56 страница15 июля 2016, 12:01

CHAPTER 51

-Гэгээ-

-Дараа өдөр нь сургууль дээр Ханнагийн талаас-

Би шүүгээ рүүгээ алхсаар намайг ширтэх хацрыг мэдэрч байлаа.Намигийн харц илүү хүчтэй юм.Тэр намайг үзэн ядаж байгаа нь тодорхой.Би гүнзгий амьсгаа аван хэнтэй ч харц тулгарахгүйг хичээн үргэжлүүлэн шүүгээ рүүгээ очин номоо хийгээд бага зэрэг шүүгээгээ налан зогслоо.Өгчигдөр шөнийн Сэүний ярьсан утасны яриа толгойноос минь гарахгүй байна.Тийм ч их зүйл хэлээгүй ч их зүйл мэдрэгдэж,сайхан санагдаагүй.Өнгөрсөн шөнө тэр ямар нэг зүйл хэлэхийг хүссэн ч чадаагүй гэдгийг би мэдсэн юм.Юу байсан юм бол? Би ч бас түүнтэй ярилцахыг хүссэн ч тэр хурдхан шиг утсаа таслаад надад боломж олгоогүй.Бидэнд юу болоод байгаа юм бэ? Бидний дундах энэ хачин байдалд би дургүй.

"Ханна" хэмээн хэн нэгний хоолой намайг бодлоос минь салгалаа.Би эргэн харвал...Жунин байх нь тэр.

Би гайхан хурдхан шиг эд зүйлсээ аван шүүгээгээ хаагаад түүнийг өнгөрөн алхтал тэрээр миний гарнаас барин авж би өвдсөндөө татвасхийж орхив.

"Уучлаарай" хэмээн Жунин гараа авсаар уучлалт гуйх ажээ."Бид ярилцаж болох уу?"

Би зүгээр л түүн рүү болгоомжлон хараад "Би чадахгүй ээ..."

"Гуйя...Ханна.Тэмцээн дээр тэр өдрийн тухайд намайг үнэхээр уучлаарай"

Би толгой сэгсрэн "Би явах хэрэгтэй байна" би аль боломжоороо хурдан алхсаар ийнхүү хурдхан шиг хэллээ.

Өнөөдөр би Сэүнийг харсангүй.Тэр миний мессежинд ч хариу бичихгүй бас хичээлдээ ч ирээгүй.Өдрийн цайны цагаар би нууц зам дээрээ түүнийг ирнэ гэсэн найдвар тээн хүлээлээ.

Би газар шороо хатган сууж байхад хөлийн чимээ сонсон Сэүнийг гэж найдан дээш харвал Сэүн биш Нами болоод түүний дагуулууд байлаа.Би босон тэд над руу ойртох ирэх нь тэр.Би удаанаар хойш алхаж байхад гэнэт Намигийн дагуулуудын нэг нь араас минь түлхэх нь тэр.

"Тэгээд бал сар чинь ямар байв даа азгүй амьтан минь?" Намигийн охидын нэг нь ийнхүү хэллээ.Би айж байна.Тэр надад юу хийх бол? Нами ойртон урд минь зогслоо.Эхлээд тэр намайг зүгээр л BITCH царайтай ширтэж байгаад гэнэт хүчтэй алгадах нь тэр.Би газар унан,тэр өвдөглөн суугаад үснээс минь татав.

"Би чамд Сэүнээс хол бай гэж хэлсэн гэж бодсон юмсан.Чи сонсдоггүй юм уу? Чамд аав байхгүй болохоор тийм ч болов уу гэж бодсон юм аа"

Би Намигийн охидын гарнаас мултрах гэж хичээсээр уурандаа түүн рүү харлаа.Тэрэнд аавын минь тухай ярих эрх байхгүй.

"Би чамд маш олон боломж өгсөн тэгвэл яагаад сонсох энэ сүүлийн боломжыг авч болохгүй гэж хонгор минь?" Нами хуурамч bitch өнгөөр ийнхүү хэллээ.Тэр дахиад намайг цохих гэж байхад нь хэн нэгэн миний нэрийг дуудах нь тэр.

"Ханна" бид эргэн харвал Жунин гүйн ирж байхыг харлаа.Нами үсийг минь тавин хацрыг минь илээд явах нь тэр.

Би газраас босох гэж хичээсэн ч хөл минь сул байлаа.Бас хацраар минь нулимс урсаж байсан юм.

"Ханна чи зүгээр үү?" Жунин надад хүрэн,намайг босоход туслах гэж хичээсээр ийнхүү хэллээ.

Би гараа татаж аван "Надад битгий хүр" хэмээн би хүйтэн гэгч нь хэллээ.

"Ханна..."

