CHAPTER 10..
Мягмар гариг...
Би өнөө өглөө тэдний хэнийг нь ч харсангүй.Нахи,Сэүн хоёр дараагийн 2 өдөр ч бас хичээлээ таслана гэж Нахигийн найзууд ярьж байхыг сонслоо....тэгэхээр энэ үнэн юм байна.Сэүн 4 өдөр Нахитай хамт байгаа.Яагаад би хардаад байгаа юм бэ? Тэр миний найз залуу биш шдээ гэхдээ яг л минийх юм шиг санагдаад байна.Магадгүй энэ сайн зүйл,удахгүй бүх зүйл дуусах гэж байгаагийн дохио байж болох юм.Ямар ч далдуур зүйл,хулгайгаар нэгнээ харах,тэр хүссэн болохоор ямар ч гэрт ирэх зүйл байхгүй.Энэ үнэндээ сайн зүйл боллоо гэж хэлэх гээд байгаа юм.Энэ гайхалтай зүйл,мэдээж...тийм биш гэж үү? Баасан гариг хурдан өнгөрлөө.Хар л даа,энэ гайхалтай зүйл.Надад ямар ч санаа зовох зүйл байхгүй,ямар ч Нахигийн үхлийн харц байхгүй...энэ гайхалтай байна хэмээн өөртөө худлаа хэллээ.Энэ долоо хоногийн хамгийн удаан өдөр байна.Би бүхэл өдөржин Сэүнээс мессеж ирсэн эсэхийг шалган утсаа ширтэхээ больж чадсангүй.Гэхдээ мэдээж тэр Нахитай цагийг сайхан өнгөрүүлж байж над руу мессеж бичнэ гэж бодсон би тэнэг юм аа.Өдрийн сүүлийн хонх дуугаран би чадахаараа л сургуулиас гарлаа.Хэрвээ би ажилдаа явах юм бол би Сэүнийг бодлоосоо гаргаж хаях боломжтой гэж бодсон юм.Мэдээж би хэсэг зуур л ажиллана.Сэүний найзууд кафед орж ирэн,оюун бодол минь зөвхөн түүн рүү л явж байв.Бас би унтах хүртлээ Сэүний тухай бодон шөнө хүргэллээ.Би долоо хоногийн өөрийгөө завгүй байлгахаар хичээсэн.Гэрийн даалгавар,кино,видео гээд завгүй байсан ч Сэүн бодлоос минь гарсангүй.Эцэст нь ням гаригийн орой болж...би удаанаар унтсаар маргааш тэднийг харна гэхээс гайхаж байв.Тийм ээ би дараагийн өдөр нь Нахиг сургууль дээр харсан.Тэр найзуудтайгаа инээлдээд жаргалтай харагдаж байна лээ.Бас тэр Сэүнтэй юу хийсэн талаараа ярьж байсан.Гэхдээ Сэүн сургууль дээр байгаагүй бас дараагийн 2 өдөр ч мөн байсангүй.Тэр яагаад ийм удаан явсан юм бол? Тэр хэзээ ч ингэж удаан алга болж байгаагүй...Түүний найз охин Нахи бүгдийг мэднэ.Пүрэв гариг болон би дэвтэр номоо хурааж байхад Нахигийн ярьж байхыг сонслоо.
Нахи найзууддаа хандан: би маргааш Сэүн рүү очно,аав түүнийг хэсэг зуур харж байгаа бас би түүнийг санаж байгаа болохоор тэр намайг Сэүн дээр очуулах байх,Сэүн үнэхээр сайн бэлдэж байгаа,би түүнд дэмжлэг өгөхөөр явна
Би ч бас түүнийг санаж байна гэж бодон дахин Нахиг сонсохыг хүссэнгүй.Хурдхан шиг эд зүйлсээ аван цүнх рүүгээ шидээд хаалгаар гаран одлоо.
