CHAPTER 34
-Гэгээ-
"Ханна" ээж намайг үргэжлүүлэн дуудах ажээ.Би ээжид ийм байдалтай харагдмааргүй байна.Сэүнтэй хийсэн зүйлдээ үнэхээр муухай санагдаад байна...бас ээж энэ талаар юу ч мэдэхгүй.Би хатсан нулисаа арчиад гүнзгий амьсгаа авлаа.Би чадахаараа нуух хэрэгтэй.
"Ханна"
"Очиж байна аа" би хариулаад өрөөнийхээ хаалгийг онгойлгоход ээж үнэхээр санаа нь зовсон харагдана.
"Хонгор минь,зүгээр үү?"
Би сулхан инээмсэглэлтэй толгой дохилоо.
"Чи зүгээр харагдахгүй байна....өвдөө юу?"
Би толгой сэгсэрэн,нулимс хацрыг нь минь даган урсахыг мэдэрлээ.Ээжийн өмнө нурж унахгүй гэж гүнзгий амьсгаа авав.
"Итгэлтэй байна уу?"
"Хмм" би уйлахгүйг хичээн уруулаа хазна.
"Ханна..." Ээж итгэсэнгүй,над руу сэжигтэй харцаар харах ажээ.Тэрээр гараа дэлгэн над руу ирэхэд нь би үргэжлүүлэн толгой сэгсэрч байсан ч тэсэлгүй нулимсаа гаргачихлаа.
"Охин минь дээ" хэмээн хэлээд намайг тэврэхэд нь би бүх зүйлээ гаргаж орхив.Нууж байсан өвдөлтийн дуу бүрээ,дусал нулимс бүрээ.
"Надад хэл л дээ,би чиний ээж.Бурхан минь,юу болсон юм?" ээж нурууг минь үрсээр ийнхүү асуулаа.
Би толгой сэгсэрлээ.Би үнэхээр хэлж чадахгүй нь ээ.Ээжийн цээжинд толгойгоо шигтгэх бөгөөд нүд рүү нь харж чадсангүй.
"Ханна надад хэл л дээ" ээж намайг дээшээ татаж байв.Тэгвэл би түүний царай руу харж чадна шүү дээ.Гэхдээ би яаж ч чадахгүй зүгээр л цээжинд нь шигдэнэ.
"Хүүхдүүд сургууль дээр чинь дахиад дээрхлэхээ юу?"
Энэ зөвхөн дээрхлэсэн байсан ч болоосой.Би хариулсангүй.
"За...чшшш үр минь.Бурхан минь чи өнгөрсөн үнэхээр өвдсөн байхдаа,өдөр бүр...оройтож ирдэгт үнэхээр үнэхээр уучлаарай"
Тархи өнгөрсөн шөнө болсон зүйлийг бодон нулимс улам ихээр урсана.
"Чшш чшш" хэмээн ээж намайг яг л жоохон хүүхэд шиг бүүвэйлж байлаа."Бид энэ тухай дараа ярилцана аа"
Та жаргалтай байхгүй л болов уу,би эртхэн танд хэлсэн ч болоосой.Яг одоо надад ээж минь хэрэгтэй байна.Ээж ажилдаа явах хэрэгтэй байсан ч надад хамаагүй,зүгээр л надад хэрэгтэй байна.Би үргэжлүүлэн ээжийг чангаас чанга тэвэрч байв.
-Сэүний талаас-
Би Ханнаг сургууль дээр харсангүй.Тэр эхний болоод 4 цаг дээр ч байсангүй.Би өөрсдийн нууц зам руу ч яваагүй....бид дахиж нууц биш болохоор.
"Тэр ялагдагч охиныг хайхаа боль!!" Нами дургүй нь хүрсэн байртай шивнэв.
"Тайвширч үз!! Хүмүүс биднийг жаргалтай хосууд гэж бодож байгаа,санаа зовох хэрэггүй"
"Сайн байна.Энэ чиний бяцхан тэтгэлэг алдагдахгүй ээ гэсэн үг"
Би түүнтэй санал зөрөлдөн толгой сэгсэрээд "Би явлаа" хэмээн хэлээд цааш явлаа.
Би өөртөө үнэхээр уур хүрч байна.Ханнад үнэнийг хэлэх хэрэгтэй байсан юм.Яагаад би түүнд тийм зүйлс хэлчихсэн юм? Би түүнийг өвдөөгүй байгаасай гэж хүсэж байна.Одоо үнэхээр оройтчихож.Тэр намайг үзэн ядаж байгаа байх.
