CHAPTER 53
-Гэгээ-
Сэүнийг унтах зуур би түүний энгэрт хэвтэх бөгөөд унтаж чадсангүй.Би эргэн Сэүний хэлсэн зүйлийг бодлоо.Аав нь түүний надаас салах дэмжихгүй гэсэн.Хэрвээ Сэүн тэр шөнө намайг авраагүй бол яах байсан бол? Би яг одоо түүний энгэрт хэвтэж байх болов уу? Тэр тэтгэлэг авах гэж ингэж зовох байсан болов уу? Би дээшээ түүний царай руу харвал тэр тайван харагдах ажээ.Гэхдээ түүнийг сэрэхэд зөвхөн стрессүүд л хүлээж байгаа.Түүний орхиход шилдэг шийдвэр байгаа болов уу? Би түүний хамт байхад зовдоггүй хүн байсан ч болоосой.Би түүний уруул дээр үнсээд энгэрт нь шигдэх ажээ.Энэ яагаад зүгээр л хар дарсан зүүд байж болдоггүй юм бэ? Үнэхээр урт,ядраасан хар дарсан зүүд.
Өглөө нь би хоосон,хүйтэн орон дээр сэрлээ.
Сэүн бичиг үлдээжээ.
Удахгүй уулзъя үзэсгэлэн гоо минь.Би өнөөдөр таслахгүй ээ.
Би инээмсэглээд бэлэн болохоор бослоо.Сургуульдаа очоод шууд л шүүгээ рүүгээ очин номоо хийж байхад гэнэт хоёр бэлхүүсээр минь ороон,толгойн дээр минь үнсэх нь тэр.
"Бурхан минь,чи хувцастай байхдаа ч секси байна"
Би түүний цээжинд наалдан секси залуугаа харахаар толгойгоо өргөлөө.
"Чи өөрөө тийм ч муу биш юм аа" хэмээн би тоглон хэлэх ажээ.
"Ммм чамайг өөрийн болгох хэцүү юм гэхдээ би дуртай байна аа" тэр ийнхүү хэлээд уруул дээр минь үнсэх нь тэр.Би эргэж харан хүзүүгээр нь тэврээд дахин үнслээ.Би хүйтэн харц мэдрэн эргэн харвал Нами байх нь тэр.
"Хөөе түүнийг битгий тоо! Зүгээр л над руу хар за юу?" Сэүн хэлэх ажээ.
Би толгой дохиод бага зэрэг инээмсэглэв.
Тэр эрхий хуруугаараа хацрыг минь илээд "Би чамайг орой ажлын чинь дараа авъя за юу? Би чамайг ажилтай байхад чинь бэлтгэлтэй болохоор тараад шууд очно оо тохирох уу?"
Би толгой дохиод "Тохирлоо"
Хонх дуугаран бид анги руугаа явлаа.
-Ажил дээр-
Миний ээлж болсноос хойш 2 цаг өнгөрлөө.
"Ханна чамд зочин ирлээ" Би нэг ширээг цэвэрлэсээр менежих маань орилох ажээ.
"Очлоо" Сэүн намайг ийм эрт ирсэн юм байх даа? Би ширээгээ арчиж дуусаад зочинтойгоо уулзахаар явлаа.Энэ Сэүн гэхдээ түүнтэй үнэхээр ойр хүн.Энэ...Сэүний аав.
Би У ноён руу алхан "Сайн байна уу? Ноён У би танд ширээ авч өгөх үү?"
"Бид ярилцаж болох уу?" хэмээн шуудхан хэлэх нь тэр.
"Хмм.." би ээрэн,сандрах нь тэр."Би одоо ажилтай байна л даа.Бид өөр үед ярилцаж болох уу?"
"Амралт чинь хэзээ болох юм?" У ноён хүйтэн гэгч нь асуух нь тэр.
"10 минутын дараа"
"Сайн байна.Би чамайг амрах хүртэл чинь хүлээж байя" хэмээн ширээ рүү явсаар хэллээ.
