59 страница6 августа 2016, 10:21

CHAPTER 54

Хамгийн сүүлд цаашдын долоо хоног гэж өмнөх хэсэг дээр дууссан.Тэрийг уучлаарай би "хэдэн" гэдэг үгийг орхисноос болоод уншигчдад буруу ойлгуулсан байна лээ.Уучлаарай.

-Гэгээ-

-2 долоо хоногийн дараа-

"Хөөе Ханна.Чамд захиа ирсэн байна" ээж минь бямба гаригийн өглөө ийнхүү хэллээ.

Ээж ТОКИОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БИЧИГ БАРИМТ хэмээн томоор бичсэн том дугтуй өглөө.

Би хурдхан шиг дугтуйг нээлээ.

"Хатагтай И Ханна.Бид танд энэ мэдээг хэлж байгаадаа баяртай байна..." би захиаг унших ажээ.Би баяртай байх хэрэгтэй шүү дээ.Догдолсон.Хагартлаа баярласан.Энэ миний мөрөөдөл ч зүрхэнд муу мэдрэмж чангааж байлаа.

Ямар ч инээмсэглэл гарахгүй байна.

"Юу вэ Ханна?" Ээж миний мөрөөр давуулан хараад "Бурхан минь,бурхан минь Ханна.Би чинийхээ өмнөөс баяртай байна" ээж мөрнөөс минь базах ч би юу ч хэлсэнгүй.

"Ханна,юу болсон бэ?"

Би ээж рүү эргэн сандран инээмсэглээд хөнгөхөн толгой сэгсэрлээ.

"Юу ч биш дээ.Би...зүгээр л гайхаад байна"

"Битгий хонгор минь.Өөр хэн нэгнээс илүү чи энийг хүртэх эрхтэй" хэмээн ээж намайг тэвэрлээ.Би будилж орхив.Зүрхний минь хэсгүүд хоорондоо сөргөлдөж байна.Би захиаг дугтуйндаа хийгээд хаалаа.Би өнөөдөр төгсөлтийн үдэшлэгт өмсөх даашинзаа авах ёстой байсан гэтэл одоо санаа зовох илүү зүйлтэй болчихлоо.Би яаж Сэүнд хэлэх юм бэ? Би ер нь түүнд хэлэх үү?

"Ээжээ,би өнөөдөр ажлаасаа оройтож ирнэ ээ.." хэмээн худлаа хэлж орхилоо.Би ээжид төгсөлтийн үдэшлэгт явна гэдгээ хэлбэл ээж надаас хэн гэдгийг нь асууна харин би Сэүн гэдгийг хэлж чадахгүй шүү дээ.

"Дахиад уу? Тэд чамайг кофе шоптой байлгах дуртай байх аа.Чи олон өдөр оройтсон"

"Хмм..тэд надад хайртай хажуугаар нь одоо надад тэр цаг хэрэгтэй шүү дээ" би дугтуйгаа барьсаар тоглонгуй хэллээ.

"За за" ээж хэлэн "Хэрвээ-"

"Ямар нэгэн зүйл болвол залгана аа,би мэдэж байна" хэмээн би ээжийн яриаг таслахад "За" ээж толгой дээр минь үнслээ.

"Дахиад баяр хүргэе Ханна! Би чамаараа бахархаж байна"

Би буцаан инээмсэглээд дугтуйгаа цүнх рүүгээ шидээд ажил руугаа явлаа.Ажлын дараа би үдэшлэгт өмсөх даашинзаа хайхаар их дэлгүүр явав.Би үнэндээ дэлгүүр хэсэх иймэрхүү зүйлсд сайн биш болохоор даашинз хайхад үнэхээр хүнд байна.Би энэ талаар Эмили рүү мессеж бичлээ.

-Надад туслаач
-Юу болсон юм?
-Би үдэшлэгт өмсөх даашинз олж чадахгүй байна.Би юу худалдаж авах вэ?
-За,тайвшир даа.Надад үдэшлэгт сайхан харагдах даашинзны зургуудаа явуулаарай
Би түүнд эргэн тойрныхоо зургуудыг явууллаа.
-Би үдэшлэгт юу сайхан харагдахыг мэдэхгүй болохоор юу ч харахгүй байна
-За за
-:(
-Үдэшлэг чинь хэзээ юм?
-2 долоо хоногийн дараа
-Надад итгэ!
-Юу?
-Надад итгэ! 3 хоногийн дараа илгээмжээ шалгаарай!
-Юу?
-Хайртай шүү! 3 хоногийн дараа залгана аа
-Эмили!

5 минут хүлээсэн ч ямар ч хариу байсангүй.Тэр намайг үл тоосон юм.Тэгээд Сэүн над руу залгахад би инээмсэглэн авлаа.

