42 страница25 июня 2016, 13:51

CHAPTER 37

-Гэгээ-

Ажил дээр...

Намайг ширээ цэвэрлэж байхад Жунин хаалганы хажууд зогсож байлаа.Тэр над руу даллан,би хариу инээмсэглэв.

Тэрээр над дээр ирэн "Сайн уу..." амьсгаадан хэлэв.

"Сайн уу..."

"хммм...өнгөрсөн шөнийн тухайд намайг үнэхээр уучлаарай.Миний дагуулж явсан үдэшлэгт тийм юм болно гэж мэдсэнгүй"

"Жунин...зүгээр ээ.Энэ чиний буруу биш"

"Одоо ч надад үнэхээр аймшигтай санагдаад байна"

"Битгий...ийм зүйл болж л байдаг шүү дээ.Бид одоо ч ахлах сургуулийн сурагчид" би гунигтайхан инээмсэглэлээ.

"За..гэхдээ би үнэхээр чамтай эвлэрмээр байна.Болох уу?"

"Жунин би-"

"Мэднэ ээ,мэднэ.Чи хүсэхгүй байгаа гэхдээ маргааш орой би чамайг зүгээр гадуур авч гарч болох уу? зөвхөн чи бид хоёр.Эвлэрэхийн тулд.Ямар ч үдэшлэг байхгүй магадгүй зүгээр л кино бас оройн хоол?"

Би эргэлзэн "Би.."

"Ганц болзоо.Зүгээр л ганц удаа...бид сээтэгнүүр залуу,хувийн багш охин хоёр руу эргэж очиж чадна.Зүгээр л ганц удаа" Жунин гөлөгний нүдээр гуйлаа.

Би бага зэрэг инээлээ.

"Тийм ээ" тэрээр өөртөө догдлон шивнэлээ."Тэгэхээр маргааш орой...7 цаг?"

Би толгой дохилоо.

"Эмилигийн тухайд?" би ийнхүү асуулаа.

"Аан" тэр санаа зовсон байртай хэлэв. "Энэ..."

"Би зүгээр л тоглож байна аа" би инээн,тэрээр тайвшран санаа алдав.

"За тэгвэл би чамайг ажилд чинь үлдээе даа" хэмээн Жунин ч хэлсэн ч явсангүй.

Би будилсан байртай толгойгоо өргөвөл Жунин намайг тэврээд гаран явлаа.

"Орой уулзъя" тэрээр кафегаас гарсаар орилов.Би өөртөө инээмсэглэлээ.Миний анхны болзоо?

Ням гаригийн орой...

"Эмили,намайг Жунинтэй болзоонд явахад чи зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?"

"Тийм ээ,тийм.Яв даа,надад битгий санаа зов доо...хажуугаар нь би өнгөрсөн шөнө нэг залуутай танилцсан"

"Юу?" би гайхан асуулаа."Хэзээ? бид тэнд 3 минут хиртээ байсан шүү дээ"

"Чамайг угаалгийн явах хооронд би тэр залуутай ярилцаж,тэр надад дугаараа өгсөн тэгээд..." тэрээр дараа нь юу болсоныг намайг мэдэж байгаа хэмээн заан толгойгоо хажуу тийш өргөлөө.

Би инээмсэглэн "Гайхалтай Эмили.Би хамгийн муу сайн найз байх,чи миний төлөө энд ирсэн байхад би-"

"Ханна,би чамайг энд дэмжихээр ирсэн.Хэрвээ өнөө орой Жунинтэй болзоонд явахгүй бол муу найз болно шүү.Энэ найзынхаа төлөө.Бид өнөө орой ямар нэг зүйл болох нь дээ" тэр инээн,би түүний гарыг зөөлхөн цохин толгой сэгсэрлээ.

"Юу? Энэ тухай бодоход өвдөхгүй шүү дээ.Жунин намайг тэнд байлгахыг хүсэхгүй байгаа гэдэгт мөрийцье"

"Юу гэсэн үг юм?"

"Чамайг ажилдаа явсан хойгуур тэр уучлалт гуйхаар ирсэн.Гэхдээ би түүнд чамайг ажил дээрээ байгаа гэж хэлсэн юм.Мөн тэрээр надад төлөвлөгөөгөө хэлэн,тэнд та хоёр хоёулхнаа байвал гайхалтай байна гэж хэлсэн.Мэдээж би дургүйцэхгүй.Би өөрөө ч бас болзоотой болохоор явж чадахгүй нь дээ" хэмээн хэлээд Эмили инээмсэглэв.

