63 страница25 августа 2016, 13:00

THE END

-Гэгээ-

-Сэүний талаас-

Өглөө гаран гүйж байгаад гэртээ ирэн аавыг утсаар ярьж байхыг харлаа.Аав үнэхээр догдолсон бас жаргалтай харагдах аж.Тэгээд над руу харан эрхий хуруугаа гаргах нь тэр.Яг л зүгээр юм шиг,бид сайн найзууд шиг л гэхдээ би бол өөр.Аав Ханнатай уулзсны дараа би тэр жигшмээр үйлдлийнх нь дараа аав гэж дуудаж чадахгүй байгаа юм.Аавын харцнаас нь харахад бахархсан,жаргалтай,санаа амарсан мэт харагдана.

"Баярлалаа Жинхүн,баярлалаа" хэмээн давтан давтан хэлээд над руу харан гараа дэлгэн тэврээд салах нь тэр.

"Бид эцэст нь хийлээ" хэмээн догдолсон өнгөөр хэлэв.

"Юу хийсэн гэж? Ярьсан хүн чинь хэн юм?" би эргэлзсэн байртай хөмсгөө өргөв.

"Им Жинхүн,санаж байна уу бэйсболын холбооны хүн"

"Тэр хүн юу гэж хэлсэн юм?" би асуулаа.Туршуулын хүн өнгөрсөн жил төсөлд оруулах тамирчдыг шалгаж байгаа юм.Би эхлээд их сургуульд явахыг хүссэн болохоор энэ тухай Ханнад хэлээгүй.Гэхдээ би энэ төслийг зөвшөөрч туршуулын хүн миний тоглолтыг үзэхээр ирж байсан юм.

"Хүү минь,би чамаар бахархаж байна.Чиний мэдэх хэрэгтэй зүйл байгаа болохоор гурван цагт хаашаа ч битгий яваарай!" хэмээн хэлээд нурууг минь илэн гаран явлаа.Миний уруул том инээмсэглэл гаргах ажээ.Би аавыгаа үзэн ядаж байсан ч юу гэсэн үг болохыг нь ойлголоо.Би Ханнад хэлэх хэрэгтэй.

Ханна руу залгасан ч тэр авсангүй.Дахин дахин оролдох ч юу ч алга.Юу болоод байгаа юм бол? Тэр яагаад авахгүй байгаа юм бол? Гурав дахь удаагаа оролдлоо.Хүмүүс гурав дахь удаа ид шидтэй байдаг гэж хэлдэг шүү дэ гэхдээ ямар ч нэмэр алга.Шүршүүрт ороод,зарим нэг даалгавраа дуусгаад дараа нь түүн рүү залгахаар шийдлээ.

Хоёр цаг болоход би Ханна руу залгасан ч авахгүй болохоор нь мессеж үлдээв.Гэнэт санаа минь зовж эхэллээ.Тэр намайг үл тоогоогүй биз дээ? Би гэр рүү нь явсан нь дээр гэж бодож байна.Би түлхүүрээ аваад явах гэхэд аав намайг зогсоолоо.

"Чи хаашаа явж байгаа юм? Бараг 3 болох гэж байна"

"Би Ханнаг шалгах хэрэгтэй байна"

"Аливээ Сэүн,чи хариугаа авах гэж байна.Хармааргүй байна уу?"

Би эргэлзэж орхилоо.Би хүлээн зөвшөөрмөөргүй байгаа ч аавын зөв.Би ирээдүй шигээ зүйлийг алдмааргүй байна.Аав миний байр суурьт тодорхой байдаг би ч бас тодорхой баймаар байна.Тэгээд Ханна руу дараа залгахаар шийдэн утсаа тавиад том өрөө рүү орлоо.

Гурван цаг болон төслүүд сонгож авсан тоглогчдоо зарлаж эхэллээ.Би суудлынхаа буланд шигдэн санаа зовж байв.Би ичээд байгаа юм уу? Би хоосон зүйлд догдлоод...эцэс төгсгөлд нь би хэт бардамнасан болж тэд авахыг хүсэхгүй байх.Эцэст нь Японы их сургуулийн ээлж ирлээ...

