CHAPTER 24
Сэүний ээж инээмсэглэн "Тэд та хоёрыг хамтрагчид болгосонд баяртай байна.Бид сургуулиас чинь чиний тухай гайхалтай түүхүүд сонссон шүү.Чамайг гайхалтай хийнэ гэдгийг бид мэднэ ээ"
"Би сайнаараа хичээнэ ээ" Бид хоёул инээлдэх нь тэр.
"Миний тухай ярьж байна уу?" Сэүн орж ирлээ.
"Магадгүй...сайн сурч байгаа хүүхдийнхээ тухай" Сэүний ээж хэлэх ажээ.
"Ээжээ,би таныг надад хайртай гэдгийг үргэлж мэддэг." Сэүнийг хэлэхэд бид инээлдэн,тэрээр над руу харан бид нэгэн рүүгээ инээмсэглэнэ.Тэгээд л би түүнд дурлаж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд доош харлаа.
"Ширээгээ янзлачихсан уу?"
"Тийм ээ,ээжээ" Сэүн хажууд минь суусаар хэллээ.Гэнэт Сэүн гарнаас минь атган салаавчлан хөтлөх нь тэр.Би түүн рүү харвал тэр юу ч хийгээгүй юм шиг царайлж байв.Би У хатагтай руу хараад эргэн Сэүн рүү харлаа.
"Сэүн"
Тэрээр над руу харлаа.
"Тавь!" Би хатуу гэгч нь хэллээ.
"Чи юу яриад байгаа юм?" Сэүн хариулан,тэнэг болж тоглож байлаа.
Би У хатагтайг харсан эсэхийг нь шалгахаар эргэн харлаа.
"Ээж чинь харах нь" би бараг л боломжтой бол шивнэн ориллоо.
"Юу харна гэж? Энэ үү?" тэр хөтлөх гараа өргөн үнсэх нь тэр.Би гараа хурдхан шиг татаж аваад булчин руу нь цохиж орхив.
"Ouch" Сэүн булчингаа илсээр хэллээ.
"Энэ чиний авах ёстой зүйл"
"Би чамайг өнөөдөр орой өөрийн болгоно оо" Сэүн ёжтой инээмсэглэх нь тэр.Би санаа зовсон харцаар харах хооронд У хатагтайн хоолой намайг салгаллаа.
"Хоол бэлэн болчихлоо.Сэүн надад ширээ засахад туслаач"
"Битгий санаа зов доо.Би зөөлөн байна" Сэүн ийнхүү хэлээд таваг авахаар явлаа.
"Би ч бас туслая"
"Итгэлтэй байна уу?" У хатагтай асуув.
"Тийм ээ" Тэрээр толгой дохин надад таваг өглөө.Намайг оройн хоолны ширээ рүү очиход Сэүн тавгаа өрж байв.Намайг барьж явсан тавгаа ширээн дээр тавихад Сэүн бэлхүүснээс минь татан хацар дээр үнсээр эргэн явах нь тэр.Тэр яагаад ингээд байгаа юм бэ? Тэр ээж нь харна гэхээс санаа нь зовохгүй байгаа юм уу?
"Аав чинь ирж байна Сэүн" У хатагтай Сэүнд чангаар хэллээ.Тэгэхээр одоо ээж аав хоёр нь хоёулаа байх нь.Би юу ярих ёстой юм бол оо? Би үнэхээр сонирхолгүй хүн.
Биднийг ширээгээ засаж дуусахад Сэүний аав орж ирэн хамгийн түрүүнд намайг олж харлаа.
"Сайн уу?...чи?"
"Сайн байна уу? Намайг Им Ханна гэдэг.Сэүний хувийн багш" би ийнхүү хэлээд гар барихаар сунгалаа.
"Сэүний хувийн багш? Аан чамтай уулзсандаа таатай байна.Миний хүүг гайхалтай зүйлд хөтлөх сод ухаантан"
"Би ч бас" би инээмсэглэн хэлэв.
"Чи оройн хоол идэх юм уу? хэрвээ чамайг идвэл гайхалтай байх болно"
"Тийм ээ"
"Гайхалтай"
"Явж хувцасаа соль Тэсү" У хатагтай хэллээ.
"За тэгвэл удахгүй уулзья"
Би толгой дохин У ноён явлаа.У ноёнг эргэж ирэхэд бид ширээндээ суун Сэүн бид хоёр зэрэгцэн суун Сэүний аав ээж өөдөөс харан суув.
"Тэгээд ямар их сургуульд орохоор төлөвлөж байна Ханна?" У хатагтайн асуулт намайг гайхшруулж орхилоо.Би зогсон түүн рүү харав.