(10 минут өнгөрлөө)
"Та юу ярихыг хүссэн юм У ноёнтоон?"
"Чи бол гайхалтай охин.Ээж чинь чамайг сайн өсгөжээ"
"Баярлалаа" хэмээн би ичингүйрэн хэлэв.Би мэдэрч байгаа зүйлдээ биш байна.Баярлалаа? Би илүү ихээр айж бас...санаа зовж байна.
"Тийм болохоор би энд байна.Миний хүү ч бас гайхалтай ирээдүйтэй биширмээр хүүхэд"
"Уучлаарай гэхдээ би таны юу хэлэх гээд байгааг ойлгохгүй байна"
"Сэүн хүүхэд байхаасаа хойш мөрөөдлийнхээ коллежид орохын тулд,гол тэтгэлэгтэй гол лигийн багт орж,бэйсболл тоглох түүний мөрөөдөл байсан.Тэр тоглохыг хүсдэг гэхдээ тэр дурлачихсан гэж бодож байгаа,тэрэнд чи байгаа болохоор надгүйгээр хийж чадна гэж бодож байгаа.Үнэн гэвэл тэр чадахгүй.Чи,залуу хүүхэд хайр гэж юу байдгийг мэдэхгүй.Тэр өөрийгөө Намид хайртай гэж боддог байсан гэтэл чамайг ирэхэд юу болсныг хар л даа.Миний хэлээд байгаа зүйл бол миний хүүд санал болгох,хүлээж авах зүйл их байгаа гэхдээ чамтай бол чадахгүй.Би чамаас гуйж байна.Хэрвээ чамд мөнгө хэрэгтэй бол би дуртайяа өгнө.Ямар ч байсан зүгээр л асуу.Би өгнө.Би түүний аавын хувиар асууж байгаа бол зүйл түүнийг явуулчих"
Би хэлэх үггүй болох аж.Сэүний аав үнэхээр намайг Сэүнээс сал гэж хэлэхээр ирсэн гэж үү?
Би-" би ээрэн юу гэж хэлэхээ мэдсэнгүй.
"Чи Токио руу сурахыг хүсдэг гэж хэлээгүй бил үү? Зүгээр л түүнээс салаад яв!! Битгий түүгээр өөрийгөө барь!! Чи гэрэлтсэн ирээдүйтээ хүүхэд.Үерхэл гэдэг чамайг буцааж л барих болно.Энэ бол чек.Хүссэн тоогоо бичээрээ,би чамд өгнө.Сэүнийг явуулах уу И Ханна?" У ноён надад чек сарвайх нь тэр.
Би энийг нь ширтэх ажээ.Би сургалтын төлбөрөө төлөх хангалттай их мөнгө олох гэж л энд ажиллаж байхад энэ хүн надад хэдэн төгрөгний ч хамаагүй чэк санал болгож байна.Баян хүмүүс өөр биш гэж үү? Сэүн түүний хүү биш бололтой.Тэр хэзээ ч ийм зүйл хийхгүй байсан.
"Ноён У таны буруу гэж бодож байна.Сэүн таньгүйгээр өөрөө хийж чадна.Тэр өөр хийж байсан цаашид ч хийх болно.Таны хэлсэн шиг Сэүн гайхалтай ирээдүйтэй биширмээр залуу.Тэр таны дэмжлэгтэй,дэмжлэггүй амжилттай явна гэдэгт би итгэж байна.Гэхдээ та аавынх нь хувьд түүний дэмжиж,зөвшөөрөх хэрэгтэй гэж бодохгүй байна уу? Сэүн таньд үнэхээр хайртай.Тэр үргэлж л таньтай байсан багынхаа дурсамжыг ярьдаг.Тэгэхээр та энэнээс илүүтэй түүнийг өөрийгөө битгий үзэн ядахад хүргэл дээ! " би чекийг нь буцааж өгөөд "Та энийгээ буцаагаад ав даа! Байсан байгаагүй би түүнээс сална.Би хэзээ ч доошоо бөгтийхгүй"
Сэүний аав инээх ажээ.
