CHAPTER 25
-Гэгээ-
Бид хэсэг зуур толгойгоо нийлүүлэн зогсох бөгөөд зөвхөн бидний чанга амьсгалах дуу л сонсогдож байв.
"Бид дахиж хэрэлдэхгүй гэсэн яасан юм?" би түрүүлэн дуугарлаа.
"Энэ хэрүүл биш ээ,би зүгээр л чамайг алдахаас айсан хэрэг"
Би нүдээ нээн "Би хэзээ энэ мэдрэмжийг авах бол?" Намайг ийнхүү хариулахад Сэүн нүдээ нээлээ.Тэр надад түүнийг хүлээ гэж хэлсэн шүү дээ.Гэхдээ өдөр бүр хэцүү болж байна.Сэүний аав Намигийн тухай ярихад намайг энэ цохиод авах шиг болсон.Тэд аль хэдийн Намиг хүлээн зөвшөөрчихсөн.Хэрвээ Сэүн бид хоёрын тухай мэдвэл тэд намайг үзэн ядна.
"Би мэдэхгүй байна аа...уучлаарай"
Тэр зүгээр л миний нүд рүү ширтээд уруул дээр минь үнслээ.Бид гэр рүү орон дээшээ миний өрөө рүү алхах бөгөөд би баруун гараараа хаалганыхаа бариулыг эргүүлсээр бидний гар салаавчлан хөтөлсөн байв.Сэүн гарыг минь уруулан дээрээ авчиран үнсэх нь тэр.Эцэст нь бид миний өрөөнд орон би түүн рүү эргэхэд тэрээр намайг шууд л үнсэж эхлэв.Дараа нь би орон дээр хэвтэн Сэүн цамцаа тайлаад даган хэвтлээ.Бид харц тулгарсаар би түүний цээжинд шигдэн хэвтэв.
"Ярилцацгаая" Сэүн хэлэв.
"Хмм?"
"Чи биднийг хэзээ ч ярилцаж байгаагүй гэж хэлсэн шдээ.Тэгэхээр одоо ярилцацгаая!"
Би инээхэд Сэүн "Яасан?"
Би толгой сэгсрэн "Юу ч биш ээ"
"За...тэгвэл хэлээрэй.Дуртай өнгө чинь юу вэ?"
"Өнгө?"
"Тийм ээ...өнгө?"
"Усан цэнхэр"
"Усан цэнхэр?"
Би толгой дохилоо.
"Цэнхэр гэсэн үг үү?" Сэүн эргэлзсэн байртай асуулаа.
"Үгүй ээ усан цэнхэр"
Тэрээр инээн "За за"
"Харин чи?" Би түүнээс зөрүүлэн асуулаа.
"Залуусд дуртай өнгө байдаггүй юм аа"
"Байдаг шдээ,хүн бүрт л байдаг"
"Үгүй ээ,байдаггүй юм"
"Чи тоглож байна.Чамд байх ёстой"
"За яахав...минийх.."
Би түүн рүү сонирхсон бас догдолсон байртай харлаа.
"Усан цэнхэр" тэрээр эцэст нь хариуллаа.Би түүн рүү тээнэгэлзсэн байртай харав.
"Усан цэнхэр?"
"мхм"
"Чи энийг цэнхэр гэж бодсон"
"Тийм ээ,энэ миний дуртай өнгө"
"Тэгвэл чи яагаад усан цэнхэр өнгөнд дуртай юм?"
"Энэ чиний дуртай өнгө болохоор"
Би үнэхээр час улаан болтлоо улайж орхилоо.Өрөө харанхуй байгаад бурхандаа баярлалаа.
"Чи миний дуртай өнгө" хэмээн Сэүн хэлээд уруул дээр минь үнслээ.
Бид тэр шөнө зүгээр л нэгнээсээ энгийн асуултууд асуусан.Яг л бидний хүссэн шиг.Бидний хүүхэд нас ямар байсан,бид ямар зайрмаганд дуртай гээд л.Унтахаа хүртлээ ярилцсан гэхдээ би түрүүлж унтсан гэж бодож байна.
Тэвчээртэй бай Ханна! Зүгээр л тэвчээртэй бай!!
~Сэүний талаас~
Ханна шүүгээнийхээ урд цэнхэр жинс,энгийн нэгэн цагаан цамцтай сэтгэл татам харагдаж байлаа.Би түүнд хэлэхийг хүссэн ч би Намитай шүүгээнийх нь урд зогсож байсан юм.Намигийн шүүгээ надад Ханнаг харах боломж өгдөгт нь баяртай байна.Нами надад ямар нэг зүйл хэлж байсан ч би сонсож чадсангүй.
