CHAPTER 26
-Гэгээ-
Баасан гаригийн орой хичээлээ тараад шууд л гэр рүүгээ явлаа.Гэрийнхээ хаалгийг онгойлгоход ээж тэнд байх бөгөөд намайг гайхшруулж орхив.
"Ээжээ,та намайг цочиочихлоо!"
Ээж инээх ажээ.
"Гэнэтийн бэлэг,би өглөө эрт ирсэн"
Би инээгээд шууд л ээжийг тэврэхээр гүйлээ.Надад ээжийн минь тэврэлт хэрэгтэй байна.
"Вуа бүх зүйл зүгээр үү?"
"Мхм" би зүгээр л одоо ч ээжийг тэвэрсээр толгой дохилоо.Ээж намайг түлхээд "Итгэлтэй байна уу?"
Би үргэжлүүлэн толгой дохиж байлаа.Ээжийг үдээс хойш ингэж харах сайхан байна.Энэ үнэхээр ховор үзэгдэл шүү.
"Би зүгээр л таныг санасан"
"Чи намайг өдөр бүр хардаг шдээ"
Би толгой сэгсрээд дахин ээжийг тэвэрлээ.
"Яваад гараа угаагаад ир! Би чамд хоол хиймээр байна"
Би толгой дохиод явлаа.Би хэтэрхий жаргалтай.Удалгүй гараа угааж дуусаад эргэн гал тогоонд эргэн ирлээ.
"Чи оройн хоолонд хэн нэгнийг урихыг хүссэн юм уу?"
Би ээжийн асуултанд цочиож орхилоо.Надад ямар ч найз байхгүй гэдгийг ээж мэднэ.Гэтэл яагаа д ингэж асууж байгаа юм бол?
"Хмм?"
"Зүгээр ээ,өнөө орой хоёулхнаа энийг хийцгээе"
Би толгой дохих бөгөөд одоо ч ээж энэ асуултаараа юу гэх гээд байгаа нь намайг гайхшруулж байв.Бид хоолоо идэн,маш их зүйлсийн талаар ярилцаж байв
"Би чамайг У Сэүний хувийн багш болсон гэж сонссон"
Би бага зэрэг хоолондоо хахан дээшээ харлаа."Хмм тийм ээ,сургууль Сэүнийг муу хичээж байгаа болохоор надад түүнийг даатгасан юм л даа"
"Ямар гайхалтай юм бэ,та хоёр бие даалтын хамтрагчдаас багш сурагч болчих гэж"
"Ээжээ" би уулга алдлаа.Хацар минь халуу шатах бөгөөд гэм буруутай мэт санагдаж байв.Бидний хийсэн зүйл гайхалтай зүйл биш.Хэрвээ та мэдэх юм бол надад үнэхээр урам хугарах байх ээжээ.
"Би зүгээр л хэлж байна.Дараа нь болох зүйлсийг төсөө л дөө" хэмээн ээж хэлээд инээх аж.
Хацар минь халуу дүүгсээр би эргэн хоолоо идлээ.Ээж гэнэт яагаад Сэүний талаар яриад байгаа юм бол? Би одоо үнэхээр зовж эхэлж байна шүү.Эсвэл ээж бидний бодсоноос илүүг мэддэг юм болов уу?
Оройн хоол дууссаны дараа би ээждээ туслаад өрөө рүүгээ гүйлээ.Хэрвээ ээж Сэүнийг ярих болгондоо улайх хацрыг минь харах юм бол ямар нэгэн зүйл болсоныг мэднэ шүү дээ.Ээжийн хажууд байх аюултай.Чөтгөрийг дурсахаар гэж...
Би чамтай уулзмаар байна
Би чадахгүй ээ,ээж гэрт байна.
Ээж чинь надад дуртай ;)
Үгүй ээ >:(
За яахав...тэгвэл гадаа гараад ир
Би чадахгүй ээ...
Тэгвэл намайг оруулмаар байна уу?
Түүнийг тоглоогүй гэдгийг би мэдэж байв.Тэр ийм юм хийхээр хангалттай галзуу юм чинь.