"Чи зоригтой юм аа.Сэүн яагаад чамд дурласан гэж бодож байгааг нь би одоо л ойлголоо.Гэхдээ би энэ чекийг энд үлдээчихье! Чи надад шийдвэрээ хэлээрэй бас нэг тусламж гуйхад энэ яриаг Сэүнд битгий хэлээрэй!" хэмээн ноён У хэлээд босон явах нь тэр.Би зүгээр чекийг ширтэж байгаад урж орхилоо.Би барьж байсан амьсгаагаа гаргах аж.Сэүний аавын хэлсэн зүйлд итгэж чадахгүй нь ээ.Би босон эргээд ажилдаа орлоо.
6:30 минут болон би кафеныхаа гадна Сэүнийг хүлээж байлаа.7 болоход эцэст нь тэр ирэв.
"Хоцорсонд уучлаарай" Сэүн надад малгайгаа өгсөөр хэлэв."Дасгалжуулагч намайг бариад байсан юм"
"Зүгээр ээ" хэмээн би бага зэрэг инээмсэглэнэ.
"Явцгаая" би мотоцикл дээр суун,араас нь чанга гэгч нь тэвэрлээ.
Бид ойролцоох далай руу ирэн,элсэн дээр Сэүний мөрийг дэрлэн сууж байлаа.
"Сэүн..."
"Хммм"
"Чи 10 жилийн дараах өөрийгөө хаана хардаг вэ?"
"Гол лигт бэйсбол тоглож байгаагаар бас...чиний хажууд" Тэрээр над руу харан мишээн хэлэх ажээ.
Би буцаан инээмсэглэлээ.
"Чи?" хэмээн тэрээр асуув.
"Би одоохондоо итгэлтэй биш байна гэхдээ миний мэдэж байгаа зүйл бол би...?" Сэүн намайг хүлээн ширтэх аж.
"Ким Үүбиний хажууд баймаар байна" хэмээн би томоор мишээнэ.
Сэүн над руу үл итгэсэн байртай харан би дахиж тэсэлгүй инээж орхилоо.
"Чи яг одоо царайгаа харах хэрэгтэй"
Тэрээр инээн толгой сэгсрэх ажээ.
"Энэ өчигдрийн хариу" би үргэжлүүлэн инээнэ.
"Чи энийгээ авна даа" Сэүн хэлэн,би түүний тоглоогүйг мэдлээ.
Би босон эргэн алхаж эхэллээ.
"Хэн чамайг ер нь Ким Үүбинтэй байж болно гэж хэлсэн юм? Чи минийх,энийг санаарай И Ханна!" тэр хорон санаатыг дуурайн хэллээ.
"Энийгээ батал" би томоор мишээн хэлэв.
"Чи хэлсэн шүү!" Сэүн над руу ойртоход нь би зугтан,тэр миний араас хөөх нь тэр.Би богинохон хөлтэйгээ тийм ч хол явалгүй мөчирт тээглэн унахад Сэүн ч бас тээглэн дээр минь уналаа.
Би мишээн зүгээр л түүний үзэсгэлэнтэй царайг ширтэнэ.
Тэр үсийг минь арагш нь болгоод духан дэнр минь үнслээ.
"Чи одоо надаас салж чадахгүй"
Би нүдээ анин,тэдгээр үгсийг толгойдоо хийх аж.
Би удаанаар түүний хоёр гар доогуур минь орон өргөхийг мэдрэн,нүдээ нээлээ.
"Чи юу хийгээд байгаа юм?" би гайхан асуув.
"Чи хаана аа..." хэмээн тэрээр нууцлаг инээмсэглэл тодруулна.
Сэүн намайг хувийн байшингуудын нэгт нь авчирах нь тэр.
"Бид энд юу хийж байгаа юм Сэүн?" би инээх аж.
"Зүгээр л нүдээ ань за юу?" хэмээн тэр инээх ажээ.
"За за" би нүдээ анилаа.
