57 страница2 августа 2016, 15:04

CHAPTER 52

-Гэгээ-

Ханна-н талаас
Бид нэгэн паркаас холгүйхэн тоглоомын талбайд сууцгааж байлаа. Эцэг эх минь бидний уулзаж байгааг мэдчихсэн болохоор магадгүй биднийг дахиж гаргахгүй байх. Тийм болохоор бид хараахан харих болоогүй
"Тэгэхээр чи надад Намигийн юу хийснийг хэлээгүй" хэмээн Сэүн надаас асуулаа. Би түүнтэй харц тулгарахаас зайлсхийн гаран дээр нь тойрог зурж эхлэв.
"Ханна..." Сэүн ингэж хэлээд эрүүг минь өргөн өөрлүүгээ харууллаа.
"Энэ зүгээр л охидуудын хооронд болдог маргаан байсан болохоор тэр намайг алгадсан. Үнэхээр өөр юу ч болоогүй дээ" гэж хэлээд би бушуухан түүний гар луу харцаа чиглүүллээ.
Сэүн "Хаа нэг газар чинь өвдөж байна уу?" гэж асуугаад гар болон нүүрийг минь няглан шалгахад би инээмсэглээд: Энэ бүхэн хэдийн болоод өнгөрчихсөн. Би зүгээр за юу" гэж хэлээд түүний гарыг өргөхдөө хуруунуудых нь үен дээр шалбарсан байгааг харав.
"Гэхдээ чи зүгээр биш байна. Чи надад дахиж хана цохихгүй гэж амласан шүү дээ" гэж хэлээд түүн рүү харахад тэр доошоо гарлуугаа харчихаад ардаа нуулаа.
Би "Сэүн" хэмээн гуйсан өнгөөр түүнийг дуудахад тэр "Нэг мэдэхэд л ийм юм болчихсон" гэж хариуллаа.
Намайг түүний хацарнаас барин уруул дээр нь үнсэхэд тэр бэлхүүснээс минь барьж өөртөө татан дээрээ гаргахад би түүний эрүүнээс үнсэн доошилсоор хүзүүг нь үнсчихээд дээшлэн түүний чихний омог дээр нь үнсээд: Дахиж битгий хана цохиорой гэж чихэнд нь шивнэн хэллээ.
Гэтэл тэр ёжтой инээмсэглэн: Тэгье ээ, миний хайр гэж хэлээд намайг эргүүлэн доороо оруулж өөрөө миний дээр гаран биеэр минь үнсэлтээ тараасаар түүний уруул хүйсэн дээр минь ирэв. Би нүдээ анин түүний үснээс чанга татаж, байнга өгдөг үнсэлтэнд нь бүх л биеэрээ уусаж байлаа. Тэрээр цамцыг минь дээшлүүлэхэд сэвшээ салхи арьсыг минь ирвэгнүүлнэ. Энэ мэдрэж үнэхээр гайхалтай. Зөөлөн сэвшээ салхи болон Сэүний үнсэлт.. Гэнэт утас минь дуугарахад энэ бүхэн дуусав.
Утасаа гаргаж ирэн харахад ээж байсан тул Сэүнд "Боль" гэж хэлчихээд хурдхан шиг босч суун ээжийн дуудлагыг авлаа.
"Сайн уу? Ээж"
"Хонгор минь чи хаана байна. Орой болчихсон байна"
"Би дөнгөж сая кафегаа хаалаа. Удахгүй гэртээ очино."
"Ойлголоо. Аль болох хурдан ирэхийг бодоорой"
"Тэгнээ ээж. Удахгүй уулзъя" гэж хэлээд утсаа таслаад Сэүн рүү харахад тэр амьгаадаж байв. Бид хоёр биенийгээ харж инээлдээд, Сэүн түрүүлэн босч гараа над руу сунгахад нь би түүний гарнаас атган дээш бослоо.
"Аль хэдийн явах цаг болчихсон уу?" хэмээн Сэүн сэтгэлээр унасан байртай асуув.
Би толгойгоо дохин түүний хүзүүг гараараа ороон тэвэрч уруул дээр нь үнсээд: Энэ бол баяртай гэсэн үг биш харин дараа уулзъя гэсэн үг юм шүү гэхэд Сэүн доошлон намайг үнсээд: Тиймээ чиний зөв хэмээн гунигтайхан инээмсэглэн хэллээ.
"Явцгаая ахмадаа" гэж би тоглоомоор хэлээд бид түүний машин руу буцан, тэр намайг гэрт минь хүргэж өглөө.