Битгий би хэдэн минутын дараа гарлаа
;D
Би юу гэж хэлэхээ мэдсэнгүй.Би гэрээс гарахдаа ээжид юу гэж хэлэх ёстой вэ? Гүйхээр гарах хэрэгтэй гэх үү? гэхдээ би хэзээ ч гүйдэггүй.Энэ хэцүү байна.Би удаанаар доош буулаа.Хэрвээ магадгүй би зүгээр л явчихав л ээж намайг анзаарахгүй.Намайг хаалга онгойлгох гэж байхад ээж намайг харах нь тэр.
"Ханна хонгор минь,энэ орой хаашаа явах гэж байгаа юм?"
Үгүй ээ,би юу гэж хэлэх үү? Бод Ханна,бод.
"Ажлаас дуудсан юм аа.Намайг туслах хэрэгтэй байна гэж хэлсэн.Нэг ажилчин нь сайнгүй байгаа"
"Аан за,орой болчихож.Болгоомжтой байгаарай.Ямар нэгэн зүйл хэрэгтэй бол залгаарай"
Би толгой дохиод гэрээс гарлаа.Би түүнтэй ойрхон байдаг хүрээлэнд уулзана.Хөршийн байшингуудаар явж байхад гэнэт нэгэн сүүдэр гарч ирэх нь тэр.Инээн зогсох галзуу сүүдрийг харах хүртлээ би айсан байв.
Би түүний цээж рүү цохин "Чи намайг цочиочихлоо"
"Тэгвэл би чамайг аврах хэрэгтэй юу?"
Би инээн,толгой сэгсэрлээ.Тэр миний өмнө гараа гаргаж ирэхэд би гараа тавин салаавчлан хөтлөв.Бид хүрээлэнд ирээд тоглоомын талбайн сандал дээр суулаа.Би түүнийг налсаар тэврэлдэн суух аж.
"Чи яаж гарч ирсэн юм?" Сэүнээс асуув.
"Надад өөрийн арга байдаг юм шүү" Би инээн,Сэүнээс асуулт асуухад тэрээр надад ингэж хариулж байсан үеийг бодлоо.Тэр сэтгэл ханамжтай байгаа харагдана.
"Чи одоо яг л над шиг сонсогдож байна"
"Би шилдэг хүнээс нь сурсан юм чинь"
Сэүн инээн,би түүний гаранд хүрэх хүртлээ өөрийнхөө гарыг хэмжиж байлаа.
"Хуруунууд дээр чинь маш олон сорив байна" хэмээн хэлэхдээ хуруугаараа түүний соривуудыг илэн,түүн рүү харлаа.
"Чи амласан..."
"Энэ хуучных" хэмээн хэлээд над руу эргээд "Би чамд амласанаасаа хойш больчихсон"
Би эрхий хуруугаараа түүний соривыг илж байлаа.Хуруу минь илэхэд л тэд арилдаг ч болоосой хэмээн хүсэх шиг.Энийг харахад өвдөж байна.
"Би тэр үед тэнд байсан ч болоо-"
"Чи одоо энд байна" Сэүн яриаг минь таслан хэллээ.
Би дулаахан гэгч нь инээмсэглээд түүний мөрийг наллаа.
"Чи том гартай" би ийнхүү хэллээ.
"Чи миний гарт зохицохоор жижигхэн гартай"
Би түүн рүү харахад тэрээр над руу харан бид хоёул инээмсэглэлээ.
"Чи нялуун юм аа"
Сэүн намайг татан духан дээр минь үнсээд "Хэрвээ би чаддаг бол илүү нялуун болно"
Тэр нэг л хачин байгаа ч би дуртай байна аа.Бид гар салаавслан хөтөлсөөр тэрээр над руу дөхөн бид үнсэлцэх аж.Би яг энэ мөчид дуртай байна.Оддын доор тэр бас би.Би Сэүний маргааш Намитай явах үдэшлэгийг дурдахыг хүссэнгүй.Яг одоо энэ үзэсгэлэнтэй оройд зөвхөн бид.
Бид хагас цаг хэртэй ингэж сууж байгаад явлаа.
-Гэгээ-
Энэхүү өгүүллэг маань дуусах болоогүй шүү.Нэг эрэгтэй дүр маань гарч ирээгүй байна.20 хэсэг бол явна аа 😉👌🏼
