CHAPTER 57
-Гэгээ-
-Төгсөлтийн үдэшлэгний өдөр-
Өнөөдөр бол тэр өдөр.Би хэзээ ч өөрийнхөө үдэшлэгт явна гэж төсөөлж байгаагүй гэхдээ үнэхээр болж байна.Би бага зэрэг нүүрээ будаад,үсээ ороождууслаа.Толинд өөрийгөө харвал...би өөр харагдаж байна.Үнэндээ надад сайхан байна.Энэ миний хувьд шинэ зүйл.Сэүн намайг 6 цагт аваад болж буй газар руу явна гэж хэлсэн.Хонх дуугарах ажээ.Би гүнзгий амьсгаа аваад толинд өөрийгөө сүүлийн удаа харлаа.Тэгээд доод давхар руу очиход Сэүний хаалганы өмнө зогсох аж.Би томоос том инээмсэглэн одоо ч би яаж өнгөрсөн хэдэн сар энэ царайлаг залуутай хамт байснаа ойлгохгүй байна гэхдээ зүгээр л энэ хангалттай.Би Сэүн рүү алхан,ээж над руу зэмлэх мэт харна.Эхлээд би тэр өдөр ээжид хэлсэн үгээ мартах бол тэдгээр үгс ээжийн харцнаас эргэн ирэх нь тэр.Миний мишээлт алга болсон ч би хурдхан шиг Сэүн рүү харав.Сэүн гарнаас минь барин хацар дээр минь үнслээ.
"Чи үргэлж байдаг шигээ үзэсгэлэнтэй харагдаж байна" хэмээн тэрээр чихэнд минь шивнэв.Миний нүд энэ царайлаг залууд гэрэлтэн,би хариу инээмсэглэлээ.
Сэүн хайрцагнаас цэцэг гаргаж ирэн гаранд минь зүүлээ.Би ч бас цэцэг гаргаж ирэн түүний цамцны халаасанд зүүх ажээ.Ээж бидэнтэй байгаа гэдгийг би ойлгохоосоо өмнө бид яг л нэгнээ жил хараагүй юм шиг ширтэж байв.Би ээж рүү харлаа.
"Би 12 цагт эргээд ирнэ ээ" хэмээн би тайван гэгч нь хэлэв.
"Чи амласан шүү"
Би харамсалтай харц шидлээд толгой дохин бид явлаа.
Машинд би Сэүнтэй салаавчлан хөтлөх бөгөөд тэр над руу харан инээмсэглэлээ.
"Өнөө оройг мартагдашгүй өнгөрүүлцгээе хмм?" хэмээн тэрээр хэлэв.
"За"
Бид үдэшлэг болох газарт ирэн дотогш орлоо.Чанга хөгжим хайнгинан,хүмүүс аль хэдийн бүжгийн талбайд гарчээ.Бид ширээнд суухаар явав.
"Ямар нэг зүйл уумаар байна уу?" хэмээн Сэүн асуув.
Би толгой дохилоо.
"За эндээ байж байгаарай.Би эргээд ирнэ ээ"
Би толгой дохин,тэр зууш уух зүйл авахаар явлаа.
Би эргэн тойрноо харвал хүн бүр үзэсгэлэнтэй засал чимэглэлтэй үнэхээр жаргалтай байгаа харагдана.Энэ шөнө кино шиг ид шидтэй шөнө байна.
Холоос би Намиг над руу ширтэхийг харлаа.Энэ кино шиг биш үргэлж төгс байж болохгүй гэж бодож байна.Нами наашаа ирэх нь тэр.Би түүнээс зугтахын тулд хурдхан шиг өөр зүг рүү харав.
"Сэүн хаана байна?" Нами над руу ирэхдээ ийнхүү асуув.
Би түүнийг үл тоосон ч тэр миний сандалнаас татан өөр рүүгээ харуулах нь тэр.
