
Би: тэр өөрөө хаалга олж чадна гэж бодож байна
Ээж: Ханна
Би: за за "хаалга онгойлгож өгөх"
Сэүн: дараа уулзья гэж хэлээд нүдээ ирмэх нь тэр.Би түүнд хуурамч инээмсэглэл өгөхөд тэрээр гаран явж би хаалгаа саван хааж орхилоо.Бурхан минь,би юу хийчихэв ээ?