"Японы их сургуулийн төслийн тоглогч бол...У Сэүн" хэмээн зарлан би хөшиж орхилоо.Энэ зүүд үү? Ямар ч үггүй болон ухаан санаа минь шууд л Ханна руу явах ажээ.Би энийг хийчихлээ,үгүй ээ бид хийсэн.Эцэг эх бас гэр бүлийн найзууд гээд ээж аавын хамт ажиллагсад хүртэл баярласандаа орилох аж.Би Ханнад хэлэх хэрэгтэй,би хүлээж чадахгүй нь.Хурдхан шиг түүний дугаарыг хийн залгасан ч тэр авсангүй.Ямар нэг зүйл буруу байна.Яагаад тэр утсаа авахгүй байгаа юм бэ? Би гэрээс гүйж гаран хамаг хурдаараа түүний гэрийн зүг хөдөллөө.Намайг гэрт нь ирэхэд хоосон бас чимээгүй мэдрэмж бүрхэн авав.Би машинаасаа буун хонхыг нь дарахад ямар ч хариу байсангүй.Ямар нэгэн зүйл зөв санагдахгүй байна.Гэнэт би нэгэн цаасан дээр гишгээд аван уншвал энэ Ханнагаас байх нь тэр.

Сэүн

Чамайг энийг уншиж байхад би Япон явж байх байх.Бас чи аль хэдийн ямар нэг тэтгэлэг авчихсан байгаа байх.Баяр хүргэе! Би чамд жинхэнээсээ салах ёс хийгээгүй ч би чамд үнэхээр хайртай гэдгийг мэдээрэй! Чи үргэлж миний анхных байх болно бас сүүлийнх гэж бодож байна.Би чиний мөрөөдлийг биелүүлнэ гэж амласан болохоор энийг хийж байна.Чи шилдэг бүхнийг хүртэх эрхтэй.Аз жаргалынхаа төгсгөлд уулзацгаая.Баяртай Сэүн
Хүндэтгэсэн Ханна.

Би цаасыг газар унагаан балмагдаж орхилоо.Тэр надад хэлэхгүй явчихаж.Ямар ч салах ёс байхгүй бас анзаарсангүй.Ханна бидэнд бууж өгч гэхдээ би...би бууж өгөөгүй.Бид бууж өгөх гэж энэ хүртэл явсан гэж үү? Яг энэ мөчид..

Би машин руугаа гүйн онгоцны буудал руу хөдөллөө.Машины зогсоол олох гэж төвөг удахгүй машинаа онгоцны буудлын өмнө тавиад буув.Би Ханнаг хайхаар гүйлээ.Миний хэзээ ч явуулж чадахгүй охин.

Би 20 минут гүйсны эцэст түүнийгээ оллоо.Би хурдхан шиг түүн рүү гүйн намайг яг очих гэхэд тэр онгоц руу орох гэж байх нь тэр.Тэгээд би түүний гарнаас татан тэрээр цочирдон эргэж харав.

-Ханнагийн талаас-

Намайг паспортоо харуулах гэж байхад хэн нэгэн гарнаас минь татан харвал Сэүн байх нь тэр.Тэр үнэхээр хөлөрч,хэдэн мянган км гүйсэн юм шиг харагдаж байлаа.

"Сэүн..."

Тэр юу ч хэлэхгүй намайг оочирноос татан би ээжийн муухай харахыг харсан ч Сэүн өнөөх оочироос хол авчирлаа.

"Чи энд юу хийж байгаа юм Сэүн?" би цочирдсон байдалтай асуулаа.

Тэр хариулахгүй оронд нь "Чи үнэхээр надад хэлэхгүй явах гэж байсан юм уу?"

"Сэүн...би чамд хэлж чадаагүй юм аа.Чамайг ингэнэ гэж мэдсэн болохоор би хэлээгүй юм"

"Би чиний төлөө жаргалтай байсан ч чи хэлэхгүй гэж үү?"

"Гэхдээ тийм болохоор л Сэүн.Чамайг мөрөөдлөө биелүүлэх гэж байхад би хувиа хичээж чадахгүй.Тэтгэлэг чинь чамайг хүлээж байгаа Сэүн" хэмээн би гунигтайяа хэллээ.

"Магадгүй чиний зөв гэж бодож байна.Би тэтгэлэг аваагүй болохоор энийг хийж байна" тэр урам хугарсан байртай хэллээ.Би түүн рүү тоглож байгаа биз дээ гэсэн харцаар харах гэж хичээж байлаа.Энэ бүгд тоглоом.Гэвч түүний царай үнэхээр урам хугарсан байртай байх ажээ.

"Намайг уучлаарай..." би харамссан байдалтай хэлэв.

"Энэ миний чамайг сонгосны хариуд авсан зүйл" тэр над руу харсаар хэлэв.

