CHAPTER 29
-Гэгээ-
Нууц замаараа явж байхад хол зайд нэгэн залуу зогсож байх нь тэр.Энэ Сэүн байв.Тэр хэзээ ч надаас өмнө энд ирдэггүй.Шинэ зүйл байх чинь.
Би хурдхан шиг алхан,түүний энгэр рүү үсэрлээ.Тэр намайг өргөн,уруул минь үнсэв.
"Сайн уу..." Сэүн гайхалтай инээмсэглэлтэйгээ ийнхүү хэллээ.
"Сайн уу..." би мишээн хариулав.
"Яагаад эхний хичээл дээр тэгэж удсан юм?"
"Багшийн л дэмий зүйл"
"Дэмий зүйл?" Тэрээр үл итгэсэн байдалтай харан асуулаа.
"Тийм ээ,дэмий зүйл" хэмээхэд тэр толгой дохилоо.Бид үргэжлүүлэн үнсэлцсээр Сэүн надаас түрүүлэн салав.
"Өнөө оройн хичээл?"
"Давтлага уу?"
"Бид өөр бусад зүйлсийг ч хийж болно шдээ" Сэүн тоглон,уруулаа долоох нь тэр.
"Тийм ээ,хичээл мөн бусад зүйлс.Би энэ талаар бодно оо" хэмээн хэлээд Сэүн рүү нүдээ ирмээд явлаа.
Тэр толгой сэгсрэн "Чи үнэхээр сээтэгч юм аа" хэмээн чимээгүйхэн хэлэв.
Би инээн,хоолны заал руу явлаа.Амласан шигээ Жуниныг хайхаар явсан юм.Тэнд олон хүн байсан болохоор түүнийг олж чадсангүй.
"Чи ажлаа муу хийж байна шүү" хэмээх хоолойг сонсон цочин эргэж харвал Жунин байх нь тэр.
"Чи намайг цочиочихлоо"
"Сайн байна.Харин одоо бид хоолоо авч болох уу?" хэмээн Жунин хэлээд цааш явахад нь би даган явлаа.
-Сэүний талаас-
Бидний бяцхан үнсэлтийн дараа би эргэн хоолны заал руу явлаа.Үргэлж суудаг ширээ рүүгээ очиход нүд минь Ханнаг олж харах нь тэр.Тэр хоолны зааланд орж ирдэггүй.Яагаад надад энд ирнэ гэдгээ хэлээгүй юм бол? Тэр яг л хэн нэгнийг хайж байгаа юм шиг харагдаж байв.Гэнэт нэгэн залуутай ярих нь тэр.Тэр залуу хэн бэ? Би өмнө нь харж байгаагүй юм байна.Тэд богинохон зуур ярилцаад Ханна хоолоо авахаар дарааллан зогслоо.Би тэдэн рүү үл итгэсэн байртай харна.Тэднийг хоолоо аван,гадагшаа гарах хүртэл би үргэжлүүлэн тэднийг харж байв.Би хоолны дарааллын эсрэг талд суудаг болохоор илэрхий биш нь сайн зүйл.Би эргэн ширээнийхээ яриа руу орлоо...
-Ханнагийн талаас-
Бид гартаа хоолоо барисаар ширээ рүү очлоо.Би зүгээр л алим бас шүүс авсан.Жунин пизза,ус бас ууттай чипс авсан байх аж.
"Манай сургууль жижигхэн болохоор чамд би тийм ч удаан хэрэг болохгүй ээ.Чамайг удахгүй замаа олно гэдэгт итгэлтэй байна" хэмээн би хэлээд,бид ширээн дээрээ ирэн хоолоо тавилаа.
"Тэгвэл одоо би чамайг дагана..." хэмээн хэлээд тэрээр ёжтой инээмсэглэх нь тэр.
Тэр юунд хүмүүс рүү ёжтой инээмсэглээд байгаа юм?
"Тийм ээ,одоо.Чи дараа нь зүгээр болно" би алимнаасаа хазсаар ийнхүү хэллээ.
"Тийм ээ" Жунин уусаа балгаад "Энд хөгжилдөх зүйл байгаа юу?" хэмээн хэлэн эргэн тойрноо харахад нь би инээж орхилоо.
