27 страница9 июня 2016, 03:15

CHAPTER 23

"Чи эдгээр тоонуудыг тэнцүүлэх хэрэгтэй.." би том гэгч нь санаа алдаад "Боль!"

"Юу?" хэмээн Сэүн инээх нь тэр.

"Намайг ингэж ширтэхээ боль!"

"Би чиний юу яриад байгааг мэдэхгүй байна аа"

"Чи миний юу ярьж байгааг сайн мэдэж байгаа" би түүн рүү харвал тэрээр нүүр рүү минь дөхөх нь тэр.

"Би юуг мэдэх хэрэгтэй юм?" Сэүний царай надаас 1см зайтай байх нь тэр.

"Сэүн.." Түүний уруул миний уруул руу хөдлөн,би нуруугаараа орон дээр унахад тэрээр миний дээр гарах нь тэр.

"Надад хэл л дээ" Сэүн шанаанаас минь доошлон хүзүү хүү үнсэх ажээ.Би яг одоо түүний үнсэлтэнд ухаанаа алдаж чадахгүй ээ.Би түүний хоёр хацарнаас барихад Сэүн над руу харлаа.Тэр үнэхээр сэтгэл татам юм.Би зүгээр л инээсэглээд "Хэрвээ чи анхаарлаа хандуулахгүй бол шалгалтандаа унана"

"Чи миний хувийн багш байхад лав биш"

"Би чиний багш байхаа больчихвол унана" хэмээн би хэлэв.

Сэүн гайхсан янзтай над руу харан "Чи хэрүүлч юм аа"

Би бахархсан харц гаргахад Сэүн "За за" хэмээн хэлэн үнсээд дээрээс минь бослоо.

"Сүүлийн удаа" Тэрээр ёжтой инээмсэглэн би зүгээр л инээмсэглээд тэр босон явлаа.

Оройн 7 цаг болох гэж байлаа.Бид гэрийн даалгавараа хийсээр математикынхаа талд орж байхад хэн нэгэн хаалга онгойх дуу сонсон энэ нь намайг гайхшруулж орхисон юм.Бид ихэнхдээ хичээлийнхээ дундуур ганцаараа байдаг.Энэ ийм эрт гэрт нь хүн ирсэн анхны тохиолдол.

"Би хэн гэдгийг нь шалгачихаад ирье" Сэүн хэлээд орноос буулаа.Би ч бас мөн адил орноос босов.Хувийн багш нь орон дээр нь хэвтэж байхыг харах таатай биш л байх.Би Сэүний хэн нэгэн эмэгтэй хүнтэй ярьж байхыг сонслоо.Магадгүй ээж нь байх.Харин дараа нь Сэүний шатаар өгсөх дууг сонслоо.

"Hey...энэ ээж байна" Сэүн инээмсэглэн,би толгой дохилоо.

"Хэрвээ чи хүсвэл оройн хоол идэхийг хүсэж байгаа эсэхийг ээж асууж байна"

"Юу?" Тэр юу бодоод байна аа?

"Оройн хоол идэх үү?" Сэүн үргэжлүүлэх ажээ.

Би чимээгүй болж орхилоо.Би юу гэж хэлэхээ эсвэл юу гэж хариулахаа мэдэхгүй байна.Тэд намайг оройн хоол идүүлэхийг хүсэж байгаа юм уу? Эсвэл тэд намайг Нами (Сэүний үерхдэг охин,би үнэндээ нэрийг нь санахгүй байна) гэж бодсон байх.Сэүн Нами биш намайг энд байгаа гэж хэлээгүй байх л даа.

"Би чадахгүй ээ"

"Энэ зүгээр л оройн хоол шдээ.Чи ээждээ энд жаахан удна гээд л хэлчих"

Үгүй ээ,энэ зүгээр л оройн хоол биш.Би түүний эцэг эхтэй ярилцах хэрэгтэй болно.Энэ яг л найз залуугийнхаа гэр бүлтэй  танилцах гэж байгаа юм шиг санагдаж байна.Би Сэүний найз охин биш!..энэ хачин байх болно.

"Сэүн..."

"Юу?"

Би толгой сэгсрэн "Би одоо гэртээ харих хэрэгтэй гэж бодож байна"

"Ээж чамд зориулж хоол хийхийг хүсэж байгаа" Тэрээр над руу ойртон ирлээ.

"Гэхдээ Нами.."

"Энэ Намигийн тухай биш ээ.Ээж зүгээр л чамайг бидэнтэй оройн хоол идээсэй гэж хүсэж байгаа..би ч бас" Сэүн гарыг минь аван үнсээд "Гуйж байна..."

Би итгэлтэй биш байна гэхдээ би бүдүүлэг гэгч нь ээжийнх нь урилгыг хүлээн авахгүй байж чадахгүй.

"За..."

Сэүн томоо гэгч нь мишээх нь тэр.Энэ залууг дээ."Нааш ир.." Сэүн доошоо явахаар гарнаас минь татсаар хэллээ.

Биднийг гал тогоонд ирэхэд ээж нь эгдүүтэй жижигхэн хормогчтой ногоогоо хэрчиж байлаа.