"Чи хэзээ ч сонсохгүй нь ээ? Чи биш би энэ сургуулийг удирддаг.Чи өөрийнхөө жижигхэн байрандаа үлдээд хэзээ ч Сэүнтэй орооцолдох хэрэггүй байсан юм.Энэ шөнө чамаас болоод сүйдчихлээ хөгийн амьтан минь" тэр над руу сүүлийн удаа шулам шиг харцаа шидээд цааш явлаа.Би яаж барьж байсан амьсгалаа гаргалаа.Би Сэүнийг хайхаар зууш,уух зүйл байгаа газар руу харвал тэр найзуудынхаа нэгтэй нь яриад тун завгүй байх аж.Би саяны болсон явдлаас болоод бүгчимдээд байсан болохоор агаар амьсгалахаар танхимыг оргин гарлаа.Нами үргэлж яаж хүний шөнийг сүйтгэхээ мэдэх юм.
Би гадаа гаран шөнийн агаар амьсгаллаа.
"Ханна" би орилох дуу сонсов.
Би эргэж харан над руу алхах сүүдрийг харлаа.Тэр сүүдэр над руу алхсаар би нүдээ онийлгох аж.Энэ Жунин байв.
"Ханна чи зүгээр үү?" хэмээн тэрээр санаа зовон асуулаа.
"Чи энд юу хийж байгаа юм?"
"Би чамайг явахыг хараад санаа зовсон юм"
"Баярлалаа гэхдээ би зүгээр ээ" би бүдүүлэг гэгч нь хэлж орхив.Би түүнийг өнгөрөн явах гэсэн ч Жунин гарнаас минь барин авах нь тэр.
Тэр над руу ойртон би түүнийг түлхэж орхилоо.
"Чи юу хийгээд байгаа юм?"
"Би чамд маш их сайн Ханна"
"Жунин тавь" би ууртай гэгч нь хэлэв.
"Чи түүнээр энэ бүгдийг хийлгэсэн гэтэл би чамайг үнсэж болохгүй юу?" би түүний амьсгалаас архи үнэртлээ.
"Чи согтуу байгаа юм уу?" би хамаг хүчээрээ түүний гарнаас мултрах гэж хичээсэн ч тэр үнэхээр хүчтэй юм.
"Чи минийх болоогүй гэтэл түүнийх болсон? миний юу нь болохгүй байгаа юм? Бүх охид надтай ойртохын тулд үхдэг" Түүний үгэнд уур мэдэгдэх ажээ.
"Боль Жунин" би хөнгөхөн орилон,туслах хэн нэгнийг хайсан ч гадаа хэн ч байсангүй.
"Сэүн чамайг хүчиндсэн.Чи ойлгохгүй байна уу? Тэр өөрийгөө хүчилсэн харин чи бяцхан янхан болохоор түүнийх болсон" түүний хоолойны өнгө улам аймшигтай болох нь тэр.
Би айж бас түүний үгэнд цочирдож орхилоо.Миний гар чичирч байна.
"Боль...би чамайг согтуу байна гэж бодож байна"
Энэ удаа Жунин намайг үнсэх гэж хичээсээр намайг налах нь тэр.
"Энэ үнэн гэдгийг чи мэднэ" хэмээн тэрээр үргэжлүүлэн ярих аж.
"Боль.Надаас хол бай" би түүнийг түлхэх гэж хичээх ажээ.
"Чи бол янхан.Чи ийм л болно"
Жунин шууд л намайг түлхэн би толгойгоороо хана цохин газар уналаа.Миний нүд бүрэлзэн,толгой минь нойтон оргихыг мэдрэв.
Би бүрэн ухаан алдахаасаа өмнө өөр нэгэн хүний сүүдэр олж харах бөгөөд тэр нь Намитай адилхан байх аж.Тэд хоорондоо ямар нэг зүйл шивнэлдэнэ.
...
Миний толгой үнэхээр өвдөж байна.Би холоос нэгэн хоолой сонсон удаанаар нүдээ нээвэл эрэгтэй,эмэгтэй хүний нуруу харагдлаа.Бүх зүйл бүрэлзэж байсан ч энэ гэрэл том толгойны өвчин болов.Гэнэт тэр эмэгтэй эргэж харан би ээж болохыг ойлголоо.Ээж айсан харцтай над руу гүйв.
