60 страница8 августа 2016, 11:23

CHAPTER 55

-Гэгээ-

-3 өдрийн дараа-

Бямба гаригт бидний хэрүүлийн дараа Сэүн бид хоёр дахиад ярьсангүй.Бид хоёулаа үнэхээр зөрүүд гэдгийг би хүлээн зөвшөөрнө өө.Би түүн рүү залгахыг хүссэн гэхдээ дугаарыг нь хийх бүрт миний тал хэсэг түүний хэлэх зүйлд санаа зовнино.Би улам л өөрсдийгөө холдуулж салгахаар зүйл хэлэхийг хүссэнгүй.Даваа гаригт би сургуульдаа очин түүнийг харсан юм.Би түүн рүү очих хамаг зоригоо гаргах аж.Би эхлээд уучлалт гуйхыг хүсэж байна.Би дахиж хоорондоо зайтай байж чадахгүй.Надад түүний хүрэлт бас тэврэлт хэрэгтэй байна.

Би Сэүнийг хараад гүнзгий амьсгаа аван түүн рүү очсон ч...тэр намайг үл тоох нь тэр.Тэр намайг харсан гэхдээ...Намигийн зүг рүү явсан юм.Яг энэ мөчид би уйлмаар санагдаж байлаа.Тэр анги руу орон Намиг өнгөрөн явав.Нами над руу ёжтой инээмсэглээд Сэүнийг даган орох аж.Хонх дуугарлаа.Би анги руу орон Намиг Сэүний ширээнээс холдон явахыг харах бөгөөд Нами ширээ рүүгээ явсаар над руу хэт бардам гэгч нь инээмсэглэнэ.Сэүн одоо ч над руу харсангүй.Тэр зүгээр л дэвтэр,номоо гаргах бол би ширээ рүүгээ явлаа.Өдөр ингэж л өнгөрсөн.Тэр яг л намайг байдаггүй юм шиг аашлаж байв.Тэгээд л би уурлаж харин Сэүн уураа хэтрүүлээд байна.Би тэсэж чадахгүй гэхдээ тэр өдөр би түүний анхаарлыг татахаас шууд л залхсан юм.Дараа өдөр нь бас л адилхан байсан.Сэүн энэ тэнэг зүйлээс болоод бууж өгөхгүй юм уу? Хэрвээ тэр энэ замыг сонгосон бол би ч бас адилхан байх болно.Би анги руу очин түүнийг байхгүй юм шиг л жүжиглэж,Сэүнийг орж ирэхээс өмнөх Ханна болно.

Үдийн цайны цаг болоход би ялагдчихлаа.Сэүн найзуудтайгаа ярих зуур Нами түүний хажууд суух нь тэр.Миний инээд хүрч байсан ч бодит байдал дээр өвдөх аж.Яг л амьсгал минь боогдож байгаа юм шиг санагдаж байна.Хоёрт тэр гэнэт хуучны Сэүн болчихлоо.Нулимс минь урсахад би нулимсаа арчиад угаалгийн өрөө рүү явав.

-Сэүний талаас-

Би Ханнаг угаалгийн өрөө рүү явахыг харан гүнзгий амьсгаа авлаа.Би юу хийгээд байна аа? Би өчигдөр түүнийг үл тоосон өнөөдөр тэр намайг хуучны Сэүн гэж бодож байгаа боо би үнэхээр дахиад хуучны Сэүн болж байгаагаа харуулж байна.Гэхдээ би энэ хийж байгаа зүйлээрээ өөрийгөө л өвтгөөд байна шүү дээ.Би зүгээр л тэр яагаад урилга авснаа надад хэлээгүйг нь л ойлгохгүй байна.Би түүний төлөө үнэхээр жаргалтай байна.Ханна хүссэн зүйлээ авсанд нь би охиноороо бахархаж байна гэхдээ тэр надаас нуусан? Тэр үнэхээр намайг түүний төлөө жаргалтай байхгүй гэж бодсон юм уу? Түүний алхаж байхыг нь харахад л сэтгэл минь амар биш болж байв.Тэр Намиг надад ойртож байхыг хараад өвдсөн байх,би зүгээр л Ханнаг хардуулах гэж Намиг ашигласан юм.Гэхдээ одоо би үнэхээр их харамсаж байна.Тэр үнэхээр их өвдсөн байх гэхдээ би нэгэнт эхлүүлчихсэн үйлдлээ яаж буцаахыг мэдэхгүй.

Хонх дуугарах нь тэр.

-Ханнагийн талаас-

Хонх дуугаран би өнгөрсөн 20 минутанд гаргасан нулимсаа хурдхан шиг угаагаад угаалгийн өрөөнөөс гарлаа.Миний өмнө Нами зогсох бөгөөд би хөшиж орхих нь тэр.