"Намайг үнэхээр уучлаарай Сэүн.Тэр хүмүүс хамгийн гайхалтай зүйлийг алдчихаж.Чи бол У Сэүн,гайхалтай У Сэүн.Тэр хүмүүс галзуурсан байх аа" миний үгс түүнийг дээрдүүлэхгүй ч би ийнхүү хэлэв.

"Чи намайг орхиж болохгүй гэж бодож байна.Чи бусниулсан зүйлсээ засах хэрэгтэй" хэмээн тэр хэлэн,би буруутай санагдаад явчихлаа.Хоолойд минь ямар нэг зүйл тулах ажээ.Би үнэхээр Сэүнд ийм зүйл хийчихлээ гэж үү?

"Сэүн...намайг чадахгүй гэдгийг чи мэдэж байгаа." би бидэн рүү тэсвэр алдсан байртай харах ээжийг зүг харлаа.

Сэүн толгой сэгсрэн над руу дөхлөө.Тэр сандарсан инээмсэглэл гаргах нь тэр.Тэр инээмсэглээд байгаа юм уу? Тэр яагаад ийм гунигтай үед инээмсэглээд байгаа юм? Би дахиад түүн рүү харвал тэр гунигласан эсвэл урам хугарсан харагдсангүй.Түүний инээмсэглэл...томорч байна?

"Чи дахиж энэ азгүй амьтантай үерхэхийг хүсэхгүй байгаа тийм үү?" би толгой сэгсэрлээ.

"Тийм биш гэдгийг чи мэднэ шүү дээ"

"Хэрвээ би чамайг үлдээж чадахгүй юм бол би чамтай хамт Япон руу явъя" Сэүн инээмсэглэлээ нуух гэж хичээх ажээ.

"Би дуудлага хүлээж авсан" тэр хайш яаш хэллээ.

"Юу гэсэн үг юм?"

"Японы их сургуулийн төсөл намайг сонгосон" хэмээн хэлэх нь тэр.

Харин дараа нь миний нүднээс баярын нулимс урсах нь тэр.

"Японы их сургуулийн төсөл чамайг сонгосон?" би түүн рүү хуруугаараа заалаа.

Сэүн толгой дохив.

"Чи бэйсболын шигшээ багт орж болно гэсэн үг үү?"

"Хмм" тэр толгой дохин "Би чамтай хамт байхад хангалттай сайн байна уу?"

Би үнэхээр бахархаж байна.Нулимсны минь ард инээмсэглэл тодрохыг мэдрэн түүнийг тэврэхийг хүссэн ч би энэ удаа өөрийгөө зогсоолоо.Тэвчээр нь барагдан зогсох ээж рүү хараад инээмсэглэл минь алга болон нулимсаа арчиад өөр тийшээ харав.

"Баяр хүргэе! Би үнэхээр чиний төлөө жаргалтай байна"

Түүний инээмсэглэл алга болох нь тэр.

"Ингээд л болоо юу?..."

"Чи өөр юу хэлүүлмээр байна?"

"Надтай хамт байна гэж хэлээч дээ.Хамгийн муухай мэдрэмж бол хоёр хүмүүс нэгнийхээ хажууд зогсож байж нэгнээ хайрлаж чадахгүй байх.Би чамайг надтай хамт байх эсэхийг л мэдэх хэрэгтэй байна"

"Сэүн,бид хичээсэн,хичээсэн үнэхээр хичээсэн.Хэн ч биднийг хамт байлгахыг хүсэхгүй! Хүмүүс зүгээр л биднийг салгахыг хүсэж байна"

"Бусдын юу гэж бодох нь яагаад бидэнд хамаатай болчихсон юм? Зөвхөн бид л хамаатай биш гэж үү?"

"Өөр бүх зүйл юу гэж? Чи харахгүй байна уу? Би чамаас зугтаж эхлэхэд сайн зүйл дагаж эхлэсэн.Би зүгээр л чамайг жаргалтай байлгамаар байна"

"Тэд дахиж хамаагүй ээ,би бэйсболоо авчихсан харин одоо би чамайг хүсэж байна...өөр юу ч биш.Би чамгүйгээр жаргалтай биш! Би хэзээ ч жаргалтай байхгүй"

"Сэүн.."