"Чи сэрчихлээ" хэмээн айсан бас санаа зовсон байдалтай орилох аж.Тэгээд хурдхан шиг намайг тэвэрлээ.Би ээжид тэврүүлсээр эргэн тойрноо харвал эмнэлэгт байв.
"Юу болсон юм?" би одоо ч эргэлзэн асуув.
"Чи санахгүй байгаа юм уу?" ээж гайхан асуух ажээ.Би ээжийн хацар дээр нулимсны толбо тогтсон байгааг харан толгой сэгсрэв.
"Чи хананд толгойгоо цохичихсон.Яаж тийм зүйл болсныг санаж байна уу?"
Би ээжийн тусламжтай босож суугаад юу болсныг санах гэж хичээсэн ч толгой өвдөж байлаа.Би өвчиндөө нүдээ онийлгон ээж дахин намайг тэврэх нь тэр.
"Би чамд хэлсэн биз дээ? Энэ л миний чамайг үдэшлэг рүү явуулахыг хүсээгүй шалтгаан.Би ямар нэгэн зүйл болох вий гэж айсан,би чамайг алдлаа л гэж бодсон" ээж намайг тэвэрсээр уйлах ажээ.Би ямар ч үг хэлэлгүй ээжийн цээжийг наллаа.Сэүн.
"Сэүн хаана байна?"
Ээж надаас холдон "Чи ингэж өвдсөн байсан ч түүнд санаа зовж байгаа юм ...уу?" ээж гайхан асуух ажээ.
"Тэр хаана байгаа вэ?" би үргэжлүүлэн асууна.Ээж толгой сэгсрээд хаалганы зүг толгой дохилоо.
"Би түүнтэй уулзаж болох уу?"
"Сэүн чиний өвдсөн шалтгаан.Энийг ойлгохгүй байна уу?" Ээж ууртай гэгч нь орилов.
Би ээжийг үл тоох ажээ.
"Намайг түүнтэй уулзуулчих.." хэмээн би гуйв.
Ээж над руу урам хугарсан байртай хараад "Энэ сүүлийн удаа шүү...чамайг эдгэхээр бид Япон руу явна"
Өвдөлт хамаг биеэр минь гүйх нь тэр.Би сүүлийн өдрүүдээ Сэүнтэй өнгөрүүлэхийг хүссэн.Ээж яаж бид ингэж хурдан салгаж чадав аа?
"Юу..?" нулимс нүднээс минь урсан "Ю-юу гэсэн үг юм?"
"Би чамайг эрт төгсгөхөөр сургуультай чинь ярьсан.Би өнгөрсөн үхтлээ санаа зовон залбирсаар чамайг сэрэхээр явах онгоцны тийз захиалчихсан байгаа"
Би үл итгэсэн байртай толгой сэгсрэн "Гэхдээ би түүнээс сална гэж хэлсэн шүү дээ ээжээ.Намайг хэдэн өдөр Сэүнтэй байлгачих.Та яагаад намайг ийм хурдан явуулах гээд байгаа юм?" би уйлах ажээ.
"Чи эмнэлэгт байгаагаа ойлгохгүй байгаа юм уу? Ханна сэргэж үз.Би толгойг чинь өвдөж байгааг мэдэж байна гэхдээ энэ миний чамайг дахиад өвдөхийг харж чадахгүй шалтгаан.Дараа нь юу болох бол хм?? би энийг төсөөлмөөргүй байна"
"Ээжээ гуйя...намайг уулзуулчих"
"Баяртай гэж хэлээрэй"
"Та чадахгүй..." би үргэжлүүлэн ярих ч ээж намайг сонсолгүй эргэж харан үүд рүү явлаа.
Сэүнийг гэнэт гарч ирэн тэврэхэд хэдэн дусал нулимс урсав.
