41 страница24 июня 2016, 08:34

CHAPTER 36

-Гэгээ-

-Сэүний талаас-

Би өнөө оройн үдэшлэгт явахад бэлэн болон доошоо буулаа.Энэ ядаргааг уун тайлах цаг ирлээ...ялангуяа Ханнагүйгээр.

"Сэүн чи зүгээр үү?" хэмээн ээж намайг зогсоолоо.

"Тийм ээ,ээжээ.Би яагаад зүгээр биш гэж?"

"Ханнагаас болоод" ээж гунигтайхан хэлэх аж.

Би түүн рүү гайхсан байдалтай хараад "Ээжээ,Ханна зүгээр л миний хувийн багш байсан"

"Сургууль чинь одоо Ханнаг чиний багш байхыг болиулсан гэж сонссон" би өөр тийшээ харан ээж үргэжлүүлэн ярих аж. "Яагаад тэгсэн юм бол? Ханна их сайн багш шдээ"

"Тийм ээ,тэр гайхалтай гэхдээ би мэдэхгүй за юу ээжээ? би залуустай гадуур гарлаа,дараа уулзья" би ээжийн хацар дээр үнсээд явлаа.Тэд яагаад болиулсан гэдгийг би мэднэ.Би новш болохоор л тэр гэхдээ би энийг Ханнад хэлж чадахгүй.

-Ханнагийн талаас-

Би толинд өөрийгөө ширтэж байлаа.Вуаа энэ надад бүхэл бүтэн шинэ ертөнц.Би өмнө нь хэзээ ч ингэж хувцаслаж байгаагүй гэхдээ дуртай байна аа.Эмили рүү харвал тэр мишээх бөгөөд би хариу инээмсэглэлээ.

"Баярлалаа Эмили гэхдээ энэ арай их биш үү?"

"Мэдээж үгүй ээ,энэ сайн найзуудын хийх зүйл,нэгнээ халуухан харагдуулах гэж өө хүлээгээрэй,зураг" хэмээн хэлээд камер аван,бид зургаа авлаа.

Хонх дуугарлаа.

"Аан тэр ирчихэж" Эмили хаалга онгойлгохоор доод давхар руу гүйн,би цүнхээ аваад түүний араас гүйлээ.

Тэрээр хаалга онгойлгон "Хөөх чи эгдүүтэй юм аа" би түүний хэлэхийг сонсов.

"Эмили" би орилон,Жунин инээх аж.

"Би зүгээр л зогсож байна шдээ"

"Түүний тухайд уучлаарай Жунин"

"Зүгээр ээ" тэр сувдан шүдээрээ инээмсэглэх аж. "Энэ тэгэхээр Эмили байх"

"Тэр нь би" Эмили түүн рүү мишээж байлаа.

"Жунин" хэмээн тэр гараа гаргаж ирэн суган тэд гар барилцах аж.

"Хэрвээ Эмили бидэнтэй нэгдвэл чамайг дургүйцэхгүй гэж найдаж байна" би санаа зовсон байртай хэлэв.

"Мэдээж үгүй ээ,би үнэндээ бидний хийж чадах зүйлийг бодож байна"

"Үнэхээр үү?" би цочирдож орхив.

Жунин толгой дохин "Өнөө орой үдэшлэг болж байгаа"

Миний нүд томрон "Мм..үгүй ээ"

"Юу?" Эмили орилох нь тэр.

"Би үдэшлэгт явдаггүй Эмили"

"Тэгвэл өнөө орой яв"

"Эмили,би-"

"Сэүн бол новш гэдгийг санаарай?"

"Юу хийх хэрэгтэй гэж?"

"Тэр чамайг сул дорой гэж бодсон болохоор л чиний давуу талыг ашигласан.Чи түүнд тийм биш гэдгээ харуулах хэрэгтэй.Бас чи түүнээс ч дээр залууг хүртэх эрхтэй"

"Үдэшлэг энэнд чинь яаж туслах юм?"

"Мэдэхгүй ээ гэхдээ энэ бол үдэшлэг.Чи түүнийг орлож чадах сая гаруй тэнэгүүдтэй уулзана"

"Эмили,би итгэлтэй биш байна-"

"Сайн байна,алив ээ" Эмили миний гарнаас татан "Явцгаая" намайг машин руу чирэх нь тэр.

Би Жунины инээж байгааг харлаа.Эмили намайг түлхэн би Жунины өмнө суун,тэрээр жаргалтай байх аж.

"Чи өнөөдөр орой үзэсгэлэнтэй харагдаж байна" хэмээн Жунин шивнэх нь тэр.

Би улайж орхилоо."Баярлалаа..."

"Зүгээр ээ" Жунин мишээх аж.

Би гүн амьсгаа авлаа.Өнөө оройн үдэшлэгт би зүгээр...гэж бодож байна.

Үдэшлэг дээр.

Тэнд байшингаас чанга дуу гарах ажээ.

"Алив ээ залуусаа" Жунин биднийг дагуулан явж байлаа.