"Байна уу?"

"Чи яг одоо хаана байна?" Сэүн ийнхүү асуув.

"Хмм..." би хариулах эсэхдээ эргэлзэж байлаа.Би түүнд даашинз хайж байгаагаа мэдэгдүүлмээргүй байна.

"Худлаа ярихаас чинь өмнө би чамайг битгий гэж зөвлөе Ханна! Чи минийх.Би чамайг худлаа ярьж байгааг мэднэ шүү" тэрээр өөртөө итгэлтэй гэгч нь хэлэх нь тэр.

Миний хацар улайн би уруулаа хазлаа.

"За яахав" хэмээн би бууж өгөв.

Тэр инээн "Тэгээд чи хаана байгаа юм?"

Би амьсгаа аван "Их дэлгүүр..."

"Тэгээд яагаад зүгээр ингээд хэлчихэж болохгүй байгаа юм? Чи намайг хуураад байгаа юм уу?" Сэүн тоглоом хийх нь тэр.

Би мишээн "Чамайг ирж шалгасан нь дээр гэж бодож байна" би түүнийг шалган,тоглох ажээ.

"Би 20 минутын дараа очлоо" хэмээн хэлээд таслах нь тэр.

Би Сэүнийг хүлээсээр эргэн тойрноор алхах ажээ.Би алхаж байхдаа Жуниныг нэг дэлгүүрт байхыг харан намайг анзаарахаас нь өмнө эргэн явсан ч аль хэдийн оройтсон байх нь тэр.Би эргэн харвал тэр намайг хараад одоо олон хүмүүс дундуур наашаа ирж байв.Би бараг л шогших нь холгүй хурдлан яван дахиад эргэн харвал тэр алга байх нь тэр.Тэгээд гэнэт би харахгүй хэн нэгний цээжийг мөргөн намайг айлгаж орхилоо.Би гайхан дээшээ харвал Сэүн байв.Миний нүүрэн дэхь санаа зовнилт тайвшралаар солигдон,түүний инээмсэглэл санаа зовнилтоор солигдов.

"Вуаа чи зүгээр үү?"

Би Жуниныг явсан эсэхийг шалгахаар эргэн хараад буцаад Сэүн рүү харан толгой дохив.

Тэр миний толгойноос барин "Юу болсон? Чи яагаад ийм сандарсан харагдаад байгаа юм?" хэмээн асуугаад их дэлгүүрийн эргэн тойрныг харав.

Би толгой сэгсрэн "Юу ч биш дээ.Би одоо энд чамтай зүгээр" хэмээн хэлээд инээмсэглэв.

Тэр үнэмшсэн харагдаагүй ч духан дээр минь үнсээд толгой дохив.

"Тэгээд чи их дэлгүүрт юу хийж байгаа юм?" бид их дэлгүүрээр алхсаар тэрээр ийнхүү асуув.Би шууд л түүнийг сонсоогүй юм шиг царайлах аж.

"Ханна..." Сэүн зогсох нь тэр.

Би түүнтэй харц тулгарахаас зугтах ч тэрээр эрүүнээс минь харц тулгарах нь тэр.

"Чи үнэхээр намайг хуурч байгаа гэж бодож хмм" Тэр дахиад тоглоом хийх ажээ.

Би хөмсгөө зангидан түүн рүү хараад ууртай мэт жүжиглэн "Чи үнэхээр тэгэж бодоо юу?"

"Би зүгээр л тоглож байна аа" Намайг татан тэвэрсээр инээв."Тэгээд хэл л дээ..."

Тэр над руу эгдүүтэй гэгч нь харан би тэр царайнд нь юу ч хэлэлгүй өөр тийшээ харлаа.

"Би.." би одоо ч хэлэх эсэхдээ эргэлзэнэ.

"Хмм?" хэмээн Сэүн хөмсгөө өргөлөө.

"Үдэшлэгний даашинз хайж байсан юм" би чимээгүйхэн хэлэв.

"Юу? Би чамайг сонсохгүй байна"

"Үдэшлэгний даашинз хайж байсан юм" би бага зэрэг чанга хэллээ.

"Би чамайг одоо ч сонсохгүй байна"

"Үдэшлэгний даашинз хайж байсан юм" би орилон хэлэхэд хүмүүс бидэн рүү харан Сэүн инээх нь тэр.

Би ичсэндээ хацар минь улайн,би Сэүний хацар руу хөнгөхөн алгадаж орхив."Битгий инээгээд бай!" хэмээн би гоншигонох аж.

"Би инээгээгүй ээ" тэр ийнхүү хэлсэн ч үргэжлүүлэн инээж байв.