"Баярлалаа Эмили.Би чамд хайртай.Чи шилдэг нь шүү,дахиад намайг уучлаарай" би түүнийг тэвэрлээ.

"Уучлалт гуйхаа боль Ханна."

Би инээмсэглэлээ.

"Чи сандарсан харагдаж байна...яасан?" тэр надаас ийнхүү асуулаа.

"Энэ...би хэзээ ч болзож байгаагүй бас Жунин энийг болзоо гэж хэлсэн" би үнэхээр хурдан хэлж орхилоо.

"Ханна,амьсгал.Энэ зүгээр л болзоо.Хажуугаар нь Жунин playboy шиг харагддаг ч сайн залуу шиг байсан.Чиний мэддэг хэн нэгнээс хавьгүй илүү" хэмээн Эмилиг хэлэхэд би доошоо харлаа.

"Мэднэ ээ..."

"Алив ээ,бэлдэцгээе" тэр гарнаас минь татан дээд давхар руу явлаа.

7 болох гэж байхад хонх дуугарлаа.

"Аан тэд ирчихлээ,май энийг өмс" Эмили над руу хоёр хар өндөр өсгийт шидэх нь тэр.Энэ тийм ч өндөр биш ч алхахад амар биш юм.Би өвдгөө хүрэх улаан хүрэн өнгийн даашинз өмссөн байлаа.Харин Эмили цагаан өндөр өсгийттэй биений өнгөтэй даашинз өмссөн юм.Би хаалга онгойлгохоор явлаа.

"Вуав" Жунин биширсэн байртай хэлэн,би улайж орхилоо.

"Сайн уу?"

"Сайн уу,чи үзэсгэлэнтэй харагдаж байна" хэмээн хэлээд тэрээр инээмсэглэх аж.

"Баярлалаа" би доошоо харлаа.Би өөр санагдаж байна....яг л шинэ Ханна шиг.

"ммм энэ залуу болзоонд явахаар ирсэн гэж хэлсэн" Жунины араас нэгэн залуу цухуйх аж.

"Тэр чинь миний залуу" Эмили орилон,дээд давхараас бууж ирж байлаа. "Сайн уу Жунин? Сайн уу Жондэ" Эмили болзооныхоо залуутай сээтэгнэх нь тэр.

"Сайн уу намайг Ким Жондэ гэдэг" хэмээн тэр залуу гар барихаар над руу сунгалаа.

"Сайн уу..." би гар барилаа.

"Бид одоо явах хэрэгтэй юу?" Жунин асуулаа.

Би толгой дохив.

"Дараа уулзъя Эмили" би Эмили рүү эргэн хэллээ.

"Надад битгий санаа зов доо.Явж хөгжилд" Эмили яг л ээж шиг хэлэв.Би инээн,бид Жондэг өнгөрөн Жунины машин руу явлаа.

Болзоонд...

Бид инээдмийн кино үзсэнийхээ дараа ресторанд ирсэн нь энэ юм.Энэ тахианы ресторан бөгөөд би пастанд дуртай гэж хэлсэн болохоор бид ийшээ ирэхээр шийдсэн юм.Би меню харж байхдаа нэгэн танил царайг харлаа.Энэ хөл хөдөлгөөнтэй ресторанд миний харах цорын ганц царай.Тэр найзуудтайгаа байна.Гэхдээ жаргалтай...харагдсангүй.Түүний тойрон суух хүн бүр инээж байхад тэр хоосон зүйл ширтэх ажээ.Инээж буй найз нь түүн рүү эргэн түүнийг инээлгэх ч түүний царай одоо ч хэвээрэй байлаа.

"Хоолоо шийдсэн үү?" Жунины хоолой намайг бодлоос минь салгалаа.

Би эргэн анхаарлаа Жунин руу хандуулан "Тийм ээ...би Alfredo-той тахиа авъя гэж бодож байна"

"Гайхалтай.Би BBQ тахианы пицца авъя гэж бодож байна"

Би толгой дохиод,менюгаа хаан нүд минь одоо ч Сэүн дээр байх аж.

"Тэгээд...би энэ болзоонд тийм ч сайн биш"

Би гайхан Жунин рүү хараад "Юу гэсэн үг юм?"

"Чи ч бас миний анхны болзоо л гэж хэлж байна"

"Үгүй ээ,чи худлаа ярьж байна" би үл итгэсэн байртай хэлэв.

Жунин толгой сэгсрэн "Үгүй ээ,үнэн.Хэрвээ чи хүсвэл би баруун гараараа тангарлъя" хэмээн хэлээд удаанаар баруун гараа өргөв.

"Боль" би инээж орхилоо.