Би түүний хаалга онгойлгохыг сонслоо.
"За,одоо нүдээ нээж болно"
Би удаанаар нүдээ нээн,гэрэлд нүдээ тааруулаад шууд л амаа дарлаа.
"Сэүн...энэ бүгд юу вэ?"
Сэүн намайг доош буулган,араас минь бэлхүүснээс минь барисаар инээмсэглэнэ."Чамд..." хэмээн чихэнд минь ойрхон хэллээ.
Би жижигхэн оромжинд бүх зүйлийг ойрхноос харж байлаа.Хивсэн дээр шоколадаар бүрсэн гүзээлзгэнэ байх бөгөөд оргилуун дарс,хоёр хундага байх аж.Хивсийг тойруулаад лай байх бөгөөд голд нь сарнайн дэлбээ цацсан байв.
Төгсөлтийн үдэшлэг?
Би түүн рүү амаа ангайсан байдалтай эргэн харлаа.
"И Ханна,надтай төгсөлтийн үдэшлэгт хамт явах уу?" Сэүн нэг өвдгөөрөө сөгдөн асуулаа.
Би томоос том гэгч нь мишээх ажээ.
"Дасгалжуулагч чинь чамайг барьсан гээгүй билүү?"
Тэр уруулаа хазан "Би тэгэж хэлсэн билүү?" тэр мэдээгүй юм шиг жүжиглэн,би инээмсэглэн очлоо.
"Тэгээд хатагтай 4.3GPA энэ бэйсболын тоглогчтой цуг явах уу?"
Би юу ч хэлэлгүй,нүүрнээс нь барин аль чадахаараа олон удаа толгой дохилоо.Түүний бас миний инээмсэглэл томрох ажээ.Би түүний энгэр рүү үсрэн чадахаараа чанга тэврэн авав.Тэр намайг дээш өргөн "Бурхандаа баярлалаа.Би чамайг үгүй гэж хэлэх вий гэж айж байлаа"
Би түүнийг түлхэн үнсээд "Яагаад? Гайхалтай Сэүн асууж байхад чинь" би тоглоом хийн,тэр зүгээр л инээгээд намайг үнслээ.
...
Бид шоколадаар бүрсэн гүзээлзгэнээ идсээр Сэүний толгой хөлөн дээр минь байх ажээ.
"Чи яаж мэдэж шоколадаар бүрсэн гүзээлзгэнэ авсан юм?" хэмээн би асуув.
"Хмм ямар эмэгтэй дургүй байх юм?"
"Ммм чи их олон туршлагатай юм байна тийм үү?" би хартайгаар асуув.
"Магадгүй ээ" тэрээр хариу тоглоом хийх нь тэр.
Би түүнийг хөнгөхөн алгадаж орхив.
"Аувв би зүгээр л тоглож байна аа" тэр гарыг минь үнсээд "Бид одоо энэ талаар тоглоом хийж чаддаг болсонд жаргалтай байна"
"Намайг тоглож байна хэн хэлсэн юм?"
Тэр үргэжлүүлэн гарыг минь чанга барин үнсэх ажээ.
"Миний чөтгөр ихрийг уучлаарай.Их зантай тал минь намайг муу харагдуулаад байдаг юм.Би ижилхэн биш гэж амлаж байна" Сэүн үргэжлүүлэн тоглох нь тэр.
Би инээн,хамт тоглохоор шийдлээ.
"Аан үнэхээр үү? Тэр уг нь илүү эгдүүтэй гэж бодож байна"
Сэүн миний өврөөс босон "Тэгэхээр чи үргэлж намайг эгдүүтэй гэж боддог байж"
"Би тэгэж хэлээгүй" би шуудхан эсэргүйцлээ.
"Гэхдээ чи хэлсэн"
"Үгүй ээ"
"Тийм ээ,чи тэгсэн"
"Үгүй ээ"
Тэр над руу сэжиглэнгүй харсан ч би өөр тийшээ харах нь тэр.
