24 страница26 февраля 2016, 20:47

CHAPTER 20...

Би сургалтын менежирийн өрөөнд сууж байлаа.Тэрээр өрөөндөө гэр бүлийнхээ зургийг дэлгэсэн байх бөгөөд харвал менежир гурван хүүхдийн аав,есөн хүүхдийн өвөө юм байна.Ноён Пак шүүгээ рүүгээ эргэн,Сэүний хавтасыг авлаа.

"Энэ байна" хэмээн хэлээд цаасаар дүүрэн хавцас аваад над руу эргэн харлаа.

"Миний хэлсэн шиг нэг нэгэндээ хичээл заах нь хувийн зүйл.Чи ноён Сэүний гэр рүү явах хэрэгтэй эсвэл тэр чиний гэр рүү аль нь ч болно.Хэрвээ чи түүний гэр рүү нь явбал энэ сайн болно гэдэгт эцэг эх нь итгэнэ шүү дээ.Сэүний эцэг эх түүний хөгжил дэвшилд оролцохыг хүсэж байгаа юм.Мэдээж тэд чамайг түүнд зааж байхад чинь харахгүй л дээ.Гэхдээ эцэг эх нь чамтай уулзахыг мөн Сэүний хөгжил дэвшилийнх нь хэсэг яаж болж чадахыг харахыг хүсэж байгаа.Сэүн бол манай сургуулийн гайхалтай жишээ гэдгийг чи мэднэ,зөв үү?Тэр бэйсболын лигийн аварга руу бидний хөтлөх гэж байгаа,тэр бол бидний манай сургуулийн төлөөлөл хатагтай Ханна" би толгой дохилоо.Сургуулийн багш нар Сэүнийг үгүйсгэж чадах ч,би чадахгүй гэдгээ мэдсэн юм.

"Энд чамд хэрэгтэй мэдээлэл байгаа.Сэүний дараа үзэх хичээлүүд,түүний хамгийн их тусламж хэрэгтэй хичээлүүд ч мөн байгаа" хэмээн ноён Пак надад хавтаж өглөө."Хавтас дотор хичээл заах цагийн хуваарь байгаа шүү.Чамд асуулт байна уу?" Би үгүй хэмээн толгой сэгсэрлээ.

"Гайхалтай,амжилт хүсье.Чи бол гайхалтай сурагч шүү бас чамайг сайн хийнэ гэдэгт би эргэлзэхгүй байна хатагтай Ханна" хэмээн тэрээр өгүүлбэрээ инээмсэглэлтэй дуусгалаа.

Би ч бас инээмсэглээд босон,явлаа.Ноён Пакын өрөөнөөс гарч байх хоорондоо хичээл заах цагийн хувиараа харав.Миний нүд томрох нь тэр.

Новш,өнөөдөр юм байна хэмээн анхны хувиараа харахдаа өөртөө ийнхүү хэллээ.Аан хэн нэгэн цочирдох нь ээ...эсвэл жаргалтай байх юм болов уу?

Би уулзалтынхаа дараа гэртээ харилаа.Сэүний бэлтгэл 5 эсвэл 6 цаг хүртэл дуусахгүй.Тийм болохоор цагийн хувиараа түүний бэлтгэлтэй тааруулаад бас сургууль намайг хөлслөж байгаа тэгэхээр би кафетэй цагийн хувиараа тохируулна.Би зүгээр л цагийн сурагч ажилтан болохоор шийдсэн юм.Би менежиртэйгээ ярихад азаар тэд ойлгосон.Энэ л миний ажлын газартаа бас менежиртэй хайртай шалтгаан.

Би гэрийн даалгаварынхаа ихэнхийг нь дуусгахад 5:30 болж байлаа.Тэгээд л би шууд л Сэүний гэрийн зүг хөдлөв.Түүний гэрийн гадаа ирэхэд харсан зүйлдээ итгэж чадсангүй.Үзэсгэлэнтэй юм.Би гайхшран ширтэх аж.Энэ байшин эргэлзээгүй Сэүний нэрэнд байдаг байх.Би хаалганых нь босго дээр ирээд хонхыг нь дарлаа.Миний Сэүний ээж хэмээн таамаглах нэгэн эмэгтэй хаалга тайлав.Тэрээр гэрийн шаахайтай тансаг даашинз өмссөн байх ажээ.Мөн дулаахан гэгч нь инээмсэглэж байв.

"Сайн уу?" хэмээн Сэүний ээж хэлэв.Би сандран түүн рүү харлаа...би хайртай залуугийнхаа ээжтэй уулзаж байна.Амьсгал Ханна...амьсгал.

"Сайн байна уу?...би Сэүний хувийн багш Ханна" Сайхан эхлэл Ханна.

"Аан сайн сайн,би Сэүний ээж хатагтай У" хэмээн хэлээд над руу ирэн намайг тэврэх нь тэр.Энэ нь намайг цочироож орхисон юм."Ор ор"

Би байшин руу орлоо.Байшин дотор байгаа зүйл илүү гайхалтай юм.Энэ үнэхээр сайхан чимэглэлтэй.Би дахиад л биширчихлээ.