"Чи надаас зугтах гэж хичээсэн ч би чамайг хэзээ ч явуулахгүй Ханна.Чи зугтаад л бай гэхдээ бүтэхгүй шүү.Чи биднийг хамт байж болохгүй гэж хэлсэн гэхдээ чи хүлээн зөвшөөрөхийг хүсэж байгаагаас илүү надад хайртай гэдгийг би мэднэ"

"Хувь тавилан бидний талд биш байна,ямар ч байсан яг одоо лав биш"

"Хэрвээ хувь тавилан бидний талд байгаагүй юм бол бид яаж энэ хол ирсэн юм? Бид хэсэг зуур зогссон ч өнгөрсөн бүх зүйлийг давж гарсан.Магадгүй биднийг шалгасан байх бас энэ сүүлийн шалгуур.Бид одоо ялагдаж болохгүй..." хэмээн Сэүн хоёр нүүрнээс минь барьсаар ийнхүү хэлэв.

"Битгий эсэргүйцэх гэж хичээ Ханна!" Сэүн шивнэх ажээ.Би салах шалтгаан олохыг хүссэн гэтэл юу ч алга.Би түүнийг хүссэн,түүнийг хайрласан.

"Хэрвээ чи хариулж чадахгүй бол зүгээр л намайг үнсээд дахиад хэзээ ч энийг санахгүй гэж хэл!"

Би юу ч хэлэхгүй санаа зовсон харцаар харлаа.Бидний уруул нийлэх мөчид би эргэн энэ хүйтэн хана руу буцахгүй шүү дээ.

Сэүн над руу ойртон бидний уруул нийллээ.Би түүний уруулан дор хайлах ажээ.Миний гар түүний үс рүү гүйнэ.Сэүний зөв.Би түүний хүрэлт,уруул,дур булаам үсийг санахгүй хэмээн өөртөө хэлэх аж.Үнэндээ би хэзээ ч мартаж чадахгүй.Хэзээ ч.Бид нэгнээсээ холдон амьсгаадаж байлаа.

"Чи намайг санахгүй гэж хэл! Хэрвээ чи явахыг хүсвэл би чамайг явуулна" Сэүн ийнхүү хэлэн намайг ширтэх ажээ.

Би эргэлзэж орхилоо.Би жаргалгүй байх ээж рүү хараад эргэн Сэүний нүд рүү харав.Тэгээд би юу хийхээ мэдсэн юм.

Би гүнзгий амьсгаа аван "Би нэг зүйл асууж болох уу?"

"Хэзээд"

"Чи миний бичсэн захиаг уншсан уу?

"Тийм ээ" хэмээн Сэүн гунигтайяа хэлэв.

"Тэгвэл...надад туслаж чадах уу?"

"Юу ч байсан"

"Миний бичсэн зүйл мартаад зүгээр л энийг санаарай!" би ийнхүү хэлээд түүний хүзүүгээр тэврэн үнслээ.Би түүний инээмсэглэхийг мэдрэх аж.

"Дахиад надаас битгий зугтаарай!"

"Намайг явуулаагүйд баярлалаа" би тайвширсан байдалтай хэлэв.

"Би явуулж зүрхлэхгүй шүү дээ"

"Чи үнэхээр бэйсболын шигшээд орсон гэж үү?" би түүний хүзүүнд шигдэн уйлах аж.Сэүн толгой дохин "Өнөөдөр гурван цагт"

"Чи үнэхээр хийчихлээ" би түүнийг аль чангаараа тэврэх зуураа бувтнав.

"Үгүй ээ,бид энийг хийсэн.Чи бас би.Чамгүйгээр би гэж байхгүй" тэр намайг дээш өргөсөөр хэлэв.

"Чи үнэхээр дахиж намайг ашиглахгүй биз дээ?" би инээсээр тоглох аж.

"Аан,би чамайг бүх зүйл ашиглах болно" тэр буцаан тоглон,би түүний мөр рүү хөнгөхөн цохилоо.

"Бидний эцэг эх яах юм?" би санаа зовон асуулаа.

"Бид Японд хамт байна харин тэд биднийг салгахгүй" хэмээн Сэүн намайг үнссээр хэлэн би мишээж тэр ч бас мишээх ажээ.

Бид энэ хол явсан нь галзуу хэрэг.У Сэүн хэзээ ч намайг явуулаагүй.Би хэзээ ч түүнийг явуулахгүй.Энэ бидний ахлах сургуулийн хайрын төгсгөл.Гэхдээ бидний их сургуулийн хайрын эхлэл.Энэ төгс юм...

-Гэгээ-

63 страница25 августа 2016, 13:00