-Сэүний талаас-
Би Ханнад уух зүйл авсныхаа дараа түүнийг олсонгүй.Би түүнийг орхисон газраа хайсан ч тэр үдэшлэг болж буй газрын хаанаас олдсонгүй.Тэгээд Нами,Жунин хоёр гадаанаас орж ирэхийг харлаа.
Би тэдэн рүү очин "Ханна хаана байна?"
Нами сандран Жунин руу хараад эргэн над руу харав.
"Чи юу яриад байгаа юм? тэр чиний найз охин биш билүү? яагаад бид мэднэ гэж?" хэмээн Нами хэлэх бөгөөд би түүний хоолойноос худлаа ярьж байгааг нь сонсож байлаа.
"Тэр хаана байна?" би уурласан бас дургүй хүрсэн байртай асуув.Жунин маадгар гэгч нь инээмсэглэх нь тэр.
"Тэр ганцхан байх ёстой газраа байгаа" би уурандаа түүний заамдан аваад "Чи түүнд хараал идсэн юугаа хийсэн?"
"За яахав би хийх хэрэгтэй зүйлээ хийсэн" Жунин хагас инээмсэглэлтэй хэлэх бөгөөд би юу болсныг бодохыг хүсэлгүй шууд л түүнийг цохин тэрээр газар унах нь тэр.Хүмүүсийн анхаарал бидэн рүү эргэн Нами түүн рүү зүг гүйх ажээ.
"Новш,хэрвээ тэрэнд ямар нэгэн зүйл болсон байх юм бол..." би Ханнаг хайхаар явахаасаа өмнө ийнхүү орилов.Би түүнийг хайн тийм ч хол явахгүй хүйтэн шалан дээр толгойноосоо цус алдан хэвтэхийг харлаа.
"Ханна...Ханна" би түүн рүү гүйсээр орилон толгойноос нь барин цусыг нь тогтоох ажээ."Хэн нэгэн туслаарай,гуйя туслаач" би хамаг хүчээрээ орилон "Надтай хамт үлдээрэй хонгор минь,надтай үлдээрэй" би түүнийг тэвэрсээр уйлах ажээ."Надтай хамт байгаарай..." би шивнэлээ.
Багш болон хянагч нар түргэн дуудан Ханнаг авлаа.Би түүнтэй хамт эмнэлэг рүү яван эмч хагалгааны өрөө рүү авч яван Ханнагийн ээж удалгүй ирлээ.Ханнагийн ээж намайг үзэж ядаж байгааг нүднээс нь л харж байлаа.Миний анхааралгүй үйлдлээс болоод бараг л үнэтэй охиноо алдах шахлаа шүү дээ.Хагалгааны дараа өрөө рүү шилжүүлсэн ч Ханнагийн ээж намайг оруулаагүй ч би явж чадсангүй.Ханна зүгээр эсэхийг би өөрөө харах хэрэгтэй байна.Би гадаа хүлээн,Ханнагийн ээж намайг оруулна хэмээн найдаж байлаа.Хэр удах нь надад хамаагүй ээ.
Би гадаа хүлээгээд үнэхээр ядарч байлаа.Хагалгаанаас хойш нэг өдөр өнгөрөн,Ханна одоо ч сэргэсэнгүй.Мөн би ч бас гэртээ харьсангүй.Би суудал дээрээ унтахад ойрхон байхад Ханнагийн ээж гарч ирлээ.Би хэзээ ч амьдралдаа ингэж хурдан босож байсангүй.
Ханнагийн ээж над руу ирэн "Ханна сэргэчихлээ"
Би тайвширч бас догдолсондоо толгойгоо өргөлөө.Гэхдээ Ханнагийн ээж намайг түүнтэй уулзуулахыг хүсэхгүй байгааг мэдэх бөгөөд тийм ч их үг дуугарсангүй.
"Ханна чамтай уулзахыг хүсэж байгаа" хэмээн хэлээд хаалга руу толгой дохив.
Би цочирдож бас жаргалтай гэгч нь хаалга руу гүйлээ.
-Ханнагийн талаас-
Сэүн намайг түлхэн ширтэн,би түүний нүднээс гуниг харах ажээ.