"Ээжээ..."

Сэүний ээж биднийг хараад гэнэт доошоо харах нь тэр.Сэүн миний гарнаас хөтлөж байгааг ойлгон би хурдхан шиг гарыг холдууллаа.Сэүн эхлээд над руу будилсан байртай харсан ч харин дараа нь миний ойлгосоныг ойлголлоо.Сэүний ээж инээмсэглэн "Сайн уу Ханна биз дээ?"

Би толгой дохиход У хатагтай үргэжлүүлэн "Чамайг бидэнтэй оройн хоол идэхийг зөвшөөрсөнд баяртай байна"

"Намайг урисанд баярлалаа...Та уг нь тэгэх хэрэггүй байсан шдээ.Би энд зөвхөн Сэүнд хичээл заах гэж ирсэн"

"Үгүй ээ,би хүссэн юм.Энэ миний чамд хийж чадах зүйл.Чи миний хүүд мөрөөдөлдөө хүрэхэд нь туслаж байгаа шүү дээ.Одоо чи түүнд туслаагүй байсан бол тэрэнд дахиж боломжгүй байхгүй байсан.

"Би зөвшөөрч байна.Миний мөрөөдөл одоо илүү тод.Баярлалаа..." хэмээн Сэүн хэлээд над руу харан нүдээ ирмэх нь тэр.Би улайж орхих нь тэр.

"Асуудалгүй ээ үнэхээр" би хэлэн,Сэүнийг хажуунаас минь инээмсэглэж байгааг харав.

"Мэдээж цаг бол бүх зүйл.Чи түүнд туслахын тулд өөрийнхөө цагийг өгч байгаа шүү дээ.Би үнэхээр талархаж байна" У хатагтай зөөлөн инээмсэглэлтэй хэллээ.

Би яаж хариулахаа мэдэхгүй,зүгээр л инээмсэглэлээ.

"Оройн хоол 20 минутанд бэлэн болохгүй болохоор та хоёр хийж байсан зүйлээ хий дээ"

"Өө үгүй ээ,бид бараг л дуусчихсан"

"Итгэлтэй байна уу? Би та нараас хичээлийн цагийг чинь авмааргүй байна"

Би Сэүн рүү харан " Ямар ч санаа зовох хэрэггүй биз дээ Сэүн?"

"Тийм ээ ээжээ,тэр үнэхээр сайн заадаг.Тэрэнд амралт хэрэгтэй гэж бодож байна" Ийнхүү Сэүн над руу харах хоорондоо хэллээ.Түүний нүд яг л зүрхийг минь цоолж байгаа юм шиг санагдаж байлаа.

"Чи математикийг үзэн яддаг болохоор хэлж байна уу?" У хатагтай ийнхүү тоглох ажээ.Энэ намайг ээжийн бяцхан хүү харан инээмсэглэхэд хүргэсэн юм.

"Үгүй ээ,ээжээ надад дуртайяа туслах хувийн багш хэрэгтэй" Сэүн над руу харах хоорондоо ёжтой инээмсэглэн хэлэх нь намайг улайлгаж орхив.

"За за тэгвэл Сэүн чи надад ширээ засахад тусла.Яв яв!" У хатагтай Сэүнийг үл ялиг түлхэн,Сэүн явахаасаа өмнө над руу нүдээ ирмэх нь тэр.

"Ханна чи надтай энд байж болно шүү.Миний хүүд хичээл хэдийн ядаргаатай байгаа байх.Би зүгээр л чамайг амраамаар байна" У хатагтай инээх ажээ.

"Үгүй ээ,би танд тусламаар байна"

"Чи зочин шдээ,зүгээр суугаад гэртээ байгаа юм шиг байгаарай" хэмээн У хатагтай хэлээд намайг суудал руу зөөлөн түлхэх нь тэр.

"Тэгээд Ханна надад үнэнээр нь хэлээрэй.Сэүнд хичээл заах ямар байна? Тэр зүгээр үү? Сайн сурч байна уу? "

"Тэр гайхалтай хийж байгаа (Хажуугаар нь түүний жаахан сатаарах зүйс мэдээж ээж нь мэдэхгүй л дээ)"

"Гайхалтай.Багш нь түүний дүн унаж байгаа гэхэд би их санаа зовж байлаа.Хэзээ ч тийм зүйл болж байгаагүй,тэр гайхалтай сурагч бас тамирчин.Би түүний ээж болохоор ингэж хэлэх миний үүрэг гэж бодож байна" У хатагтай инээн,би инээмсэглэлээ.

"Аав нь түүнийг тэтгэлийн тухайд дарамтлаад байдаг болохоор түүнийг стрессүүлээд байдаг юм.Намайг чамд хэлсэн гэж Сэүнд битгий хэлээрэй.Тэр сул доройгоо харуулах дургүй ялангуяа чам шиг хөөрхөн охинд" Энэ намайг инээмсэглүүлж орхилоо.Сэүний ээж намайг хөөрхөн гэж хэлсэн.

"Энэ бидний нууц болно оо"

27 страница9 июня 2016, 03:15