CHAPTER 19...
Би эргэн анги руу явлаа.Ангидаа орж ирэхэд зөвхөн 15 минут үлдсэн байв.Хичээл хурдан өнгөрсөөр аль хэдийн юмаа баглах цаг болсон байв.Би сүүлийн юмаа далд хийж байхад хэн нэгэн сүүдэр над дээр тусахыг мэдэрлээ.Дээш харвал энэ Сэүн байх нь тэр.Миний нүд томорлоо.Тэр юу хийж байгаа юм бол? Тэр над руу инээмсэглэж байв.
"Миний хувийн багш болохыг зөвшөөрсөнд баярлалаа,би үнэхээр талархаж байна" хэмээн хэллээ.Тэр үнэхээр хачин сонсогдож байв.Дараа нь Нахи биднийг харж байгаа гэдгийг би ойлгосон юм.Би түүнийг милийн цаанаас ширтэж байгааг нь мэдэрч байлаа.Сэүн гараа барихаар гараа сунгалаа.Энэ нь илүү хачин болгож байв.Би зүгээр л ширтэн дээшээ Сэүн рүү харлаа.Би будилж орхижээ.Тэр яагаад ингээд байгаа юм бол? Би түүнтэй гар барихыг хүсэхгүй байгаа нь илэрхий байсан тэр гараа буулгасангүй.Би дургүй хүрсэн байртай гарыг нь барилаа.Тэр хэсэг зуур гарыг минь барин,гарны минь дээд талыг нь эрхий хуруугаараа илж байв.Дараа нь түүний нүд нөгөө тийш яван,гараа авав.
"Дахиад баярлалаа" Нахи түүний араас дагахаар Сэүн цааш явлаа.
"Тэр яагаад чиний хувийн багш байгаа юм?" Би Нахигийн Сэүнд ийнхүү хэлэхийг нь сонслоо.Сэүн мөрөө хавчлаа.
"Сургуулийн захиргаа надад Ханнаг өгсөн"
Би эд зүйлсээ далд хийж дуусаад ангиас гарлаа.Би сэтгэлийн хямралд орчихлоо.Би энд байх хэрэггүй байсан юм гэхдээ би энд байна.Би тэгье гэж хэлэх хэрэггүй байсан юм.Би зүгээр л бүх зүйлийг дордуулчихлаа.Одоо Нахи миний араас хэзээ ч тавихгүй.Тэр үлдсэн амьдралынхаа туршид надаар тоог тохуу хийнэ.Энэ хувь тавилан гэж бодож байна тийм биз дээ? Энэ бол миний ахлах сургуулийн төгсгөл.Мэдээж би энийг дуусгах ёстой.
Өдрийн цайны цаг болон,би хоолоо идэхээр явж байгаад зогслоо.Энэ Нахи болон түүний дагалдагч нар байсан юм.
"Хөөе ялагдагчаа" Би дээш түүн рүү харлаа.Тэр юу хүссэн юм бол? Тэд инээлдэж байв.
"Би чамайг Сэүнд хичээл заах гэж байгаа гэж сонссон" Би зүгээр л түүнийг ширтэж байв.Би ямар хариу үзүүлэх ёстой юм бол? тийм гэдэг үү? энэ тодорхой байна.Гэхдээ тийм гэдэг үг Нахигийн ертөнцөд дэхь тийм гэдэг үг биш гэдгийг би мэднэ.Энэ түүнд дайны дохио.
"Хэрвээ би хичээл заахаас илүү зүйл сонсох юм бол шинэ сургууль хайхдаа бэлдээрэй.Чиний амьдрал там болно шүү" Оройтчихсон.
Тэр над руу чөтгөрийн харц шидээд,тэр болоод түүний дагуулаад явсаар намайг мөрлөн өнгөрлөө.Би хоол идэх дураа алдчихлаа.Хоолны газраас гаран,номын сан руу явлаа.Тэнд зүгээр суугаад хөгжим сонсоно.Нулимс минь хацар даган урсах нь тэр.Үгүй ээ Ханна,одоохондоо биш.
Өдөр дууслаа.Би дөрөв дүгээр цаг дээр Сэүн рүү харсангүй.Сүүлийн цаг дуусахад дотор минь уужирлаа.Өөр хэн нэгэн гарахаас өмнө хаалгаар яаран гарав.
Алхахыг мотоциклтэй харьцуулсаны хариуд удалгүй би түүний дүрсийг харсаар алхаж байлаа.Би яг одоо түүнтэй ярьмааргүй байна.
"Ханна" би түүний орилохыг сонслоо.Бас түүнийг үл тоон,үргэжлүүлэн урагшаа алхаж байв.Энд паркын ойролцоо байсан юм.Сэүний алга болох хүртэл би тэнд зүгээр л зогсоно гэж тооцож байлаа.Сайхан санаа байгаа биз дээ?
