CHAPTER 33
-Гэгээ-
-Хэд хоногийн өмнө Сэүний талаас-
Би бэлтгэлээ дуусган,үхтлээ ядарч байлаа.Утсаа харвал Намигаас мессеж ирсэн байв.
Над руу залга...
Би шууд л тоохгүй орхив.Би өнөөдөр түүний хэрэггүй драматай орооцолдох хүсэл алга.Намайг гэрт ирэхэд тэр дахиад л мессеж бичив.
Хэрвээ над руу залгахгүй бол чи харамсах болно шүү.
Би түүн рүү залгаад "Юу?"
"Вуав,чи над руу залгахыг хүсээгүй гэдгээ битгий ингэж ил гаргал даа" Нами хэллээ.
"Би ядраад байна.Би саяхан бэйсболын бэлтгэлээсээ ирсэн.Чамд юу хэрэгтэй юм?"
Би ихэнхдээ түүнд ингэж бүдүүлэг хандаад байдаггүй л дээ,би зүгээр л ядраад байна.
"Энэ үнэхээр бэйсболын бэлтгэл үү эсвэл өөр зүйлээс болсон уу?"
Тэр ямар хараал идмэрээ яриад байна аа?
"Чи юу яриад байгаа юм Нами?"
"Надтай бэйсболын талбайд уулз.Одоо" гэж хэлээд таслах нь тэр.
Ямар хараал идмэр нь вэ? Би түүнтэй уулзахаар явлаа.
"Чамд юу болсон юм?" Энэ миний Намиг хараад анх удаа хэлсэн үг байлаа.
"Чамд тохиолдсон шиг лав биш.Чи үнэхээр намайг тэнэг гэж бодоо юу?"
"Чи юу яриад байгаа юм бэ?"
"Тэр гаж охин"
"Галзуурахаа больж үз"
"Галзуу? Чи намайг тэр гаж охинтой хуурсанаа хүлээн зөвшөөрөхөөс айж байгаадаа итгэлтэй байна уу?"
"Чамд хараал идсэн юу болсон юм?" би ийнхүү хэлэхдээ миний хоолойны өнгө аяс хүйтэн байх аж.Ханна гаж биш.
"Чи хувийн багш гэсэн охинтойгоо бэлгийн харилцаатай байдаг гэдгийг чинь мэдэхгүй гэж бодоо юу?"
Новш гэж...
"Чи үргэлж намайг охин болгонтойгоо хийдэг гэж бодоо юу? би бол У Сэүн.Чиний яаж ч чаддаггүй шиг охидууд эргэн тойронд минь эргэлдээд байхад би яаж ч чадахгүй шдээ"
"Тэр новштойгоо боль"
"Юун новш?"
"Би чамайг секунд тутамд Ханна руу хардаг гэдгийг чинь анзаараагүй гэж бодоо юу? эсвэл үргэлж завсарлагаанаар нууцаар явдаг гэдгийг чинь үү? Чи намайг үнэхээр тэнэг гэж бодсон байх л даа тийм үү? бас одоо гэнэт Ханна хувийн багш чинь гэнэ ээ?"
"Бид жинхнээсээ үерхдэггүй Нами.Чи бид хоёр"
"Гэхдээ бидэнд хадгалах нэр хүнд байгаа тийм үү Сэүн? Бас манай аав чиний тэнэг бэйсболын тэтгэлэгийн хорооны даргийн нэг гэдгийг битгий мартаарай.Хэрвээ бяцхан охинг нь хуурсан гэдгийг сонсвол чамайг дахиад хэзээ ч бэйсбол харуулахгүй болгох байх даа.Би чамайг тэрэнтэй намайг хуурсан гэдгийг хүмүүст мэдэгдүүлэхгүй ээ"
"Тэгээд юу гэж? чи намайг сүрдүүлээд байгаа юм уу?"
"Миний хүссэнийг хийх бол над руу залгаарай-намайг энд байгаад чи азтай байна"
"Хүссэн?"
"Би чамайг тэр новшийн охинтой хийж байгаа зүйлээ зогсоогоосоо гэж хүсэж байна.Бид олон нийтэд яг л хосууд шиг байж,чи миний гарнаас хөтлөнө.Чи намайг олон нийтийн газар үнсэнэ.Хэрвээ бид тэгэхгүй бол хүмүүс ямар нэг буруу зүйл болсоныг мэднэ бас чамайг хэзээ ч дахиад бэйсбол харахгүй гэдгийг чинь тангараглья"
"Чи ингэж чадахгүй Нами,чи намайг удирдаж чадахгүй" би үл итгэсэн байртай хэллээ.
