61 страница10 августа 2016, 06:21

CHAPTER 56

-Гэгээ-

-Сэүний талаас-

Бэйсболын бэлтгэлийн дараа би орон дээрээ хэвтэн,Ханнагийн талаар бодлоо.Миний буруу.Магадгүй энэ түүний санаа зовсон зүйл байх тийм болохоор л тэр Токиогийн их сургуулиас тэтгэлэг авснаа хэлэхийг хүсээгүй.Ханна бид ингэж салах вий гэж айсан байх.Би түүнгүйгээр байж хуучны Сэүн болж чадна гэж боддог би үнэхээр тэнэг юм.Би гартаа утсаа барин түүнийг залгана гэсэн найдвар байх ч Ханна залгасангүй.Би дахиж хүлээж чадахгүй болохоор түүн рүү залгалаа.Тэр утсаа авахгүй шүү дээ.Тэр яагаад гэж бодож байна? Би өнгөрсөн 3 хоног новш байсан болохоор.Би дахиж хичээсэн ч одоо ч юу ч алга.Тэгээд би түүн рүү мессеж бичив.Ханна мессеж уншсан гэж гарч ирсэн ч хариу бичсэнгүй.Тэгэхээр тэр намайг үл тоож байгаа юм байна.Би энэ хол явах хэрэггүй зүгээр л хэрүүлийнхээ дараа түүн рүү залгах хэрэгтэй байсан юм.Би түүн рүү 2 удаа залгах гэж хичээх ч тэр авахгүй шүү дээ.Би хувцасаа өмсөөд түүнийг өөрөө харахаар явлаа.

-Ханнагийн талаас-

Сэүнийнээс 20 дуудлага ирэх бөгөөд би түүнийг залгасанд жаргалтай байгаа ч сургууль дээр хийсэн зүйлийг нь саналаа.Үүнийг бодоод дуудлагандаа хариулж чадсангүй.Утас минь дуугарсаар би зүгээр л ширтэх аж.Хажуугаар нь нүд минь улайж,хавдсан байх бөгөөд хамар минь ихэр татан уйлснаас болоод нус гоожиж байв.Би түүнд ийм сул талаа харуулмааргүй байна.Сэүн дахин өөр нэг мессеж бичлээ.

Хэрвээ утсаа авахгүй бол би орлоо шүү

Би мессежэнд нь гайхан цонхоор харвал Сэүн явган хүний замаар алхаж байх нь тэр.Утас минь дуугаран дахин мессеж ирлээ.

Би тоглоогүй гэдгийг мэдэх хэрэгтэй

Би гадаа байх түүнийг ширтэн тэрээр утсаа оролдон над руу залгав.Би утас руугаа хараад эргэн түүн рүү харлаа.Би зүгээр л түүнийг ширтэнэ.Тэр чихнээсээ утсаа салгаад дахин мессэж бичлээ.

Сүүлийн боломж

Тэр дахин над руу залгалаа.Би түүний нэрийг хараад эргэн түүн рүү харав.Тэр байшин руу ойртож байсан болохоор би утсаа авлаа."Чи намайг сайн мэддэг юм байна" хэмээн тоглоом хийн хачин гэгч нь инээх нь тэр.Би юу ч хэлэхгүй байх бөгөөд түүний инээд алга боллоо.

"Бид ярилцаж болох уу?"

Би чимээгүй байх ажээ.

"Гадаа гарч ирээд надтай ярилцаач дээ Ханна!" хэмээн тэрээр гуйх бөгөөд нулимс хацраар минь урсана.Би дэндүү уйлах юм аа.Сэүн миний сэтвгэл хөдлөлийг удирдаж байгаа юм шиг.Тэр намайг жаргалтай болгодог ч нүднээс минь нулимс урсгадаг цор ганц хүн.

"Хэрвээ чи гарч ирэхгүй юм бол би чам дээр орлоо!"

Би цонхоор харвал тэр байхгүй байх нь тэр.Гэнэт хонх дуугаран би шууд л доошоо гүйлээ.Өмнө минь хаалга дээр ээж бас Сэүн зогсож байх нь тэр.