"Вуав аль хэдийн хэрэлдчихээ юу? Сэүн бид 2 энээс ч илүү удсан юм даа" тэр хэдэн дагуул нартайгаа инээлдээд явах нь тэр.

Би хэлэх үггүй болон зүгээр л зогсох аж.Би хаягдаж бүх зүйл хуучин байрандах орж байгаа юм шиг санагдаж байна.Би анги руу гаа яарлаа.Хичээл тарсны дараа би гэр рүүгээ яарах аж.Би сургууль дээр дахиад уйлахыг хүсээгүй юм.Намайг гэртээ ирэхэд ээж гал тогоонд байх бөгөөд ширээн дээр задласан том хайрцагтай зүйл байв.Би тийшээ очин ойлголоо.Энэ урт алзаамаар чимэглэсэн даашинз мэт урт цэнхэр даашинз байв."Сайхан хөгжилдөөрэй хайр минь! Э" гэсэн бичиг байх аж.Би зүгээр л амаа ангайн ширтэнэ.Энэ үзэсгэлэнтэй юм.

"Эмили чамд үнэхээр хөөрхөн даашинз явуулжээ" ээж гал тогооноос гарч ирэн хэллээ.

Би ээжийн үгэнд цочин ээж рүү хараад толгой дохин "Хмм тийм ээ"

"Чи үдэшлэгт явахдаа зургийг нь аваад түүн рүү явуулах хэрэгтэй"

Миний зүрх хурдалж эхлэх нь тэр.Одоо ээж мэдчихлээ.Би ээжтэй харц тулгарахаас зайлсхийн чимээгүй зогсоно.

"Чи яагаад надад үдэшлэгт явна гэдгээ хэлээгүй юм?"

"Б-би хэлэх гэж байсан юм аа гэхдээ надад боломж олдоогүй" би ийнхүү сандран хэлэх аж.

"Эсвэл чи У Сэүнтэй явж байгаа болохоор уу бас надад хэлэхийг хүсээгүй юм уу?" ээж ууртай сонсогдох бөгөөд би болгоомжтой гэгч нь ээж хүү харлаа.

"Үгүй ээ" би худлаа ярихыг хичээж байв.

"Тэгвэл чи хэнтэй явж байгаа юм Ханна? Ганцаараа юу? Чи надад сургууль дээрээ ямар ч найз байхгүй гэж хэлж байсан шүү дээ"

"Би...Минутэй зовно" хэмээн нэр зохион,үргэжлүүлэн худлаа ярьж байлаа.Мэдээж энэ бүтэхгүй.

"Ханна,би чамайг түүний ойр байлгахыг хүсэхгүй байна гэж хэлээгүй юу?"

"Ээжээ,гуйя..."

"Үгүй ээ,би чамайг үдэшлэгт явуулах хэрэггүй юм байна.Үгүй!! Би чамд хангалттай анхааруулсан дахиад анхааруулахгүй шүү! Чи Токиогийн их сургуулиас урилга авсан,тэрэндээ л анхаар! Сэүн чамайг анхаарахгүй гэж би чамд хангалттай хэлээгүй бил үү? Тэгэхээс нь өмнө чи өөрийгөө авар! Хмм?"

Аль хэдийн Сэүн намайг анхаарахгүй байгааг мэдэж байгаа юм шиг ээжийн үгэнд миний зүрх хүндүүр оргих аж.

"Би их зүйл асуухгүй ээ гэхдээ зүгээр л намайг-"

"Би чиний ээж,би үгүй гэж хэлсэн.Би чамайг хамгаалах гэж энийг хийж байгааг харахгүй байна уу? Энэ даашинзаа өөр хүнд хадгалчих,яриа дууслаа" хэмээн ээж орилоод гал тогоо руу орох нь тэр.

"Ээжээ,гуйя намайг сүүлийн удаа зүгээр орхичих л доо"

Ээж будилсан байртай эргэж харан "Сүүлийн удаа?"

"Би Япон явахаасаа өмнө түүнээс сална аа ээжээ.Би удахгүй хариугаа явуулна тэгэхээр энэ сүүлийн удаа.Намайг сүүлийн удаа түүнтэй байлгачих! Би өвдсөн ч бай үгүй ч бай,би дахиад түүнийг хэзээ ч харахгүй гэж амлаж байна" ийнхүү би уйлан гуйх ажээ.Нулимс хацраар минь урсана.

"Гуйя..."

Ээж юу ч хэлэлгүй санаа алдлаа.Тэгээд эргэж харан гал тогоо руугаа оров.Би хурдхан шиг босоод өрөө рүүгээ гүйлээ.Бүх зүйл секундээр л муу болж байна.Энэ миний хүссэн зүйл биш.

-Гэгээ-

60 страница8 августа 2016, 11:23