Би Жунин руу харалгүй,үргэжлүүлэн босох гэж хичээсэн ч хүч минь аль хэдийн алга болсон байлаа.Жунин дахиад л надад туслах гэж хичээх аж.

"Надад битгий хүр гэж хэлсэн" энэ удаа би бага зэрэг орилоо.

Тэр хойш ухран,би түүний үл итгэсэн байртай санаа алдахыг сонслоо.

"Зөвхөн Сэүн л чамд туслаж чадах юм уу?"

Би түүнийг үл тоон,эцэст нь хамаг хүчээ шавхан бослоо.

"Чи өвдчихсөн байна гэтэл тэр одоо хаана байна? надад хэл Ханна"

"Намайг битгий нэрээр минь дуудаад бай"

"Бурхан минь,тэмцээн дээр чамайг өвтгөсөнд уучлаарай.Би энд уучлалт гуйх гэж сайн хичээж байна,яагаад намайг сонсохгүй байгаа юм бэ?"

Би түүн рүү үл итгэсэн байртай хараад түүнийг өнгөрөн явлаа.

"Сэүн чамайг анхаардаггүй.Тэр бусад охидыг ашиглаж байсан шигээ чамайг ч бас ашиглаж байгаа юм.Удахгүй тэр чамайг ашиглаж дуусаад өөр хэн нэгэн шиг чамайг хаях болно.Тэр өөрөөсөө өөр хэнд ч анхаарал тавьдаггүй.Нами Сэүн шиг хувиа хичээсэн хүмүүс л нэгэндээ тохирно.Чи энээс ч илүү хүртэх эрхтэй Ханна,үнэндээ чамд хайртай хэн нэгнийг"

Би доог хийн "Чам шиг хэн нэгнийг үү? хэрвээ Сэүн аймшигтай бол чи ч бас ялгаа байхгүй"

Илүү их нулимс урсан,би хурдхан шиг арчиад явлаа.

Би нүүрээ нуусаар үлдсэн хичээл рүүгээ явлаа.Хичээл дуусахад би аль чадахаараа ажил руугаа явав.

"Чи зүгээр үү? нүд чинь хавдчихаж" намайг ажилдаа ирэхэд менежир ийнхүү хэлэх нь тэр.

"Би зүгээр ээ" би худлаа хэлэн "Өнөөдөр зүгээр л урт өдөр байлаа"

Тэр надад итгээгүй ч толгой дохиод явлаа.Амралтынхаа дундуур би ээж рүү залгахаар гарав.Би өнөөдөр нэг ажилчны ээлжийг авахаар шийдсэн болохоор оройтож очно.

"Тийм ээ,ээжээ.Хэрвээ ямар нэг зүйл болвол залгана аа....би ч бас хайртай шүү" би утсаа тасаллаа.Би ээжтэйгээ бүх зүйлийг засахаар хичээж байгаа юм.Би дахиад ээжтэйгээ том хэрүүлийг хүсэхгүй байна.Тэр надад үлдсэн цорын ганц гэр бүл минь шүү дээ.Би ээжийг ч бас алдаж чадахгүй.Би кафе руу орохоор эргэж харсан ч Сэүнийг олж харах нь тэр.

"Ханна..."

Би газар доороо зогсон,нулимсаа урсгахгүй гэж найдан гараа зангидах аж.Хэрвээ би уйлах юм бол тэр ямар нэг зүйл буруу болсоныг шууд л мэднэ.Би үнэхээр Намигийн тэнэг асуудалтай түүнд төвөг удмааргүй байна.

Би шүлсээ залгиад "Сайн уу..."

Сэүн ямар ч хэлэх үггүй зүгээр л намайг тэвэрсэн болохоор миний нуух гэсэн оролдлого минь бүтэлгүйтчих шиг боллоо.Энэ бүх аз жаргалаас өмнөх шиг,би хүүхэд шиг бүтэлгүйтчих нь тэр.

"Намайг уучлаарай,намайг үнэхээр уучлаарай Ханна" Сэүн намайг чангаар тэврэх нь тэр.

Би түүнээс чангаар барин хүрмэн дотор нь илүү ихээр уйлж байлаа.

"Нами юу хийсэн?"

Би толгой сэгсэрээд Сэүн надаас салах гэж хичээсэн ч би чангаар барьж байв.Би түүнд уйлж байгаа царайгаа харуулмааргүй байна.

"Ханна,надад хэл л дээ тэгвэл би энийг засаж чадна.Би бурханд тангар-"

Би түүний бэлхүүснээс нь зууран чангаар тэвэрлээ.