"Би чамайг үргэлж эгдүүтэй гэж боддог" хэмээн тэр хэлэх нь тэр.
Би түүн рүү харан "Би ямар нэг зүйл асууж болох уу?"
"Хмм?"
"Намайг аварсан тэр өдөр"
"Хмм"
"Чи төлөвлөсөн гэж хэлж байсан даа,тэр чинь юу гэсэн үг юм?"
Сэүн гүнзгий амьсгаа аван "Б.би чамайг сургууль дээр маш олон удаа харсан.Би чамайг харсан юм..."
"Чи намайг харсан?"
"Би гаж донтон эсвэл ямар нэгэн зүйл биш шүү! гэхдээ.."
Би анхааралтай сонсох ажээ.
Тэр сандран инээгээд "Аан тулаад ирэхэд...охид энийг хүлээлт гэж нэрлэдэг билүү?"
Би түүний гарнаас барин тэр ярьсаар доошоо гарыг минь хавчина."Чи бол өөр.Twilight шиг биш шүү,зүгээр л өөр.Чи бусад шиг царайлдаггүй.Чи бол зүгээр л чи.Хэрвээ хэн нэгэн чамд дургүй бол чамд огтхон ч хамаа байдаггүй.Чи ганцаараа байхдаа зүгээр байдаг.Бусад маск зүүж хэн нэгэнд таалагдах гэж алдартай болох гэж жүжиглэдэг.Би чам шиг л байхыг хүссэн.Миний жүжиглэх шаардлагагүй ертөнцөд.Тэр шөнө би бэлтгэлээсээ тарж яваад чамайг харсан юм.Чи гэнэт л дайралтанд өртөж би зүгээр л чамайр аврах хэрэгтэй болсон.Би чамайг ойртож харахад чи үнэхээр...үзэсгэлэнтэй байж билээ.Би чамд ойртохыг хүссэн гэхдээ хаанаас эхлэхээ мэдээгүй.Миний бодсон зүйл бол чамд ойртохын тулд новш болох.Тийм болохоор би новш бол тэр зүйлийг асуусан юм.Би чамд сайн болсон.Маш их.Би чамайг зөвшөөрнө гэж бодоогүй л дээ гэхдээ тийм зүйл болоод би чамд...донтчихсон.Би хэзээ ч чамайг өвтгөхгээгүй юм шүү!" түүний нүд чин сэтгэлийнх байх аж.Энэ олон сарын дараа энэ бол үнэн.Жинхэнэ үнэн.Бүх зүйлийн эхлэл бас бидний.
Би зүгээр л цочирдсон байртай түүний ширтэнэ.
Сэүн өөр тийшээ сандран инээгээд "Ямар нэг зүйл хэл л дээ.Чи намайг сандаргаад байна"
Би инээмсэглэн нүүрнээс нь барин уруул,хацар,нүд,дух гээд эргээд уруул дээр нь үнслээ.
"Тэр өдөр чи байсанд би баяртай байна"
"Хэрвээ би чадвал бол амьдрал бүртээ дахиад хийх байсан"
Бид духаа хамтад нь нийлүүлэн би Сэүний аавын над дээр ирсэн талаар бодож байлаа.Би Сэүнд хэлэх хэрэгтэй эсэхээ сайтар бодох аж.Би хэлэхийг хүссэн ч тал хэсэг минь илүү дордуулахыг хүссэнгүй.
"Сэүн..."
"Хмм?"
"Чи үргэлж бэйсболын тамирчин болохыг хүсдэг биз дээ?"
"Тийм ээ,яагаад гэнэт асуугаад байгаа юм?"
"Юу ч биш дээ.Би мөрөөдлийг чинь биелүүлнэ ээ."
"Юу гэсэн үг юм?"
Би хальт инээмсэглээд толгой сэгсэрлээ.
Би түүнийг үнсэн сая хэлсэн үгсээ мартуулж байлаа.Яг одоо үнэхээр төгс байна.Цаашид хэдэн долоо хоног ч би төгс байлгана.
-Гэгээ-
