CHAPTER 38
-Гэгээ-
"Өнөө оройд баярлалаа.Би цагийг сайхан өнгөрүүллээ" би ийнхүү хэллээ.
"Үгүй ээ харин намайг чамтай эвлэрүүлэх боломж олгосонд баярлалаа" Жунин зөөлөн инээмсэглэлтэй хариуллаа.
Би хариу инээмсэглээд бид нэгэн рүүгээ хачин гэгч нь хараад би доош харлаа.
"Мм тэгвэл би одоо явлаа" Жунин ийнхүү чимээгүй байдлыг эвдлээ.Би толгой дохив.
"Хэрвээ...би чамтай дахиад гадуур гарвал чамд зүгээр үү?" Тэрээр сандрангуй хэллээ.
"Мм тийм ээ,мэдээж" би буцаан хагас инээмсэглэв.
Тэрээр урагш болон намайг тэврэхэд би хариу тэвэрлээ."Сайхан амраарай Ханна"
"Сайхан амраарай жунин" би түүн рүү даллан,тэрээр машиндаа суун хөдөллөө.Би түүний явахыг харахдаа хаалгаа онгойлгон ороод хаалгаа налав.Нүдээ анин,хаалгаа налаад доошоо суулаа.
FLASHBACK
Оройн хоолны үеэр би Сэүнийг манай ширээ рүү бага зэргийн хардсан харцаар харж байхыг анзаарлаа.Би үл тоох гэж хичээсэн ч түүний ширээ рүү харж байгаагаа яаж ч чадсангүй.Би арай ядан Жунины ярьж байгаа зүйлд анхаарлаа хандуулж байлаа.Тэр яриан дундуур нь болохоор анзаарсан байх ёстой.Тэгээд л уйтгартай байгаа эсэхийг нь асуух гэж зогсов.
"Үгүй ээ" би хариулав."Би зүгээр л...энэ паста гоё болохоор миний нойрыг хүргээд байна.Магадгүй хоолны ком?" би ийнхүү худлаа ярьлаа.
Жунин инээж байгаа ч миний хэлсэн зүйлд итгээгүй харагдана.
"Тийм ээ паста эсвэл миний ярьж байгаа түүх нойрыг хүргэж байгаа байх"
Би уучлалт хүссэн харцаар харан "Уучлаарай...би зүгээр л"
"Би мэднэ ээ,тайлбарлах хэрэггүй" Жунин ойлгосон инээмсэглэл гаргаад "Тэгвэл чиний тухай ярилцацгаая,энэ уйтгартай биш байх" хэмээн тэр тоглох аж.
Би бага зэрэг инээмсэглээд,хоол руугаа харлаа.
"Юу чамайг жинхэнэ Ханна болгодог вэ Ханна? би Ханнагийн тухай илүү их мэдмээр байна"
"Тэгэхээр" би эхлэн,дээшээ харлаа.Намайг ярих гэж байхад Сэүний бүлэг найзууд явах гэж байв.Тэр сүүлийн удаа над руу харахыг би анзаарлаа.Энэ гайтай юм.Миний царай нэгэн зэрэг өөрчлөгдөн,Сэүн тэгээд л хаалгаар гаран явав.
"Хмм?" Жунин асуун,би хурдхан шиг өөр тийшээ харлаа.
"Хм би ярьж байна аа.Би итгэлтэй биш байна" хэмээн би хариулаад бид хэсэг зуур өөр зүйлсийн талаар ярилцаж байлаа.Миний толгойд Сэүн эргэлдэж байсан болохоор би анхаарлаа бүрэн төлөврүүлсэнгүй.
"Би төлбөрөө төлчихөөд ирье" Жунин гэнэт хэлэх нь тэр.
"Үгүй ээ,зүгээр.Би төлж болно оо"
"Үгүй ээ,энэ бидний анхны болзоо шүү дээ.Залуу нь төлдөг гэж гарын авлага дээр байдаг гэж бодож байна" тэрээр инээмсэглэв.
"Үнэхээр-"
"Үгүй ээ,би төлнө.Чи эндээ байж бай" Жунин ийнхүү миний яриаг таслан,босон явлаа.Би бүх зүйл маань байгаа эсэхийг шалгахаар цүнхээ авахад утас минь дуугарах нь тэр.
Орой би чамтай уулзаж болох уу? би чамтай ярилцах хэрэгтэй байна.
