32 страница15 июня 2016, 18:48

CHAPTER 28

-Гэгээ-

-Үл мэдэх хэн нэгний талаас-

Даваа гариг.

Би оффисын зүг алхлаа.Энэ зөв газар гэж найдаж байна.Хаалгийг татан дотогш орлоо.

"Сайн уу? Би яаж танд туслах уу?"

"Сайн уу? Би шинээр шилжиж ирсэн юм л даа"

"Нэр чинь?"

"Ким Жунин"

"Аан за ноён Ким.Чигээрээ доошоо яваад ангийн багш чинь байгаа"

"Баярлалаа" би толгой дохиод явлаа.Намайг өрөөнд ирэхэд 40 эргэм насны эрэгтэй утсаар ярих зогсох аж.Тэр над руу толгой дохиод утсаар ярьж буй хүндээ баярлалаа хэмээн хэлэв.Дараа нь тэрээр утсаа таслаад над руу алхлаа.

"Ноён Ким уулзсандаа таатай байна.Намайг ноён И гэдэг.Би чиний энэ жилийн ангийн багш" хэмээн хэлээд гараа сунгахад би хариу гар барилаа.

"Уулзсандаа таатай байна"

"Чи их орой шилжиж ирж байгаа ч амлаж байна.Чи энэ сургуульд дуртай байх болно.Энэ чиний өдрийн хоолны цаг мөн хичээлийн хуваарь байгаа бас би чамд туслах хэн нэг хүнийг өгнө өө"

"Баярлалаа" хэмээн би хэлээд түүнээс цаасыг авахад хаалга тогшлоо.

"Өө тэр ирчихлээ"

Би эргэн харвал хаалганы өмнө жижигхэн охин зогсож байлаа.Тэр яагаад энд байгаагаа мэдэхгүй байгаа мэт будилсан харагдана.Тэр эгдүүтэй юм аа.Тэрээр намайг ширтэн хүчээр дулаан инээмсэглэл тодруулах аж.Би энэ сургуульд дуртай байна гэж бодож байна.

-Ханнагийн талаас-

Эхний хичээлийн дундуур ангийн багшийн өрөөнд дуудагдах нь тэр.Би Сэүний хажуугаар өнгөрсөөр тэр эргэлзсэн байртай над руу харна.Би ч бас эргэлзэж байна.Энэ удаа би бас ангийн багшийн юунд хэрэг болчихсон юм бол?

Өрөөнд нь ирэхэд нэгэн залуу өрөөн дотор зогсож байхыг харлаа.Тэрээр цэнхэр өнгийн цамц,хар жинс,хар хүрэм өмсөж мөн замбараагүй хар үстэй байх аж.Би хаалгийг тогшиход тэр залуу над руу эргэн харлаа.Түүн рүү эвтэйхэн инээмсэглэхэд тэр ёжтой инээмсэглэх нь тэр.

"Хатагтай Им,ирсэнд баярлалаа.Ороод ир!"

Би толгой дохиод дотогш яван орлоо.

"Жунин энэ бол Им Ханна.Хэрвээ чамд ямар нэгэн асуулт эсвэл заах хүн хэрэгтэй байгаа бол тэр чиний зааварлагч байх болно.Тэр шилдэг сурагч шүү"

Би юу? Би будилж орхилоо.

Харин дараа нь над руу хараад "Ханна энэ бол Ким Жунин.Тэр шинэ сурагч.Тэрэнд ямар нэг зүйл хэрэгтэй байвал чамайг туслаасай гэж хүсэж байна.Жунин маш олон хичээлийг нөхөх хэрэгтэй болно гэхдээ би чамд эргэлзэхгүй түүнд туслана гэж итгэж байна.За ямар нэг асуулт байвал хэлээрэй! "

Үнэндээ надад маш олон асуулт байна.Би хэзээ зөвшөөрсөн юм? Бас би яаж хүн бүрийн туслах мөн хувийн багш болж чадах юм? Сэүн л хангалттай байхад...би яг одоо өөр хүний хувийн багш нь болж чадахгүй ээ.Би түүнд хэлэх хэрэгтэй.

"Би-"

И багш яриаг минь таслаад "Одоо та нар явж болно оо.Ханна Жуниныг дагуулаад яваарай за юу?"

Надад сонголт байгаа гэж үү? Мэдээж би хэлж чадсангүй.Хуурамч инээмсэглэн толгой дохиод бид өрөөг орхилоо.Бид өрөөнөөс гараад би газар ширтэн алхав.Би түүнд тийм ч их туслах хэрэггүй биз дээ? Бид хоёулаа ахлах ангийн сурагчид,тэр өөрөө сургуулиар явчихаж чадна.Гэхдээ би харилцан ярихдаа муу болохоор юу гэж хэлэхээ мэдэхгүй чимээгүй явж байлаа.

"Чи эргэлзсэн харагдаж байна" өнөөх залуу ийнхүү дуугарлаа.

Би түүн рүү харан гайхширч орхилоо.Тэр их бүдүүн хоолойтой бас өндөр юм.

"Уучлаарай?"

"Би чамайг эргэлзсэн харагдаж байна гэж хэлсэн.Гэнэтийн байна уу?"

