CHAPTER 35
-Гэгээ-
Сэүний бидний харицааг дуусгаснаас хойш хоёр долоо хоног өнгөрлөө.Анги дээр бид нэгэн рүүгээ хардаггүй.Дахиад л танихгүй хүмүүс болчихсон.Сэүн болоод Намиг харах бүртээ зүрх минь жижиг жижгээр бутран унадаг.Гэхдээ би юу хийж чадна гэж? Сэүн намайг үзэн яддаг гэж хэлсэн.Би юу ч биш.Бид юу ч биш.Хэцүү юм гэхдээ би энэ л замаар явж байна шүү дээ.
Би бас Жунинтэй маш их уулзаж байгаа,тэр үнэхээр дур булаам.Бид хааяа давтлаганыхаа дараа гадуур явдаг.Намайг энд амьдарсанаас хойш тэр л надад жинхэнэ найз шиг минь санагдаж байв.Ярих хүнтэй байна гэдэг үнэхээр сайхан.
"Тэгээд...өнөө орой кино?" Жунин ийнхүү асуулаа.
"Би маргааш шалгалттай"
"Тийм ээ,тэгвэл сурцгаая.Би ч бас шалгалттай" Жунин инээмсэглэх ажээ.
"Чи сая кино үзэхээр төлөвлөж байгаагүй юм уу?"
"Төлөвлөгөөнд нэг онцгой хүч байдаг юм"
Би зүгээр л инээн,тэр ягаан уруулаараа инээмсэглэж байлаа.
Ээж өмнөх шигээ ажилдаа анхаарахаа больчихсон болохоор би ээжтэй илүү их цагийг өнгөрөөж байгаа билээ.Намайг ажлаасаа ирэхэд ээж үргэлж оройн хоол бэлдчихсэн байдаг юм.Ээж эргэж ирсэн нь сайхан байна.Би үнэхээр ээжтэй өнгөрүүлэх цагийг санасан.
"Чи Сэүнтэй яриагүй биз дээ?" Ээж ийнхүү оройн хоолон дээр асуулаа.
"Мэдээж үгүй ээ"
"Зүгээр л...чамайг түүний ойр байлгамааргүй байна"
"Баярлалаа ээжээ" хэмээн би гунигтайхан хэлэв.
"Хонгор минь..." ээжийн дуудахад би дээшээ харлаа.
"Загас далайдаа өлзийтэй байдаг юм за юу?"
"Мэднэ ээ ээжээ"
Ээж буцаан инээмсэглээд "Мэдээж чи мэднэ.Би зүгээр л чамайг хамгаалмаар байна.Чи бол миний охин шүү дээ"
-Сэүний талаас-
Хоёр долоо хоног өнгөрчихээд байв.Ханна миний хувийн багш байхаа больсон.Энэ ирж байгааг би харсан гэхдээ надад математикын шалгалтан дээрээ А авсанаа харуулах боломж алга.Энэ хэний буруу билээ дээ? Бас би бэйсболын тэтгэлэг авах гэж үнэхээр шаргуу ажиллаж байгаа.Өмнөхөөсөө ч илүүтэй шаргуу...Би тэтгэлгээ буцааж авах хэрэгтэй байна...Ханнаг ч бас.Би түүнд миний хэлсэн үгс ямар ч утга учиргүй гэдгийг хэлэх хэрэгтэй.Тийм аймшигтай үгтэй би чин сэтгэлээсэй уучлалт гуйж байгааг Ханна мэдсэн ч намайг уучлана гэдэгт би эргэлзэж байна.
Надад Намид санаа зовж байх цаг алга.Тэрэнд хамаатай ч биш.Ханна бид хоёр нууцаар уулзахаа больчихсон болохоор тэрэнд хамаагүй.Би одоо бэйсбол бас дүндээ л анхаарлаа хандуулах хэрэгтэй байна.
Би Ханнаг тэр залуутай хоол идэж байхыг харсан.Жун хэн ч билээ.Ханна инээж байсан...харин би дахиж харж чадаагүй.Би түүнийг жаргалтай болгодог хүн болохыг хүссэн.Гэхдээ би түүнд бүгдийг өгч чадаагүй шүү дээ.Би өөрөө үнэхээр дутагдалтай хүн.Тийм учраас би түүнийг харахаас бууж өгсөн,бид дахиад л танихгүй хүмүүс болчихсон.Бид одоо дууссан.
-Ханнагийн талаас-
Жунин бид хоёр номын санд сууж байлаа.Намайг даалгавараа дуусгаж байхад тэр чимээгүй байдлыг эвдэв.
"Тэгээд...чиний тэр ярвигтай харилцаа чинь дууссан уу?"