Энэ Сэүнээс ирсэн байв.Би яаж хариулахаа мэдэхгүй,зүгээр л хоосон дэлгэц ширтэж байлаа.
"Бэлэн үү?" Жунины хоолой намайг цочиож орхив.Би хурдхан шиг утасаа хаагаад бослоо.
"Тийм ээ"
END OF FLASHBACK
Одоо би энд байна.Хаалгаа налж,эргэлзсэн,өвдсөн,өрөвдөлтэй.Би босон халуун усанд орохоор явлаа.Би Сэүнд хариулахгүй байхаар шийдсэн...одоохондоо лав биш.Би дахиад түүний намайг азгүй амьтан гэж дуудахыг нь сонсоход бэлэн биш байна.Шүршүүрээс гаран биеэ алчуураар ороогоод угаалгийн өрөөнөөс гарвал Эмили орон дээр сууж байв.
Бид түүний бас өөрийнхөө болзооны талаар ярьж байв.Заримдаа тэр надаас Жунинтэй хийсэн болзоог асуухад би жижигхэн хариулт өгч байлаа.Эмили намайг энэ тухай ярихаас зайлсхийж байгаа гэдгийг ойлгон,нарийн зүйлсийг асуугаагүй гэж бодож байна.Шөнийн 12 цаг болон Эмили унтан,би унтаж чадсангүй.Утасаа нээн,дахин Сэүний мессежийг уншлаа...Би чамтай ярилцах хэрэгтэй байна гэж тэр бичсэн байсан.Бодол минь цааш явахаас өмнө би утасаа хурдхан шиг хааж орхив.
Маргааш өглөө,сургууль дээр.
"Ханна" нэгэн хоолой намайг ийнхүү дуудлаа.Би эргэн Жунин над руу даллахыг харан инээмсэглэв.
"Сайн уу.." би буцаан даллах ажээ.
"Сайн уу,өглөө чинь ямар байна даа?" тэр над дээр ирэхдээ ийнхүү хайш яаш асуув.
"Сайн,чинийх?"
"Сайн...өнгөрсөн шөнө би чамаас дахиад гадуур гарч болох уу гэж асуухад чи мэдээж гэж хэлсэн.." Жунин итгэлтэй биш харагдах ажээ.
Би түүнд үнэн хэмээн толгой дохин харууллаа.
"Тэгээд энэ баасан гаригт чамайг гарахыг хүсэх эсэхийг чинь гайхаад...юу гээч өөр нэг болзоо?"
Би эргэлзэж орхилоо.Сэүний мессежийн дараа тэр миний толгойноос гарахгүй байгаа бас би Жунин худал найдвар өгмөөргүй байна.Тэр сайн залуу.Гэхдээ Эмили надад Сэүнийг март гэж хэлсэн....Сэүн намайг өвтгөсөн,би түүгээр дахиж мэдрэмжээ удирдуулах хэрэггүй.Энэ түүнээс зугтах шилдэг арга.
"Тийм ээ,сайхан санаа байна" би эцэст нь зөвшөөрлөө.
"Гайхалтай,би чам руу мессеж бичнэ ээ" Жунин баяртай гэгч нь хэлэн "Би номын сангаас нэг зүйл хуулбарлаж авах хэрэгтэй байна гэхдээ дараа уулзана аа за юу?"
"За" би толгой дохиход Жунин эргэн харан явлаа.
Эхний цаг...
Сэүний суудал хоосон бөгөөд би өөртөөгөө зөрчилдөн ярих ажээ.Би түүнээс зугтах гэж хичээсэн гэхдээ би түүнийг хайгаад байна.Би өнгөрсөн 2 долоо эсвэл ганц долоо хоног түүнийг хайхаасаа ажилттай зугтсан.Гэхдээ өнгөрсөн шөнө...дахиад л намайг өнөөх хайрцагтай авчихлаа.Түүнийг хүсэж байна.
"Ханна" хэмээн багш намайг дуудлаа.
Би дээшээ харан,бодлоосоо саллаа.Энэ менежиртэй уулзах чөлөөний цаас байв.Өө дахиад л биш шүү.Энэ удаа би менежирт ямар хэрэг болсон юм бол?
Би менежирийн өрөө рүү явлаа.Гадаа нь хоосон байв мэдээж бүгд хичээлтэй байгаа шүү дээ.
"Ханна" би нэгэн танил хоолойг сонслоо.Би эргэж харан,Сэүн надаас хэдэн алхамын цаана байгааг харав.