"Яахав тиймэрхүү л" би хачин гэгч нь инээж орхилоо.Энэ сайн биш шүү!

"Би хэлж чадна"

Би дахиад түүн рүү хараад "Уучлаарай.Жунин? Жунин мөн биз дээ?"

Тэр толгой дохилоо.

"За Жунин тэгэхээр би багшийн өрөөнд дуудагдах хүртэл мэдээгүй байсан.Багш надаар хүмүүст туслуулах их дуртай л даа"

"Аан уучлаарай.."

"Өө үгүй дээ,зүгээр.Тэр багш жаахан тийм"

"Тийм ээ,тэр багш хачин харагдсан нөгөө талаас И Жэсукын (Lee Jae Suk) хөнгөхөн хувилбар шиг нь"

"Хэн гэнэ ээ?" би ийнхүү асуулаа.

"И Жэсук? Чи тоглож байгаа биз дээ?"

Би толгой сэгсэрлээ.

"Үгүй байлгүй дээ" тэр цочирдолд орох нь тэр.

"Манайд зурагт байдаггүй юм аа"

Тэр одоо илүү цочирдсон харагдана.

Би инээдээ барих гэж хичээх бөгөөд тэрээр над руу эргэж харан намайг улам инээлгэж орхив.

"Жүжигчин?"

Би толгой сэгсэрээд "За за би зурагт худалдаж авна аа.Энэ чамайг санагдуулна гэж бодож байна"

Ким Жунин инээмсэглэлээ.Түүний инээмсэглэл сайхан юм.Сэүнтэй харьцуулахгүй л дээ гэхдээ дөхнө өө.Би дахиад инээж орхилоо.

"Тэгээд миний эхний хичээл хаана орж байгаа юм?"

Би зогсон барилга руу харвал бид аль хэдийн өнгөрөн явсан байх нь тэр.

"Өө уучлаарай" хэмээн хэлэн,эргэж хараад "Энэ зам,би чамд заагаад өгье!"

"Энэ төлөвлөгөө байсан гэж бодож байна"

Би тоглон нүдээ эргэлдүүллээ."Тийм ээ тийм"

Тэр инээн,би инээмсэглэв.Гэхдээ би яагаад инээмсэглээд байгаа юм бэ? Би хурдхан шиг болилоо.

"Тэгээд чамд найз залуу байгаа юу?"

Энэ гэнэтийн байлаа.Би доошоо харав.У Сэүн...тэр миний найз залуу биш! Гэхдээ бидэнд ямар ч нэрлэгдэх зүйл алга.Би яаж хариулах уу?

"Чи хэтэрхий их асуулт асуугаад байгаа юм биш үү?"

"Аан тийм үү?"

Тэр хэрүүлч юм аа.Тэрээр үргэжлүүлэн намайг ширтэж байлаа.

"Энэ төвөгтэй байна"

"Өө уучлаарай...чи дараа нь надтай өдрийн хоол идвэл зүгээр биз дээ? Чи мэднэ дээ шинэ хүүхэд ганцаараа байдаг"

"Бидний хоолны цаг ижилхэн гэдгийг чи яаж мэдэж байгаа юм?"

"Аан тийм" хэмээн хэлээд хичээлийнхээ хувиарыг шалгаад "Хоёр дугаар өдрийн хоол.Чинийх?"

Би тээнэгэлзэж орхилоо.Би түүнтэй хоол идэх хэрэгтэй юу?

"Чиний хариулахгүй байгаагаас харахад бид ижилхэн гэж бодож байна" Жунин ёжтой инээмсэглээд "Зүгээр л ноён И чамайг надад туслахгүй байгаа гэдгийг мэдвэл урам хугарах болов уу л гэсэн юм"

Би юу гэж хэлэх эсэхдээ итгэлтэй биш байлаа.Ганцаараа хоол идэх ямар байдаг гэдгийг би мэднэ.Хэн нэгэн надад хамт хоол идэхийг урьж байгаа нь анхны удаа.Надад ямар ч найз байхгүй гэдгийг тэр мэдэх болохоор л тэр.

"Би алдартай биш.Би ихэнхдээ ганцаараа хоол иддэг-"

"Төгс.Бид нэгэндээ зохицох юм байна.Тэгвэл өдрийн хоолон дээр уулзъя" Жунин инээмсэглэлээ.

Хэн нэгэнтэй ганц удаа хоол идэх муу зүйл биш байх.Би толгой дохиод "За өдрийн хоолон дээр уулзъя"

"Янзтай...баярлалаа Ханна" хэмээн удаанаар миний нэрийг хэлэн нүдээ ирмээд анги руугаа яван орлоо.Бид аль хэдийн ангидаа ирсэн гэдгийг ойлгосонгүй.Гүнзгий амьсгаа аваад анги руугаа явлаа.Хонгилын голд явж байхад хонх дуугаран хүүхдүүд зөрөн гарч явлаа.Хурдхан шиг ангидаа ороход тэнд хэн ч байсангүй.Би цүнхээ аваад ангиас гарлаа.

-Гэгээ-

+20 сэтийн дараа 😉👌🏼

32 страница15 июня 2016, 18:48