"Үгүй ээ,юу ч битгий хий"

"Ханна,тэр охин сурах хэ-"

"Үгүй ээ,үгүй гуйя намайг тэвэр л дээ"

Сэүн санаа алдаад дахиад намайг тэвэрлээ.

"Хонгор минь,намайг үнэхээр уучлаарай..."

Хэсэг хугацаааны дараа би түүнээс салав.Сэүн миний гарнаас барин би түүний царайнаас уур хилэнг харж байлаа.

Сэүн миний нулимсыг арчиад "Надад хэл л дээ..."

Би зүгээр л үргэжлүүлэн түүнийг харж байлаа.Би түүнд хэлэх хэрэгтэй эсэхээ мэдэхгүй байна.Энэ түүнийг улам уурлуулах болов уу?

"За яахав,би өөр аргаар олоод мэдчих нь ээ" би бодсоор Сэүн ийнхүү хэлэь.

Түүний зөв.Би толгой дохилоо.Би түүний царйнаас барин уруул дээр нь үнслээ.

"Ажлын дараа...би өөр хүний ээлжинд гарах хэрэгтэй"

"Үгүй ээ,хэрэггүй" би менежирийнхээ хэлэхийг сонсон бид түүн рүү эргэж харвал тэрээр "Гэр рүүгээ харь Ханна" хэмээн надад эд зүйлсийг минь өгөөд яв хэмээн толгой дохив.

"Гэхдээ би амлас-"

"Бид зүгээр ээ,эхлээд чи яв" хэмээн бага зэрэг инээмсэглэлээ.

"Баярлалаа..." би итгэлтэй бус инээмсэглэлтэй хэлэв.Менежир толгой дохиод эргэн кафе хуунаа орлоо.Би Сэүн рүү харвал тэр одоо ч ууртай харагдана.Би түүний гарнаас бариад бид түүний машинд суулаа.

"Чи надад одоо хэлж болно шүү дээ..." Сэүн жолоо барисаар хэллээ.

Би доош өвөр рүүгээ харан "Юу ч биш дээ"

"Энэ юу ч биш биш.Чи надад хэлнэ гэж хэлсэн" Сэүн удаанаар дуугаа өндөрсгөх нь тэр.

Түүний хоолойны өнгө намайг цочриож бас бага зэрэг айлгаж орхилоо.Би болгоомжтойгоор түүн рүү харав.

"Уучлаарай,б-би мэдэх хэрэгтэй байна.Би Намигаар зүгээр энийг хийлгээд байж чадахгүй"

"За яахав тэгвэл эхлээд чи надад өнөөдөр хаашаа явснаа хэлэх юм бол би хэлнэ"

"Яагаад тэр хамаатай гэж?"

"Би чамайг өнөөдөр бүхэл өдөржин сургууль дээр хараагүй.Чи миний мессежинд ч хариу бичээгүй.Би үнэхээр санаа зовсон" би санаа зовнин асуулаа.

"Чи мэдэх хэрэггүй ээ,энэ чухал биш" тэрээр энийг хэлж байхдаа над руу харалгүй зам руу харсаар хэлэх нь тэр.

Цээжинд минь бага зэргийн өвчин мэдрэгдлээ.Тэр сая намайг энийг мэдэх хангалттай чухал хүн биш гэж хэллээ шүү дээ.Бид хамтдаа энэ нууц амьдралаа өнгөрөөж байгаа гэж бодсон юм сан гэтэл одоо миний буруу гэж бодож байна.

"Машинаа зогсоо" хэмээн би хэллээ.

"Юу?" хэмээн Сэүн гайхан асуух нь тэр.

"Би машинаа зогсоо гэж хэллээ"

"Үгүй ээ,хэрвээ чи надад Намигийн юу хийснийг хэлэхгүй бол би чамайг явуулахгүй"

Би бодохгүйгээр шууд л үрүүлнээс нь татаж орхилоо.Энийг хийхэд надад галзуу ч гэлээ би энэ машинаас буух хэрэгтэй байна.Миний амьсгал давчдаад байна.

"Чи галзуу юм уу?" хэмээн Сэүн орилон,замын хажуу руу зогслоо."Чи биднийг алах гээд байгаа юм уу?"

"Магадгүй Жунины зөв бололтой.Нами та хоёр нэгэндээ төгс таарах юм байна" би уурлан орилоод суудлын бүсээ тайлан машинаас буулаа.

"Юу? Чи Жунинтэй ярьсан юм уу? би чамд түүнээс хол бай гэж хэлээгүй билүү?"

Би түүнээс холдон алхаж эхэллээ.

"Тэр залуу юу гэж хэлсэн?"