Намайг гаднаас орж ирэхэд ээж минь"Би машины дуу сонслоо. Хэн чамайг хүргэж ирсэн юм" хэмээн асуух нь тэр.
Би эргэлзэж байсан ч " Аан хамт ажилладаг эгч маань нэг зүг рүү явж байсан болохоор хүргэж ирсэн юм" гээд худлаа хэлчихэв.
Ээж над руу сэжиглэнгүй хараад "Ханна" гэлээ. Тэр миний худлаа ярьсанг мэдчихлээ гэж үү?
"За???"
"Усанд ор. Чамаас эвгүй үнэр үнэртэж байна" гэж хэлэн инээхэд нь би түүнийг даган эв хавгүйхэн инээмсэглээд, түүнийг миний үгэнд итгэж наргиа хийсэнд нь тайвшран амьсгаагаа гүнзгий аван гаргаж усанд орохоор явлаа.
Усанд орж ирчихээд гарч иртэл Сэүнээс "Чи халуухан харагдаж байна" гэсэн зурвас ирсэн байх нь тэр.
Би инээмсэглэн "Чи юуны тухай яриад байгаа юм?" гэж хариу явуулахад түүнээс "Эргээд хар гэсэн" зурвас ирэв.
Би эргэж хараад өөрийн мэдэлгүй орилон, бушуухан шиг гараараа амаа дарлаа. Учир нь Сэүн миний ард зогсож байсан юм. Тэр намайг хармагцаа шалан дээр өнхрөн инээж эхлэв. Би алчуураа чанга барьсаар түүний хажууд өвдөглөн сууж цээж рүү нь цохиод: чи чинь галзуурчихаа юу? хэмээн шивнэв.
Гэвч тэр намайг үл тоон инээсээр л...
"Сэүн бос. Хэрвээ ээж чамайг энд байгааг мэдчихвэл чи үхсэн л гэсэн үг" хэмээн зөөлөн дуугаар түүн рүү орилов. Эцэст нь тэр босоод: Чи өөрийнхөө царайг харах хэрэгтэй байсан юм гэж хэллэ.
"Сэүн чи яаж орж ирээ вэ?"
"Яаж гэнээ? Үргэлж орж ирдэг шигээ чимээгүйхэн цонхоор дамжаад л"
"Чи явах хэрэгтэй. Хэрвээ ээж чамайг энд байгааг харах юм бол алчих нь шүү" гэсээр би түүнийг цонхны зүг түлхлээ.
Мэдээж тэр намайг үл тоож оронд нь өөртөө татаад: Яагаад би ванны алчууртай халуухан харагдаж байгаа найз охиноо орхино гэж" хэмээн хэлээд надад наалдахад би түүнийг цохин "Сэүн!" гэж орилоход тэрээр миний хүзүүг шимээд: Би түрүүн чамд тэмдэг үлдээхээ мартчихсан. Тэгэхгүй бол бусад залуус яаж чамайг минийх гэж мэдэх юм? ммм" гэхэд би инээмсэглэн түүний үсийг гараараа самнана. Би түүнд яв гэж яаж ч хэлээд энэ нь ямар ч үр дүнд хүргэхгүй. Нөгөө талаар би зүрхний гүнд түүнийг явуулахыг хүсэхгүй байлаа.
Би "Хүлээгээрэй" гэж хэлэхэд Сэүн над руу яг л эзнээсээ төөрсөн бяцхан гөлөг мэт ширтлээ. Би хаалга руу толгойгоороо дохин: Бид хаалгаа түгжих хэрэгтэй гэхэд тэр босч хаалга түгжин буцаж над дээр ирээд: Эцэст нэг юм гэж хэлээд намайг тэврэн орон дээр унаад үнсэж эхлэхэд би инээчихэв.
Гэтэл Сэүн над руу харан "Яасан" гэж хүйтнээр асуухад нь би толгойгоо сэгсрэн түүний нүүрнээс бариад: Юу ч биш дээ гэж хэлэхдээ түүний үзэсгэлэнт төрхийг ширтэж байлаа.
"Сайн байна. Тэгвэл хөршүүдийнхээ дургүйг хүргэцгээе" гэж хэлээд хүзүүг минь үнсэж эхэллээ...
Сэүн намайг тэврэн тайван унтаж байсан ч би унтаж чадсангүй. Би түүний өмнө нь надад хэлж байсан зүйлийг саналаа.

-Гэгээ-

Энэхүү хэсгийг Нана админ маань орчуулсан болно.

57 страница2 августа 2016, 15:04