Би эргэж хараад үргэжлүүлэн алхлаа.Түүнийг битгий тоо Ханна,зүгээр л битгий тоо.
Би түүний алхалт ойртож байхыг сонслоо.Гэсэн ч би үргэлжлүүлэн алхсаар...Гэнэт тэр өмнө минь гарч ирэх нь тэр.
"Юу хүссэн юм?"
"Чамайг..." хэмээн Сэүн гунигтайхан хэлэх нь тэр.
Би нүдээ эргэлдүүлээд түүнийг тойрон гарах гэхэд тэрээр намайг таглан зогслоо.
"Холд Сэүн" би уурлангуй хэллээ.
"Үгүй ээ"
Намайг түүн рүү муухай харахад Сэүн "Чи миний мессежийг авсан гэдгийг чинь мэдэж байна"
"Би менежиртэй уулзах хэрэгтэй байна"
"Үгүй ээ"
"Сэүн холд"
"Тэр чөлөөний хуудас чинь худлаа.Би бичсэн юм.Би түүний гарын үсгийг мартчихсан бас танай анги руу явуулаад өг гэж нарийн бичигээс нь асуусан юм"
Би одоо илүү их уурлаж байлаа.
"Вуав...үнэхээр үү? чам шиг хүний боловсролд зарим нэг хүмүүс санаа тавьж л байдаг" хэмээн би ийнхүү хэлээд түүнээс холдон явах гэхэд Сэүн гарнаас минь татан авах нь тэр.
"Надад сонголт байгаагүй юм аа...чи надтай ярихгүй" Түүний хоолойны өнгө цөхөрсөн байртай сонсогдох аж.
Би эргэн,хоолой минь зангиран,нүдэнд мин нулимс цийлэгнэлээ.Би түүнийг ширтэн "Тэгээд би юу хийж чадна гэж? би бол зүгээр л ганцаардмал амьтан санаж байна уу Сэүн? хэн ч надтай ярьдаггүй тэгээд яагаад чи надтай ярих хэрэгтэй гэж? Чи өөрөө энийг хэлсэн шүү дээ"
Би түүний нүднээс харуусал харж байлаа.
"Ханна...би тэгэхгээгүй юм аа-би-"
"Гуйя Сэүн,энэ юу юм? намайг дахиад чиний хувийн багш болгох гэж өрөвдүүлээд байгаа юм уу? дахиад дүн чинь муудаад байна уу? вүү-хүү аав чинь урам хугарч байна уу?" би ууртай гэгч нь түүнийг шоглох аж.
Би өөрийнхөө үгэнд гайхширч орхилоо.Сэүн өвдөж байна,би энийг харсан.Энэ байх ёстой биз дээ? тэр намайг өвтгөсөн шиг би түүнийг өвтгөж байна.Гэхдээ энэ намайг илүү ихээр өвтгөж байлаа.Би бахархахгүй байна,би өвдөж байсан ч хэзээ ч энийг хэлэхгүй.Гэхдээ зүгээр л амнаас гарчихсан,би эргүүлж авч чадахгүй шүү дээ.
Сэүн гарыг минь тавин "Чиний зөв...миний дүн муудаж байгаа.Аав минь надад урам хугарсан.Гэхдээ энэ зүгээр л амьдрал биш гэж үү? чи хичнээн хичээсэн ч эцэст нь урам хугаралтай үлдэнэ.Үгүй гэж Ханна?" Сэүн бачимдсан байртай хэлэх аж.
Нулимс хацраар минь урсаж эхэллээ.
"Хэлээч Ханна,энэ тэр амьдрал биш үү?" тэр над руу ойртон ирэн,би толгой сэгсэрлээ.
"Боль,яагаад ингээд байгаа юм? бид дууссан,чи намайг хүсдэггүй санаж байна уу? чи хэзээ ч намайг хайрлаж байгаагүй Сэүн.Энэ чиний хэлсэн зүйл.Яагаад энэ бүгдийг эргүүлж авчираад байгаа юм?" би уйлан,түүний намайг өвтгөсөн зүйлсийг давтан хэлж байлаа.
"Би чамайг орхиж чадахгүй байгаа болохоор...би зүгээр...гуйя Ханна" Сэүн намайг татан цөхөрсөн байртай нүүрнээс минь барих нь тэр.
Хонх дуугаран,хичээл дууссаныг илтгэнэ.Би түүнийг түлхэн,түүн рүү харчихаад анги руугаа явлаа.
-Гэгээ-