"Энэ огт хамаагүй гэхдээ чи мэдмээр байгаа бол тэр Нами та хоёр шиг хувиа хичээсэн хүмүүс хоорондоо зохицоно гэж хэлсэн бас магадгүй тэрний зөв бололтой..магадгүй Нами чамд төгс зохицох болохоор чи явж түүнтэй байх хэрэгтэй" би хүний замаар алхсаар орилоо.

Сэүн над руу гүйж ирэн гарнаас минь татан өөр рүүгээ харуулав.

"Чи түүнийг сонсож байгаа юм уу? тэд биднийг салгах гэж хичээж байгааг мэдэхгүй байна уу?" хэмээн тэрээр урам хугарсан байртай хэлэн "Чи хэзээ түүнийг харсан юм?"

"Тэр өнөөдөр чамайг байхгүй байхад чинь намайг авархад" би нүдэндээ нулимстай орилоо.

Тэр уучлалт гуйсан харцаар харан удаанаар гарыг минь тавьлаа.Би өөр тийш харав.

"Намайг уучлаарай.Би чамайг хамгаалах хэрэгтэй байсан гэдгээ мэдэж байна"

"Хэрвээ чи намайг хамгаалахыг хүссэн юм бол өнөөдөр хаашаа явснаа хэл"

"Энэ тийм ч хамаагүй"

Би одоо илүү ихээр уурлаж байна.Тэр надаас уучлалт гуйсан гэтэл өнөөдөр хаашаа явснаа хэлж чадахгүй байна...

"Тэгвэл яагаад Нами надад юу хийсэн нь тийм хамаатай юм?" би дахин орилоо.

"Энэ хамаатай.Тэр чамайг өвтгөсөн.Би чамайг хамгаалах ёстой...Жунин биш.Би хэрэгтэй байсан юм..." тэрээр уурандаа үсээ хойшоо самнах ажээ.

Би түүн рүү нүүрэндээ нулимстай очин Сэүний нүүрнээс барин "Чи үргэлж намайг хамгаалдаг Сэүн.Чиний тэнд байсан байгаагүй чинь надад хамаагүй.Гэхдээ яагаад надад өнөөдөр хаашаа явснаа хэлж болохгүй байгаа юм бэ?"

"Энэ хаа нэг газар биш...шалтгаан болохоор" тэрээр ийнхүү хэлж байхдаа над руу харсангүй.

"Юу гэдгийг нь хэл л дээ.Зүгээр л хэл" би одоо ч түүний нүүрнээс барих ажээ.

"Би бэлтгэлээ хийхийн тулд хичээлээ тасласан юм аа"

"Тэгвэл яагаад надад зүгээр хэлчихэж болоогүй юм?"

"Учир нь..." Сэүн ийнхүү над руу харлаа.

Би түүнд шалтгаан нь юу гэдгийг хэл хэмээн тулд түүн рүү харлаа.Би зүгээр.

"Аав намайг чамаас салгахыг хүсэж байгаа..."

Би цочирдсондоо түүнээс гараа аван хойш ухарлаа.

"Би аавд дахиж аавын тусламж хэрэггүй гэж хэлсэн болохоор аав намайг дахиж дэмжихгүй.Тэр бүх холбоонууд,надад дахиж хэрэггүй.Би зүгээр л илүү ихээр бэлтгэх хэрэгтэй.Тийм болохоор л би хичээлээ таслаад бэлтгэл хийсэн юм"

Би хэсэг зуур юу ч хэлсэнгүй.Аав нь надаас болоод түүнийг дэмжихээ больсон? би үнэхээр түүнд бүх зүйлийг хүндрүүлж байна гэж үү? би үнэхээр Сэүний амьдралыг бусниулж байгаа юм уу? хэрвээ тэр тэтгэлэг авахгүй бол миний буруу болох уу?

Би Сэүн рүү хараад "Хэрвээ бид салвал...чамд дээр үү?"

"Үгүй ээ,мэдээж үгүй.Чамгүйгээр юу ч сайн биш" Сэүн намайг татсаар хэллээ.

Би итгэхийг хүссэн ч тэдгээр үгс худлаа гэдгийг мэдэж байлаа.

Би түүний цээжинд нүүрээ шигтгэн бэлхүүсээр нь тэвэрлээ.

"Тэд яагаад биднийг зүгээр орхичихож болдоггүй юм бэ?" би түүний цээжинд шигдэх аж.

"Хайрлах тийм буруу юм уу?"

-Гэгээ-

За энэхүү өгүүллэг маань орчуулга гэдгийг мэдэх байх тэгээд эх хувь нь энэ хүрээд зогссон байх гэхдээ бүр зогсоогүй update хийгддэг л юм.Тэгээд хэрвээ дахин шинэ хэсэг орвол би цаг тухай бүрт нь орчуулан хүргэх болно оо.



56 страница15 июля 2016, 12:01