"Сэүн!"
"Айн?"
Тэр дургүй нь хүрсэн байртай харагдана.
"Би маргаашийн үдэшлэгт чамтай зохицохоор ямар хувцас өмсөх хэрэгтэй эсэхээ асууж байна.Боровтор эсвэл номин ногоон?"
Номин ногоон надад усан цэнхэр өнгийг санагдуулж байлаа.
"Номин ногоон" би хуурамч инээмсэглэлтэй хариуллаа.
"За" Нами инээмсэглэн хацар дээр минь үнсэх нь тэр.Хонх дуугаран Ханна руу харахад тэрээр аль хэдийн явсан байлаа.Эхний хичээлдэ очиход Ханна тэнд сууж байх ажээ.Түүн рүү хальт харахад Ханна улайн намайг ёжтой инээмсэглэхэд хүргэнэ.Би хурдхан шиг өөр тийш харан залуустай гар барилаа.Хичээл байдаг шигээ уйтгартай байна.Гэхдээ намайг сэрүүн байлгадаг ганц зүйл бол Ханнаг харах.Тэр анзааралгүй анхааралтай гэгч нь лекцээ сонсох ажээ.Эцэст нь хонх дуугарлаа...
"Явцгаая Сэүн" Нами миний ширээний хажууд зогсон хэллээ.
"Би өнөө орой давтлагаа цуцлах талаар Ханнатай ярих хэрэгтэй байна.Надад нэг секунд өгчих" Энэ мэдээж худлаа.Өнөөдөр баасан гариг,бидэнд ямар ч давтлага байдаггүй.
"За яахав"
Нами хардаж байна гэхдээ яг одоо надад хамаагүй.Би эд зүйлсээ аваад Ханна руу очлоо.Тэрээр намайг харахдаа цочирдсон харагдана.Тэр над руу 'Чи галзуу юм уу?' гэсэн харц шидэж байлаа.Энэ сэтгэл татам гэж бодож байна.
"Оройн тухай битгий мартаарай"
Ханна эргэлзсэн байртай харлаа.Би багахан шиг инээмсэглээд эргэн Нами руу очвол тэрээр шууд л гарнаас минь зүүгдэн авлаа.
Өдрийн хоолны үеэр би Ханнаг харахаар нууц зам руу явлаа.Ханна цааш явж байх бөгөөд би удаанаар түүний зүг гэтсээр очин цүнхнээс нь татан авбал тэр намайг харах хүртлээ цочирдолд орох нь тэр.Ханна инээмсэглэлээ нууж чадахгүй гэдгийг би мэднэ ээ гэхдээ тэр миний мишээж байгааг хараад амаа хаан цааш үргэжлүүлэн явах нь тэр.
"Хүлээгээрэй!" ийнхүү намайг орилоход Ханна дороо зогсон эргэн харлаа."Битгий яв...чи яллаа"
Түүний урууланд инээмсэглэл тодрон над руу гүйн хүзүүгээр минь тэвэрсээр би түүнийг дээш өргөлөө.
"Надаас зугтахаа боль!"
Тэр инээмсэглэх ажээ.Би түүнийг налан үнсээд доош буулгалаа.
"Эхний хичээл дээр яаж байгаа юм?" Ханна надаас асуув.
"Би зүгээр л чамтай ярихыг хүссэн юм аа"
"Орой бүр уулзах нь хангалтгүй байна уу?" Тэр над руу үл итгэсэн харцаар харсаар үл ялиг инээлээ.
"Надад хэзээ ч хангалттай байдаггүй юм аа" би инээмсэглэн,Ханнаг хүзүүгээр минь ороох гараа авах хүртэл бид хэсэг зуур тэврэлдэн зогслоо.
"Буцаад яв даа"
Би тээнэгэлзэж орхилоо.Түүний царайнд өвдөлт харагдах ажээ.
"Би хүсэхгүй байна"
"Хэн нэгэн харахаас өмнө яв!"
Түүний царай үнэмшилгүй харагдаж байлаа.Тэр намайг яв гэж хэлж байсан ч царай нь үлд гэж хэлж байв.
"Хэн ч-"
"Сэүн" Ханна яриаг минь таслаад бэлхүүсэн дээрх гарыг минь тавилаа.
"Дараа уулзъя за юу?"
Ханна толгой дохин,би түүний духан дээр үнсээд хоолны заал руу явлаа.Намайг баяртай гэж хэлэх болгонд түүний уруулны амт надаас салдаггүй.
-Гэгээ-
