CHAPTER 22...
Бид орон дээр доошоо харан хэвтэж байлаа.Би зүгээр л түүнд туслан бодлогоо бодохыг нь харж байв.Тэрээр сайн анхаарлаа төлөврүүлсээр үс нь нүүрэнд дээр нь унжих аж.
"Хэрвээ чи дахиад өөр үе хүсэж байвал зүгээр л надад хэлж болно шүү" тэр ёжтой инээмсэглэсээр хэллээ.
Би өөр тийшээ харлаа.Би улайж байгаагаа мэдэрч байв.Босохоор шийдэн босвол Сэүн ч бас даган бослоо.
Сэүн инээн "Нуух хэрэггүй ээ,чи намайг эсэргүйцэж чадахгүй" Би шууд л өөр тийш харан суув.Сэүн над руу ирэн,бэлхүүснээс минь барин өөртөө ойртуулах нь тэр."Гэхдээ чи мэднэ шдээ, би чамайг ч бас эсэргүйцэж чадахгүй"
Энэ намайг илүү улайлгаж орхилоо.Тэр үргэлж үгээ яаж эргүүлэхээ мэдэх юм.Би өөр тийш харлаа.Гэвч Сэүн намайг өөр рүүгээ харуулан уруул дээр минь үнсэж орхив.Намайг ярихаас өмнө бид нэг нэгнийхээ нүд рүү ширтэж байсан юм.
"Би асуулт асууж болох уу?" Сэүн толгой дохилоо."Тэр жоохон охин хэн юм?" хэмээн би хэлээд түүний өнөөх жоохон охинтой авхуулсан зураг руу заалаа.Сэүн дулаахан гэгч нь инээмсэглэх ажээ.
"Миний бяцхан үеэл" би зүгээр л толгой дохилоо.Би өөр юу гэж асуухаа...эсвэл үргэжлүүлж асуух хэрэгтэй эсэхээ мэдсэнгүй.Ямар ч байсан тэр надад сонголт хийлгэсэн юм.
"Тэр 6 настай.Бидэнд олон үеэл байхгүй ээ тэгээд л би түүнийг эрхлүүлдэг юм.Тэр яг л миний төрсөн дүү шиг байдаг"
Түүний үеэлийнхээ тухай ярихыг нь сонсох нь миний дотрыг дулаацуулж байв.Сэүн энэ тухайд үнэхээр эелдэг,дур булаам юм.
"Чамд ямар нэг үеэл байгаа юу?" хэмээн тэр надаас асуулаа.Би гайхаж орхих нь тэр.Сэүн хэзээ ч ингэж надаас хувийн зүйл асууж байгаагүй.Би толгой дохилоо.
"Хэд...байгаа"
"Тэд хаана амьдардаг юм?" би түүн рүү харан,түүнээс салаад орон дээр суулаа.
"Бусан"
"Хэрвээ хамаатан чинь тэнд байгаа юм бол чи яагаад энд байгаа юм?" Сэүн хажууд минь суухаар хөдөллөө.Тэр надаас амьдарлын минь тухай асууж байгаа нь...сайхан санагдаж байна.
"Аав минь нас барахад бүх зүйл аавыг минь ээжид санагдуулдаг болсон.Тэд бие биедээ үнэхээр их хайртай байсан.Ээж орой болгон аавын цамцыг өмсөөд уйлдаг байлаа.Тэр үнэхээр их шархалсан.Би зөвхөн 10 настай л байсан болохоор ээжид хийж өгч чадах зүйл байгаагүй.Хамаатанууд минь биднийг бүх зүйлийг шинээр эхлэвэл дээр гэж бодсон юм.Тэгээд л бид энд нүүж ирсэн.Би зүгээр л аавтайгаа илүү их хугацааг өнгөрөөсөн ч болоосой гэж хүсдэг...." нүдэнд минь нулимс цийлэгнэж эхэллээ.Би Сэүний мөрийг налсаар тэр намайг ойртуулахаар татсан байсан болохоор тэр энийг мэдэрсэн байх.Сэүн духан дээр минь үнслээ.Яг энэ мөчид түүний надад хүрэхэд л бүх зүйл дээр болох нь тэр.
