35 страница19 июня 2016, 14:01

CHAPTER 31

-Гэгээ-

Би Жунины ярихыг сонсон сууж байлаа.Бид дахиад л хоолны зааланд өдрийн хоолоо идэж байв.

"Тэгээд чи ямар дуунд дуртай вэ?" Жунин надаас ийнхүү асуулаа.

"Хмм...бүх дуунд"

"Үнэхээр үү?"

"Үнэхээр"

"Тэгвэл хэрвээ би 90-д оны хип хоп тавьбал чамд зүгээр юм байна тийм үү?"

Би толгой дохилоо.

"За...чи тийм төрлийн дуу сонсдог юм шиг харагддаггүй" Жунин үл итгэсэн байртай хэлэв.

"Хмм би сонсдог за юу?" хэмээн хэлээд би түүн рүү инээмсэглэлээ.Тэр ч бас над руу инээмсэглэв.Миний нүд өөрийн эрхгүй Сэүн рүү харвал тэр хоолны заалны нөгөө талаас над руу харж байх нь тэр.Тэр...өвдөж байгаа мэт харагдана.Бас инээмсэглэсэнгүй.Миний инээмсэглэл шууд л алга боллоо.Би доошоо хараад эргэн Жунин руу харав.

"Тэгээд...чи бас хувийн багш биз дээ?" Жунин асуув.

"Тийм ээ" би итгэлгүйхэн толгой дохилоо.

"Гайхалтай.Чи надад математик дээр надад туслаж чадах юм байна.Би хоцорч яваа,шилжиж ирсэн сурагчийн асуудал.Чамайг чамд өгсөнд бурхандаа баярлалаа" хэмээн хэлээд тэрээр ёжтой инээмсэглэх ажээ.

"Үнэндээ-" Би Сэүний хувийн багш болохоор түүний хувийн багш болж чадахгүй гэж хэлэх гэсэн ч тэр гэрийн даалгавараа гаргаж ирэх нь тэр.

"Би үнэхээр хоцорч яваа" Жунин урам хугарсан байртай хэллээ."Би одоог хүртэл амьдралдаа хэзээ ч ийм их бодлогон дээр алдаж байгаагүй"

Би түүний гэрийн даалгавар руу харлаа.Тэр нэг ч бодлогыг зөв бодоогүй байна.Би юу хийх ёстой юм бол? Шилжиж ирсэн нь түүний буруу биш.Би эдгээр мэдрэмжийг сайн мэднэ.Надаар энийг хийлгэж байгаад Пак багшийг хараал идэг.

"Өнөө орой зүгээр үү?" хэмээн Жунин асуулаа.

"Өнөө орой?" Би өнөө орой Сэүнд давтлагатай.

"Алив ээ,би энэ сургуулийг төгсмөөр байна"

Би түүнийг өрөвдөж байна.

"ммм...за,өнөө орой"

"Гайхалтай,өнөө орой 7 цагт номын санд уулзъя"

"За"

"Яг л төлөвлөгөө шиг сонсогдож байна" Жуниныг инээмсэглэн хэлэхэд би хариу инээмсэглэлээ.

Хонх дуугаран би Сэүн рүү харвал тэрээр босон Нами хөтлөлцөх нь тэр.Миний амьсгал зогсож орхилоо.Тэр над руу хальт хараад Намитай цуг явав.

"Явъя" Жуниныг хэлэхэд би түүн рүү хараад толгой дохилоо.

Сургуулийн дараа...

Оройн 5:30 болж байлаа.Би яг одоо ажлынхаа 15 минутаар завсарлаж байх бөгөөд утсан дээрх Сэүний нэрийг ширтэж байлаа.Би өнөө орой түүнд хичээл зааж чадахгүй гэдгээ яаж бичихээ мэдэхгүй байна.Хээе хэмээн бичээд арилгаж орхиод санаа алдана.Цагаа харвал 5:45 болон миний амралт дууслаа.Зүгээр л дараа түүн рүү мессеж бичнэ ээ.

6:30 болон ажлаа дуусгаад олон нийтийн номын сан руу явлаа.Дотогш орон Жуниныг сууж байхыг харав.