Бэйсболын бэлтгэл дээр...
"Чиний ээлж Сэүн"
Би хивс рүү очин бөмбөг шидэгч бөмбөгөө шидэхэд би хоёр ч удаа алдах нь тэр.Алив ээ Сэүн,чи энэний төлөө л Ханнад бууж өгсөн.Зүгээр л хараал идсэн бөмбөгөө цохь.Хараал идээсэй.
Би дахиад хичээж байлаа.
"Алдчихлаа" новш.
"Сэүн,тоглоомондоо анхаарлаа хандуул" дасгалжуулагч ориллоо.
"Магадгүй Бэкхён надаас илүү мэргэн байх"
"Чамд юу болсон юм?" Дасгалжуулагч хариу орилон,цочирдсон царай гаргах ажээ.
"Юу ч биш дээ дасгалжуулагчаа"
"За за хэрвээ хичээж ажилласан зүйлээ дуусгахыг хүсээгүй л бол юу ч биш байсан дээр байх.Гэр рүүгээ харь" хэмээн хэлээд шүүгээ рүү заах нь тэр.
"Дасгалжуулагчаа..."
"Чи намайг сонссонгүй юу? гэр рүүгээ харь" би санаа алдлаа.
"Багийнхаа гишүүдийг үл тоодог чи надад хэрэггүй.Энийг сурсах хүртлээ битгий бэлтгэлдээ ирээрэй" тэрээр дахин ориллоо.
Би талбайгаас гаран шүүгээн дээрээ ирлээ.Өнөөдөр надад юу болоод байгаа юм бэ? Цамцаа тайлаад шүүгээгээ савж орхив.Н.о.в.ш.Би толгой сэгсэрлээ.
-Ханнагийн талаас-
Би өнөөдөр хичээлдээ явсангүй.Нүдээ анин орон дээр хэвтэх ажээ.Би огт унтахгүй зүгээр л хэвтэж байв.Ээж ч бас өнөөдөр ажилдаа яваагүй.Ажлаас нь дуудсан хэдий ч бүхэл өдөржин надтай байлаа.Хааяа нэг ээж намайг шалгахаар ирэхэд нь би ганцаараа баймаар байна гэж хэлдэг юм.Энэ л миний амьдрал.
"Хонгор минь..." би ээжийн хаалга тогшихыг сонслоо."Би дахиад орж болох уу?"
Би чимээгүй байх бөгөөд бие минь босоход хэтэрхий сул байна.Ээж миний зөвшөөрөлгүй орж ирэх нь тэр.
"Хонгор минь чи босох хэрэгтэй.Бүхэл өдөржин ингэж хэвтэж болохгүй шдээ" би хариулалгүй чимээгүй л хэвтэх аж.
"Ханна хонгор минь" би ээжийн дуудахыг нь үл тоон дараа нь санаа алдахыг нь сонслоо.
"Би маргааш сургууль руу чинь явна.Би энэ-"
Би ээжийн сургууль руу чинь явна гэдгийг сонсоод хөнжилөө сөхөн "Үгүй ээжээ та болохгүй"
"Болохгүй гэдэг чинь юу гэсэн үг юм? хүн дээрхлэнэ гэдэг чинь хууль бус.Маргааш өглөө бид захиралтай чинь ярилцана" хэмээн хэлээд хаалга руу эргэхэд нь босон орилж орхилоо.
"Үгүй ээ ээжээ"
Ээж эргэн харан,би айж байна.Би үнэнийг хэлмээр байна."Хэн ч намайг дээрхлээгүй ээ ээжээ"
"Хонгор минь,худлаа ярих хэрэггүй"
"Энэ Сэүн"
Ээжийн нүд нь томрон духан дээрх үрчлээ нь тэнийх ажээ.
"Юу?"
"Энэ Сэүн"
"Сэүн гэдэг чинь юу гэсэн юм?"
Би шал руу харлаа."Чиний хичээл зааж,сүүлийн удаа миний оройн хоолонд урисан хүү мөн үү?"
Би түүн рүү харалгүй толгой дохилоо.Нулимс дахиад л хацраар минь урсах нь тэр.
"Ханна,чи түүнтэй юу хийчихсэн юм?"