"Сэүн"

"Чи яагаад энийг хэлэхдээ ичээд байсан юм? Даашинз хайх ялангуяа үдэшлэгт зориулж даашинз хайх чинь охидод бол энгийн л зүйл шүү дээ"

"Би хэзээ ч хийж байгаагүй болохоор" би доошоо харсаар чимээгүйхэн хэлэв."Би байнга дэлгүүр хэсээд байдаг бусад охид шиг,байгаа зүйлээ л өмсдөг"

Сэүн инээмсэглэн намайг тэвэрлээ.

"Чи жинс,подволк өмссөн байсан ч надад хамгийн үзэсгэлэнтэй охин хэвээрэй байна" хэмээн чихэнд минь шивнэнэ.

Би инээмсэглэн түүнийг түлхээд "Үнэхээр үү?"

Тэр толгой дохиод "Надтай сайхан харагдах гэж байсан ч"

Би толгой сэгсэрээд "Хэзээ ч" би түүнд хэлэн,тэр урагш болон намайг үнслээ.Бид хэсэг зуур дэлгүүрт үнсэлцэж байгаа харихаар явах аж.

Би түүний машинд суун бүсээ бүслэхээр эргэлээ.

Сэүн гэнэт "Токиогийн их сургуулийн бичиг баримт"

Би бүсээ авалгүй шуудхан эргэвэл Сэүн дугтуйтай захиаг минь барьж байх нь тэр.

Би сандран,тэр дугтуй руу харахад нь би шуудхан түүнээ булаан авлаа.

"Юу вэ?" тэр гунигтай өнгө аястай асуув.

"Юу ч биш дээ" би бүсээ бүслэхээр түүнтэй харц тулгарахаас зугтах бөгөөд суудлын бүсээ зүгээр дугтуйг цүнхэндээ хийсэн ч Сэүн дахин авах нь тэр.

"Чи юу хийгээд байгаа юм?" би орилсон ч юу ч өөрчлөсөнгүй.Тэр дугтуйг задлан захиаг гаргаж ирээд "И Ханна бид энэ мэдээг дуулгаж байгаадаа баяртай байна..." хэмээн миний өглөө уншсан хэсгийг уншиж байлаа.

Би булааж авах гэж хичээсэн ч Сэүн уншсаар цааш холдуулах аж.

"Буцаагаад өг!!" би орилон,сэтгэлээр унах ажээ.

Тэр над руу харан "Чи урилга авчихаж?" тэр гунигтайхан асуулаа.

Би зүгээр л түүнийг ширтэнэ.

"Хэзээ мэдсэн юм?"

"Өглөө" би чимээгүйхэн хэлэв.

"Чи яагаад надад хэлээгүй юм?" тэр сэтгэлээр унасан аястай сонсогдоно.

"Б.би хүссэн л дээ г.гэхдээ..." үг минь толгой дотор минь мунгинан,би юу гэж хэлэхээ мэдсэнгүй.

Сэүн санаа алдан цонх руу харлаа.

"Чи намайг чиний төлөө жаргалтай байхгүй гэж бодоо юу?"

"Тийм биш ээ.."

"Тийм ээ,чи надад энийг хэлж болохгүй намайг хувиа хичээсэн новш гэж бодсон байна.Би чамд тийм залуу биш гэдгээ чамд баталж харуулах гэж хичээж байхад чи намайг одоо ч тэгэж бодоогүй гэж үү?" хэмээн тэрээр хэлэв.

"Үнэхээр тийм биш ээ.."

"Тэгээд юу юм?"

"Би зүгээр л бидэнд үлдсэн долоо хоногуудыг сүйтгэхийг хүсээгүй юм" би сандран хэллээ.

"Юу гэсэн үг юм?"

Би санаа алдан "Би яг одоо энэ талаар ярьмааргүй байна"

"Үгүй ээ,би яг одоо ярьмаар байна"

"Энэ юу ч биш ээ.Бид одоо гэр рүүгээ харьж болох уу?" Бид одоо хэрэлдэж байгаадаа сэтгэлээр унан хэллээ.

Сэүн сэтгэлээр унасан амьсгаа гаргаад хөдөллөө.Буцах замд машин чимээгүй байх аж.Биднийг гэрт ирэхэд би ичингүйрэн түүн рүү харвал тэр цонхоор харж байв.Би юу ч хэлэлгүй машинаас буулаа.

"Би чиний төлөө чин сэтгэлээсээ жаргалтай байна" намайг хаалга хаахаас өмнө Сэүн ийнхүү хэллээ.

Цонх доош болохдоо зэрэгцэн би түүн рүү харав.

"Энэ чиний өглөө сонсох ёстой байсан зүйл" Сэүн хэмээн хэлээд хөдлөх нь тэр.

-Гэгээ-

59 страница6 августа 2016, 10:21