"Би яг одоо сэтгэл санаа нь сүйтсэн хүн шиг сонсогдож байгаа байх даа" Би түүний толгой сэгсэрэхийг мэдэрлээ.
"Үгүй ээ...хэрвээ чи тийм юм бол бид хоёулаа сэтгэл санаа нь сүйдчихсэн улс" Би түүн рүү харвал тэр ч бас над руу харлаа.Тэрээр уруулаа доошлуулан,намайг үнслээ.
Биднийг хичээлээ дуусахад 9 цаг болж байв.Бид орон дээр хэвтсээр нэг нэгэн рүүгээ харах ажээ.
"Илүү удаан үлдээч дээ" Сэүн хэллээ.
"Би чадахгүй ээ..."
"Би чамайг шүүгээндээ нууж чадна"
Би инээн "Энэ галзуу юм аа"
"Би чиний төлөө л галзуурж байна" Би инээхээ болин эд зүйлсээ далд хийхээр бослоо.
"Юу вэ?"
"Юу ч биш дээ.Би гэр рүүгээ харих хэрэгтэй байна"
"Хээе..." Сэүн гарнаас минь барин авлаа."Надад хэл л дээ"
Би түүнийг ширтэж байлаа.Бид ингэж ойр байх болгонд эдгээр мэдрэмжүүд хэзээ ч явахгүй гэдгийг санадаг.Бид хэзээ ч хамт байхгүй,Сэүнд Нахи байгаа шүү дээ.Түүний цорын ганц гадуур гарч чадах эмэгтэй.Би биш...
"Юу ч бишээ,үнэхээр" би хэллээ.
Сэүн над руу үл итгэсэн байртай харан "Би чамайг гэрт чинь хүргээд өгье" би толгой дохилоо.
Бид машинд чимээгүй байдалд сууж байлаа.Сэүн жолоондоо анхаарлаа хандуулсан харагдаж,би юу ч хэлэхийг хүссэнгүй.Би цонхоор гадагш ширтэж байв.Бид эцэст нь зогслоо.Би гадаахыг харах хүртлээ бүсээ тайлахаар бэлдэж байсан юм.
"Энэ манай гэр биш байна" би түүн рүү харлаа.Энэ сарны зүг сунах үзэсгэлэнтэй том нуур байсан юм.Тэр юу хийх гэж байгаа юм бол?
"Би мэднэ ээ" хэмээн Сэүнийг хэлэхэд би түүн будилсан байртай харлаа."Нааш ир явцгаая" Сэүн машинаас буун миний зүг ирэх нь тэр.Тэр хаалга онгойлгон,би түүнийг ширтэж байв.Намайг хөдлөхгүй гэдгийг харсан бололтой миний суудлын бүсийг тайлан,гарнаас минь татан гаргаад хаалга хаах нь тэр.Сэүн алхаж эхэллээ.
"Сэүн" тэр над руу харсангүй."Сэүн" одоо ч харсангүй.Би алхахаа болиход тэр ч бас зогслоо.
"Намайг гэрт минь хүргэж өг"
"Надаар нэг зүйлийг л харуулчих"
"Үгүй ээ,би энэ хаана гэдгийг мэдэхгүй.Буцааж хүргэж өг" Сэүн зүгээр л эргэн хараад намайг татахаар хичээж байв.Гэхдээ би хөдөлсөнгүй.Тэрээр эргэн нуруугаа надад харуулах нь тэр.
"Яагаад оролдуулдаггүй юм бэ?" Сэүн сэтгэл нь гонсойсон өнгөөр асуулаа.
"Юу?" За за,би одоо хаядчихлаа.
"Бидний хамтдаа бага зэрэг цагийг сайхан өнгөрөөх болгонд чи айдаг"
"Зүгээр л намайг гэрт минь хүргэж өг"
"Үгүй ээ,бид энд ярилцаж байна"
"Хэрвээ чи-"
"Тэгвэл юу гэж? чи Нахид хэлэх юм уу? чамд туславал яаж байна?"
"Чамайг хараал ид"
"Чамайг ч бас" Энэ намайг уурлуулж орхилоо.Тэрэнд зөв гэж алга.Гэнэт нулимс минь хацар даган урсах нь тэр.