Би толгой сэгсэрлээ.
"Ханна"
"Уучлаарай ээжээ намайг уучлаарай" би уйлан,бүх үнэнээ хэлж орхилоо.Бараг л хулгайчид өртөж бидний нууц тохиролцоо цаашлаад энэ зүрх өвтгөм зүйл хүртэл.Ээж гэнэт намайг алгадаж орхих нь тэр.Би хацраа барин цочирдон ээж рүү харвал тэрээр уйлж эхэллээ.
"Би чамд үнэхээр урам хугарч байна"
"Ээжээ..."
"Би чамайг ингэ гэж өсгөөгүй.Өөрийн биеэ амархан өг гэж биш.Энэ чи биш байна"
Би илүү ихээр уйлж эхэллээ.Гэнэт ээж намайг тэврэн авав.
"Яагаад надад хэлээгүй юм? бурханыг бодож би чиний ээж.Яагаад надад хэлээгүй юм?" хэмээн орилов.
Миний ээжийн нулимсанд норохыг мэдэрлээ.Ээж яг л над шиг хүчтэй уйлж байна.
"Би айсан,би зүгээр л айсан юм за юу? та аль хэдийн ядаргаанд орчихсон байхад би санааг чинь зовоохыг хүсээгүй"
"Намайг үнэхээр уучлаарай.Би хамгийн муу ээж"
Би хурдхан шиг толгой дохиод "Үгүй ээ үгүй"
"Тийм ээ,би энд байх хэрэгтэй байсан юм.Би үнэхээр ажилдаа баригдаад хамгийн ээж гэх ажлаа мартчихаж.Чамаас чухал өөр юу ч байхгүй шүү дээ,энийг мэднэ биз дээ?" гэж хэлээд намайг түлхэн бид нүүр нүүрээ харлаа.
Би толгой дохин ээж намайг дахин татан би түүнийг чангаас чанга тэвэрлээ.
"Сэүн хмм? тэр хүү уг нь их сайхан харагдсан юмсан.Энэ миний буруу тийм биш гэж үү? би түүнийг гэртээ оруулсан хүн нь...би түүнийг тэгсэнд итгэж чадахгүй нь ээ...би түүний эцэг эхтэй нь ярилцана аа"
"Үгүй ээ ээжээ" би дээш харлаа.
"Яагаад болохгүй гэж?"
"Би.."
"Чи юу гэж?""
"Би...түүнд"
"Юу?"
"Би зүгээр л...би зүгээр л...дурлачихсан.Би түүнд үнэхээр их сайн.Би түүнтэй байх гээгүй юм шүү,тэр надаас үнэхээр өөр"
"Тэр чиний давуу талыг ашигласан шдээ"
"Эхэндээ тийм байсан...гэхдээ Сэүн үнэхээр дулаахан бас эелдэг болсон...яг л би түүнд хэрэгтэй юм шиг...Сэүн надаас ч илүү ганцаардмал хүн ээжээ.Түүний тал хэсэг надад хайртай гэдгийг би мэднэ...тэр зүгээр л айсан юм"
Ээж үл итгэсэн байртай толгой сэгсэрлээ.
"Энэ үнэхээр буруу"
"Би мэднэ ээ"
Ээж санаа алдаад "Тэгээд юу гэж?чи надаар юу ч хийлгэхийг хүсэхгүй байгаа юм байна"
"Гуйя..."
Ээж дахин намайг тэвэрлээ."Ямар ээж гэмт хэргийг хайр болгохыг дэмжих юм бэ? энэ юу юм?"
Би нүдээ анин,дахин юу ч бодохыг хүссэнгүй.
Миний зүрх шархалсан.Сэүн тэдгээр үгсээр намайг өвтгөсөн....Гэсэн ч би түүнийг хамгаалах хэрэгтэй юм шиг санагдаад байна.Тэрэнд хамгаалах хэрэгтэй амьдрал гэж бий.Би...би зүгээр л энд уйлж байна.Би тэнэг юм...Сэүн намайг өвтгөж байсан ч би түүнийг өвтгөж чадахгүй болохоор би үнэхээр тэнэг юм.Би юуг ч буцааж олж авахгүй зөвхөн илүү ихийг нулимсыг л авах байх...
"Бид маргааш сургууль руу чинь явна аа" ээж ийнхүү хэллээ.