"Сайн уу?"

Жунин над руу хараад "Сайн уу?" хэмээн хэлээд мишээн,би хачин гэгч нь зогсоно.

"Юу хийгээд байгаа юм? суу"

"За" би ширээний нөгөө талд суулаа.

"Тэгээд...чи надад туслахдаа бэлэн үү?" тэрээр жаргалтай гэгч нь асуув.

"Хичээнэ ээ" би багахан инээн хэллээ.Би дэвтэр,цаасаа гаргаж ирэн бид эхлэв.

Бид бараг 20 минут орчим ажиллаж байхад Жунин "Амарцгаая" хэмээн худлаа эвшээн хэлэв.

"Бид дөнгөж л 2 бодлого л дуусгаж байна"

"Магадгүй чи муу багш болохоор тэр байх"

Би түүн рүү үнэхээр үү гэсэн харцаар хараад "За яахав,чи төгсөх хэрэггүй юм байна" би эд зүйлсээ далд хийж байгаа мэт жүжиглэлээ.

"Хүлээ,хүлээ.Би зүгээр л тоглож байна" Жунин босон гарнаас минь татав.Намайг суухад Жунин "Би зүгээр л математикыг үзэн яддаг"

"Хүн бүр л тэгдэг юм" Яг л Сэүн шиг.

"Би илүү их үзэн яддаг"

"Чи хэзээ ч амьдралдаа бодлогон дээр алдаж байгаагүй гэж хэлсэн шдээ"

"Тэр чинь худлаа" хэмээн гэмшсэн байртай хэлэх нь тэр.

Би дахиад л түүн рүү үнэхээр үү гэсэн харцаар харлаа.

"За за би тийм ч муу биш л дээ,зүгээр л дургүй"

"Чамайг дургүй байхад би заахгүй болохоор хэрвээ төгсмөөр байгаа бол дуртай болох л болж дээ" би өөртөө итгэлтэй гэгч нь инээмсэглэлээ.

"За яахав" тэр яг л хүүхэд шиг ийнхүү хэлэв.

Намайг эргэн дэвтэр рүүгээ харахад Жунин "Хүлээгээрэй"

Би дээшээ хараад "Юу?"

Тэр чихэвч,утсаа гаргаж ирэхэд нь би түүн рүү эргэлзсэн байртай харлаа.

"Чи бүх төрлийн дуунд дуртай гэж хэлсэн дээ"

Би толгой дохилоо.

"Май" Жунин чихэвчний нэгийг надад өгөөд нөгөөдхөө өөрөө зүүхэд нь би түүн рүү үл итгэсэн байртай харах ажээ.

"Зүгээр л зүү"

Би чихэвчийг нь зүүн Жунин дуугаа тавилаа."Энэ Montell Jordan-ы How we do"

Би инээн "Үнэхээр үү?"

Жунин инээгээд "Чи дуртай гэж хэлсэн шдээ.Одоо эргээд хичээлдээ орцгооё"

Би инээсээр толгой сэгсрээд эргэн хичээлдээ орлоо.Бид оройн 9 цагт дуусан гадаа гарч ирэхэд аль хэдийн харанхуй болсон байх ажээ.

"Надад тусласанд баярлалаа" тэр хэлэх ажээ.

Би бага зэргийн инээмсэглэлтэй толгой дохиод "За тэгвэл дараа уулзъя"

"За" тэр инээмсэглэн би юу хийхээ мэдэхгүй явахаар эргэлээ.

"Хүлээгээрэй"

Би эргэж харан "Хм??"

"Чи энд алхаж ирсэн ирсэн юм уу?"

Би толгой дохин,тэр инээмсэглээд "Нааш ир би чамайг хүргээд өгье"

"Үгүй ээ,зүгээр "

"Үнэхээр би үхсэн охины гэрч болмооргүй байна шүү ялангуяа энэ жихүүдэс төрмөөр шөнө"

Эдгээр үгс надад Сэүний намайг аварсан шөнийг санагдуулж орхилоо.