Би мотоциклийн явах дууг сонслоо.Энэ түүний мотоцикл байсан юм.Би хурдан алхсан гэхдээ дахиад түүний мотоцикл богинохон хөлийг минь гүйцээд ирэв.Би эргэн гэр рүүгээ алхлаа.Хэрвээ би хангалттай хурдан байвал түүнийг оруулахгүй байж чадна.Сэүн эргэн намайг дагах нь тэр.Би эргэн алхлаа.Тэр бас л эргэн намайг дагах нь тэр.Энэ аюултай гэхдээ би түүнээс зугтахаар сайнаараа л хичээж байсан юм.Тэгээд л би гэр рүүгээ гүйлээ.Энэ тэнэг сонсогдож байгаа байх гэхдээ би тэнэг юм.Энэ бүх зүйл тэнэг байна.Тэр миний байгаа газар ирэн,би түүнийг хамгаалалтыг малгайгаа аван,мотоциклоо авж байхыг нь мэдлээ.Энэ цаг авж байх хооронд би шууд л хаалга руу гүйв.Азгүй нь би түлхүүрээ олж чадсангүй.Сэүн мотоциклээ зогсоолд тавиад над руу чиглэн алхах нь тэр.Эцэст нь би түлхүүрээ гаргаж ирэн,хаалгаа онгойлгохоор тэмцэж эцэст нь дотогш ороход Сэүний хөл орж ирэх нь тэр.
"Ханна"
"Намайг ганцааранг минь орхи"
"Үгүй ээ,надтай ярь"
"Ямар ч ярих зүйл байхгүй,би ядарч байна.Яв"
"Чи өчигдөр 9 цагт унтсан.Чамайг миний өвөр дээр унтсаныг би мэднэ" Түүнийг хараал идэг.
"Надад хамаагүй ээ,яв"
"Хараал ид,миний хөл" Энэ миний санааг зовоож орхилоо.Надаас болоод түүний хөлийг гэмтээхийг хүсэхгүй байна.Би хаалгаа онгойлгон,тэр яаран орж ирлээ.Новш,тэр худлаа байж.
Сэүн хаалга хаан,намайг хаалганд шахлаа.Түүний хоёр гар миний хоёр талд байв.
"Чамд юу болсон юм?"
"Надад юу болсон юм бол? чамд хараал идсэн юу болсон юм?" хэмээн би уурлаж байв.
"Надад юу болсоныг хэл л дээ.Яагаад уурлаад байгаа юм? яагаад надаас зугтаад байгаа юм?"
"Би чиний хувийн багш гэнэ ээ? гар барицгаах уу?" би одоо үнэхээр ууртай байна.
"Яагаад уурлаад байгаа юм? чи өчигдөр надад тусласан шдээ"
"Тэр чинь өөр.Өнгөрсөн шөнө...өнгөрсөн шөнө..." Би зөв үг бодож чадсангүй.Тэр өчигдөр надад тийм зүйлс хийсэн.Хэний ч мэдэхгүй зүйлсийг."Бид өчигдөр зүгээр л хичээл заагаагүй шдээ.Хэн ч өчигдрийн тухай юу ч мэдэхгүй.Одоо энийг,энэ тухай бүгд мэдлээ.Хараал идсэн сургууль даяараа мэдэж байгаа"
"Юу нь асуудал байгаа юм?"
Нүдэнд минь нулимс цийлэгнэсэн байртай би түүн рүү харлаа."Чи юу нь буруу байгаа юм? чи ингэж асуусан билүү?...чи бол алдартай залуу,чи надад хэл Сэүн" одоо нулимс минь урсаж эхлэж байна.
Түүний гар миний нүүр рүү хөдлөллөө.
"Айгаад байгаа юм уу?"
Би өөр тийшээ харлаа.
"Хэрвээ би чамайг өвдөж байгааг мэдсэн бол би өөр юу ч хийхгүй байсан юм.Би хэзээ ч чамайг өвтгөх зүйл хийхгүй"
Би түүн рүү харж чадсангүй.
"Гуйя Ханна...над руу хар гуйя" Би эргэн Нахигийн тухай бодож байлаа.Бидний бяцхан нууц удахгүй дэлгэгдэх юм бол тэр намайг сүйтгэж орхино.
"Гуйя надад битгий уурла" Сэүн миний нулимсыг арчлаа.Тэр духаа минийхтэй нийлүүлэх нь тэр.
"Яагаад ингэсэн юм?"
"Надад хувийн багш хэрэгтэй байсан юм"
"Би тийм утгаар хэлээгүй гэдгийг чи мэднэ шдээ.Би чамд хувиараа зааж чадах байсан.Яагаад хүн болгонд мэдэгдээд байгаа юм?"
"Хэн нэгэн биднийг сэжиглэх бас чамайг өвтгөх ямар нэгэн зүйлгүйгээр чамтай хамт байхыг хүссэн юм.Надад чи хэрэгтэй,надад чи хэрэгтэй Ханна.Чамд ч бас би хэрэгтэй гэдгийг би мэднэ.Чиний хүрэлт,миний хүрэлт.Бид нэгэндээ хэрэгтэй"
Би дээш түүн рүү харсаар тэр намайг ширтэж байв.
"Гуйя.." хэмээн тэр хэлэв."Надад битгий уурла л даа"
Тэр миний урууланд хүрсээр бидний уруул хөдлөж байлаа.Энэ улам л ярвигтай болгож байна.Сэүний хүсэж байгаа зүйлийг би хийсэн гэхдээ түүний зөв....би айсан юм.