Гэртээ
Би Нахигийн аав түүний харж байгаа гэж хэлсэн зүйлийнх нь талаар бодож байв.Бэйсболын бэлтгэл?.Нахигийн аав төвийг нь эзэмшдэг бас Сэүн тэтгэлэг авахаар хичээж байгаа шүү дээ.Тэр үнэхээр тууштай бас хичээнгүй юм аа.Би түүний нүднээс л бүх зүйлийг харсан.Бас би түүнийг юу хүссэнээ авна гэсэн шийдэмгий байдалд нь хайртай.Хайртай? би ингэж хэлсэн юм уу? Үгүй ээ би тэгээгүй...миний хэлэх гээд байгаа зүйл биш гэх гэсэн юм.Үгүй ээ,мартаж үз хэмээн өөртөө хэллээ.Энэ долоо хоног,ямар ч мессеж байхгүй.Сэүнд хамаа байхгүй,яагаад би тэгээд байгаа юм бол? Би ор руу гаа явав.Баасан болоо бямба гариг хурдан өнгөрлөө.Би маш олон зүйлтэй өөрийгөө суулгаж авсан,одоо хичээх цаг.Бямба гаригийн орой,ээж дахиад л ажлаасаа болоод хотоос гарчихсан.Зүгээр ээ,би өөрийгөө асраад байж чадна.Ээж ямар завгүй байгааг би мэднэ.Намайг өөртөө жижигхэн оройн хоол хийж байхад хаалганы хонх дуугарлаа.Энэ орой хэн хонх дараад байгаа юм бол? Энэ орой бидэнд дээр ирэх хүн байхгүй шүү дээ.Би аюултгүй байх хэрэгтэй гэдэгтээ итгэлтэй биш байна.Тэгээд шургуулганаас жижигхэн багаж аван,ардаа барин хаалга руу алхлаа.Удаанаар хаалга онгойлгон,хэн гэдгийг нь харан гарнаасаа багажаа унагаах нь тэр.Новш,Сэүн төгс инээмсэглэлтэйгээ тэнд зогсож байсан юм.Тэр яагаад үргэлж ингэдэг юм бэ?
Сэүн сандарсан инээмсэглэлтэй: сайн уу? "тайван хэлэх"
Сэүн спортын цүнх барисан байв.Би түүнийг хувцас,ямар нэгэн эд зүйлс байгаа гэж бодож байна.Гэнэт нүдэнд минь нулимс цийлэгнэхийг мэдэрлээ.Би яагаад ингээд байгаа юм бэ? Би хаалга хааж орхилоо.Тэр хүссэн байсан ч би оруулж чадахгүй гэж нэг тал минь хэлж байв.Гэхдээ би...түүний надад хүрэхийг,хоолойг нь,гарт нь тэврүүлэхийг санасан хэмээн нөгөө тал минь хэлж байв.Би юу хийхээ мэдсэнгүй.Би аль талаа сонсох хэрэгтэй юм бэ? Дараа нь нулимс минь хацар даган урсах нь тэр.Би түүнийг үнэхээр их санасан.Би нөгөө талаа сонсон хаалга онгойлголлоо.Сэүн одоо ч тэндээ зогсож байв.Би зүгээр л түүнийг ширтсээр,нулимсаа арчлаа.
Би: чи энд юу хийж байгаа юм? хэмээн уурлан хэллээ.Гэхдээ магадгүй дахиад л хичээсэн байх.
Сэүн: би чамайг харах хэрэгтэй байсан юм "над руу ойртох"
Би хойш ухран үгүй хэмээн толгой сэгсэрлээ.Сэүн урагшаа алхсаар гэрт минь орж ирэх нь тэр.
Би: үгүй ээ үгүй "орилох"
Сэүн доороо зогсон,би түүний нүднээс гуниг олж харлаа.Би дахиад үгээ алга болгож чадахгүй.
Би: би энийг хийгээд байж чадахгүй "Сэүний төгс царай руу харах" чи үнэхээр будлиантай хүн
Сэүн миний үгэнд цочирдсон харагдана.
Би: эхлээд бид яг л хосууд шиг үнсэлцэж байсан харин дараа нь чи ямар ч үггүй долоо хоног алга болчихсон
Сэүн над руу ойртохоор хичээсэн ч энэ удаа би хөдөлсөнгүй.
Би: би дахиж энийг хиймээргүй байна "нүднээс нь нулимс урсах" чи намайг тэнэг гэж бодсон тийм болохоор чи намайг сонгосон,магадгүй би тэнэг байх гэхдээ би энийг дахиж хиймээргүй байна...энийг болцгооё "Сэүн рүү харах"
Энэ удаа Сэүн намайг мөргөх шахам ойртон ирсэн байв.Түүний царай надтай үнэхээр ойрхон байна.
Сэүн хоёр гараараа нүүрнээс барин эрхий хуруугаараа нулимсыг минь арчиад: сайн байна,би ч бас энийг цаашид хиймээргүй байна гэж хэлээд уруул дээр минь үнсэх нь тэр.Түүний уруул надад сайхан мэдрэгдэж байна гэхдээ би цаашид үргэжлүүлээд байж чадахгүй.
Би түүнийг түлхэн: би энийг цаашид хийж чадахгүй гэж хэлсэн