"Би чадна бас чи дагана.Эсвэл хайрыгаа тамд амьдархыг нь харж дээ.Би одоохондоо юу ч хийгээгүй байна гэхдээ удахгүй хийнэ.Тэгээд л чи Ханнаг харахдаа хүртэл буруутай мэт санагдана"
Ямар хараал идмэр нь вэ...
"Энэ чи биш байна Нами"
"Чи намайг мэддэггүй Сэүн,хэзээ ч мэдэх гэж хичээж байгаагүй"
"Мэдээгүй нь сайн зүйл байж"
"Тийм ээ харин одоо чи намайг мэдлээ" энэ Намигийн явахаасаа өмнө хэлсэн сүүлийн үг байлаа.
Новш,би одоо юу хийх вэ? Би нууцаа хадгалахад хангалттай болгоомжтой байгаагүй бололтой.
Дараагийн өдрүүдэд би Ханнагийн эргэн тойронд энгийн мэт жүжиглэж байлаа.Би түүнийг үнэхээр алдахаас айж байсан болохоор ухаангүй зүйлс хэлсэн юм.Үдэшлэгт явдаг шөнө олон сайн тоглогчид байсан болохоор би яг л жижигхэн мэт санагдсан.Энэ хувиа хичээсэн зан ч надад Намигийн аавын тусламжгүйгээр надад ямар ч боломж байхгүй.Миний хичээсэн бүх зүйл юу ч биш болно.Ханнаг тэр шинэ залуутай байгааг хардаг өдөр Ханнаг уурласан юм шиг жүжиглэх сайхан боломж гэж бодсон...гэхдээ хардаж байсан минь жүжиг биш.Ханна минийх.Гэхдээ энэ сайн зүйл,би түүнийг явуулж чадах нь...намайг түүнд уурладаг өдөр Ханна огтхон ч дургүйцээгүй харин үнэхээр тайван байсан.Тэр сэтгэл дундуур байгаа харагдаагүй...тэгээд л би түүнийг тэврэхийг,үнсэхийг хүссэн.Үнсэж,тэврэх болгондоо түүнийг өвтгөж байгаадаа...уучлалт гуйхыг хүссэн юм.
-Одоо үе-
Өнөөдөр Ханна ямар нэг зүйл буруу байгааг ойлгосон...би түүнийгээ хамгийн муу аргаар явуулж байна.Би үнэхээр өөрийгөө хэзээ ч уучлаж чадахгүй...түүний нүднээс өвдөлтийг олж харсан.Түүний уйлахыг харах ч намайг өвтгөсөн...гэхдээ би юу ч хийж чадахгүй шүү дээ.Түүний уруул надад хүрэхэд би түүнийг тэврэхийг хүссэн ч явуулах хэрэгтэй гэдгийг мэдсэн.Намайг уучлаарай Ханна...
-Ханнагийн талаас-
"Ханна...хонгор минь зүгээр үү?"
Ээж хаалган дээр хэдэн минутын турш зогсож байлаа.Надад босох тэнхэл алга.Өнгөрсөн шөнөөс хойш бүхэл бие минь чилж байв.Сэүн надад хэзээ ч хайртай байгаагүй гэж хэлсэн.Би ялагдагч...янхан.Тэр хэзээ ч намайг хайрлаж байгаагүй гэж хэлсэн.Би түүний үгсийг толгойдоо давтан хэлж байв.Яагаад ингэж их өвдөөд байгаа юм бэ? Би яг л амьсгалж чадахгүй байгаа юм шиг санагдаад байна.Сэүний төлөө түүнийг явуулна гэдэг...амархан байна гэж бодсон.Би эхлэхээсээ энийг хүсээгүй.Энэ эзэмшилгүй харилцаанд намайг хүчилсэн хүн нь Сэүн шүү дээ.Би жаргалтай байх хэрэгтэй гэтэл хаягдсан юм шиг санагдаад байна.Тэр надад хайртай гэж хэлсэн...гэтэл одоо тэр намайг үзэн ядаж байна.Бид юу ч биш байсан...тэрний хэлсэн шиг.Бид дахиж юу ч биш.
-Гэгээ-
Дараагийн хэсэг +40 сэтийн дараа.