"Одоо чи бид энэ зүйл дээр хоёулаа шинэ гэдгийг мэдлээ.Энэ чамайг ядаж арай бага сандаргахгүй байна уу?"

"Сандрах?"

"Тийм ээ,охид ихэнхдээ миний эргэнд тойронд байхдаа сандардаг юм"

Би толгой сэгсэрээд "Чи үнэхээр playboy юм байна"

"Playboy?"

"Юу ч биш дээ" би дахиад л Сэүн рүү харвал энэ удаа тэрээр над руу ширтэж байх нь тэр.Би хурдхан шиг доошоо харлаа.Новш.Тэр намайг хараагүй л гэж найдаж байна.Би ус уун,нүүр минь халуу оргихыг мэдэрч байв.

"Чи зүгээр үү?" хэмээн Жунин асуулаа.

"Би зүгээр ээ...би зүгээр л угаалгийн өрөө явах хэрэгтэй байна" би хуурамч инээмсэглэн хэллээ.

"За"

Би босон бидний ширээний эсрэг талд байх угаалгийн өрөө рүү явлаа.

"Ханна" намайг угаалгийн өрөө рүү явж байхад хэн нэгэн гарнаас минь татах нь тэр.Би эргэн Сэүний нүдтэй харц тулгарав.

Би түүнийг ширтэн,юу хэлэхээ мэдсэнгүй.

"Хараал идсэн тэр новштой болзож байгаа л гэж битгий хэлээрэй?" хэмээн Сэүн надаас ширүүн гэгч нь асуусан ч нүд өөр зүйл харуулах аж.Өвдөлт.

Би түүнээс гараа аваад "Жунин новш биш.Чамайг новш гэж ямар байдгийг мэдэхгүй байгаад би гайхаж л байна шүү.Ер нь яагаад чамд хамаатай юм?"

"Надад хамаагүй ээ..." Сэүн хардаад байгаа юм уу? үгүй ээ,тэр намайг хэзээ ч хүсээгүй гэж хэлсэн.Яагаад тэр хардана гэж?

"Би зүгээр л..." тэр нэг гараараа нүүрнээс минь барьж,нөгөө гараараа бэлхүүсээс минь барих нь тэр.Би түүний гарыг түлхэх гэж гараа түүний гар дээр тависан ч гар минь түүний арьсанд наалдчихлаа.Би түүний надад хүрэхийг санасан..Үгүй ээ Ханна,тавь.

"Би явах хэрэгтэй байна...Жунин-"

"Гуйя" хэмээн Сэүн харамссан аясаар гуйх нь тэр.

"Сэүн"

"Зүгээр л хэсэг зуур" тэр налан духаа надтай нийлүүлэн "Би илүүг асуухгүй ээ...зүгээр л хэдхэн хором.Чи миний талд байна гэж амлаагүй гэж үү?"

Би нүдээ анин түүний энгэрт амьсгалж байлаа.Энд..би зүгээр л түүнтэй энд байхыг хүссэн юм.Гэхдээ тархи минь түүний зүрх өвтгөм үгсийг эргүүлэн сануулах нь тэр...

Би нүдээ нээн "Би тэр амлалтыг эвдсэн хүн нь биш" хэмээн хэлээд түүний гарыг нүүр болоод бэлхүүснээсээ аван урам хугарсан харцаар сүүлийн удаа хараад алхан явлаа.

Цээжинд минь хурц өвдөлт мэдрэгдэж,тавгүй байлаа.Гэдсэнд минь яг л өөр зүг рүү өөр хөдөлгөөнд салхи хийсч буй мэт санагдана.Хацар улайж,нүд минь бүрэлзээд эхэллээ.Би хурдхан шиг Жунин бид хоёрын сууж буй суудалд суугаад муухай мэдрэмжүүдээ арилгах гэж гүн амьсгаа авав.

"Чи зүгээр үү?" Жунин надаас ийнхүү асуув.

Би хуурамч инээмсэглэлтэй "Тийм ээ...би асуудлаас салсан гэж бодож байна"

Жунин буцаан инээмсэглээд "Бидний хоол ирчихсэн болохоор бурхандаа баярлалаа"

"Гайхалтай харагдаж байна" хэмээн хуурамч сэтгэл хөдлөл гаргалаа.

Гэхдээ би асуудлаас гараагүй шүү дээ.Би асуудал хүссэн,түүний гар дээр.Надад ойр.Тэврэх.Дулаахан тэврэлтэнд.Миний өмнө ямар ч сайн шийдвэр байсан би асуудлыг л хүссэн.

-Гэгээ-


42 страница25 июня 2016, 13:51