Би хэсэг зуур бичихээ болив.Би хоёр долоо хоногийн дараа үүний тухай ярьж байгаа нь анхны явдал.Тэгээд л би дахиад бичиж эхэллээ.
"Тийм ээ...үнэхээр дууссан"
"Янзтай...тэгээд хэрвээ би чамаас надтай болзохын асуувал чи зөвшөөрөх үү?"
Би цочирдон дээшээ харлаа.
"Юу..?"
"Болзоо?...чи бид хоёр?" тэрээр үргэжлүүлэн асуув.
"Жунин...би-"
"Яг одоо за гэж хэлэх хэрэггүй ээ.Гэхдээ би зүгээр л чамайг мэдээсэй гэж хүссэн юм.Надтай болзоонд явбал сайхан л байна"
"Би үнэхээр болзоонд сайн биш шдээ"
"Яагаад?" хэмээн Жунин асуух ажээ.
"Би өмнө нь болзож байгаагүй болохоор"
"Юу?"
Би толгой дохиход Жунин "Тэр ярвигтай харилцаатайгаа ч уу?" ийнхүү цочирдсон байртай асуулаа.
Би толгой сэгсэрээд "Тийм болохоор л ярвигтай байгаа юм"
"Аан вуав...тэгвэл би чиний анхны болзоо чинь болж болох уу?" Жунин мишээх аж.
Би чиний анхных байсан бас сүүлийнх байх болно Сэүний хоолой толгойд минь цуурайтах нь тэр.Би толгой сэгсэрэн бодлуудаасаа салав.
"Мэдэхгүй ээ" би эргэлзэж орхилоо.
"За яахав тэгвэл болзоо гэж битгий бод.Найзуудын уулзалт"
Би явахдаа итгэлгүй байлаа.
"Алив ээ,бид ихэнхдээ уулздаг л даа гэхдээ энэ зангиа,даашинзнаас өөр байна аа"
Би итгэлтэй биш байсан ч толгой дохиод "За яахав гэхдээ болзоо биш шүү"
"Болзоо биш" Жунин догдлон инээмсэглэх аж.
Би инээмсэглээд эргэн гэрийн даалгавартаа орлоо.
"Тийм ээ" хэмээн би түүний өөртөө хэлэхийг нь сонсов.
Жунин номын сангаас гараад намайг гэрт буулгаж өглөө.
"Баярлалаа" би суудлынхаа бүсийг тайлав.
"Баасан гаригын чамд зүгээр үү?" Жунин асуух ажээ.
"Тийм ээ,баасан гаригт болно" би хагас инээмсэглэлтэй хариуллаа.
"Гайхалтай...тэгвэл дараа уулзъя Ханна.Бас энэ болзоо биш би амлаж байна" Жунин мишээх аж.
Би зөөлөн инээгээд машинаас буулаа.Гэрийнхээ үүдэнд ирээд хаалганыхаа бариулыг эргүүлэн онгойлгохдоо би уулга алдаж орхив.
"Эмили?" (1-р хэсэг дээр гарч байсан сайн найз нь)
"Өөр хэн байна гэж тэнэг минь?" тэр инээх нь тэр.
"Бурхан минь,чи энд юу хийж байгаа юм?" Би түүний гүйсээр жаргалтай гэгч нь ориллоо.
"Мэдээж чиний өдрийг аврахын тулд" Эмили намайг тэвэрсээр тоглон хэлэв.Би түүнээс холдон инээгээд "Чи огт өөрчлөгдөөгүй байна"
"Мэдээж үгүй ээ...гэхдээ би чамайг өөрчлөгдсөн гэж сонссон" түүний инээмсэглэл алга болсоор царай нь хувирах нь тэр."Юу болсон юм бэ Ханна?"
"Чи юу яриад байгаа юм бэ?" би түүнээс холдон эргэн харлаа.
"Ханна,битгий нуу.Ээж чинь надад аль хэдийн хэлчихсэн"
"Ээж юу гэсэн?" Би гайхсандаа түүн рүү эргэн харлаа.
"Ээждээ битгий уурлаарай.Тэр би чамд туслаж чадна л гэж бодсон юм.Тийм болохоор л би энд байна бас би сайн найзыгаа санасан болохоор" хэмээн Эмили инээмсэглэн гэнэт бүх мэдрэмж минь гүйн нүдэнд нулимс цийлэгнэх нь тэр.
"Авв Ханна" тэрээр намайг тэврэн би түүнийг чангаар тэвэрсээр уйлж эхэллээ.Би толгой сэгсрэв.
"Зүгээр ээ,би одоо энд байна..алив дотогшоо орцгооё,чи надад бүгдийг хэлж болно" хэмээн нурууг минь илэх ажээ.
-Гэгээ-