"Хмм...би Токиогийн их сургуульд орохыг хүсэж байгаа"
"Вуав Токиогийн их сургууль? Эндээс их хол шдээ"
"Тийм ээ...би саяхан сургууль руу хүсэлтээ явуулсан.Аз надтай хамт байгаа гэж найдаж байна"
"Чамайг азтай байна гэдэгт итгэлтэй байна.Эцэг эх чинь чамайг их санах байхдаа.Би Сэүнийг явчихвал их санана гэдгээ мэдэж байна.." У хатагтай хэлэхэд Сэүн дуугарсангүй.Сэүн рүү харахад тэр аль хэдийн над руу харж байлаа.Тэр гунигтай харах ажээ.Тэр яагаад гунигтай харагдаад байгаа юм бол? Миний хэлсэн ямар нэг зүйл эсвэл ээжийнхээ санана гэж хэлсэн үгнээс болсон юм болов уу? Би хурдхан шиг эргэн хоол руугаа харлаа.
"Токиогийн их сургууль гайхалтай сургууль.Бэйсболын шилдэг багуудын нэг сургууль.Сэүн сайн мэднэ" ноён У хэлэх ажээ.Тэрээр үргэжлүүлэн "Чи энэ долоо хоногт Намитай найранд явна биз дээ Сэүн?"
Би хоолоо зажлахаа болин гайхаж орхив.Сэүн хурдхан шиг над руу хараад эргэн харахыг мэдэрлээ."Тийм ээ,мэдээж"
Би эргэн хоолоо идэж эхэллээ.Сэүн энэ долоо хоногт ялангуяа Намитай юу хийх нь миний асуудал биш.
"Чи сургуулиа биш өөрийгөө төлөөлж байгаа гэдгийг санаарай! Бас маш олон туршуул чамайг харна,анхааралтай байгаарай за юу?"
"Тийм ээ,мэднэ ээ ааваа" Сэүн сэтгэл гонсойсон сонсогдож байлаа.Тэрээр гараа ширээни доогуур унагаан,миний зүүн гар ширээн доогуур байх бөгөөд биднийг гар үл ялиг шүргэн Сэүн гарнаас минь барилаа.Яг л тусламж дуудаж байгаа юм шиг,түүний гарыг хөтлөхөд би хэрэгтэй байгаа юм шиг.Би түүнийг гарыг хөтлөхөд тэрээр над руу харан би инэмсэглэлээ.
"Тэсү,чи одоо бэйсболын талаар ярихаа больж болох уу? Бид зочинтойгоо сайхан хооллох гэж хичээж байна" У хатагтай яриаг нь таслалаа.
"Би зүгээр л түүнд сануулж байна.Энэ түүнд тэтгэлэг бас туршуулуудыг ялах боломж"
"Тэсү!" У хатагтай дургүй нь хүрсэн байртай сонсогдох ажээ.
"За за...тэгээд Ханна,Сэүн ямархуу байна?"
Би дээш харан сэрээгээ тавиад "Тэр гайхалтай хийж байгаа.Дараа долоо хоногт би түүнд зааснаас хойших анхны шалгалттай.Бид удахгүй хариуг нь харна аа"
"Урам хугарахгүй гэж найдаж байна.Дүн чамд маш их нөлөөтэй Сэүн"
"Би хичээнэ ээ ааваа"
Сэүн миний гарыг хүчтэй атган би ч бас хариу атгалаа.Тэрээр зүгээр л хоол руугаа ширтэх бөгөөд удалгүй би дарамт миний бодсоноос их байдаг гэдгийг ойлгосон юм.Тэр хүн бүхний нүдэнд ноён 'Төгс' байдаг гэхдээ аавдаа биш.Удалгүй бид оройн хоолоо дуусган намайг ширээг цэвэрлэх гэж байхад У хатагтай дуугарлаа.
"Ханна,ширээг зүгээр орхичих! Би өөрөө цэвэрлэе.Одоо орой болж байна,чи гэртэ харих хэрэгтэй"
"Аан үгүй ээ,зүгээр.Би туслаж чадна"
"Үгүй ээ,үгүй.Гэртээ харь,ээж аав чинь санаа зовж байгаа"
"Би-"
"Яв яв" Сэүний ээж намайг нүүрэндээ инээмсэглэлтэй хөнгөхөн гэгч нь гал тогооноос түлхэн гаргалаа.
"За...тэгвэл оройн хоолонд баярлалаа.Их амттай байлаа"
"Мэдээж,хэзээ ч хамаагүй оройн хоол идээрэй"
Би толгой дохиод Сэүний өрөөнөөс эд зүйлсээ авахаар явлаа.Намайг эд зүйлсээ далд хийж дуусахад Сэүн орж ирэв.
"Би чамайг хүргээд өгье"
Би зүгээр л түүн рүү харвал тэрээр аз жаргалгүй харагдаж байна.
"Зүгээр ээ,чи ядарсан байх.Би өөрөө явж чадна"
"Үгүй ээ,би чамайг хүргэж өгнө"
"Хэрэггүй ээ"
"Үгүй ээ би хүргэж өгнө бас чи үгүй гэж хэлэхгүй" хэмээн Сэүнийг хэлэхэд би түүн рүү үл итгэсэн харцаар харлаа.Тэр хэн юм бэ? миний босс?