"Сэүнд туслаж байгаад баярлалаа" би эргэн түүн рүү анхаарлаа авчирлаа."Бид чамайг шилдэг нь гэдгийг сонссон.Хэрвээ чи байгаагүй бол юу болох байсаныг бид мэдэхгүй байна.Сэүн сургууль дээрээ бэйсболд ч нэгэн зэрэг хүнд үеийг туулж байгаа.Чамайг туслах гэж байгаад би үнэхээр баяртай байна" Сэүний ээж дахин надад дулаахан инээмсэглэл өглөө.Харин би буцаагаад инээмсэглэж чадсангүй.

"Мэдээж,ямар ч асуудалгүй ээ" хэмээн хариулаад би ээжийг нь ширтэж байлаа.Сэүний ээж үзэсгэлэнтэй юм аа.Сэүн хэнээс ийм царайлаг болсоныг би мэдлээ.

"Сэүн одоо ч бэлтгэлтэй байгаа.Тэр удахгүй ирнэ ээ,би чамд авч өгөх зүйл байна уу? хөнгөн зууш эсвэл уух зүйл ч юм уу?" би үгүй хэмээн толгой сэгсэрэв.

"Би зүгээр ээ,баярлалаа"

"Мэдээж,хүсвэл чи түүнийг өрөөнд нь хүлээж болно оо"

Би хэзээ ч түүний өрөөг харж байгаагүй.Гэтэл тэр миний өрөөг сая удаа харж байсан шүү дээ.Заримдаа би илэрхийлж чадахгүй хачин догдлолыг мэдэрдэг.

"Хмм за" би хэлэн сандарч байлаа.Байшингийнх нь хоёр давхарт байдаг Сэүний өрөө рүү Сэүний ээж намайг дагуулж байв.Харин дараа нь тэрээр хаалга онгойлгон өглөө.

"Энэ Сэүний өрөө.Гэртээ байгаа юм шиг байгаарай" хэмээн хэлээд гаран явлаа.Би дотогш яван оров.Би түүний өрөөнд байгаа анхны удаа эсвэл түүний гэрт гэж хэлэх хэрэгтэй байх.Би түүний өрөөг бүхэлд нь тойруулан харлаа.Түүний ор баруун талд хана налсан ширээтэй хамт голдоо байх бөгөөд цонх нь ор руу харсан байх ажээ.Маш олон бэйсболын цом,медаль түүний өрөөний эргэн тойрныг чимсэн байв.Бэйсбол үнэхээр түүний амьдрал юм.Хэдэн зураг шүүгээн дээр нь байх бөгөөд нэг нь аав ээжтэйгээ бэйсболын хувцас өмссөн зураг нөгөө нь Сэүн бас бяцхан охин байв.Энэ бяцхан охин хэн бэ? Би зургаар нь хуруугаа гүйлгэж байв.Тэр энэ зурган дээр үнэхээр санаа тависан,дөлгөөхөн харагдаж байна.Энэ охин түүнд үнэхээр их утга учиртай байх л даа.

-Сэүний талаас-

Бэлтгэл тарахад 10 минут үлдсэн байлаа.Би хөөрөөд байна.Ханнатай суух хичээлийн хуваариа харсан юм.Өнөөдөр тэр ирнэ.Ханна миний өрөөнд байх нь анхны удаа.Би үнэхээр жаргалтай байна.Мэдээж тэр надад хичээл заах ёстой.Гэхдээ тийм зүйл болохгүй гэдгийг би мэдэж байна.Би түүнд хүрэх,түүнтэй байх бүхэл боломжыг л хүсдэг.Ээж 6:30 орчим ажилдаа явна тэгээд зөвхөн Ханна бид хоёр л үлдэнэ.Аав 9 хүртэл гэртээ ирэхгүй.Энэ төгс юм.Үнэндээ тэд надад хувийн багштай болох санал болгож байхад миний бодсон анхны хүн Ханна байсан юм.Хэний ч ямар ч сэжиггүйгээр Ханнатай хамт байх төгс төлөвлөгөө шүү.

Эцэст нь 6 цаг болон догдолж бас яарч байгаагаа харуулалгүй хурдхан шиг хувцасаа солилоо.Мотоциклынхоо дээд хурдан дээр нь тавиад хөдөллөв.Тэгвэл би гэртээ хурдан очиж чадна шүү дээ.Удалгүй гэртээ ирэн хөдөлгүүрээ унтраагаад одоо ч хамгаалалтын малгайтайгаа хаалга руу гүйв.Би хаалга онгойлгон,ээж явахад бэлэн болсон байлаа.

"Сайн уу хонгор минь"

"Сайн уу ээжээ" Би Ханнаг харахыг үнэхээр хүсэж байна.Гэхдээ би мэдэгдүүлж болохгүй.

"Би одоо ажилдаа явлаа гэхдээ чиний хувийн багш чинь хоёр давхарт чамайг хүлээж байгаа.Түүнд сайхан хандаарай,чамд түүний тусламж хэрэгтэй за юу?" би толгой дохилоо.Санаа зоволтгүй ээ ээжээ,би түүнд онцгой сайн хандана.Ээж инээмсэглэн,хацар дээр минь үнсээд гаран явлаа.Би хар хурдаараа дээд давхар рүү гүйв.

Удалгүй би хаалган дээрээ ирэн онгойлговол миний бүхэл өдөржин хүлээж байсан гайхалтай охин над руу эргэн харлаа.

24 страница26 февраля 2016, 20:47