36 страница19 июня 2016, 18:32

БОНУС 5

-Гэгээ-

-Сэүний талаас-

Өнөөдрийн бэлтгэл энгийнийхээсээ урт байсан болохоор 7 цагт дууслаа.Би гэртээ ирэн Ханнаг хүлээх бөгөөд тэр хоцорч байна.Тэр ихэнхдээ намайг гэртээ ирэх цагаар ирчихсэн байдаг гэтэл өнөөдөр алга.Бид 7 цагт гэж тохирсон атал тэр ирэхгүй байна.Би утас руугаа ширтэх түүнээс ямар ч мессеж алга.Би орны толгой налан суугаад үргэжлүүлээд утсаа ширтэнэ.Одоо ч юу ч алга.

Ханна хаана байгаа юм бэ? Тэр зүгээр үү? Ямар нэгэн зүйл болсон юм болов уу? Би түүний мессеж бичих хэрэгтэй юу? Үгүй ээ...битгий хэмээн хувиа хичээсэн зан минь хэлэх ажээ.Тэр одоо ирж байгаа байх.Би хүлээсэн,хүлээсэн.Эцэст нь хүлээхээс залхаж байна.8:30 болох гэж байхад тэрнээс одоо ч шинж тэмдэг алга.Тэгээд түүний гэр рүү явахаар шийдлээ.

Хонхыг нь даран хүлээх бөгөөд хэн ч гарч ирсэнгүй.Дахиад л залхаж байна.Ханна одоо хаана байгаа юм бол? Тэр надад ингэж оройтож ажиллана гэж хэлээгүй.Би  хаалган дээр нь зогсон хүлээж байв.Гэнэт хос гэрэл гаран удаанаар доошлох аж.Би байшингийн сүүдэрт нуугдан,машин Ханнагийн гэрийн гадна зогсох нь тэр.Машинаас нэгэн охин бууж ирэх бөгөөд тэр нь Ханна байв.Хэн түүнийг хүргэж ирсэн юм бол?

Би түүнийг машины хаалга хаан,гэр рүүгээ алхаж ирэхийг харлаа.Машин Ханнаг даллах хүртэл явсангүй.Би ууртай байна.Хардалт? Ингэж хэлж болно оо.Машин дотор хэн байгаа юм бэ? Ханнатай өдрийн хоол идэж,уулздаг залуу  юу? Гэхдээ...би тайвширчихлаа.Ханна аюулгүй байна.Би түүнд уурлаж чадахгүй шүү дээ.Машин эцэст нь явахад би нуугдаж буй газраасаа гарлаа.Би түүнийг айж байгааг харан дараа нь тэрээр намайг харахда тайвшрав.

-Ханнагийн талаас-

"Чамд юу болсон юм? Чи намайг айлгачихлаа" Энэ Сэүн байсанд би тайвшрахдаа зэрэгцэн түүн рүү ийнхүү орилоо.

Тэр над руу дөхөн юу ч хэлэлгүй бэлхүүмнээс минь татан үнсэх нь тэр.

"Би чамд ямар нэгэн зүйл болсон л гэж бодлоо" Сэүн намайг тавиад духаа минийхтэй нийлүүлэхэд нь би түүн рүү очиж чадахгүй гэж мессеж бичээгүйгээ ойлголлоо.

"Чи хаана байсан юм?" тэрээр нүдээ анин надаас асуулаа.Би түүнд Жунинд хичээл зааж байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй юу?

"Хэн нэгэнд туслаад.."

Сэүнийг нээхэд би түүний нүдэнд айдас хуралдсан байгааг харлаа.

"Тэр чиний шинэ найз уу?"

Би хариулалгүй зүгээр л өөр тийшээ харлаа.Яагаад би найзтай болсондоо гэмшээд байгаа юм? Би хэн нэгэнд тусалсандаа муухай санагдах хэрэггүй шүү дээ.Тэр залуу болохоор уу?

Сэүн над руу хараад зөөлнөөр уруул дээр минь үнсэн,би түүний хацарнаас бариад нүдээ анилаа.

"Би баяртай байна"

Би нүдээ нээн,гайхширч орхилоо.Тэр над руу гунигтайхан гэгч нь инээмсэглэх бөгөөд би түүнээс салан хаалгаа онгойлголоо.Сэүн ард минь даган ирэх ажээ.

Би цүнхээ буйдан дээр тавиад гал тогоо руу явав.Өглөөний цайны будаа,сүү гаргаж ирэн холилоо.Одоо цайны будаа идэхэд хэтэрхий оройтсон ч гэсэн надад хамаа байсангүй.Би Сэүнийг ард минь ирэхийг мэдрэн,гэнэт тэр намайг өргөн шүүгээн дээр суулгах нь тэр.Харин дараа нь над руу дөхөн хөлийг минь дэлгэн голд нь зогсох бөгөөд гар нь миний гуян дээр байрлажээ.Би агшаамал будаагаа  идэх бөгөөд Сэүн өвдгөн дээр минь үнсэх ажээ.Би халбагадан Сэүнд өгвөл тэрээр амаа ангайн идлээ.

"Yum" Сэүн хэлэв.

Би инээсэн ч тэр тэгсэнгүй.Тэр саяханыг шигээ зөөлөн боловч гунигтай гэгч нь инээмсэглэх нь тэр.Би инээхээ болин,аягатай будаагаа хажуудаа тавилаа.

Би түүний үсийг зөөлөн самнаад түүнийг налан "Юу болсон юм?"

"Юу ч болоогүй"

"Надад хэл л дээ"

Сэүн миний нүд рүү хараад "Энэ зүгээр л чиний бүх зүйлийг буцааж авахыг хүсдэг өдрүүдийн нэг"

Би зүгээр л будилж орхилоо.

"Сэүн..."

Тэр өөр тийшээ хараад "Би одоо явлаа" хэмээн над руу сүүлийн удаа хараад духан дээр минь үнсээд цааш явах нь тэр.

Юу болсон юм бэ?

-Гэгээ-

Дараагийн хэсэг +30 сэтийн дараа.Их байгаа бол уучлаарай.Бусад өгүүллэгтээ боломж олгоцгооё 😉👌🏼✌🏼️

36 страница19 июня 2016, 18:32