"Сэүн..."
"Аливээ" Тэрээр миний цүнхийг аван доошоо буух нь тэр.
"Ээжээ,би Ханнаг хүргэж өгчихөөд ирье"
"За,болгоомжтой жолоо бариарай" хэмээн Сэүний ээж хэлээд над руу харан "Оройн хоол идсэнд баярлалаа"
Би инээмсэглэн "Баярлалаа" хэмээхэд У хатагтай намайг тэврэх нь тэр.Эвгүй ч бас нэгэн сайхан санагдаж байв."Оройтож ээж чинь уурлахаас өмнө яв даа" У хатагтай инээх ажээ.
Би толгой дохиод Сэүн бид хоёр машин руу явлаа.Машин чимээгүй байх бөгөөд би Сэүн рүү үл ялиг харвал тэрээр зам руугаа анхаарлаа хандуулсан байв.Тэр...ууртай байгаа бололтой? Би ямар нэгэн зүйл хэлэх хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байна.Түүнийг зүгээр л орхичих нь дээр.
Бид эцэст нь манай гэрт ирлээ.Би Сэүн рүү харахад тэр над руу харсангүй."Гэрт хүргэж өгсөнд баярлалаа.Гэтэл тэр хариулсангүй.Суудлын бүсээ тайлаад машинаас буун Сэүн эргэж харалгүй зүгээр л хаалга руу явлаа.Гэнэт хаалга хаагдах дуу гаран эргэж харвал Сэүн над руу ирж байв.
"Чи Япон явна гэдгээ яагаад надад хэлээгүй юм?" Сэүн ууртай гэгч нь хэлэх нь тэр.
"Юу?"
"Чи Токиогийн их сургуульд сурахаар төлөвлөж байгаа?"
"Бид хэзээ ч энэ талаар ярилцаагүй..хажуугаар нь чиний мэдэх хэрэгтэй зүйл биш"
Тэр над руу ойртон ирээд "Юу гэсэн үг юм?"
"Чиний асуудал биш гэсэн үг"
"Энэ миний асуудал"
"Үгүй ээ..бид юу ч биш шүү дээ.Бид дараа жил ямар нэгэн зүйл болно гэсэн ямар боломж байгаа юм?"
"За яахав,хэл л дээ.Бид хэдэн удаа секс хийсэн?"
Би зүгээр л түүнийг ширтэж байв...маш олон удаа,бүгд Сэүнтэй байсан.
"Чи энүүгээр юу хэлэх гээд байгаа юм?"
"Надад хэл"
"Энэ ямар ч хамаагүй"
"Тэр бүх удаа чинь надтай байсан"
Би зүгээр л түүнийг ширтэж байлаа.
"Тэгээд??"
"Би чиний анхных бас сүүлийнх чинь болно...энэ миний хэлэх гэсэн зүйл.Чи надад хэлэхгүйгээр намайг орхиж болохгүй"
Би өөр тийшээ хараад "Боль..."
"Үгүй ээ..."
Би удаан гэгч нь хаалга руугаа алхаж эхэллээ.Гэхдээ Сэүн гарнаас эргүүлэн татах нь тэр.
"Тавь"
"Үгүй ээ"
Би дуугаа өндөрсгөж эхэллээ."Чи өөрийгөө хэн гэж бодоод байгаа юм? Намайг энд байх хооронд чи Намитай гар гарнаасаа хөтлөлцөөд,үдэшлэгт яваад жаргалтай байж болно.Чи хол явж болдог харин намайг Япон явна гэдгийг сонсоод уурлаад байгаа юм уу? Новш гэж.Чи шударга бус юм.Чи үнэхээр шударга бус байна Сэүн" Нулимс хацрыг минь даган урслаа."Бас юу хамгийн муу нь юу гэдгийг мэдэх үү? чам шиг биш болохоор энэ хамаагүй.Би явах эсэхээ ч мэдэхгүй байна"
Сэүн зөөлөн гэгч нь хоёр хацарнаас минь барин над руу дөхлөө.
"Чи явна...тийм болохоор л би айж байна" У Сэүн айж байна гэж хэлсэн үү? Би зөв сонссон эсэхээ мэдэхгүй байна.Айх гэдэг түүний амнаас хэзээ ч гардаггүй.
Миний хоолой одоо ч чанга байв."Яагаад? чамд гайхалтай ирээдүй байна.Тэтгэлэгээ авна,үзэсгэлэнтэй найз охинтой бас үндэсний бэйсболын тамирчин болно.Би хол байсан ч яагаад айгаад байгаа юм? Чи намайг санахгүй шдээ"
"Тийм болохоор л би илүү их айж байна.Би чамайг санана гэхдээ чи энэ новшийг мартана" Илүү их нулимс хацраар минь урсаж байлаа.Бурхан минь,новш гэж.Би үргэлж Сэүнээс болж сэтгэл санаагаа муутгах юм.