Би Эмили рүү үл итгэсэн байртай харвал тэрээр "Алив ээ,энэ хөгжилтэй байх болно оо"

Бид дотогш орон энд байгаа хүмүүсийн тал нь манай сургуулийнх гэдгийг би ойлголоо.Өө үгүй ээ,энд Сэүн байхгүй л гэж найдья.

"Би уух зүйл аваад ирье" хэмээн Жунин орилов.

"Хүлээгээрэй,би юм уухгүй-" гэхдээ Жунин аль хэдийн явчихлаа.

Би санаа алдан,Эмили эргэн тойрноо харан эгдүүтэй залуус хайж байгаа нь тодорхой.Харин би өрөөг гүйлгэн харж байгаад нэг хүн дээр нүд минь тогтох нь тэр.Сэүн...тэр гартаа улаан аягатай зүйл барин багийнхаа гишүүдтэй ярьж байв.

"Бид явах хэрэгтэй байна"

"Чи юу яриад байгаа юм? бид саяхан ирсэн шдээ"

"Эмили,энэ миний байх газар биш" би түүний гарнаас татаж байв.

"Алив ээ,зүгээр л сайхан хөгжилд" хэмээн хэлээд бүжиглэхээр гарнаас минь татах нь тэр.

Би толгой сэгсрэн "Сэүн энд байна"

"Юу?"

"Сэүн энд байна аа" хэмээн би улам чангаар ориллоо.

"Хаана?" Эмилигийн нүд цочирдсондоо томрох аж.

Би толгойгоорүү түүний байгаа газар руу дохив."Аль залуу нь юм?"

"Энэ хамаагүй ээ...бид одоо явж болох уу?"

"Үгүй ээ,надад хэл"

Би гүнзгий амьсгаа аван "Цагаан V хүзүүтэй цамц бас жинстэй" Үнэндээ энэ миний өмсөж байгаа зүйл.

"Бурхан минь,энэ тэр залуу гэж үү? тэр хараал идсэн хүү"

"Эмили,гуйя..."

"За яахав,явж Жуниныг олцгооё"

Бид бүжиглэж байгаа хүмүүс дундуур явсаар Жуниныг гал зууханд уух юм хийж байхыг харлаа.Бид үргэжлүүлэн хүмүүсийн дундуур явж байхад миний нүд Сэүн дээр тогтлоо.Гэхдээ бид харц тулгарах нь тэр.Тэр зүгээр л өвдсөн харцаар намайг ширтэх аж.Өнөөх өвдөлт дахиад л гэдэснээс минь цээж рүү минь өгсөж эхэллээ.Би сайнгүй байна.

"Би эхлээд угаалгийн өрөө явлаа.Гол зууханд уулзья"

Эмили толгой дохин,би угаалгийн өрөө рүү явлаа.Намайг хоосон талбайд ирэхэд хэн нэгэн гарнаас минь татах нь тэр.

"Ханна" Сэүний зөөлөн хоолой гарах нь тэр.

Би хурдхан шиг гараа татаж аваад үргэжлүүлэн алхлаа.Гэхдээ өмнөх шигээ зөрүүд зангаараа тэр дахиад л гарнаас минь татав.Энэ удаа түүний зууралт илүү чанга байна.Би түүний гарнаас мултарч чадахгүй нь.Сэүн эргэж хараад намайг угаалгийн өрөө рүү чирэн орон хаалга түгжих нь тэр.

"Тавь" би ууртай гэгч нь хэлэв.Гар нь удаанаар зөөлөрлөө.

"Ханна...бид-"

Би гараа татаж аваад чадахаараа чанга алгадаж орхив."Надаас хол бай" би ориллоо. Нүд минь хорсон,нулимс урсаж эхлэх нь тэр.Би яагаад өөртөө ингээд байгаа юм бэ? Би түүний нүднээс өвдөлтийг олж харлаа.Зүрх минь тарчлаж байна.Би түүн рүү сүүлийн удаа харамссан харцаар хараад хаалга онгойлгон гаран явлаа.

Эмили,Жунинтай уулзахаар алхсаар Намитай таарах нь тэр.

"Чи энд ямар новшоо хийж байгаа юм?"

Би түүнийг үл тоох гэж хичээсэн ч тэрээр гарнаас минь чанга гэгч нь татлаа.

"Битгий намайг үл тоогоод бай.Юу? Чи дахиад л миний ардуур Сэүнтэй явах гэж оролдож байна уу?"

Би цочирдож орхилоо.Тэр мэдэж байгаа юм уу?

"Чамайг нууцлаг гэж бодсон юмсан үгүй гэж үү ямар бүтэлгүй юм бэ" Нулимс цийлэгнэн урсах нь тэр.

"Би чиний юу яриад байгааг мэдэхгүй байна" энэ л миний хэлж чадах зүйл байв.

"Чи бодсон шигээ ухаалаг биш юм Ханна.Эсвэл би чамайг бүтэлгүй амьтан гэж хэлэх хэрэгтэй юу?" Нами инээн,би тэнд удаан зогсож чадаагүй болохоор явлаа.Би явахыг хүссэн.Энэ бүхэл ертөнцөөс явмаар байна.Би Жунин,Эмили хоёрыг олохдоо би бараг л нулимсдаа хутгалдсан байлаа.