Ээж над руу урам хугарсан байртай харан "Хэлсэн зүйлээ санаарай" хэмээн шивнээд өрөө рүүгээ явлаа.Би хаалган дээр сандран зогсох Сэүн рүү эргэж харахад тэрээр хачин гэгч нь инээмсэглэсэн ч намайг инээмсэглээгүйд нь алга болов.Би түүнийг өнгөрөн гарахад тэр хаалга хаагаад араас минь дагах ажээ.Би хаашаа яваад байгаагаа мэдэхгүй байна гэхдээ хөршүүдийнхээ ойр хавьцаа алхана.Сэүн хажууд минь зогсох ч би газар ширтэх ажээ.Харанхуй оройн салхи гарыг минь шүргэн биржигнүүлж байв.Би гараа илэн,Сэүн анзаарсан бололтой хүрмээ тайлан мөрөн дээр минь тавьлаа.Түүнийг хараал идээсэй! Энгийн үнэртэй ус нь надад ямар их нөлөөлдгийг мэдэхгүй л дээ.Энэ хүрэмнээс нь л тэр аль хэдийн дахиад л намайг сул болгочихлоо.

"За,бид одоо зогсож болох уу? Чи биднийг хэр хол явуулахыг хүссэн юм?" хэмээн Сэүн зогслоо.

Нөгөө талаас би үргэжлүүлэн алхаж Сэүн намайг барих зогсоолоо.

"Чи яллаа за юу? Энэ чиний сонсохыг хүссэн зүйл юм уу? Би ялагдаж,чи яллаа.Чи бол ялагч харин би ялагдагч.Энэ чамайг зогсоох уу?" би үл итгэсэн байртай түүнийг ширтэн эргэж хараад үргэжлүүлэн алхлаа.Гэхдээ тэр хурдан алхсаар өмнө минь гарч ирэх нь тэр.

"Бурхан минь,намайг уучлаарай за юу? Ханна,намайг уучлаарай! Чи надаар юу хийлгэхийг хүсээд байгаа юм бэ?" хэмээн Сэүн цөхрөнгөө барахдаа ийнхүү орилоо."Юу хийлгэхийг хүсээд байгаагаа л хэлчих! Би хийнэ ээ.Гуйч надтай ярь тэгэх үү?" Тэр миний мөрнөөс барин би хойш ухарлаа.Тэгээд нулимсаа унагахгүй гэж өөр тийш харав.

"Над руу орил! Намайг цохь! Ямар нэг зүйл хийгээч дээ,гуйя!"

Би юу ч дуугарсангүй.

"Аххх" тэр орилон "Чи надаар юу хийлгэхийг хүсээд байгаа юм бэ? Би юу хийвэл чи надтай ярих юм? Бурхан минь,чи надад Токиогоос урилга авснаа хэлсэн бол?"

Нулимс минь урсаж байсан болохоор би толгой сэгсэрлээ.

"Би чамаар юу ч хийлгэхийг хүсэхгүй байна.Зүгээр намайг хүсдэг чамайг хүсэж байна.Гэтэл миний буруу байж,чи намайг хүсдэггүй.Чи хуучин надаас өмнөх амьдралаа л хүссэн шүү дээ.Тэгэхээр буцаад яв! Чи эргэж ирээд хоосон зүйлийн төлөө уучлалт гуйх шаардлага байхгүй" би хөршүүдэд сонсогдохоор чанга орилох бөгөөд гадаа харанхуй байсан ч би түүний толгой сэгсэрэхийг харж байлаа.

"Үгүй ээ,үгүй...миний хүссэн зүйл бол чи шүү дээ.Миний буруу...үнэхээр миний буруу" тэрээр над руу ойртсоор хэллээ.Сэүн нулимсыг минь арчиад тэврэх нь тэр.Би түүний цээжинд уйлан,цамцыг нь нулимсаараа норгох ажээ.

"Намайг уучлаарай...намайг үнэхээр уучлаарай" хэмээн үргэжлүүлэн хэлнэ.

Бид тоглоомын талбай руу очин суулаа.Тэр миний бэлхүүсээр тэврэх зуур би түүнийг цээжийг налах ажээ.Би одоо ч түүний хүрмийг өмсөж байв.

"Би дахиад тэгэхгүй ээ.Чамгүйгээр би хуучин Сэүн болохгүй.Би зүгээр л чамайг өвтгөж байгаа нь намайг өвтгөж байна.Хэрвээ чи надад хэлэхгүй бол би мэдэх гэж хичээхгүй гэдгээ амлаж байна" Сэүн ийнхүү хэлэн,би түүнийг нална.

Сэүн надаас салан босоход би будилан түүн рүү харах ажээ.

Тэрээр гараа дэлгээд "Намайг цохь! Арчаагүй найз залуу байсны төлөө намайг цохь!"

Би инээн,тэр хариу инээмсэглэлээ.

"Бурхан минь,би дахиж энэ инээдийг сонсож,инээмсэглэлийг харахгүй гэхээс айж байна..."

Би инээхээ болин,дахиж энэ инээдийг харахгүй гэдгийг ойлголоо.

-Гэгээ-

61 страница10 августа 2016, 06:21