"Би чамд садаа болмооргүй байна"

"Би чамайг надад хичээл заагаад өг гэж төвөг удсан шдээ.Одоо алив ээ,гадаа хүйтэн байна"

Би хөнгөхөн инээгээд,түүнийг даган машин руу нь явлаа.

Би түүний машинд суун,цонх руу нь харах ажээ.Бүх зүйл үнэхээр харанхуй байна.

"Тэгээд чи ярвигтай харилцаанд байгаа гэж хэлсэн шдээ?"

Түүний асуулт намайг гайхшруулж орхилоо.

"Юу?"

"Би чамаас найз залуутай юу гэж асуухад...чи ярвигтай харилцаа гэж хэлсэн"

"Аан.." би доошоо харан гараараар тоглох ажээ.

"Юу нь тийм ярвигтай гэж?" хэмээн асуугаад над руу хараад эргэн зам руугаа харав.

"Чи мэдэхийг хүссэн хэн нэгний төлөө асууж байгаа юм биш үү?"

"За яахав,тийм л болохоор би асууж байна.Чамайг мэдэхийн тулд"

Би түүн хараад "Би мэдээд байх тийм ч сонирхолтой хүн биш ээ"

"Магадгүй ээ,үгүй ч байж магадгүй.Хүн бүр л өөрийн гэсэн сонирхолтой зүйлстэй байдаг" Жунин над руу инээмсэглээд "Тэгээд хэл л дээ.Тэр залуу чинь салах гээд өөр харилцаатай болохыг хүсэхгүй байгаа юм уу? Эсвэл тэр өөр улсад байгаа юм уу? эсвэл ээжийн эрх хүү юм уу? юу юм?" тэр инээн хэллээ.

Би инээгээд "Ээжийн эрх хүү?"

"Тийм ээ,тэр л ярвигтай харилцааны шалтгаан болдог"

"Ээждээ анхаарал халамж тавидаг хүмүүс сайхан гэж бодож байна"

"Хэрвээ найз охиноосоо илүү ээжийгээ сонгосон бол биш л дээ"

Би зүгээр л инээгээд болилоо.

Хэрвээ Сэүн ээжийн эрх хүү байсан бол бүх зүйл зүгээр байх байсан юм.Бид өөрсдийгөө нууцлах хэрэггүй.Гэхдээ энэ харилцаа тэрнээс ч илүү ярвигтай.Сэүн найз охинтой гэхдээ надад мэдрэмжээ хэлж,намайг хүлээлгэхийг хүсдэг.Бас бид нууцаар унтдаг,хэн ч мэдэхгүй.Мэдээж би Жунинд энэ бүгдийг хэлж болохгүй.

"Миний харилцаа энэнээс чинь ч илүү ярвигтай"

Жунин инээн,би эргэлзэлгүй түүнтэй нэгдлээ.Бид эцэст нь манай гэрийн гадаа ирээд тэрээр машинаа зогсоов.

"Баярлалаа" би ийнхүү хэлээд бүсээ тайлан,машины хаалга онгойлголоо.

"Удахгүй бид нэгнээ сайн мэддэг болно оо.Тэгээд чи надад хэлж болно"

"Магадгүй ээ,дахиад баярлалаа" намайг хариулахад Жунин толгой дохилоо.Би хаалгийг нь хаагаад гэр рүүгээ алхан очиод эргэн харвал тэр тэндээ зогсож байх аж.Би баяртай хэмээн гар даллахад тэрээр машинаа хөдөлгөн явлаа.Жунин бол намайг энд амьдарсанаас хойших намайг мэдэхийг хүссэн анхны хүн.Хүмүүс үргэлж л намайг ганцаардсан охин гэж хардаг болохоор хэзээ ч над руу ойртдоггүй юм.Жунин ч бас ижилхэн мэдэрсэн байх тэгээд л надтай ярьсан.Бид хоёулаа хоосон сэтгэлтэй ганц ялгаа нь гэвэл би нүгэл нуугдсан хоосон сэтгэлтэйд байгаа юм.

Би хаалгаа онгойлгохоор эргэхэд нэгэн хүний сүүдэр гарч ирэн намайг айлгаж орхилоо.Түүнийг хараал идэг.

-Гэгээ-






35 страница19 июня 2016, 14:01