Би цочирдсон байртай ээж рүү харвал ээж үргэжлүүлэн ярив."Би чамайг үргэжлүүлэн Сэүнд хичээл заалгаад байж чадахгүй.Би түүнийг чиний ойр байлгамааргүй байна ойлгов уу?"
Би толгой дохилоо.
"Би одоо ажилдаа бага цагийг зарцуулна аа,би чамайг дахиж ганцааранг чинь үлдээмээргүй байна.Сэтгэл санаа,биеийн хувьд ч тэр охиноо өвдөхийг хармааргүй байна"
Би ээжийн амлалтыг хүлээж авсан ч одоо ч санаа минь зовох аж.
Дараагийн өдөр...
"Бэлэн үү?" хэмээн ээж асуув.
Би толгой дохиод бид машиндаа суулаа.Ээж намайг өнөөдөр хүргэж өгч байгаа юм.Ээж үнэхээр намайг Сэүний хувийн багш болгохоо болих талаар сургуулийн захиргаатай ярилцана гэсэн.Бас Сэүнийг миний ойр хавиар байлгахгүй байх тал дээр нухацтай хандаж байгаа,өнөө өглөө гэхэд л мянган удаа ярьсан.
Би Сэүний харахаас айж байна.Гэхдээ би удахгүй түүнийг хараад шархлана гэдгээ мэднэ.Би одоо ч түүний үгэнд бүрэн эдгэрээгүй байна гэхдээ би бол Ханна,сайн сурагч.Долоо хоногт хичээлийн өдрүүдээс дахиж таслаж болохгүй.Би гүнзгий амьсгаа аваад энэ аймшигтай өдөртэй нүүр тулахаар бэлэн боллоо.
Бид машинаас буун сургуулийн захиргаа руу явав.
"Сайн байна уу хатагтай Им бас Ханна.Яаралтай надтай уулзах хэрэгтэй гэж сонссон,би яаж туслах уу?"
"Би охиноо Сэүний хувийн багш байхыг нь болиулмаар байна"
"Уучлаарай?" менежир цочирдохдоо ийнхүү асуулаа.
"Би охиноо У Сэүний хувийн багш байхыг нь болиулмаар байна гэж хэллээ"
"Ямар нэг шалтгаан байгаа юм уу?" хэмээн үл итгэсэн байртай хариулах ажээ.
"Хувийн асуудал.У Сэүн шиг хэн нэгэнд охинд минь сайн юм шиг санагдахгүй байна"
"Хатагтай Им энийг хэлж байгаад уучлаарай.Гэхдээ У Сэүн бол манай сургуульд онцгой сурагч.Тэгээд-"
"Би мэднэ гэхдээ дахиад хэлэхэд миний хэлсэн шиг охиныг минь болиулж өгнө үү"
Менежил санаа алдаад толгой дохин "За би удахгүй түүнд шинэ хувийн багш олохоороо болиулна аа"
"Үгүй ээ,би яг одоо түүний хасаасай гэж хүсэж байна"
Би цочирдон ээж рүү харлаа.Би хэзээ ч ээжийг ийм түрэмгийн байхыг харж байгаагүй юм байна.
"За за,би боломжоороо тань руу мэйл явуулна аа"
"Баярлалаа" хэмээн ээж толгой дохин менежирийн гарыг сэгсэрээд бид гаран явлаа.
"Ээжээ...баярлалаа"
Ээж зөөлөн инээмсэглээд "Мэдээж,би одоо энд байна.Чамайгаа хамгаална аа"
Миний нүд Сэүнийг олж харах хүртэл инээмсэглэж байв.Би хурдхан шиг ээж рүү харахад ээж миний царайны хувиралыг харсан бололтой эргэн харах гэхэд нь би түүнийг болиулах гэсэн ч тэр Сэүнийг олоод харчихлаа.Харин түүн рүү явах гэхэд нь би ээжийн гарнаас барин зогсоов.
"Ээж...та надад амласан"
Ээж над руу хараад "За яахав...гэхдээ түүнээс хол байгаарай за юу? хэрвээ тэр чамд ойртвол зүгээр л яваарай.Миний үг байна уу?"
Би толгой дохилоо.Бидэнд ярилцах боломж алга бас ээжийн тушаал амархан шүү дээ.
Ээж духан дээр минь үнсээд баяртай хэмээн хэлэн ажилдаа явлаа.Дахин Сэүнийг харахад тэр намайг харж байх нь тэр.Би хурдхан доош харан явлаа.