"Зүгээр үү?" хэмээн тэрээр харамссан байдалтай хэлэв.
Би толгой дохин "Би зүгээр ээ"
Сэүн намайг тэврээд "Намайг уучлаарай...үнэхээр уучлаарай"
Би түүнийг түлхэн толгой сэгсрэн "Үгүй...яагаад? чи юу ч буруу хийгээгүй"
Тэр толгой сэгсрээд "Үгүй ээ...чамайг орхих хэрэггүй байсан юм.Тэд чамд аймшигтай зүйл хийнэ гэдгийг би мэдэх хэрэгтэй байсан юм"
Би түүний нүүрнээс барин духаа нийлүүлээд "Би зүгээр ээ...бид зүгээр" Би түүнд ийнхүү хэлсэн ч би зүгээр биш байлаа.Би айж байна.
"Чамайг өвтгөснийх нь төлөө бид тэднийг ална даа" тэрээр ууртай гэгч нь хэлэх ажээ.
"Үгүй ээ,надад одоо ч чи хэрэгтэй" хэмээн намайг хэлэхэд тэрээр харц тулгарлаа.
"Хэрвээ чи тэднийг алчихвал би хэнийг үнсэх юм? эсвэл хэнтэй далайн давалгаа харах юм? би хэнтэй хэрэлдэх юм? хмм?" би тоглон хэлсэн ч дотроо мэдсэн юм.Энэ дахиж боломжгүй зүйл гэдгийг.Би хүссэн ч би юуг ч зогсоож чадахгүй.Би Сэүнд хайртай тийм болохоор л явах хэрэгтэй.
Сэүн инээн,би гунигтай гэгч нь инээмсэглэлээ.
"Чамайг өвдөхөөс ч өмнө би тэнд байсан ч болоосой.."
"Чи анхны удаа шигээ намайг аврахаар зөв цагтаа..байсан.Би азтай биш гэж үү?" би тэд өдрийг санасаар хэллээ.
"Би захирал болоод хянагч нарт Жунин,Нами хоёрыг хэлчихсэн.Тэд дахиж чамайг өвтгөж чадахгүй.Би чамайг хамгаална.Би дахиад ийм зүйл болгохгүй.Би чамд хэний ч хурууг хүргэхгүй,амлаж байна" хэмээн Сэүнийг хэлэхэд би урагш болон түүнийг үнслээ.
"Амлалтаа биелүүлээрэй" би ийнхүү бувтналаа.
"Хмм?"
Би толгой сэгсрэн хөнгөхөн инээгээд "Надад нэг зүйл хийж өгч чадах уу?" би асуулаа.
"Юу ч хамаагүй ээ"
"Бид үдэшлэг дээр бүжиглээгүй...би үнэхээр чамтай бүжиглэмээр байна"
Тэрээр инээмсэглэх ажээ.
"Хүлээгээрэй" тэрээр хаалгаа хаагаад бүдэг гэрэл асаан утсаа гаргаж ирээд орны ирмэг дээр тавьлаа.
"Босож чадах уу?" хэмээн гарнаас минь барьсаар хэллээ.
Сэүн надад орноос босоход тусласаар би толгой дохив:
Тэрээр утсан дээрээ дуу тавиад намайг тэвэрлээ.Би толгойгоо түүний цээжинд наан чангаар тэврэх ажээ.Би дуундаа алхам алхмаар удаанаар хөдлөнө.
"Тэр өдөр намайг аварсанд баярлалаа..."
"Би зоригтой байсан ч болоосой тэгвэл би чамайг удаан барьж чадах байсан"
"Үгүй ээ,энэ төгс байна"
"Би чамд хайртай Им Ханна" Сэүн ийнхүү хэлэн намайг улам ихээр гуниглуулах ажээ.
"Би ч бас чамд хайртай У Сэүн" би ийнхүү хэлээд хүзүүгээр нь тэврэн сүүлийн удаа үнслээ.
....бас баяртай.
-Гэгээ-