"Чи буруу хүнээсээ асууж байна даа"
"Чиний зөв юм байна.Би тэр дотор алдартай залуусын ширээ байхыг харсан.Магадгүй дараагийн удаа тэдэнтэй идэх хэрэгтэй байх"
Гэнэт энэ надад Сэүнийг бодогдуулж орхилоо.Би алимаа идэхээ болин "Тийм ээ"
"Гэхдээ..." хэмээн Жуниныг хэлэхэд би түүн рүү харлаа.
"Бид өөрсдөө хөгжилдөж болно шдээ" Тэр тоглоод байгаа эсэхэд нь би итгэлтэй биш байлаа.Би зүгээр л инээж орхив.
"Чи хачин юм аа.Энийгээ мэдэх үү?" би түүнээс асуулаа.
"Мэднэ ээ" Энэ удаа бид хоёулаа инээж орхилоо.Харин дараа нь тэгээд л чимээгүй болсон юм.Энэ надад ховор зүйл болохоор би энэ чимээгүй байдлыг эвдэхээр шийдлээ.
"Тэгээд...чи хаанаас ирсэн юм?"
"Бусан"
"Яагаад нүүсэн юм?"
"Азгүй шалтгаанууд"
"Ижилхээн"
Жунин над руу харан "Ижилхэн?"
"Тийм ээ...би 10 настай байхдаа энд нүүж ирсэн.7 жил болох гэж байна.Эцэст нь одоо л дасан зохицож байна"
"Хмм үнэхээр үү? 10 нас?"
Би толгой дохилоо.
"Чи миний зааварлагч болоход үнэхээр буруу хүн байна шдээ" Жунин инээх аж.
Би хөнгөхөн инээн "Тийм ээ...багш яагаад чамд намайг санал болгосныг мэдэхгүй юм"
"Тийм ээ,тэр тэгсэнд нь би баяртай байна"
Би түүн рүү будилсан байртай харлаа.
"Чи янзтай харагдаж байна" Жунин ийнхүү хэлэх нь тэр.
Би улайн "Чи анхных нь"
"Юу гэсэн үг юм?"
"Юу ч биш дээ..." хэмээн намайг хариулахад тэр толгой дохилоо.Бид үргэжлүүлэн хоолоо идэн,Жунин надад хаанаас ирсэн тухайгаа ярьж байв.Хэн нэгэн хүнтэй өдрийн хоол идэх нь сайхан юм.Би үргэлж ганцаараа байдаг болохоор энэ талаар хэзээ ч бодож байгаагүй юм байна.
-Сэүний талаас-
Өдрийн цайны цаг дуусан би багийнхаа гишүүдтэй анги руугаа явж байхдаа дахиад л Ханнаг өнөөх залуутай хамт байхыг харлаа.Тэр залуу үнэхээр хэн юм бэ? Тэд ярилцах бөгөөд Ханна инээмсэгсэглэх нь тэр.Тэр инээмсэглэж байна...би ширтэхээ больж чадсангүй.Ханна яг л яриандаа дуртай байгаа мэт харагдана.Энэ залуу түүнтэй минь хамт инээмсэглэж байна.Надад улам сонин санагдаад байна.Би энэ мэдрэмжийг яаж ч чадахгүй...хардах? Хэн нэгэн анзаарахаас өмнө би урагш харан явлаа.
-Ханнагийн талаас-
Оройн 6 цаг болон Сэүн одоо бэлтгэлээ дууссан байх ёстой.Би давтлагаа хийхээр Сэүний гэр рүү явлаа.
Гэрийнх нь үүдэнд ирэн хонхыг нь дарвал Хэн ч хариулсангүй.Дахиад хонх дарсан ч хэн ч хариулсангүй.
"Хэн ч байхгүй юм байх даа" би явахаар эргэтэл Сэүн бэлтгэлийнхээ цүнхийг үүрэн зогсож байлаа.
"Сайн уу..."
Тэр хариулахын оронд хажуугаар минь гаран хаалгаа онгойллоо.Би будилж орхив.Тэр ууртай байгаа юм уу?
Би түүнийг даган гэрт нь орвол Сэүн эд зүйлсээ буйдан дээрээ тавиад гал тогоо руугаа орох нь тэр.Харин би түүнийг дагалгүй,кофены ширээн дээр эд зүйлсээ тавилаа.
-Гэгээ-