-Сэүний талаас-
Би Ханнаг ээжтэйгээ байхыг харлаа.Түүн рүү очиод уучлалт гуйхыг хүсэж байна.Зүгээр л бүх үгээ буцааж авахыг хүсэж,түүнийг намайг уучлана гэж найдаж байна.Гэхдээ энэ зүгээр л найдвар гэдгийг би мэднэ ээ.
Би бүх зүйлийг дордуулчихсан.Удалгүй ээж нь яван Ханна над руу хараад хурдхан шиг өөр тийш нь харах нь тэр.Би санаа алдав.
-Ханнагийн талаас өдрийн хоолон дээр-
"Яа чи өчигдөр хаана байсан юм?"
Би Жунин руу харахаар дээш харлаа.
"Хмм...гэртээ"
"Аан чи хичээлээ тасласан байна.Бослогийн дохио шүү" тэрээр тоглох ажээ.
Би зөөлөн гэгч нь түүн рүү инээмсэглэв.
"Чи зүгээр үү?"
"Тийм ээ,мэдээж"
Тэр эргэлзсэн байртай харахад нь би "үнэхээр юу ч биш дээ"
"Би чамайг удаан хугацаагаар мэдэхгүй л дээ гэхдээ юу ч биш гэдэг нь охидын хэлээр бол ямар нэгэн зүйл байгаа гэдгийг мэдэхээр хангалттай охидтой болзсон"
"Хангалттай охид?" би түүн рүү харлаа.
"Тийм ээ...чиний хэлэхээр бол сэтээгнүүр залуу л даа"
Энэ удаа би үнэхээр инээлээ.
"За тэгээд...сээтэгнүүр залуу минь,тоглогч гэвэл чамд илүү зохино гэж бодож байна"
"Вуаа тоглогч гэдэг бага зэргийн хэрцгий гэж бодож байна,чи тэгэж бодохгүй байна уу? би ихэнхдээ эмэгтэй хүнтэй сар л үерхдэг" Жунин ийнхүү надтай хэрэлдэх ажээ.
Би толгой сэгсэрэн Жунин над руу инээмсэглэхэд нь би хариу инээмсэглэлээ.
"Тэгээд...хэл л дээ.Чиний өчигдөр ирээгүй шалтгаан чинь чиний ярвигтай харилцаа юу?"
Би цочирдож орхилоо.
"Тийм юм байна" Жунин жаргалтай гэгч нь хэллээ."Уучлаарай...бага зэрэг догдлоод"
"Зүгээр ээ"
"Тэгээд тэр ой гутам залуу юу хийсэн?"
Би хоолны заалны нөгөө талд Намигийн хажуу талд сууж буй Сэүн рүү хараад "Миний хүсээгүй зүйлийг"
"Тэр нь юу юм?"
"Юу ч биш дээ"
"Өвдөж байгаа биз дээ?" Жунин над руу гунигтай харах нь тэр.
"Юу?..." би үхтлээ гайхан асуулаа.
"Намайг тоглогч гэж...хэлсэнийг санаж байна уу?" хэмээн инээмсэглэв.
Би гар руугаа доош харлаа.
"Тэгээд чи миний хувийн багш болохыг зөвшөөрсөн.Баяр хүргэе" хэмээн хэлээд тэрээр нада цаас харуулав.
"Чамайг зөвшөөрсөн гэж менежир хэлсэн"
"Хүлээгээрэй гэхдээ-"
"Баярлалаа Ханна" Жунин ийнхүү хэлээд цаасаа авлаа.
Би толгой сэгсэрээд зүгээр инээлээ.Магадгүй энэ тархийг минь Сэүнээс салгах байх.Дахиж Сэүн гэх хүн байхгүй болохоор би ажиллаж бас хичээл заахдаа анхаарлаа хандуулж чадна.
Намайг хэн нэгэн ширтэхийг мэдрэн дээшээ харвал Сэүнтэй харц тулгарах нь тэр.Хурдхан шиг өөр тийш харж орхив.
Ханна боль.Бүх зүйл дууссан.
-Гэгээ-
40 сэт нэхсэнийхээ төлөө 1895 үгтэй орууллаа.Дараагийн хэсэг дээр сэт заахгүй ээ,би тэгэж байгаад оруулна аа.Ок? Dont worry and trust me.Wait for me...
