34 страница18 июня 2016, 09:38

CHAPTER 30

-Гэгээ-

-Сэүний талаас-

Би аяга ус уухаар гал тогоо руу орлоо.Би Ханнаг өөр залуутай байхыг нь харсандаа уурлахыг хүссэн юм.Түүнийг хаалганы маань өмнө зогсож байхыг харахдаа үл тоох гэж хичээсэн ч тэр сэтгэл булаам харагдсан.Одоо барих гэж үнэхээр хэцүү байна.Хардах нь тэнэг хэрэг гэдгийг би мэднэ...учир нь миний зөв биш шүү дээ.Би түүнийг найз охиноо болгож чадахгүй.Би хардах эрхтэй юу хийсэн гэж? гэхдээ...Ханна минийх,зөвхөн минийх.Би түүнийг өөр хэн нэгэнтэй байлгамааргүй байна.Гэхдээ...би улам түүнийг дордуулж л чадна.

Би эргэн том өрөө рүү очвол Ханна дэвтэр номоо гаргаж байлаа.Би удаан тэсэж чадахгүй нь.Би түүнд уурлаж чадахгүй.Түүний ард очин бэлхүүсээр нь тэврэн авлаа.

Ханна цочин "Чи намайг айлгачихлаа"

"Тэгээд чи..."

"Хмм?"

"Юу ч биш дээ"

Бид хэсэг зуур энэ байрлалтайгаа зогсож байлаа.

"Бид эхлэх үү?" Ханна ийнхүү асуулаа.

Би толгой сэгсэрлээ.Би зүгээр л түүнийг энгэртээ байлгамаар байна.Түүнийг өөр залуутай байхыг харах нь миний санааг зовоосон.Би жинхэнэ эр хүн биш гэдгээ ойлгосон.Бас ямар ч залуу надаас түүнийг минь булааж чадахгүй.

"Сэүн...чи энэ долоо хоногт шалгалттай"

"Яг одоо хамаагүй ээ"

-Ханнагийн талаас-

Сэүн нэг л хачин байна.Саяхан тэр уурлаж байсан харин одоо болохоор тэр намайг чангаар тэвэрч байна.

"Сэүн..чи.."

"Далай явцгаая" хэмээн Сэүн хэлэх нь тэр.

"Юу?"

"Далай явцгаая...энд ойрхоныг би мэднэ"

"Галзуурахаа боль...Одоо 6 цаг болж байна бас би чамд хичээл заах ёстой"

"Аливээ" хэмээн хэлээд бэлхүүснээс минь тэврэх гараа тавиад гарнаас минь хөтлөн үүд рүү явлаа.

"Сэүн...тавь.Чи үнэхээр хачин байна.Бид-"

"Санаа зовохоо боль доо" тэрээр үргэжлүүлэн намайг чирэх ажээ.Сэүн хаалганыхаа хажуу талын жижиг ширээнээс хамгаалалтын малгайгаа аваад намайг мотоциклынхоо зүг дагуулах аж.

Биднийг мотоциклд очиход тэрээр малгайгаа миний толгойд углав.

"Сэүн" би түүн рүү орилсон ч тэр намайг үл тоон үргэжлүүлэн малгайгаа толгойд минь өмсгөж байлаа.Дараа нь тэрээр намайг суу хэмээн түлхэх нь тэр.Би эргэлзэж орхилоо.

"Аливээ,энэ хөгжилтэй байх болно оо"

Би удаанаар мотоцикл дээр авирахад Сэүн урд минь гаран суугаад гарыг минь аван бүсэлхийгээрээ ороох нь тэр.Би түүнийг чангаар тэврэн бид хөдөллөө.

Салхи үсийг минь илбэх нь сайхан байна.Толгойгоо Сэүний нуруунд наах ч бас сайхан байна.Яг л зугтаж яваа юм шиг.Би түүнийг чангаас чанга тэврэн бид 20 минутын дараа далай дээр ирлээ.Сэүн мотоциклоо зогсоол дээр тавиад түрүүлж буун надад туслав.Хамгаалалтын малгайг авахад үс замбараагүй болсон байх аж.Сэүн над руу дөхөн нүүрэн дээрх үсийг минь холдуулж өгөв.

"Баярлалаа" би инээмсэглэв.

Сэүн ч бас инээмсэглээд гараа өгөхөд нь би гарнаас нь хөтлөн бид далай рүү явлаа.Гэхдээ тэнд хэн ч байсангүй.Оройн 7 цаг болж байгаа болохоор тэр байх л даа.

"Үзэсгэлэнтэй юм аа" би ийнхүү хэллээ.

Далай гялалзах ажээ.Би хамгийн сүүлд далай дээр ирсэнээс хойш нилээн удаж.Ямар тайван бас салхи салхилах чимээг мартаж орхиж.

"Чам шиг үзэсгэлэнтэй биш байна" Сэүнийг хэлэхэд би түүн рүү харлаа.Тэрээр буцаан намайг зөөлөн харцаар ширтэх аж.

"Яагаад намайг энд авчирсан юм?"

"Чамайг дуртай байна гэж бодсон юм"

Би эргэн хараад "Мэдээж би дуртай байна.Үзэсгэлэнтэй юм..гэхдээ хэн нэгэн биднийг харвал яах юм? хэрвээ биднийг мотоцикл дээр харчихсан бол яах юм?

"Бид яг энэ мөчид жаргалтай байвал яах юм?"

Би түүн рүү харахад тэр над руу алхана."Энэ аюултай" би санаа зовсон байртай хэллээ.

Сэүн намайг татан тэврээд "Бид аль хэдийн аюулд орчихсон гэхдээ бид гарна аа"

Би түүнийг тэврээд "Би тэгэж л найдаж байна"

"Чи намайг хүлээнэ гэж хэлсэн биз дээ?"

Би түүний царай руу харлаа.Тэр яагаад энийг яриад байгаа юм бол? Тэр санаа зовсон бас айсан харагдана.

Би толгой дохилоо.

"Би чиний үгэнд итгэж болох уу? хүлээнэ гэдэгт чинь? намайг орхихгүй гэдэгт чинь?"

"Юу болсон юм?"

"Би чиний үгэнд итгэж болох уу?" хэмээн Сэүн дахин давтан хэлэх нь тэр.

Би толгой дохилоо.

"Бас энэ бүгд дуусахад чи намайг уучлах уу?"

Толгой минь эргэж орхилоо.Сэүн гэнэт яагаад энийг яриад байгаа юм бол? Ямар нэгэн зүйл болсон юм болов уу?

"Надад итгээрэй за юу?" хэмээн Сэүн хэллээ.

"За"

Тэрээр над руу тонгойн түүний уруул миний уруулыг удаанаар шүргэн шивнэх аж."Итгэлийг чинь эвдэхгүй ээ амлаж байна" хэмээн хэлээд үнсэх нь тэр.

-Гэгээ-

34 страница18 июня 2016, 09:38