"Ханна,юу болсон юм?" Эмили над руу ирэх аж.

"Юу ч биш дээ...явцгаая"

Эмили,Жунин руу харахад Жунин толгой дохилоо.Бид гарахаар олон хүмүүсийн дундуур явж байхад Нами миний өмнө гарч ирэх нь тэр.Тэрээр гараа өргөн хацар руу минь алгадахад хацар минь шатаж байв.Би хацраа барин,хүн бүр энэ дүр зураглалыг үзэхээр зогсов.Би нүдээ анин,алга болохыг хүсэж байлаа.Сэүн надад тэнэг тохиролцох саналаа тавихад энэ миний хүссэн зүйл биш.

"Чи энд байх ёсгүй,хэзээ ч байх ёсгүй" Нами орилов.

Гэнэт Эмили миний өмнө зогсон харин дараа нь би Намиг газар байхыг мэдсэн юм.Эмили түүний нүүр рүү хүчтэй цохин,тэр тэнцвэрээ алдсан нь тэр байв.Би Эмили рүү цочирдсон байртай харахад тэрээр "Bitch шиг байхаа боль.Зөвхөн bitch л бусад охидыг алгаддаг юм янхан минь" хэмээн хэлээд Эмили гарнаас минь татан бид хаалга руу яван,би уурласан харагдах Сэүн рүү сүүлийн удаа хараад үдэшлэгнээс гаран явлаа.Би хэзээ ч дахиад энд ирэхийг хүсэхгүй.Жунины машинд Эмили бид хоёр ард суун би түүний энгэрийг налсаар тэр намайг чанга гэгч нь тэврэх аж.Миний нүд уйлсанаас болоод өвдөж эхэллээ.Гэтэл нулимс зогссонгүй.

-Сэүний талаас-

"Чи ямар хараал идсэнээ хийгээд байгаа юм?" би Намиг үдэшлэгнээс гаргаж ирсэнийхээ дараа түүн рүү ийнхүү ориллоо.Би үнэхээр ууртай байна.

"Би ямар хараал идсэнээ хийгээд байгаа юм бэ? харин чи ямар хараал идсэнээ хийгээд байгаа юм? чи түүнийг энд авчирсан уу?"

"Үгүй ээ,чи Ханнад юу ч хийхгүй гэж надад амласан"

"Бид амлалтаа эвдсэн гэж бодож байна"

"Би ямар ч амлалт эвдээгүй.Түүнийг зүгээр орхи"

"Чи ч бас тэтгэлээ орхиж болно шүү.Аавын шүүх өрсөлдөгч багассанд баярлах байх даа" хэмээн Нами хэлээд алга болох нь тэр.

Судаснууд минь ил гарч ирэн,би хүндээр амьсгалж байлаа.Тэгээд л ойрхон байсанаа ханаа цохиж орхив.Би Ханнаг харах хэрэгтэй байна.Тэр зүгээр эсэхийг нь би мэдэх хэрэгтэй байна.Би үдэшлэгийг орхин,түүнийг харахаар явлаа.

Би Ханнагийн гэрээс хэдэн байшингийн зайтай зогслоо.Ханна тэр тэнэг залуутай явсан байх ёстой эсвэл хамт байсан охинтой...би өмнө нь тэр охиныг харж байгаагүй юм байна.

Цагийн дараа эцэст нь тэр залуу гэрээс нь гаран явлаа.Гэхдээ би тэдэнтэй хамт байсан охиныг харсангүй.Энэ залуу ганцаараа Ханнаг хүргэж өгсөн юм уу? Тэд хоёулхнаа гэрт нь цаг байсан юм уу? би шүлсээ залгиад утасаа авлаа.Би түүн рүү мессеж бичнэ эсвэл...би утас руугаа ширтэн юу гэж хэлэхээ бодож байв.Сайн уу? намайг уучлаарай.Чи зүгээр үү? хэмээн бичээд дахин дахин арилгах ажээ.Эцэст нь би биччихлээ.

-Ханнагийн талаас-

Намайг унтах гэж хичээж байхад утас минь дуугарав.Эмили хажууд минь унтаж байгаа болохоор би чимээгүй байх гэж хичээж байлаа.Утасаа харвал Жунинаас мессеж ирсэн байв.

Өнөө оройн тухайд дахиад уучлаарай.Би чамайг сайхан амрана гэж найдаж байна.

Зүрх минь уначихлаа.Дотроо би Сэүнээс байгаасай гэж хүссэн юмсан...надад ямар нэг зүйл,миний тухай бодсон юу ч хамаагүй зүйлээ хэлээсэй гэж...энэ дахиад л худал найдвар гэж бодож байна.

-Гэгээ-

Дараагийн хэсэг +40 сэтийн дараа.Баярлалаа..





41 страница24 июня 2016, 08:34