"За яахав,намайг гэрт минь битгий хүргэж өгөөрэй" эргэн эсрэг зүг рүү алхаж эхэллээ.Би түүний араас алхахыг нь ч бас сонсон,алхаагаа нэмлээ.Гэвч тэр намайг барьж аван,өөр рүүгээ харуулах нь тэр.
"Ханна"
"Үгүй ээ" би гарыг нь түлхэн,дахиад л алхаж эхэллээ.Гэхдээ тэр дахиад л намайг татах нь тэр.
"Бурхан минь,уучлаарай.Би тэгэх гээгүй юм аа.Энэ миний буруу гэдгийг мэднэ ээ.Бүх зүйл миний буруу"
Би түүнийг ширтэж байв.
"Чи энийг нуурыг харж байгаа байх,аав бид хоёр бэйсбол тоглохоор үргэлж энд ирдэг байсан юм.Би санаж чадаж байгаагаасаа л хойш тоглож байна.Аав намайг илүү их дарамтлаж,илүү ихээр хийлгэхийг хүссэн.Тэр тэтгэлэг л аавынхаа гараас гарах цорын ганц боломж.Бас нэгэн зэрэг ааваар бахархуулах боломж" Би цочирдож орхилоо.Өвдөж буй дуу хоолой...
"Би новш гэдгээ мэднэ ээ.Би зүгээр л чамайг хүссэн юм...гэхдээ би одоо ч Нахитай хамт байгаа.Хэрвээ тэгэхгүй бол би хичээсэн бүх зүйлээ алдана.Нөхцөл байдал хүнд байна.Энэ хатуу хүн бол зүгээр л нэг баг төдий харин би бол хэн ч биш юм шиг сул дорой нэгэн.Гуйя,надад итгэ л дээ.Надад тэвчээрэй хандаач" Би яаж хариулахаа мэдсэнгүй.Би толгой сэгсэрлээ.
"Гуйя намайг битгий үзэн ядаач дээ" Сэүн над руу ойртлоо."Чи намайг цохиж,харааж,орилж болно гэхдээ намайг битгий үзэн ядаач дээ" би сулхан тэнд зогсож байлаа.Нулимс минь нэг нэгээрээ урсаж байв.Миний биеийн ямар ч хэсэг хөдөлсөнгүй.Сэүн толгойноос минь барин,духаа нийлүүлэх ажээ."Гуйя,надад тэвчээртэй хандаач" Түүний уруул нулимсыг минь үнсэн,эцэст нь уруул дээр минь ирлээ.Нулимс одоо ч доош урссаар гэхдээ бидний уруул нэгнийхээ дотогш орсонгүй.
"Хэр удаан?" хэмээн намайг асуухад Сэүн над руу харлаа."Би хэр удаан тэвчээртэй байх хэрэгтэй юм?"
"Бага зэрэг удаан,бүх зүйл дуусахад ямар ч Нахи,ямар ч нууц,уйлалт байхгүй байна гэж амлаж байна.Зөвхөн чи бид хоёр л байна"
Би доошоо харлаа.Би түүнд итгэхийг хүссэн гэхдээ миний айж байгаа нэг зүйл байна.
"Ямар нэгэн зүйл хэл л дээ.Юу ч хамаагүй"
Би түүнийг алдмааргүй байна."Дахиж хэрүүл байхгүй шүү за юу?" би хэллээ.
Сэүн будилсан байртай харлаа."Бид яагаад үргэлж хэрэлдэж дуусдаг юм бол?" би түүнээс асуулаа.
"Дахиж маргаан байхгүй ээ,амлаж байна" хэмээн Сэүн хэлээд нулимсыг минь арчлаа.
"За...би хүлээнэ ээ"
Сэүн эелдэгээр инээмсэглээд намайг тэвэрлээ.Би түүний бэлхүүсээр ороон тэврэв.Би түүнийг өмнө нь үзэн ядсан гэхдээ илүү гүн дуралчихсан.Түүнийг дахиж үзэн ядаж чадна гэж бодохгүй байна.Зөвхөн түүнийг хүлээхдээ л тэвчээртэй байж чадна.Энэ өвдөж байсан ч хамаагүй.Одод сарны талтай хамт гэрэлтэх ажээ.Хэрвээ би оддод хүслээ шивнэвэл миний хүсэл биелэх болов уу?
